
Метрогил100мл
2,700₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-135₮

-6%-162₮

-8%-216₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
Нянгийн эсрэг, эгэл биетний эсрэг ДНХ-тэй холбогдон бактерийг үхүүлнэ. Эгэл биетний халдвар гэдэсний, элэгний амебаар үүсгэгдсэн буглаа, цусан суулга, трихомониаз, мэдрэг бактераар үүсгэгдсэн менингит, тархины буглаа, цээжний хөндийн болон хэвлийн хөндийн халдварууд аарцгийн хөндийн эрхтнүүдийн халдваруудын үед хэрэглэнэ.
1мл бүрд метронидазол 5мг, туслах бодис натри хлорид, нимбэгний хүчлийн моногидрат, натри гидрофосфат, тарилгын ус агуулна.
Метронидазол болон бусад нитроимидазолын уламжлалын бэлдмэлүүд болон найрлага дах мэдрэг ихэссэн, жирэмсний эхний 3 сар, хөхүүл үе, төв мэдрэлийн тогтолцооны органик гэмтэл, цусны өвчтэй, элэгний дутагдалтай өвчтнүүд хэрэглэхийг хориглоно. Эмчилгээний үед архи буюу этанолыг хориглоно. Хэрэглэсэн тохиолдолд гаж нөлөө илэрч болно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-05-23 05:02:25
Ene dusaliig undguvch huchtei uvduj bh ued hj bolohuu?
Их эмч2024-05-23 05:16:02
Сайн байна уу. Хэрэглэх заалт Эгэл биетний халдвар: гэдэсний амебиаз, элэгний амебаар үүсгэгдсэн буглаа, гэдэсний амебиаз (амебын цусан суулга), трихомониаз (ялангуяа трихомонадны вагинит, трихомонадны уретрит), Bacteroides spp. (ялангуяа Bacteroides fragilis, Bacteroides distasonis, Bacteroides ovatus, Bacteroides thetaiotaomicron, Bacteroides vulgatus) үүсгэгдсэн халдварууд: яс, үений халдвар, төв мэдрэлийн системийн халдварууд, ялангуяа менингит, тархины буглаа, бактерийн эндокардит, пневмони, плеврийн эмпием, уушгины буглаа, цусан үжил Clostridium spp., Peptococcus болон Peptostreptococcus үүсгэгдсэн халдварууд: хэвлийн хөндийн халдварууд (перитонит, элэгний буглаа), бага тазны эрхтэний халдварууд (эндометрит, эндомиометрит, фаллопийн хоолойн буглаа, өндгөвч, үтрээний халдвар). Мэс ажилбарын дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд (ялангуяа бүдүүн гэдэс, шулуун гэдэсний орчмын ажилбарууд, мухар олгой авах, эмэгтэйчүүдийн мэс ажилбарууд). Хавдарын туяа эмчилгээтэй өвчтөн – хавдарын эсийн гипозсийн улмаас тэсвэржилт үүссэн үед туяа эмчилгээнд мэдрэгийг нэмэгдүүлэхэд тус тус хэрэглэнэ
Хэрэглэгч2022-01-03 11:33:00
Хөхүүл хүн хэрэглжж болохуу
Их эмч2022-01-03 12:19:51
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2018-07-25 13:23:05
Харшлын үед судсаар тариж болох уу? Ямар үйлчилгээтэй вэ? Үрэвсэл намдаах үйлчилгээтэй зөв үү?
Их эмч2018-07-25 13:23:05
сайн байна уу? антибиотик учраас заавал эмчид үзүүлж эмчийн заавраар хэрэглэнэ.
