Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Пиковит 150мл

Үнэ

12000 ₮
Хоолны дуршил муудах, сургуулийн насны хүүхэд ядарч сульдах, хүүхдийн өсөлт хоцрох, витамины хэрэгцээ ихсэх, антибиотик эмчилгээний үед тус тус хэрэглэнэСиропыг 1-3 насны хүүхэд 1 цайны халбагаар хоногт 2 удаа4-6 насны хүүхэд 1 цайны халбагаар хоногт 3 удаа7-14 насны хүүхэд 1 цайны халбагаар хоногт 3-4 удаа тус тус ууж хэрэглэнэ 

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Хоолны дуршил муудах, сургуулийн насны хүүхэд ядарч сульдах, хүүхдийн өсөлт хоцрох, витамины хэрэгцээ ихсэх, антибиотик эмчилгээний үед тус тус хэрэглэнэ

  • Сиропыг 1-3 насны хүүхэд 1 цайны халбагаар хоногт 2 удаа

  • 4-6 насны хүүхэд 1 цайны халбагаар хоногт 3 удаа

  • 7-14 насны хүүхэд 1 цайны халбагаар хоногт 3-4 удаа тус тус ууж хэрэглэнэ

 

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Хүүхдэд зориулсан  сироп нь бие мах бодийн бодисын солилцоонд шаардлагатай амин дэмийн бүрдмэл агуулна

  • Амин дэм янз бүрийн бодисын нийлэгжилтэд оролцдог (уураг, өөх тос, мукополисахаридын) ба арьс, салст бүрхүүл, мөн харааны эрхтэний хэвийн үйл ажиллагааг хангадаг. Амин дэм бие мах бодид фосфорын балансыг зохицуулахад чухал үүрэгтэй

  • Түүнийг ясны эдэд дутагдахад кальцийн агууламж багасдаг (остеопороз буюу яс сийрэгших)

  • Зүрхний үйл ажиллагааг хэвийн болгож мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана

  • Эдийн нөхөн төлжилтийг , түүний дотор арьсны эсийн нөхөн төлжилтийг нөхцөлдүүлнэ. Â6 амин дэм яс, шүд, буйлны бүтэц, үйл ажиллагааг дэмжиж , эритропоэзд нөлөөлж, мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана

  • Амин дэм биологийн идэвхит бодисуудын исэлжилтэд оролцож, холбогч эдийн , нүүрс усны, цусны бүлэгнэлийн, эдийн нөхөн төлжилтийн солилцоог зохицуулж, стероид гармоны үүсэлтийг идэвхижүүлж, хялгасан судасны нэвтрэмтгий чанарыг хэвийн болгоно

  • Амин дэм бие мах бодийн халдвар тэсвэрлэлтийг дээшлүүлж, үрэвслийн урвалыг багасгадаг. РР амин дэм ба Д - пантенол нь уургийн солилцоонд, тосны хүчлийн ба холестирины синтезд оролцдог коферментүүд ба энерги үүсэх ба төв мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай

Найрлага

  • Ретинол (витамин А) 900МЕ, Холекальциферол (витамин Д³ ) 100МЕ, Рибофлавин (витамин В2) 1мг, Пиридоксин хлорид (витамин В6) 0,6мг

  • Тиамин нитрат (витамин В1) 1мг, Цианкобаламин (витамин В12) 1мкг, Аскорбины хүчил (витаминС) 50мг, Никотинамид (витаминРР) 5мг, Д - пантенол 10мг агуулна

  • Сахар , хүнснийбудагч 0,0015%, байгалынамтлагч бодис 0,5%, бензоат натри 0,11%

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэр. Хэрэглэсний дараа бортгон савны бөглөөг сайтар тагла.Савыг анх онгойлгосноос хойш 2 сарын хугацаанд хүчинтэй.Хүүхдэд өдрийн зөвшөөрөгдсөн тунгаас илүү өгч болохгүй.Энэ бэлдмэл нь хүүхдийн эрүүл, цогц хоол хүнсийг бүрэн орлохгүй


Хүүхддээ одоо пиковит нэг шилийг өгөөд дуусч байна аа. Хэр хугацаатай ахиж өгөх вэ. 1 нас гарантай.

Сайн байна уу. Пиковит-н курс нь 1-3 сар байдаг.

пиковитыг байнга өгч болохгүй гэсэн үгүү.1-3 сар өгчихөөд хэр хугацаа завсарлаж дахиж огох вэ.завсарлаж байх хугацаандаа өөр витамин өгч болох уу?

