ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Дуфалак 200мл №1

29,700

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,485

Үнэ
28,215
Gold

-6%-1,782

Үнэ
27,918
Platinium

-8%-2,376

Үнэ
27,324

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Насан хүрэгсэд -барих тун 10-45 мл, 7-14 насанд 10-15 мл, 1-6 насанд 5-10 мл , 1 нас хүртэл 5 мл хэрэглэнэ. Элэгний комын урьдал үе эхний хоногийн тун 30-50 мл 3 удаа зөөлөрсөн өтгөн хоногт 3 удаа гардаг учир барих тунг өвөрмөц тогтооно

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн идэвхжиж (гэдэсний ханын хэмт агшилт) өтгөний хэлбэржилт хэвийн болох ба бүдүүн гэдэсний хэвийн хэмт агшилт сэргэнэ. Өтгөн хаталтын эмчилгээнд хэрэглэнэ. Бүдүүн гэдэсний ба хошногоны мэс ажилбар,хошногоны цоорхой,шалбархай,өтгөн гадагшилтыг хөнгөвчилөх зорилгоор хэрэглэнэ. Өтгөн хаталтын эмчилгээнд хэрэглэнэ. Бүдүүн гэдэсний ба хошногоны мэс ажилбар,хошногоны цоорхой, шалбархай, өтгөн гадагшилтыг хөнгөвчилөх зорилгоор хэрэглэнэ. Элэгний ком болон комын урдал үед эмчлэх, урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ

Лактулоза 667гр/л, 200мл  

Эмчилгээний эхний өдрүүдэд гэдэс дүүрэх (гэдсэнд хий үүсэх) шинж илэрч болох бөгөөд энэ нь аажимдаа багасаж арилна. Эмчийн зөвлөсөн тунгаас өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд хэвлий орчмоор өвдөх ба суулгах шинж ажиглагдагдах бөгөөд энэ үед тунг багасгах шаардлагатай. Элэгний ком ба комын урьдал үеийг эмчилэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэх үед суулгах шинж илэрч бие махбодын электролитийн тэнцвэрт байдал алдагдаж болзошгүй. Бэлдмэлийн үйлчлэгч болон туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс, гэдэсний түгжрэлтэй үед цээрлэнэ. Эмчилгээг зогсоосны дараа өтгөн хаталт дахих буюу хэдэн өдрийн эмчилгээнд үр нөлөө илрэхгүй байвал эмчид хандана. Өтгөн гадагшлалтыг хөнгөвчлөх буюу өтгөн хаталтын эмчилгээнд зориулсан хоногийн тунгаар чихрийн шижин өвчтэй хүмүүст хэрэглэж болно. Элэгний ком ба комын урьдал үеийн эмчилгээнд зориулсан өндөр тунгаар чихрийн шижин өвчтэй хүмүүст маш болгоомжтой хэрэглэнэ. Лактулозамашин жолоодох болон техниктэй ажиллах чадварт нөлөөлөхгүй. Бэлдмэлийн хордлогын талаар тэмдэглэгдээгүй байна. Өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд хэвлий орчмоор өвдөх болон суулгах зэрэг шинж илэрч болно. Энэ үед эмчилгээг зогсооно.

 

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-02-15 17:52:30

Sain baina uu. 7nastai huuhded udurt 10ml eer 2 udaa uulgaj boloh uu?.

Их эмч2025-02-15 18:04:16

Сайн байна уу. Шинж тэмдгээс хамааран хэрэглэж болно

Хэрэглэгч2023-10-03 16:40:33

Хоол идсэний дараа хэрэглэх үү яаж хэрэглэх вэ?

Их эмч2023-10-03 16:52:19

Сайн байна уу. Насан хүрэгсэд -барих тун 10-45 мл, 7-14 насанд 10-15 мл, 1-6 насанд 5-10 мл , 1 нас хүртэл 5 мл хэрэглэнэ. Элэгний комын урьдал үе эхний хоногийн тун 30-50 мл 3 удаа зөөлөрсөн өтгөн хоногт 3 удаа гардаг учир барих тунг өвөрмөц тогтооно

Хэрэглэгч2023-03-29 13:53:30

5 настай хүүхдэд Хэр удаан хэрэглэж болох вэ.

Их эмч2023-03-29 21:45:03

Сайн байна уу. Хүүхдийн зовиураас хамаараад 3-5 хоногт, үр дүнгүй бол эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2021-11-22 13:25:07

Өтгөн хатдаг хүүхдэд өгч болох уу

Их эмч2021-11-22 18:23:21

Сайн байна уу. Өгч болно. Хэрэглэх тун:өдөрт Насанд хүрэгсэд ба өсвөр насныхан 15-45 мл 7-14 насны хүүхэд 15 мл 1-6 настай хүүхэд 5-10 мл 1 хүртэл насны хүүхэд 5 мл хүртэл

Хэрэглэгч2020-09-16 16:50:52

сайн бна уу. хавдартай хүн ууж болох уу.хими хийлгэж бгаа үед өтгөн нь хатаад бга юмаа

Их эмч2020-09-16 16:55:08

Сайн байна уу. хэрэглэж болноо баярлалаа

Хэрэглэгч2019-12-19 23:50:21

Сайн байна уу хөхүүл үед хэрэглэж болох уу

Их эмч2020-02-02 21:18:05

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2019-11-11 18:42:51

Sain bnu? Bi shambaramin hagalgand orsima. Deer n tsus bagadalttai. Tu.riin beldmel uun bgaa. Tumrin beldmels bold utgun hataad zowiurtai bn. Iim uyed yaaj uuwal boloh we?

