Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.

Тромблесс плюс 50г

₮22500

Гадуур хэрэглэнэ. 
Хэрэв эмч өөр зөвлөгөө өгөөгүй бол арьсны гадаргуу дээр нимгэн үе үүсгэн 1-3 см (гэмтэлтэй гадаргуугийн талбайнаас хамаарч) хэмжээтэйгээ өдөрт 2-3 удаа түрхэнэ. 
Венийн архаг дутагдал, өнгөц венийн тромбофлебитын курс эмчилгээ 2-3 долоо хоног ба өвчин дахисан үед курс эмчилгээг эмчийн заавраар гүйцэтгэнэ. 
Арьсан доорх гематом, байршлын хаван, асептик нэвчдэс, гэмтэл, няцрал, судасны мэс заслын дараах хүндрэл зэрэгт бэлдмэлийг гэмтсэн эдийг бүрэн сэргэх, цусан хураа бүрэн шимэгдтэл түрхэнэ. 
Эмчилгээний дараа сайжрал үзүүлэхгүй болон шинээр шинж тэмдэг үүсвэл эмчид даруй мэдэгдэнэ. 
Зөвхөн эм хэрэглэх зааврын дагуу дээр дурдсан тунгаар хэрэглэнэ. Эмийн бэлдмэлийн хэрэглээний талаарр асуулт байвал эмчээс лавлана. 

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Гадуур хэрэглэнэ. 
Хэрэв эмч өөр зөвлөгөө өгөөгүй бол арьсны гадаргуу дээр нимгэн үе үүсгэн 1-3 см (гэмтэлтэй гадаргуугийн талбайнаас хамаарч) хэмжээтэйгээ өдөрт 2-3 удаа түрхэнэ. 
Венийн архаг дутагдал, өнгөц венийн тромбофлебитын курс эмчилгээ 2-3 долоо хоног ба өвчин дахисан үед курс эмчилгээг эмчийн заавраар гүйцэтгэнэ. 
Арьсан доорх гематом, байршлын хаван, асептик нэвчдэс, гэмтэл, няцрал, судасны мэс заслын дараах хүндрэл зэрэгт бэлдмэлийг гэмтсэн эдийг бүрэн сэргэх, цусан хураа бүрэн шимэгдтэл түрхэнэ. 
Эмчилгээний дараа сайжрал үзүүлэхгүй болон шинээр шинж тэмдэг үүсвэл эмчид даруй мэдэгдэнэ. 
Зөвхөн эм хэрэглэх зааврын дагуу дээр дурдсан тунгаар хэрэглэнэ. Эмийн бэлдмэлийн хэрэглээний талаарр асуулт байвал эмчээс лавлана. 

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Хэрэглэх заалт 
Венийн судасны архаг дутагдал (түүний дотор доод мөчдийн варикоз өвчинтэй холбоотой), хавдах, өвдөх, хөл хүндрэх мэдрэмж, «дүүрэх» мэдрэмж, хөл ядрах, судасны салаа, торлогууд, таталдаа, тал саа (мэдээ алдах «хорхой гүйж буй мэдрэмж төрөх») зэрэг шинжүүд үүсэхэд.
Өнгөц венийн судсанд флебит - тромбофлебит
Арьсан доорх цусан хураа, голомтод хаван, асептик нэвчдэс. 
Үе, мөгөөрс, булчингийн эдийн гэмтэл, дарагдал. 
Венийн судсанд мэс заслын дараа үүссэн хүндрэлүүдэд хэрэглэнэ.  

Найрлага

1 г гельд:

Үйлчлэгч бодис: гепарин натри – 1000 МЕ (120 МЕ/мг гепарин натрийн 8,33мг идэвхтэй), троксерутин – 20,0 мг, декспантенол – 100,0 мг, бензокаин – 1,0 мг; 
Туслах бодис: этанол, метилпарагидроксибензоат, троламин, карбомер, глицерол, ус. 
Харагдах байдал 
Цайвар шаргалаас шар өнгөтэй, тунгалаг эсвэл хагас тунгалаг өтгөн гель. Сулавтар үнэртэй. 

Бүтээгдэхүүний анхааруулга

Хориглох заалт 

Бэлдмэлийн найрлаг дах нэгдэлд хэт мэдрэг, Гиперчувствительность к компонентам препарата, эм хэрэглээний талбайн нөхцөлүүд (ил шарх, шархлаат-үхжилт гэмтэл), жирэмсэн, хөхүүл үе, 18 хүртэлх насны хүүхэд (Өвчтөний энэ ангилалд эмийн бодисын үр дүн, аюулгүй байдлын талаархи мэдээлэл дутмаг байгаатай холбоотой). 
Болгоомжлол 
Цус алдах, тромбоцитопени.
Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ 
Жирэмсэн, хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.