Аспирин 81мг х 30
5,800₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-290₮
-6%-348₮
-8%-464₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Эм судлалын үйлдэл: Тромбоцитын агрегацыг багасгаж, цус шингэлэн цусны урсгалыг сайжруулах үйлдэлтэй. Үйлдлийн механизм нь циклооксигеназа ферментийг дарангуйлж тромбаксон А2 нийлэгжилтийг багасгах замаар тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгана.
Нэг шахмалд тус бүрт 81 мг ацетилсалицилийн хүчил агуулагдана.
Гаж нөлөө: Аюулхай ходоод гэдсээр өвдөх, хоол боловсруулах замын хямрал /дотор муухайрах, бөөлжих, суулгах /, ходоод болон дээд гэдэсний шархлаа, хоол боловсруулах замаас цус алдах, цус гоожимтгой болох, хамрын салстын хаван, гуурсан хоолой агчих зэрэг гаж нөлөө илэрч болно.
Хориглох заалт:
- Ацетилсалицилийн хүчил, стеройд бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
- Хоол боловсруулах замын улайлтат, шархлаат эмгэг
- Хоол боловсруулах замын цус алдалт, цусархаг шүүдэст эмзэгшил
- Салицилат болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэснээс шалтгаалсан гуурсан хоолойн багтраа
- Жирэмсний эхний 3 сар, хөхүүл үе
Эмийн харилцан үйлчлэл:
- Метотрексат: Метотрексатын бөөрний клиренсийг нь багасгаж цусны уургаас түрж гаргаснаар метотрексатын үйлдэл нэмэгдэнэ.
- Гепарин ба шууд бус үйлдэлтэй цусны бүлэгнэлтийг саатуулах бэлдмэл: Шууд бус үйлдэлтэй цусны бүлэгнэлтийг саатуулах бэлдмэлийг цусны уургаас түрж гаргах ба тромбоцитын үйл ажиллагааг өөрчилнө.
- Тиклопидин: Үйлдлийг нэмэгдүүлнэ.
- Бөөрөөр ялгарах дигоксины ялгаралтыг багасгана
- Инсулин ба чихрийн шижинг эмчлэх сульфонилмочевины уламжлалын эм: Эдгээр эмийг цусны уургаас түрж гаргаснаар тэдгээр бэлдмэлийн үйлдэл хүчжинэ.
- Системийн глюкокортикоид нь салицилатын ялгаралтыг идэвхжүүлснээр үйлдлийг нь сулруулдаг.
- Магни ба хөнгөн цагааны гидроксид агуулсан ходоодны хүчил саармагжуулах бэлдмэлтэй хамт хэрэглэх үед ацетилсалицилийн хүчлийн шимэгдэлт багасна.
- Кальцийн сувагт хориг үүсгэдэг эмтэй хамт хэрэглэхэд цус алдалт үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
- Шээс хөөх эмийн /фуросемид, спиронолактон/ үйлдэл ацетилсалицилийн хүчилтэй хамт хэрэглэх үед суларна.
- Дипиридамолтай хамт хэрэглэх үед салицилатын цусан дах дээд концентраци нь нэмэгдэнэ.
- Бага тунгаараа эналаприл ба каптоприлийн үйлдэлд бага зэрэг нөлөөлнө.
- Кофейн нь ацетилсалицилийн хүчлийн шимэгдэлтийн хурд, цусан дах концентраци, биохүртэхүй зэргийг ихэсгэнэ.
Жирэмсэн үеийн хэрэглээ: Жирэмсний эхний 3 сард бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд ургийн гажиг /сэтэрхий тагнай, зүрхний гажиг/ үүсэх эрсдэл нэмэгддэг. Жирэмсний 2 дахь 3 сард зөвхөн түүний эмчилгээний үр нөлөө ба эрсдлийг сайтар харьцуулсны дараа хэрэглэж болно. Жирэмсний сүүлийн 3 сард хоногт 300 мг ба түүнээс их тунгаар хэрэглэвэл төрөх үед эх болон ургаас цус алдах эрсдэл нэмэгдэх учир жирэмсний сүүлийн 3 сард салицилат хэрэглэхийг хориглоно.