3 сар завсарлаж болноо. энэ хугацаанд өөр эм бүтээгдэхүүн хэрэглэхгүй

пиковитыг байнга өгч болохгүй гэсэн үгүү.1-3 сар өгчихөөд хэр хугацаа завсарлаж дахиж огох вэ.завсарлаж байх хугацаандаа өөр витамин өгч болох уу?

None

Хүүхдийнхээ өсөлтийг дэмжих гэсэн юм. Аль төрлийнх нь илүү тохиромжтой дээр вэ?

Сайн байна уу,пиковит 150 мл-тэй сироп нь илүү тохиромжтой.

сайн байна уу манай хүүхэд 2 ой 8 сартай дархлаа дэмжих зорилгоор пиковит өгч болох уу ямар төрөл нь тохиромжтой вэ

Сайн байна уу, Пиковит пребио витаминыг уулгаж болно.

Sain bnu manai huuhed oi 4 sartai usult darhlaag n demjsen vit uguh gsiin pikovitiin aliig n uguh we

Сайн байна уу пиковит 150мл сироп өгч болно. Баярлалаа

Сайн байна уу? Хоолны дуршил сайжруулдаг витамин байна уу? Ой 4 сартай

Сайн байна уу триметабол гэж дуршил нэмэгдүүлдэг витамин байгаа. Баярлалаа

Sn bn uu mnii huu odoo 7,1 nd 1 nas hurne enehuu пиковитийн дөнгөж хэрэглэх гэж бга өвөл хатгаа хүрээд ханиад бсан дархлааг нь сайжруулах гэсэн юм шүд ургасан ууж болох уу хэдэн нас хүртэл нь өгөх вэ

Сайн байна уу,Хоолны дуршил муудах, хүүхдийн өсөлт хоцрох, витамины хэрэгцээ ихсэх, антибиотик эмчилгээний үед тус тус хэрэглэнэ.Үргэлжлүүлэн өгөөд байхад гаж нөлөө байхгүй.Баярлалаа

сайн байна уу хүүхэддээ пиковитын IQ өгч байгаа юмаа амт жоохон эвгүй болохоор уухгүы бна яаж амтыг нь дарж өгөм бэ

Сайн байна уу нэмэлтээр загасны тос орсон болохоор амт нь жаахан эвгүй өөр амтыг өөрчлөхгүй болохгүй.

2 ой таван сартай хүүхдэд пиковитыг өгөхдөө 3-4 өдөр 20 мл ээр өгчихжээ. Ямар хор уршиг гарах бол, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Зөвлөгөө өгөөчв

сайн байна уу?3-4 өдөр дарааллан өгсөн бол зүгээр энэ пиковит нь Хүүхдэд зориулсан сироп нь бие мах бодийн бодисын солилцоонд шаардлагатай амин дэмийн бүрдмэл агуулна. À амин дэм янз бүрийн бодисын нийлэгжилтэд оролцдог (уураг, өөх тос, мукополисахаридын) ба арьс, салст бүрхүүл, мөн харааны эрхтэний хэвийн үйл ажиллагааг хангадаг Ä3 амин дэм бие мах бодид êàëüöè фосфорын балансыг зохицуулахад чухал үүрэгтэй. Түүнийг ясны эдэд дутагдахад кальцийн агууламж багасдаг .баярлалаа

Халаагаад өгсөн юмаа ер нь халаажөгч болдог уу биеэр нь юм туурад синафланд арилахгүй байгаа. Өөр юмны хордлого юм болуу? Халааж өгөхөд хордох магадлалтай юу

сайн байна уу пиковитыг ер нь халааж өгдөггүй халаахад шинж чанар нь яаж өөрчлөгдөх талаар судалгаа байхгүй. та хүүхдийн эмчид хандаарай

Халаагаад өгсөн юмаа ер нь халаажөгч болдог уу биеэр нь юм туурад синафланд арилахгүй байгаа. Өөр юмны хордлого юм болуу? Халааж өгөхөд хордох магадлалтай юу

сайн байна уу пиковитыг ер нь халааж өгдөггүй халаахад шинж чанар нь яаж өөрчлөгдөх талаар судалгаа байхгүй. та хүүхдийн эмчид хандаарай

Пиковит плюс 27ш пиковит 30ш шахмал энэ 2 хэр ялгаатай вэ

сайн байна уу пиковит 30 ширхэгтэй нь 10 төрлийн витаминтай, пиковит плюс 12 төрлийн витаминтай. зарим витамины тун нь арай өндөр байдаг. баярлалаа