

Гексорал 40мл
20,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,000₮

-6%-1,200₮

-8%-1,600₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Бэлдмэлийг амны хөндий болон хоолой залгиурын хэсэгт цацна. Аэрозолын тусламжтайгаар үрэвссэн хэсэгт хялбархан, хурдан цацах боломжтой. Дараах дарааллаар бэлдмэлийг цацна. Аэрозолын баллонд таглаа-цацагчийг суулгана. Цацагчийн үзүүр хэсгийг амны хөндий болон хоолой залгиурын үрэвсэлт хэсэг рүү чиглүүлнэ. Бэлдмэлийг хэрэглэх үед баллоныг зурагт үзүүлсэний дагуу байнга дээш харуулах шаардлагатай. Цацагчийн дарах хэсэгт дарж 1-2 секундын туршид цацан энэ үед аль болох амьсгалаа түгжих хэрэгтэй. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэх эмчийн зүгээс тогтооно. Хэсэг газарт хэрэглэнэ. 3-6 настай хүүхэд эмч хэрэглэхийг зөвлөсөн тохиолдолд бэлдмэлийг хэрэглэнэ.Насанд хүрэгсэд болон 6 дээш насны хүүхэд бэлдмэлийг 1-2 секундэд нэг цацалтаар хоногт 2 удаа амьсгалыг түр түгжин үрэвсэлтэй хэсэгт цацна. Гексэтидины тогтвортой шинж чанарын нөлөөгөөр салст бүрхүүлийн хэсэгт сайн үйлчилнэ. Иймээс бэлдмэлийг хооллосны дараа хэрэглэх нь зохимжтой.
Гексорал бэлдмэлийн микробын эсрэг үйлдэл нь бактерийн задралд нөлөөлөх исэлдэх урвалыг хурдасгахад оршино. Бэлдмэл нь бактер болон мөөгөнцрийн эсрэг өргөн хүрээний ялангуяа Candida бүлгийн грамм эерэг бактер, мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй бөгөөд Гексорал бэлдмэл нь Pseudomonas aeruginosa болон Proteus spp,-ээр үүсгэдсэн халдварын үед эмчилгээний идэвхтэй үйлдэл үзүүлнэ
1 мл уусмалын агууламж үйлчлэгч бодис гексэтидин 2,0мг, туслах бодис полисорбитол 80, моногидрат лимоны хүчил, натрийн сахаринат, левоментол, урт навчит эвкалиптын навчны тос, натри кальцийн эдетат, 96%-ын этанол, натрийн гидроксид, азот, цэвэршүүлсэн ус
Бэлдмэлийн найрлага дахь бодист хэт мэдрэг хүмүүст, амны хөндийн салстын шархлаат, идээт үрэвслийн үед, 3 хүртлэх насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй. Зүрхний бах, түрүү булчирхайн томрол, тиреотоксикоз, чихрийн шижин, феохромоцитомтой хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Гексорал бэлдмэлийн урагт болон хөхүүл эхэд үзүүлэх нөлөө бүрэн судлагдаагүй. Иймээс Гексорал бэлдмэлийг өвчтөнд санал болгохын өмнө идэвхтэй бодис хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тодорхой бус тул жирэмсэн болон хөхүүл эхчүүд эмчилгээний үр нөлөө нь зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хэрэглэнэ.
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй
