Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Цианокобаламин 0.05%-1мл №10

Үнэ

2050 ₮
Витамин В12-ын дутмагшилийг дагалдан илэрдэг эмгэгүүд: Витамин В12 дутагдалтай холбоотой архаг цус багадалт(Аддсон-Бирмерийн өвчин, хоол шингэцийн холбоот макроцитар цус багадалт), бусад цус багадалтын(төмөр дутагдалын, цус алдалтын дараах, апластик, хорт бодис болон эмийн бодисын нөлөөгөөр үүссэн гэх мэт) хам эмчилгээнд хэрэглэнэДараах бүрдэл эмчилгэээнд хэрэглэнэ. Үүнд: Архаг гепатит, элэгний хатуурал, элэгний үйл ажиллагааний дутмагшил, архаг архидалтМэдрэлийн өвчнүүд: Полиневрит, радикулит, гипотрофи, невральги(ялангуяа гурамсан мэдрэлийн невральги), фуникулярмиелоз, гэмтэлийн гаралтай захын мэдрэлийн эмгэг, хажуугийн амиотроф хатуурал, хүүхдийн тархины саажилт болон Дауны өвчин гэх мэтАрьсны эмгэгүүд: Хайраст үлд, фотодерматоз, херпес хэлбэрийн дерматит, атопик дерматитУрьдчилан сэргийлэх зорилгоор: Бигуанидийн бэлдмэл, ПАСК, аскорбиний хүчлийг өндөр тунгаа хэрэглэж байгаа болон ходоод гэдэсний замын эмгэгийн(ходоод, нарийн гэдэс тайруулах, Кроны өвчин, шимэгдэлт дутмагших хам шинж, спру г.м) улмаас витамин В12-ын шимэгдэлт өөрчлөгдсөн тохиолдлууд, нарийн гэдэсний өвчнүүд, суулгалт, туяаны өвчний үед тус тус хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Витамин В12-ын дутмагшилийг дагалдан илэрдэг эмгэгүүд: Витамин В12 дутагдалтай холбоотой архаг цус багадалт(Аддсон-Бирмерийн өвчин, хоол шингэцийн холбоот макроцитар цус багадалт), бусад цус багадалтын(төмөр дутагдалын, цус алдалтын дараах, апластик, хорт бодис болон эмийн бодисын нөлөөгөөр үүссэн гэх мэт) хам эмчилгээнд хэрэглэнэ

  • Дараах бүрдэл эмчилгэээнд хэрэглэнэ. Үүнд: Архаг гепатит, элэгний хатуурал, элэгний үйл ажиллагааний дутмагшил, архаг архидалт

  • Мэдрэлийн өвчнүүд: Полиневрит, радикулит, гипотрофи, невральги(ялангуяа гурамсан мэдрэлийн невральги), фуникулярмиелоз, гэмтэлийн гаралтай захын мэдрэлийн эмгэг, хажуугийн амиотроф хатуурал, хүүхдийн тархины саажилт болон Дауны өвчин гэх мэт

  • Арьсны эмгэгүүд: Хайраст үлд, фотодерматоз, херпес хэлбэрийн дерматит, атопик дерматит

  • Урьдчилан сэргийлэх зорилгоор: Бигуанидийн бэлдмэл, ПАСК, аскорбиний хүчлийг өндөр тунгаа хэрэглэж байгаа болон ходоод гэдэсний замын эмгэгийн(ходоод, нарийн гэдэс тайруулах, Кроны өвчин, шимэгдэлт дутмагших хам шинж, спру г.м) улмаас витамин В12-ын шимэгдэлт өөрчлөгдсөн тохиолдлууд, нарийн гэдэсний өвчнүүд, суулгалт, туяаны өвчний үед тус тус хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Цианокобаламин биемахбодид орсныхоо дараа коферментын хэлбэр аденозилкобаламин буюу кобамамид болон хувирна

  • Тэрээр өсөлтийн хүчин зүйл бөгөөд цус төлжилтийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатайгаас гадна тогтворгүй метилийн бүлгийн нийлэгжилт, холин ,метионин, креатин,нуклейн хүчил үүсэх процест оролцоно

  • Мөн сульфгидриль бүлэг агуулсан нэгдлүүд эритроцитод хуримтлагдахыг нөхцөлдүүлэх ба мэдрэлийн систем,элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө

  • Цианокобаламин цусны бүлэгнүүлэх систем болон нүүрс липидийн солилцоог идэвхжүүлэх, их тунгаараа тромбопластин, протромбины идэвхийг нэмэгдүүлэх, атеросклерозын үед цусны холестерины хэмжээг багасгаж лецитинхолестерины индексийг ихэсгэх зэрэг үйлдэл үзүүлнэ

Найрлага

  • Цианокобаламин 500мкг-1мл

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Цээрлэлт: Бэлдмэлийн найрлаганд хэт мэдрэгшсэн өвчтөн, Тромбоэмболи, эритреми, эритроцитоз, жирэмсэн үед(зарим судалгаагаар В бүлгийн витаминыг өндөр тунгаар хэрэглэхэд ургийн гаж хөгжил үүсдэг болох нь мэдээлэгдсэн), хөхүүл үед тус тус хэрэглэхгүй

  • Болгоомжлол:   Зүрхний бах, мегалабласт анеми болон витамин В12-ын дутмагшил дагалдсан хортой болон хоргүй хэлбэрийн хавдарууд, бүлэн үүсэх хандлагатай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

  • Гаж нөлөө:   Харшлын урвал, сэтгэцийн хөөрөл, зүрхээр өвдөх, зүрх дэлсэх, суулгах, толгой өвдөх болон толгой эргэх гаж нөлөө илэрч болзошгүй. Өндөр тунгаар хэрэглэх үед цусны бүлэгнэлт ихсэн пуриний солилцоо өөрчлөгддөг

  • Тусгай анхааруулга:

  • Витамин В12-ын дутагдалтай гэдэг нь батлагдсан байх шаардлагатай. Эмчилгээний явцад захын цусны үзүүлэлтүүдийг хянаж байх ёстой: Төмөр болон  ретикулоцитын агууламжийг 5-8 хоног дутамд тодорхойлно. Улаан эсийн тоо өнгө илтгэгч болон гемоглобиний хэмжээг нэг сарын туршид 7 хоногт 1-2 удаа цаашид сард 2-4 удаа хянана. Улаан эсийн тоо 4-4.5 сая микролитр хүрэх үед өвчин намжмал байдалд шилжих ба улаан эсийн хэмжээ хэвийн болох үед анизо- ба пойкилоцитоз арилж эритикулоцитийн криз эмчлэгдсэний дараа ретикулоцитийн агууламж хэвийн хэмжээндээ шилждэг. Цусний үзүүлэлтүүд хэвийн болсны дараа 4-6 сар тутамд нэгээс цөөнгүй удаа захын цусны шинжилгээ хийж байх ёстой

  • Цус бүлэгнэх хандлагатай болон зүрхний бахтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ(0.1 мг хүртэл бага тунгаар тарина).  Фернициоз цус багадалт болон ходоод гэдэсний замын мэс заслын өвчтөндудаан хугацаагаар хэрэглэх ёстой. Жирэмсэн болон хөхүүл эхэд тохирох тунгаар хэрэглэж байгаа үед мөн өндөр настанд дээр дурьдсанаас өөр гаж нөлөө илэрч байсан нь тэмдэглэгдээгүй болно