ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Sutrilneo 10mg No.30

22,500

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,125

Үнэ
21,375
Gold

-6%-1,350

Үнэ
21,150
Platinium

-8%-1,800

Үнэ
20,700

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Фармакологийн үйлдэл: Гогцоонд нөлөөлдөг шээс хөөх эм. Торасемид нь генлийн гогцооны өгсөх хэсэгт натри ба хлорын ионы эргэн шимэгдэлтийг саатуулж шээс хөөх үйлдэл үзүүлнэ.

Фармакокинетик: Шимэгдэлт ба тархалт: Торасемидыг ууж хэрэглэхэд түргэн бүрэн шимэгдэх бөгөөд 1-2 цагийн дараа цусан дахв концентраци нь дээд хэмжээндээ хүрнэ. Биохүртэхүй нь ойролцоогоор 80-90% бөгөөд 10-20% нь элгээр дайрахдаа химийн хувиралд орно.

Идэвхтэй бодис нь торасемид. Сутрилнео 10мг-ийн шахмал бүр 10мг торасемидийг агуулна.

Туслах бодис нь: гуарийн давирхай, эрдэнэ шишийн цардуул (чөлөөтэй глютен), коллоид кремнийн хоёрч исэл, магнийн стеарат, лактоз.

Эмийн харилцан үйлчилгээ: Хэрэв жортой болон жоргүй олгодог бусад ямар нэгэн өөр эмийн бэлдмэл хэрэглэж байгаа болон саяхан хэрэглэсэн бол энэ тухайгаа эмчлэгч эмч ба эмч зүйчид мэдэгдээрэй.Торасемидтай харилцан үйлчлэх боломжтой дараах бэлдмэл хэрэглэж байгаа бол эмчдээ Та мэдэгдэх шаардлагтай:-Зүрхний гликозид болох дигоксин (зүрхний бэлдмэл): тус бэлдмэлийн үр дүнг нэмэгдүүлэх боломжтой- Аминогликозид болон этакрины хүчил: эдгээр бэлдмэлүүд сонсгол хордуулах магадлалтай -Литий (антидепрессант бэлдмэл), салицилат: эдгээр бэлдмэлийн хоруу үйлчилгээ нэмэгдэх боломжтой - Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл (жишээ нь ибупрофен, индометацин) пробенецид (туулайдах өвчний эсрэг бэлдмэл), холестирамин (цусан дахь холестеролын хэмжээг багасгадаг): эдгээр бэлдмэлийг хэрэглэхэд торасемидийн үр дүнг бууруулах боломжтой.

Жирэмсэн үеийн хэрэглээ: Аливаа эм хэрэглэхээс өмнө эмч болон эм зүйчээс асууж зөвөлгөө авах. жирэмсний үед торасемид хэрэглэхийг зөвлөхгүй.

Хөхүүл үеийн хэрэглээ:Торасемид нь хөхний сүүнд нэвтэрдэг эсэх мэдээлэл байдаггүй тул хөхүүл үед торасемид хэрэглэхийг зөвлөхгүй.

Автомашин жолоодох болон бусад механизмтай ажиллах үед: Ялангуяа согтууралах ундаатай хамт автомашин жолоодох эсвэл өөр механизмтай ажиллахад Таны анхааралыг өөрчлөх боломжтой.

Сутрилнео бэлдмэлд агуулагдах туслах бодисын талаар чухал мэдээлэл: Бэлдмэлийн найрлагад лактоз агуулагддаг тул тодорхой глюкозад тэсвэргүй гэж оношлогдсон бол эм хэрэглэхээс өмнө эмчээс асууж зөвөлгөө авна. Сутрилнео 10мг хэрхэн хэрэглэх вэ? Сутрилнео бэлдмэлийг эмч хэлсэнээр тогтмол цагт хэрэглэх. Хэрэв таньд эргэлзээтэй санагдвал эмчлэгч эмч болон эм зүйчээс магадлах шаардлагтай.Сутрилнео бэлдмэлийн эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч Таньд хэлж өгнө.