Хэрэглэгч2019-10-22 14:00:55

Jiremsen hun yyj boldoguu

Их эмч2020-02-02 18:20:37

Сайн байна уу. эмчийн заалтаар ууна

Хэрэглэгч2018-07-13 10:24:29

2sartai hvvhdiin utgun hataad bhiin ene emnees uuj blhuu udurt yaj hdn udaa uuh we

Их эмч2018-07-13 10:24:29

сайн байна уу шаардлагатай үед эмчийн заалтаар уудаг 5мл-р баярлалаа

Хэрэглэгч2018-02-22 03:28:32

ene em bga yu? Dasal boldog u? ene emee uuhgui l bol hundeer bie zasaj bolohgui bolchih noloo bdag u?

Их эмч2018-02-22 03:28:32

сайн байна уу? тийм зүйл байхгүй ээ. манай салбаруудаар тасарсан байгаа, хамгийн гол нь та хоолон дээрээ анхаарч ислэг ихтэй хүнс хэрэглэх хэрэгтэй шүү. баярлалаа.

Хэрэглэгч2018-01-06 19:25:21

Яг яаж уух нь тодорхой биш юмаа өдөрт хэдэн удаа хэр хэмжэжтэйг гэдгийГ нь ойгохгүй юм тайлбарлаад өгөөч

Их эмч2018-01-06 19:25:21

сайн байна уу 1800-1883 утас руу холбогдож зөвөлгөө аваарай.

Хэрэглэгч2017-12-18 22:16:30

Сайн байна уу, 1ой 9 сартай хүүхэд өтгөн нь хатаад Дюфалак ууж байгаа юм. Хэд хоног үргэлжлүүлэн уудаг юм бол. 3 хоног уухад болох уу?

Их эмч2017-12-18 22:16:30

Сайн байна уу 7-10хоног ууна. Баярлалаа

Хэрэглэгч2017-02-13 09:43:26

Hodood uvduud ursafalk donperidon venter uuj bgaa. Utgun hataad bgaa hun eniig uuj bolohuu. Hodoodond muu nuluugui, yu uuh ve ?

Их эмч2017-02-13 09:43:26

Сайн байна уу, вентер ходооод хамгаалах эм байгаа, дюфалак бол шингэн өтгөн хаталтын эсрэг зааврын дагуу хэрэглэж болно

Хэрэглэгч2016-09-16 21:17:20

sain bnu/i imoper xediiger irex ve

Их эмч2016-09-16 21:17:20

Сайн байна уу ирэх талаар тодорхой мэдээлэл ирээгүй байна. Баярлалаа

Хэрэглэгч2016-07-10 16:32:12

buduun gedes urt uzuur heseg ni nariissan onoshtoi hun uuj hereglej boloh uu

Их эмч2016-07-10 16:32:12

Сайн байна уу,Бэлдмэлийг дараах тохиолдлуудад хэрэглэнэ. Өтгөн хаталтын эмчилгээнд хэрэглэхээс гадна бүдүүн гэдэсний хэвийн хэмт агшилтыг зохицуулах зорилгоор хэрэглэнэ. Бүдүүн гэдэс ба хошногоны мэс ажилбар, хошногоны эмгэг цоолт ба шалбархай, шамбарам зэргийн үед өтгөн гадагшлалтыг хөнгөвчлөх болон эмнэлзүйн шаардлагаар өтгөнийг зөөлрүүлэхэд тус тус хэрэглэнэ. Үүдэн венийн системийн энцефалопатийн үед элэгний ком болон комын урьдал байдлыг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.Бусад тохиолдолд хэрэглэхээр бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна уу!

Хэрэглэгч2016-07-10 16:29:36

defalak emiig hedii her hugatsaand uuj heregleh ve

Их эмч2016-07-10 16:29:36

Сайн байна уу,Өтгөн хаталтын эмчилгээнд хэрэглэхээс гадна бүдүүн гэдэсний хэвийн хэмт агшилтыг зохицуулах зорилгоор хэрэглэнэ. Бүдүүн гэдэс ба хошногоны мэс ажилбар, хошногоны эмгэг цоолт ба шалбархай, шамбарам зэргийн үед өтгөн гадагшлалтыг хөнгөвчлөх болон эмнэлзүйн шаардлагаар өтгөнийг зөөлрүүлэхэд тус тус хэрэглэнэ.Эмчийн зөвлөж буй хоногийн тун: Өтгөн хаталт болон өтгөн гадагшлалтыг хөнгөвчлөх шаардлагатай үед: Эхний тун Барих тун Насанд хүрэгсэд 10-45 мл 10-25 мл 7-14 нас 15 мл 10-15 мл 1-6 наас 5-10 мл 5-10 мл 1 нас хүртэл 5 мл 5 мл.Үргэлжлүүлэн хэрэглэхдээ эмчээс зөвлөгөө авна.

Хэрэглэгч2016-06-27 20:42:27

Nasand xvrsen xvn otgon xataltiin ved yaj uux yum be 10-45ml 10-25ml gesen bn teriig odort 1udaa uuxdaa neg dor uux yumuu

Их эмч2016-06-27 20:42:27

Сайн байна уу нэг дор эсвэл 2-3 хувааж ууж болно. Баярлалаа

Хэрэглэгч2015-12-31 01:56:39

Их эмч2015-12-31 01:56:39

None