А-ФЛЮ 375мг капсул №60 (карбоцистейн) - Цэр шингэлэх, ховхлох бэлдмэл - A-flu
27,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-1,350₮
-6%-1,620₮
-8%-2,160₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсэд 2 капсул (750 мг)-аар өдөрт 3 удаа, өвчний шинж тэмдэг багассан үед 1 капсул (375 мг)-аар өдөрт 4 удаа 50-100 мл хэмжээний усаар даруулж ууна. Хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөнө үү. Карбоцистеины хооллохын өмнө болон хооллосны дараа аль ч үед хэрэглэж болно.
Бэлдмэлийг амьсгалын замын эрхтний үрэвсэлт өвчнүүд, уушгины мэс заслын дараах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхээс гадна идээт халдварын гаралтай амьсгалын замын үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэ.Хөхүүл ханиалга,Зуурамтгай, ховхроход хүндрэлтэй цэр,Цочмог ба архаг бронхит,Гуурсан хоолойн багтраа,Пневмони (хатгаа),Бронхоэктаз,Муковицадозын үед болон халдварт харшлын үеийн бронхийн багтраа, бактерийн буюу идээт үрэвслийн үед ууж хэрэглэнэ.
Нэг капсул нь 375 мг карбоцистеин агуулна.
Жирэмсний II ба III гурван сард, хөхүүл, ходоод болон дээд гэдэсний шархлаагаар өвдөж байсан өгүүлэлтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-11-11 18:18:51
14настай хүүхэд өдөрийн хэдээр уух вэ
Их эмч2024-11-11 18:40:14
Сайн байна уу. Эмчлэгч эмч тунг тогтоох тул эмчийн заавраар хэрэглэнэ үү
Хэрэглэгч2024-11-07 17:39:13
Энэ эмийг жоргүй авч болох уу
Их эмч2024-11-07 18:30:21
Сайн байна уу. болноо
Хэрэглэгч2024-10-04 00:04:19
7сартай жирэмсэн ууж болох уу?
Их эмч2024-10-04 00:10:51
Сайн байна уу. нарийн мэргэжлийн эмчийн заалтаар хэрэглээрэй.
Хэрэглэгч2023-10-11 23:50:08
энэ эмийг уусан чинь бүүр их ханиалгаад эхэллээ. яах ёстой вэ
Их эмч2023-10-12 01:23:10
Сайн байна уу. ханиалга намдаах биш цэр шингэлэх эм байгаа
Хэрэглэгч2023-10-02 09:31:05
Сайн байна уу? 1 настай ууж болох уу
Их эмч2023-10-02 11:25:36
Сайн байна уу. Эмчээс зөвөлгөө аваарай.
Хэрэглэгч2023-04-21 18:58:11
Энэ эм юуны эм бэ??
Их эмч2023-04-22 01:45:02
Сайн байна уу. Гуурсан хоолойн салстын хундган эсийн фермент болох сиалийн трансферазыг идэвхжүүлсэнээр цэр ховхлох, шингэлэх үйлчилгээ үзүүлнэ. Гуурсан хоолойн шүүрэл сиаломуцины саармаг болон хүчиллэгийн харьцааг хэвийн болгох ба салсын зуурамтгай болон уян чанарыг сэргээснээр цэр гадагшлалтыг дэмжинэ. Салст бүрхэвчийг нөхөн төлжүүлж, бүтцийг хэвийн болгон, хучуур эдийн үйл ажиллагааг идэвхижүүлнэ. Дархлааны идэвхитэй IgA-ийн ялгаралт (өвөрмөц хамгаалалт) болон салстын бүрэлдэхүүний сульфгидрилийн бүлгийн хэмжээг (өвөрмөц бус хамгаалалт) сэргээн, цэр гадагшлалтыг сайжруулдаг.
Хэрэглэгч2023-02-26 14:34:25
Сахартай хүн ууж болох эсэх? Сахартай хүний цэр шингэлэх ямар эм бна
Их эмч2023-02-28 01:17:53
Сайн байна уу. Хориглох заалт: Карбоцистеин болон найрлага дахь бусад бодисуудад хэт мэдрэгшсэн үед Ходоод болон дээд гэдэсний шархлааны сэдрэлийн үед Архаг гломерулонефритын сэдрэлийн үе, давсагны үрэвсэл Архаг гломерулонефрит, ходоод болон дээд гэдэсний шархлаагаар өвдөж байсан өгүүлэлтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. 1 хүртэлх сартай хүүхэд, жирэмсний эхний 3 сар зэрэгт хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэгч2023-02-26 14:34:16
Сахартай хүн ууж болох эсэх? Сахартай хүний цэр шингэлэх ямар эм бна
Их эмч2023-02-28 01:18:03
Сайн байна уу. Хориглох заалт: Карбоцистеин болон найрлага дахь бусад бодисуудад хэт мэдрэгшсэн үед Ходоод болон дээд гэдэсний шархлааны сэдрэлийн үед Архаг гломерулонефритын сэдрэлийн үе, давсагны үрэвсэл Архаг гломерулонефрит, ходоод болон дээд гэдэсний шархлаагаар өвдөж байсан өгүүлэлтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. 1 хүртэлх сартай хүүхэд, жирэмсний эхний 3 сар зэрэгт хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэгч2022-05-24 20:12:51
хүүхдэд хэрэглэх заавар юу вэ
Их эмч2022-05-25 11:28:38
Сайн байна уу. 2-5 нас хүртэлх хүүхдэд 100 мг тунгаар буюу 1/2 уутыг өдөрт 4 удаа - 5-12 нас хүртэлх хүүхдэд 200 мг тунгаар буюу 1 уутыг өдөрт 3 удаа - 12-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 700 мг тунгаар буюу 3.5 уутыг өдөрт 3 удаа
Хэрэглэгч2020-01-25 20:41:47
10 настай хүүхэд ханиалгаж бна өгч болох уу
Их эмч2020-01-29 16:30:42
Сайн байна уу. 375 насанд хүрэгчдийн тун.
Хэрэглэгч2019-12-08 23:25:44
Сайн байна уу. Энэ эмийг хүүхэд ууж болох уу
Их эмч2020-02-01 17:23:21
Сайн байна уу. том хүний тун хүүхэд амчийн заалтар хэрэглэнэ
Хэрэглэгч2019-12-01 14:58:44
Энэ эм юуны эм бэ ямар зориулалттай хэрэглэдэг вэ