Сутрилнео бэлдмэлийг хэтрүүлж хэрэглэвэл:  Сутрилнео бэлдмэлийг хэтрүүлж хэрэглэсэн байвал эмч болон эм зүйчдээ яаралтай ярина уу. Тунг хэтрүүлэн хэрэглэхэд шээсний ялгаралт нэмэгдэх болон нойрмоглох зүйл ажиглагдах боломжтой ба ухаан балартах, сулрах болон толгой эргэх зүйл мөн гарах магадлалтай.

 Сутрилнео бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд: Мартагдсан тунг давхарлаж хэрэглэхгүй байх. Санасан даруйдаа дараагийн өдөр хэвийн хугаацаандаа тунг хэрэглэнэ.

Илэрч болох сөрөг нөлөө: Бусад эмийн бэлдмэлийн нэгэн адил сутрилнео бэлдмэлд сөрөг нөлөө илрэх боломжтой боловч энэ нь хүн болгонд тохиолддоггүй. Сутрилнеотой илрэх боломжтой сөрөг тохиолдлуудын давтамжийн үнэлгээг дараах үзүүлэлтээр тодорхойлно:олонтаа тохиолдох (10 өвчтөнд 1 болон 100 өвчтөнд 1-ний хооронд), хааяа тохиолдох (100 өвчтөнд 1 болон 1000 өвчтөнд 1-ны хооронд), ховор тохиолдох (1000 өвчтөнд 1-с цөөн) болон маш ховор тохиолдох (10000 өвчтөнд тус бүрт 1-с цөөн):Бодисын солилцооны болон тэжээлийн алдагдал.

Хааяа тохиолдох: Холестерол нэмэгдэнэ, триглицерид нэмэгдэнэ, ам цангах мэдрэмж ихсэнэ.

Мэдрэл системийн алдагдал:

Олонтаа тохиолдох: Толгой эргэх, толгой өвдөх, нойр хүрэх

Хааяа тохиолдох: Доод мөч татахЗүрх судасны системийн алдагдал:

Хааяа тохиолдох: Экстрасистоли (зүрхний цохилтын хэмжээ алдагдах), пальпитаци (зүрх цохилох), тахикарди (зүрхний цохилт ихсэх)

Судасны системийн алдагдал:

Хааяа тохиолдох: Нүүр халуун оргих

Амьсгалын замын системийн алдагдал:

Хааяа тохиолдох: хамраас цус гарах

Хоол боловсруулах замын алдагдал:

Олонтаа тохиолдох: Гүйлгэх

Хааяа тохиолдох: Хэвлий орчмоор өвдөх, гэдэс дүүрэх

Бөөр ба шээс дамжуулах замын алдагдал:

Олонтаа тохиолдох: Шээсний гарцны давтамж ихсэх, шээсний хэмжээ ихсэх, шээсний гарц шөнө ихсэх

Хааяа тохиолдох: дүлэлттэй шээх (urinary urgency)

Ерөнхий алдагдал: Хааяа тохиолдох: астени (ядаргаа/exhaustion), ам цангах, бие сулрах, ядрах, хэт идэвхжих (идэвхи хэвийн биш нэмэгдэх), хөдөлгөөнтэй болон тэсвэргүй болох (restlessness)

Лабораторийн үзүүлэлт өөрчлөгдөх: Хааяа тохиолдох: тромбоцитын хэмжээ ихсэх (цусан дахь эсийн төрөл)

Дараах шинж тэмдэг тохиолдох боломжтой: Дотор муухайрах, бөөлжих, гипергликеми (глюкозийн түвшин ихсэх), гиперурикеми, (шээсний хүчиллийн түвшин ихсэх), гипокалиеми (калий хэмжээ багасал), гиповолеми(цусны эргэлдэх хэмжээний багасал), гипотензи (хэвийн бусаар цусны даралт буух), бэлгийн дуршил буух, гүн венийн тромбоз (бүлэн үүсэлтийн төрөл), арьсны урвал болон синкопе (гэнэт ухаанаа алдах буюу муужрах). Хэрэв ямарч илэрсэн сөрөг нөлөө доройтолтийг Та анхааралдаа авсан тохиолдолд буюу зааварт тэмдэглэгдээгүй сөрөг нөлөөг илэрснийг ажигласан бол эмч болон эм зүйчдээ мэдэгдээрэй.

Асуулт хариулт

Одоогоор мэдээлэл байхгүй