Читамон плюс/цэр шингэлэх 100мл
10,500₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-525₮
-6%-630₮
-8%-840₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
2 – 4 насны хүүхэд 2.5мл -ээр өдөрт 2-3 удаа, 4-8 насны хүүхэд 2.5-5мл-ээр өдөрт 2-3 удаа, 8 – 14 насны хүүхэд 10мл-ээр өдөрт 2-3 удаа тус тус ууж хэрэглэнэ. Насанд хүрэгсэд ба 14-өөс дээш насны хүүхэд 15мл-ээр өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ. Өвчний явц, байдлаас хамаарч ээлж эмчилгээ 2 долоо хоног хүртэл хугацаагаар үргэлжлүүлэх, эсвэл эмчийн зөвөлгөөгөөр үргэлжлэх хугацааг тогтооно
Читамон плюс сироп эм нь цэр ховхлох, цэр шингэлэх, гуурсан хоолойг өргөсгөх, нянгийн болон үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ цэрний зуурамтгай чанарыг багасгаж, ховхорч гадагшлахыг түргэсгэнэ.Чихэр өвсний ханданд агуулагдах глицириззины хүчил нь цэр ховхлох, үрэвсэл намдаах, дархлаа дэмжих, хор тайлах, харшил намдаах болон нянгийн эсрэг үйлдэлтэй. Ганга өвсний ханданд агуулагдах эфирийн тос нь салст бүрхүүлийн үйл ажиллагааг сэргээж, өвчин үүсгэгч кокк, мөөгөнцрийн өсөлт хөгжлийг саатуулах хүчтэй үйлдэлтэй.Тарваган шийрийн ханданд агуулагдах цитизин нь уушгины гуурсан хоолойн салстын шүүрлийг нэмэгдүүлж, цэрийг ховхолж гадагшлуулна.
Урал чихэр өвс (Glycyrrhiza uralensis)- ний шингэн ханд 20мл , Мөлхөө ганга ( Thymus serpyllum)- ний шингэн ханд 25 мл, Юлдэн тарваган шийр (Thermopsis lanceolata)- ийн шингэн ханд 15 мл
Хүнд явцтай зүрхний гаралтай хавангийн үед болгоомжтой хэрэглэвэл зохино.
Цээрлэлт: 2 хүртлэх насны хүүхэд, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн эхчүүд, бөөлжиж болзошгүй тохиолдлын үед тус тус хэрэглэхгүй.
Гаж нөлөө: Удаан хугацаагаар хэрэглэхэд биед натри хуримтлагдах, хавагнах, тун ихэдвэл бөөлжих, хөлрөх, амьсгал бачимдах, мөн харшлын урвал илэрч болзошгүй
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-10-16 20:38:47
танай дээр виагросс жороор олгохуу
Их эмч2024-10-16 20:45:22
Сайн байна уу. тийм ээ
Хэрэглэгч2024-10-13 22:04:19
Sharhand hereglej boloh bolovuu
Их эмч2024-10-13 23:47:16
Сайн байна уу. болохгүй ээ цэр шингэлэх эм
Хэрэглэгч2024-10-13 22:03:14
Sharhand hereglej boloh bolovuu
Их эмч2024-10-13 23:47:30
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-10-13 20:38:03
Өсөлтийн биднээс
Их эмч2024-10-13 20:47:29
Сайн байна уу. Амьсгалын дээд замын үрэвсэлт өвчнүүдийн үед цэр ховхлох, ханиалга намдаах зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-04-18 15:53:12
6 сар 28 хоногтой хүүхэд ууж болох уу
Их эмч2024-04-18 16:00:48
Сайн байна уу. 2 хүртлэх насны хүүхэд, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн эхчүүд, бөөлжиж болзошгүй тохиолдлын үед тус тус хэрэглэхгүй
Хэрэглэгч2024-03-25 23:38:15
жирэмсэн 7сартай хүн ууж болох уу ?
Их эмч2024-03-26 00:41:57
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-02-17 09:55:54
хөхүүл хүн ууж болох уу
Их эмч2024-02-17 12:24:36
Сайн байна уу. Хориглох заалт байхгүй байна .
Хэрэглэгч2024-01-15 18:33:17
Сайн байна уу, Танайх шахмал читмон яагаад үйлдвэрлэхээ больсон юм бэ? Дахиж үйлдвэрлэх боломжгүй юм уу,
Их эмч2024-01-15 20:24:11
Сайн байна уу. тэр талаар мэдээлэл байхгүй байна
Хэрэглэгч2024-01-08 19:09:22
Сайн байн уу 0 5 сартай хүүхдэд хэрэглэж болохуу
Их эмч2024-01-08 19:25:45
Сайн байна уу. 2наснаас дээш хэрэглэнэ
Хэрэглэгч2023-12-18 19:23:13
Ацц уусны дараа ууж болох уу
Их эмч2023-12-19 03:08:29
Сайн байна уу. Читамон болон АЦЦ нь 2уулаа цэр ховхлох үйлдэлтэй эм.
Хэрэглэгч2023-05-03 06:11:30
sn bnu 1nas 2sartai huuhded ugch bolohu?
Их эмч2023-05-03 06:26:38
Сайн байна уу. 2наснаас өгнө
Хэрэглэгч2023-04-25 11:30:10
3настай хүүхэд яаж хэрэглэх вэ халуун бууруулах уу
Их эмч2023-04-25 23:07:59
Сайн байна уу.эмчийн заалтаар 2,5 мл ээр өдөрт 2-3удаа ууна
Хэрэглэгч2022-01-30 22:33:04
Chitamoniig 15 honogtoi nyraid uulgaj bolohuu tsertei hanialgd bhiin
Их эмч2022-01-31 10:12:15
Сайн байна уу. Болохгүй шүү, цэрээ гадагшлуулж чадахгүй тул хахах аюултай. Хөхөө ойр ойрхон хөхүүлээд, ханиалгах үед нь доошоо харуулаад нуруун дээр нь зөөлөн товшоорой
Хэрэглэгч2018-12-10 10:24:37
Sain bnu.eniig 5sartai xvvxded emch bichij ogson ym diatiztei xvvxed uuj bolox bolwuu
Их эмч2018-12-10 10:24:37
Сайн байна уу. сахаргүй бүтээгдэхүүн боловч чихэр өвс орсон байгааг анхаарч заавраар нь хэргэлнэ үү.
Хэрэглэгч2018-10-10 19:15:46
Heden sartaigaas uuj boloh we
Их эмч2018-10-10 19:15:46
Сайн байна уу 2-оос дээш насны хүүхдэд хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2018-04-01 05:31:23
2oi 2sartai huuhed her udaan uuh ve shilteigee duystal uuh uu
Их эмч2018-04-01 05:31:23
сайн байна уу? 3-5 хоног л ууна. баярлалаа.
Хэрэглэгч2018-03-19 01:46:07
Жирэмсэн хүн ууж болох уу
Их эмч2018-03-19 06:50:52
сайн байна уу жирэмсэнд хэрэглэж болхгүй гэсэн эсрэг заалт байхгүй. гэхдээ та уухаар бол 15 мл-р өдөрт 3 удаа 3 хоногоос их хэрэглэсний хэрэггүй. тунг хэтрүүлж удаан хугацаагаар ууж болохгүй баярлалаа