![](https://back.emonos.mn/media/product/O/d/OdooProductImage_23_612.jpg)
Кости 10мг №30
11,300₮
Гишүүнчлэлийн үнэ :
![](/assets/membercardiconbagts1.png)
-5%-565₮
![](/assets/membercardiconbagts2.png)
-6%-678₮
![](/assets/membercardiconbagts3.png)
-8%-904₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Уртавтар тархинд үйлчилсний улмаас бөөлжилтийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Мөн хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Улаан хоолойн хөдөлгөөний идэвхийг багасгах, улаан хоолойн доод хуниасын тонусыг ихэсгэх, ходоодны хөдөлгөөнийг түргэсгэх, нарийн гэдэсний агууламжийн хөдөлгөөнийг хурдасгах үйлдэл тус тус үзүүлнэ. Харин суулгалт үүсгэхгүй. Мөн пролактины шүүрлийг ихэсгэнэ. Кости ихсийн ба цус тархины хоригийг нэвтрэхээс гадна хөхний сүүтэй ялгарна.
Кости 10мг
Гаж нөлөө: Эмчилгээний эхний үед өтгөн хатах, суулгах, ам хатах, ядарч сульдах, нойрмоглох, толгой өвдөх, толгой эргэх, сэтгэлээр унах, сэрэлд орох, цочромтгой болох, айх түгшүүрлэх, тайван бус болох, харшлын урвал илрэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно. Зарим тохиолдолд ялангуяа хүүхдэд хөдөлгөөн өөрчлөлтийн хам шинж илэрнэ. Өндөр настай өвчтөнүүдэд удаан хугацаагаар хэрэглэх үед паркинсонизм, хожуу үеийн хөдөлгөөний өөрчлөлт илэрнэ. Ховор тохиолдолд өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэсэнээс цусны метгемоглобины хэмжээ ихсэх, хавагнах, хөхнөөс сүү ялгарах, эрэгтэй хүний хөх томрох, биений юмны мөчлөг өөрчлөгдөх зэрэг шинж ажиглагдана.
Цээрлэлт:Хоол боловсруулах замаас цус алдах, нугалуурын нарийсал, гэдэсний механик түгжрэл, ходоод ба гэдэс цоорох, феохромоцитом, экстрапирамид системийн өөрчлөлт, эпилепси, пролактин хамааралт хавдар, жирэмсэн үе, 2 хүртэл насны хүүхэд, кости ба түүний бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст тус тус хэрэглэхгүй.Артерийн даралт ихсэх өвчин, паркинсоны өвчин, элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, өндөр настай өвчтөн, хүүхэд зэрэгт болгоомжтой хэрэглэнэ. Учир нь хөдөлгөөн өөрчлөлтийн хам шинж үүсэж болзошгүй. Кости-г хөхүүл үед хэрэглэхгүй бөгөөд хэрэв зайлшгүй хэрэглэх шаардлага гарвал хөхөөр хооллолтыг зогсоох эсэхээ шийднэ.Жирэмсэн үе (2 ба 3 дахь гурван сар), 2-14 насны хүүхдэд зөвхөн амьдралын заалтаар хэрэглэнэ.
Анхаарал болгоомжлол: сэтгэц ба хөдөлгөөний түргэн урвал шаардлагатай ажил эрхэлдэг (тээврийн хэрэгсэл жолоодох) хүмүүс бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийнэ.Эмчилгээний явцад согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй.
Эмийн ба бусад харилцан үйлчлэл Кости холинэстеразын эсрэг эмүүдийн үйлдлийг сулруулна. Бэлдмэл тетрациклин, ампициллин, парацетамол, ацетилсалицилын хүчил, леводопа зэрэг эмүүдийн шимэгдэлтийг ихэсгэх ба дигоксин ба циметидиний шимэгдэлтийг багасгана.ТМС-ийг дарангуйлах үйлдэлтэй эмүүд ба согтууруулах ундааны үйлдлийг хүчжүүлнэ. Экстрапирамид системийн урвал ихсэж болзошгүй тул солиорлын эсрэг эмүүдтэй хамт хэрэглэхгүй.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Нойрмоглох, баримжаа алдагдах, экстрапирамид системийн өөрчлөлт илэрч болзошгүй. Эмчилгээг зогсоосноос хойш 24 цагийн дотор шинж тэмдгүүд арилна. Шаардлагатай үед холиноблокатор, паркинсоны эсрэг эм хэрэглэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2022-06-27 19:37:38
Яаж хэрэглэх вэ
Их эмч2022-06-28 15:35:02
Сайн байна уу. Хоолноос 15 минутын өмнө ууж хэрэглэнэ. Насанд хүрэгсэд ба 5-аас дээш насны хүүхдэд суулгахад 10 мг –аар өдөрт 3 удаа хоолны өмнө, шаардлагатай тохиолдолд унтахын өмнө нэмэн ууж болно. 5 хүртэлх насны хүүхдэд 10 кг жинд 2.5 мг-аар тооцон өдөрт 3 удаа хоолны өмнө хэрэглэнэ.
Хэрэглэгч2017-03-17 11:37:40
Яг одоо ханаас аваж болох вэ ширхэгээр байдаг уу
Их эмч2017-03-17 11:37:40
Сайн байна уу, моносоор зарагддаггүй байгаа
Хэрэглэгч2017-03-17 11:35:50
Хариу хурдан өгөж тус болооч кости эм чинь ширхэг нь хэд гэдэг юм
Их эмч2017-03-17 11:35:50
Сайн байна уу, моносоор зарагддаггүй байгаа
Хэрэглэгч2017-03-17 11:35:30
Яг одоо ханаас аваж болох вэ ширхэгээр байдаг уу
Их эмч2017-03-17 11:35:30
Сайн байна уу, моносоор зарагддаггүй байгаа
Хэрэглэгч2015-12-30 09:53:15
mini hooloi hataad bsn chih hamar hooloin ermch tsirukal omeprezolto bchj ugsun
Их эмч2015-12-30 09:53:15
Сайн байна уу ам хатах нь их олон төрлийн шалтгаан байдаг. Эмчид хандан сайтар үзүүлэх хэрэгтэй. Баярлалаа
Хэрэглэгч2015-12-30 09:49:50
Sn bnu Tserukal, Costi 2 emnvvded ylgaa bii yu ali ni sn em be?
Их эмч2015-12-30 09:49:50
Сайн байна уу адилхан үйлчилгээтэй эм үйлдвэрлэгчээрээ өөр байдаг. Баярлалаа
![](https://back.emonos.mn/media/banner/Emonos_Secalia_BalmShower_cream.jpg)