Хөхүүл үеийн хэрэглээ: Салицилат ба түүний метаболит нь хөхний сүүгээр бага хэмжээгээр гадагшилдаг. Санамсаргүй хэрэглэсэн тохиолдолд хүүхдэд гаж нөлөө үзүүлэхгүй ба хөхөөр хооллолтыг зогсоох шаардлагагүй. Харин удаан хугацаагаар хэрэглэх үед хөхөөр хооллохоо зогсоох шаардлагатай.
Онцгой анхааруулга:
- Бэлдмэл гуурсан хоолойг агшаах ба гуурсан хоолойн өвчний хөдлөл болон харшлын бусад урвал үүснэ. Асуумжинд гуурсан хоолойн багтраатай, өвчний халууралт, хамрын уйланхай, амьсгалын замын архаг өвчин, бусад бэлдмэлд харшилтай байх нь эрсдэлт хүчин зүйл болно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-10-23 22:37:42
Элэгний в вирустай юмаа ууж хэрэглэж болохуу
Их эмч2024-10-23 22:38:59
Сайн байна уу. https://emonos.mn/product/10523
Хэрэглэгч2024-04-26 10:21:02
Жирэмсэн 4 сартай,шамбарамтай хүн аспирин 81 ууж болох уу
Их эмч2024-04-26 11:22:18
Сайн байна уу. Эмчийн заалтгүй уухгүй ээ:
Хэрэглэгч2023-09-21 04:09:39
Олоо яаx бэ 2 той 3 тай 2 xууxэд асперген 81 нэг дор xэд xэдийг уучиж гаж нөлөө юу билээ яах бээ
Их эмч2023-09-21 07:32:42
Сайн байна уу. Аюулхай ходоод гэдсээр өвдөх, хоол боловсруулах замын хямрал /дотор муухайрах, бөөлжих, суулгах /, ходоод болон дээд гэдэсний шархлаа, хоол боловсруулах замаас цус алдах, цус гоожимтгой болох, хамрын салстын хаван, гуурсан хоолой агчих зэрэг гаж нөлөө илэрч болно.
Хэрэглэгч2023-09-09 16:49:44
Сайн байна уу жирэмсний 5 сартай юм аа. Эмчийн заавраар өдөрт 1 ээр ууж бга удаан зогсох, явах, унтаж байгаад босоод ирэхэд доогуур цус ойр ойрхон гараад бх юм эмнээс болсон болов уу.
Их эмч2023-09-09 16:59:10
Сайн байна уу. эмээ зогсоогоод яаралтай эмчдээ үзүүлээрэй
Хэрэглэгч2023-09-09 16:49:39
Сайн байна уу жирэмсний 5 сартай юм аа. Эмчийн заавраар өдөрт 1 ээр ууж бга удаан зогсох, явах, унтаж байгаад босоод ирэхэд доогуур цус ойр ойрхон гараад бх юм эмнээс болсон болов уу.
Их эмч2023-09-09 16:58:59
Сайн байна уу. эмээ зогсоогоод яаралтай эмчдээ үзүүлээрэй
Хэрэглэгч2020-11-19 23:49:20
Зүрх өвддөг цус шингэлэх бас урьдчилан сжргийлэх зорилгоор аспирин 81 г уувал хэдэн хоног уух вэ
Хэрэглэгч2020-09-04 21:14:29
цус шингээхэд л уусдаг юм уу өөр ямар эмчилгээнд хэрэглэдэг вэ
Их эмч2020-09-04 21:19:05
Сайн байна уу. Цус шингэлэх үйлчилгээтэй. Баярлалаа
Хэрэглэгч2020-07-21 15:11:36
Сайн байна уу? Чихрийн шижинтэй 60-с дээш настай хүн яаж хэрэглэх нь зүйтэй вэ? Цетрамон толгойны эмтэй хамт уух нь зүгээр болов уу? Аспирин өвчин намдаах уу? Зүрх өвддөг хүн уухад сөрөг нөлөө байдаг уу?
Их эмч2020-07-21 20:38:45
Сайн байна уу. Цус шингэлэх үйлчилгээ үзүүлдэг болохоор чихрийн шижинтэй хүмүүс болгоожмтой хэрэглэнэ.
Хэрэглэгч2019-11-30 23:44:32
сайн байнуу метотрексат тариаг хөхүүл хүн тариулсан юм хүүхдээ хамгийн багадаа хэзээнээс хөхүүлж болох вэ
Хэрэглэгч2019-01-04 00:51:49
Сайн байна уу, Аспирин 81, феррум лек эмийг хамт ууж болох уу? Жирэмсэн 6 сартай
Их эмч2019-01-04 00:51:49
Сайн байна уу,болно.Баярлалаа
Хэрэглэгч2018-12-23 21:55:41
Сайн байна уу. Aspilets гэдэг эм Аспирин 81 гэдэг эмтэй адилхан уу? Аптек-аа аспирин 81 авъя гэсэн энэ эмийг яг адилхан үйлчилгээтэй, үйлдвэрлэгч нь өөр гэж өгсөн. Жирэмсэн хүн ууж байгаа юм.
Их эмч2018-12-23 21:55:41
Энэ эм нь аспирин мөн ба тунг нь харж хэрэглэнэ үү.
Хэрэглэгч2018-12-06 10:57:14
сайн байна уу аспирин 81 уухгүйгээр цус шингэлдэг арга байдаг уу
Их эмч2018-12-06 10:57:14
Сайн байна уу Шаардлагатай гэж үзвэл эмчийн заалтаар өөр эмчилгээ хийж болно. Баярлалаа
Хэрэглэгч2018-08-10 10:53:33
Жирэмсний 2 сартай юм. Эмч өдөрт нэгийг уухаар бичиж өгсөн. Ургийн гажиг үүсгэдэг гээд байх юм. ууж болох уу?
Их эмч2018-08-10 10:53:33
сайн байна уу? эмчийн заалтаар ууж болно оо баярлалаа
Хэрэглэгч2018-03-23 05:05:09
жирэмсэн бөгөөд энэ эмийг өдөрт 2 удаа 10 хонгийн турш уусан урагт ямар нэгэн гаж нөлөө байдаг уу. энэ эмтэй хамт prenetal, дюфастон, магне б6 ууж байгаа. эмч өдөрт 1 уухаар бичиж өгсөн боловч мэдэлгүй 2 оор уусан. Хариу өгж туслаарай
Их эмч2018-03-23 05:39:06
сайн байна уу давтан эмчдээ үзүүлээрэй баярлалаа
Хэрэглэгч2017-09-26 20:35:19
Hariu ogj tus bolooch
Их эмч2017-09-26 20:35:19
Сайн байна уу, уучлаарай хариу бичсэн уншаарай
Хэрэглэгч2017-09-26 20:20:54
Tsusaa shingelj uuj bolhuu ih hoordog zurh jahan owdood bgaa zurhend dem oghuu ymar dozoor uhuu 26tai
Их эмч2017-09-26 20:20:54
Сайн байна уу, 40-өөс дээш насныхан хэрэглэдэг байгаа, таны хуьвд бол цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэж цус өтгөн бол хэрэглэнэ, Зүрх судасны эмчид хандаарай, Баярлалаа
Хэрэглэгч2017-08-23 07:23:32
Жирэмсэн хүн энэ эмийг ууж болох уу?
Их эмч2017-08-23 07:23:32
Сайн байна уу. Эмчийн заавраар ууж болно.
Хэрэглэгч2017-05-09 05:41:01
Сайн байна уу? Торч шинжилгээ өгөөд цитогемолавирустай гарсан юм. Энэ эмийг эмч маань өдөр бүр уу гэсэн. полийн хүчил бас өдөр бүр ууж байгаа. Мөн валтрекс гээд эм ууж байгаа. Иммунафон гэсэн тариаг тариулж байгаа. Ийм олон эмийг цуг ууж болох уу? Бусад эмнийхээ үр дүнд нь нөлөөлөх үү.
Их эмч2017-05-09 05:41:01
Сайн байна уу бүгдийг хамт хэрэглэж байна. Баярлалаа
Хэрэглэгч2017-04-08 05:26:42
Жирэмсэн хүн ямар тохиолдолд хэрэглэдэг вэ 26 настай
Их эмч2017-04-08 05:26:42
Сайн байна уу. Цус шингэлэх зорилгоор ууна.
Хэрэглэгч2016-09-25 21:21:00
Их эмч2016-09-25 21:21:00
Сайн байна уу,Тромбоцитын агрегацыг багасгаж, цус шингэлэн цусны урсгалыг сайжруулах үйлдэлтэй. Баярлалаа