ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
SI

Вамлосет 10мг/160мг №30

43,000

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-2,150

Үнэ
40,850
Gold

-6%-2,580

Үнэ
40,420
Platinium

-8%-3,440

Үнэ
39,560

Тоо ширхэг :

Номин Седар (3.66ш)Байршил харах
Монос Сансар колонк (3.66ш)Байршил харах
Монос УБ таун (6ш)Байршил харах
Монос Өнөр плаза (4ш)Байршил харах
Хоумланд (3.63ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (0.23ш)Байршил харах
Скай ресиденс-3 (0.88ш)Байршил харах
Хоног (0.47ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Бага зэргийн шингэнээр даруулж хоолноос хамаарахгүйгээр хоногт 1 удаа ууж хэрэглэнэ.

Артерийн гипертензи (хавсарсан эмчилгээ шаардлагатай өвчтөн)

амлодипин + валсартан

Дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ.

Хөнгөн (Чайлд Пью-ын шалгуураар 5-6 оноо) ба дунд зэргийн (Чайлд Пью-ын шалгуураар 7-9 оноо) явцтай элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, цөсний замын бөглөрөлт өвчин, хөнгөн болон дунд зэргийн явцтай бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт (креатининий клиренс 30-50мл/мин), бөөрний артерийн нэг буюу эсвэл 2 талын нарийсал, 1 бөөртэй өвчтөний бөөрний артерийн нарийсал, зүрхний архаг дутагдал (NYHA ангиллаар үйл ажиллагааны III-IV зэрэг), цусан дахь калийн хэмжээ ихсэх, цусан дахь натрийн хэмжээ багасах, давс хязгаарласан хоолны дэглэм барьж буй хүмүүс, эргэлдэх цусны хэмжээ багасах (ялангуяа бөөлжих, суулгах), удамшлын судас мэдрэлийн хавантай өвчтөн, эсвэл урьд нь ангиотензины рецепторыг хориглогч бэлдмэлийн эмчилгээний үед хавагнаж байсан өвчтөн зэрэгт тус тус болгоомжтой хэрэглэнэ. Судас өргөсгөх бусад бэлдмэлийг хэрэглэх үеийнхтэй нэгэн адилаар хөнгөн болон дунд зэргийн явтай хоёр хавтаст хавхлагын (митральный) болон гол судасны нарийсалтай өвчтөнд онцгой болгоомжтой хэрэглэнэ.

Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ:

Жирэмсэн үе:

Вамлосет бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэж болохгүй. Ангиотензин II-ын рецепторыг хориглогч бэлдмэлийн үйлдлийн механизмыг анхаарч бэлдмэлийг жирэмсний эхний 3 сард хэрэглэх үед урагт эрсдэл үүсэхийг үгүйсгэж болохгүй.

Хөхүүл үе

Вамлосет бэлдмэлийг хөхүүл үед хэрэглэхийг зөвлөхгүй. Хэрэв бэлдмэлийг хөхүүл үед хэрэглэх шаардлага гарсан бол хөхөөр хооллолтыг зогсооно.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-03-06 12:46:47

вамлосет 10/160 тай уугаад даралт сайн буудаг байсан сүүлийн үед буурахгүй байна.Ямар эмээр солих вэ

Их эмч2024-03-06 13:13:06

Сайн байна уу. та эмчид үзүүлж зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2024-03-06 12:39:18

вамлосет 10/160 тай уугаад даралт сайн буудаг байсан сүүлийн үед буурахгүй байна.Ямар эмээр солих вэ

Их эмч2024-03-06 13:13:12

Сайн байна уу. та эмчид үзүүлж зөвлөгөө аваарай