Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Эссенциале форте Н 300мг №30

Хоол боловсруулах

Үнэ

34000 ₮
Төрөл бүрийн шалтгаантай элэгний өөхлөлт (чихрийн шижингийн үед ч) элэгний хурц болон архаг үрэвсэл (гепатит) элэгний цирроз элэгний эсийн үхжил элэгний ком болон комын өмнөх байдал элэгний хордлого жирэмсний хордлого хагалгааны өмнө болон дараа псориаз (туслах эмчилгээнд) туяаны синдромын үед тус тус хэрэглэнэХэрэв эмчийн өөр зааваргүй бол өдөрт 1-2 ампулыг (250-500 мг), хүнд үед 2-4 ампулыг (500 мг-1гр) судсанд (удаан) тарьж хэрэглэнэ. 2 ампулыг нийлүүлж тарьж болноЗөвхөн тунгалаг шингэнийг тарих ба өөр эмтэй хольж болохгүй. Тарилгын хэлбэрийг уух хэлбэрээр аль болох хурдан солих хэрэгтэй. Эмчийн өөр зааваргүй бол эхлэх тун нь 2 капсулаар өдөрт 3 удаа уух ба барих тун нь 1 капсулаар өдөрт 3 удаа байна. Капсулыг хооллох үедээ, зажлахгүйгээр, бага зэргийн шингэнээр даруулж ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь 3 сараас багагүй байх ба шаардлагатай бол хугацааг сунгах эсвэл ээлж эмчилгээг давтана

Үнэлгээ болон сэтгэгдэл

Төлбөрийн сонголт

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭДЭЭЛЭЛ ТҮЛХҮҮР ҮГС АСУУЛТ, ХАРИУЛТ
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
  • Төрөл бүрийн шалтгаантай элэгний өөхлөлт (чихрийн шижингийн үед ч) элэгний хурц болон архаг үрэвсэл (гепатит) элэгний цирроз элэгний эсийн үхжил элэгний ком болон комын өмнөх байдал элэгний хордлого жирэмсний хордлого хагалгааны өмнө болон дараа псориаз (туслах эмчилгээнд) туяаны синдромын үед тус тус хэрэглэнэ

  • Хэрэв эмчийн өөр зааваргүй бол өдөрт 1-2 ампулыг (250-500 мг), хүнд үед 2-4 ампулыг (500 мг-1гр) судсанд (удаан) тарьж хэрэглэнэ. 2 ампулыг нийлүүлж тарьж болно

  • Зөвхөн тунгалаг шингэнийг тарих ба өөр эмтэй хольж болохгүй. Тарилгын хэлбэрийг уух хэлбэрээр аль болох хурдан солих хэрэгтэй. Эмчийн өөр зааваргүй бол эхлэх тун нь 2 капсулаар өдөрт 3 удаа уух ба барих тун нь 1 капсулаар өдөрт 3 удаа байна. Капсулыг хооллох үедээ, зажлахгүйгээр, бага зэргийн шингэнээр даруулж ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь 3 сараас багагүй байх ба шаардлагатай бол хугацааг сунгах эсвэл ээлж эмчилгээг давтана

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
  • Элэг хамгаалах бэлдмэл

  • Бэлдмэл нь элэгний бодисын солилцооны идэвхи нь алдагдсан үед элэгийг өндөр идэвхи бүхий шимэгдэхэд бэлэн эссенциалийн фосфолипидээр хангаж өгдөг. Эдгээр эссенциалийн фосфолипидууд нь химийнхээ бүтцийн хувьд дотоод фосфолипидүүдтэй яг тохирдог. Тэд элэгний эсийн мембранаар дамжин эсэд нэвтэрдэг

  • Эссенциалийн фосфолипидүүд нь: элэгний үйл ажиллагааг болон элэгний эсийн ферментийн идэвхийг хэвийн болгоно элэгний энергийн зарцуулалтын түвшинг багасгана. элэгний эсийн нөхөн төлжилтийг хангана. цөсний физик-химийн шинж чанарыг тогтвортой болгоно

НАЙРЛАГА
  • Идэвхитэй: эссенциалийн фосфолипид (essential phospholipids)

  • Эссенциале форте Н (капсул): 300 мг, 30 капсул (3 х10).Капсул бүр - эссенциалийн фосфолипид = EPL® - 300 мг

  • Эссенциалийн фосфолипидууд нь элэгний эсийн болон эсийн бүрэлдэхүүнүүдийн мембраны бүтцийн үндсэн элемент болдог. EPL-ийн найрлаганд байгалийн гаралтай холинфосфорын хүчлийн диглицеридийн эфир, ханаагүй тосны хүчил, тэр дундаа линолийн хүчил (70%), линоленийн болон олеиний хүчил ихээр агуулсан шар буурцгийн экстракт ордог

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНХААРУУЛГА
  • Гаж нөлөө: Эссенциале Н нь зохимж сайтай байдаг боловч ховор тохиолдолд хэвлий орчим эвгүй оргих, өтгөн шингэрэх шинж илэрч болно. Харшлын урвал гарч болзошгүй

  • Цээрлэлт: Найрлаганд буй аль нэг бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй. Тарилгын шингэн нь бензилийн спирт агуулсан тул нярай болон насанд хүрээгүй хүүхдэд хэрэглэхгүй. Одоогоор Эссенциале Н-ийн тун хэтэрсэн тохиолдол мэдэгдээгүй

СҮҮЛД ҮЗСЭН БҮТЭЭГДЭХҮҮН