ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Бифидумбактерин 5доз

19,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-950

Үнэ
18,050
Gold

-6%-1,140

Үнэ
17,860
Platinium

-8%-1,520

Үнэ
17,480

Тоо ширхэг :

Номин Седар (0.1ш)Байршил харах
Монос Өнөр плаза (0.8ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (0.2ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Ашигтай бактер багассан тохиолдолд, мөн урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Гэдэсний өвчний үе: хүүхдэд амьдралын эхний хагас жилд 5 тун бэлдмэлийг хоногт 2 удаа, 2 дахь хагас жил болон түүнээс дээш насны хүүхдэд 5 тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ. Нарийн ба бүдүүн гэдэсний цочмог болон архаг явцтай үрэвсэлт өвчний үед 3-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсдэд 5 тунгаар хоногт 2-3 удаа хэрэглэхийг зөвлөнө.  Өвчний хүнд явцтай тохиолдолд  тунг 2 дахин ихэсгэж болно.   

Насанд хүрэгсэд болон хүүхдийн янз бүрийн шалтгаантай дисбактериозын урьдчилан сэргийлэх эмчилгээнд хэрэглэнэ. Бэлдмэлийг хүүхдэд амьдралын эхний өдрөөс хэрэглэж болно.

Үйлчлэгч бодис амьд бифидобактерии Bifidobacteriumbifidum 107 КОЕ-с багагүй. Туслах бодис Лактулоза 2%-с илүүгүй, cахароза 8,5%-с илүүгүй, Царцмаг 0,75%-с илүүгүй, Тослоггүй хуурай сүү 20%-с илүүгүй

Бэлдмэлийг халуун усанд (40°С-с дээш) уусгаж болохгүй. Савлалтын бүрэн бүтэн байдал алдагдсан (хагарсан флакон), шошгогүй бэлдмэл, гадны биет байгаа үед, физик шинж чанар нь өөрчлөгдсөн (өнгө нь өөрчлөгдөх, үрчийж хорчийсон биомасс) үед тус тус бэлдмэлийг хэрэглэх нь тохиромжгүй. Гаж нөлөө илрээгүй

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-03-22 21:43:20

Хэдэн гр усанд найруулах вэ бүлээн усанд найруулах уу

Их эмч2025-03-22 21:59:55

Сайн байна уу. 30-50мл буцалсан бүлээн усанд найруулж ууж болно

Хэрэглэгч2024-11-12 14:16:54

Сайн байна уу Муурандаа өгвөл зохимжтой юу

Их эмч2024-11-12 14:19:09

Сайн байна уу. Мал эмнэлгийн эмчээс асууна уу, баярлалаа

Хэрэглэгч2024-11-04 10:06:29

хэдэн мл усанд найруулж өгөх вэ

Их эмч2024-11-04 13:13:03

Сайн байна уу. Бэлдмэлийг дотуур ууж хэрэглэхдээ нярай, бага насны хүүхдэд хооллох үедээ эхийн сүү эсвэл сүү орлуулагчтай хамт хольж, харин бусад насны хүүхэд болон насанд хүрэгсдэд шингэн хоол хүнстэй ялангуяа исгэлэн сүүн бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэвэл илүү зохимжтой. Мөн буцалгаж тасалгааны хэм хүртэл хөргөсөн 30-50мл усанд найруулан ууж болно. Бэлдмэл нь идэвхжүүлсэн нүүрсний жижиг хэсгүүд бүхий цийдмэг шингэн болох бөгөөд бүрэн уусгалгүй шууд ууна.

Хэрэглэгч2024-11-03 17:43:28

Ene bakter ni Gutpro 7 bakterees ilvv vilchilgeetei yu

Их эмч2024-11-03 17:54:19

Сайн байна уу.

Хэрэглэгч2024-11-03 17:42:12

Ene bakter ni Gutpro 7 bakterees ilvv vilchilgeetei yu

Их эмч2024-11-03 17:54:15

Сайн байна уу.

Хэрэглэгч2024-11-03 17:40:54

Ene bakter ni Gutpro 7 bakterees ilvv vilchilgeetei yu

Их эмч2024-11-03 17:54:04

Сайн байна уу. Gut pro- 1 саше бүрт 7 төрлийн 5 тэрбум ашигтай бактери агуулагдана. Бифидобактери, Лактобацилл, Лактококус, Цайр 8.5мг, Селен 55мкг Бифидумбактерин 5доз- Үйлчлэгч бодис амьд бифидобактерии Bifidobacteriumbifidum 107 КОЕ-с багагүй. Туслах бодис Лактулоза 2%-с илүүгүй, cахароза 8,5%-с илүүгүй, Царцмаг 0,75%-с илүүгүй, Тослоггүй хуурай сүү 20%-с илүүгүй

Хэрэглэгч2024-08-08 12:04:20

1ой 4сартай хүүхд шингэн баагаад 20хонож бгам аа энэ бактерийг өдрийн хэдээр уух вэ

Их эмч2024-08-08 14:26:12

Сайн байна уу. хүүхдийн эмчийн заавраар хэрэглэнэ баярлалаа

Хэрэглэгч2024-08-03 05:00:55

бактер авах гээд үлд хүрэхгүй байнө

Их эмч2024-08-03 06:18:25

Сайн байна уу. та 18001883-1рүү холбогдоорой

Хэрэглэгч2024-06-03 11:45:22

өчигдөр сар хүрсэн юмаа яаж уулгах вэ?

Их эмч2024-06-03 12:53:20

Сайн байна уу. Та эмчлэгч эмчээсээ асуугаарай

Хэрэглэгч2024-02-14 05:02:43

Тасалгааны хэмд хадгалж болохуу

Их эмч2024-02-14 07:49:29

Сайн байна уу. Зааврын дагуу 2-10 хэмд хадгална гэсэн байна.

Хэрэглэгч2024-01-16 21:35:49

Сайнуж 3 сартай шингэн алдаад бгаа маамаад өдрийн 2.оор уулгаж байгаа хэр үр дүнтэй вэ линекс маш бибидиум бактер 2 юуугаараа ялгаатай вэ аль нь илүү үр дүнтэй вэ

Их эмч2024-01-17 00:41:11

Сайн байна уу. найрлагаара ялгаатай.

Хэрэглэгч2024-01-09 23:31:36

энэ шилтэй бактери мөн үү

Их эмч2024-01-10 00:34:32

Сайн байна уу. тийм ээ.

Хэрэглэгч2023-11-02 20:12:49

sain bnuu 9sartai hvvhded yj ogh we gvilgeed boldgvie

Их эмч2023-11-02 20:29:06

Сайн байна уу. 5 тунгаар хоногт 3 удаа

Хэрэглэгч2023-11-02 18:01:38

Сайн байна уу 20хоногтой хүүхдэд хэрэглэж болох уу

Их эмч2023-11-02 18:10:58

Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-09-19 00:31:19

Шингэн баагаад байгаа 1 сар гарантай хүүхдэд өгж болох уу

Их эмч2023-09-19 00:55:01

Сайн байна уу. Ашигтай бактер багассан тохиолдолд, мөн урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Гэдэсний өвчний үе: хүүхдэд амьдралын эхний хагас жилд 5 тун бэлдмэлийг хоногт 2 удаа,

Хэрэглэгч2023-07-15 11:33:18

2.5 тун гэхээр нэгийг нь 2 хувааж өгнө гэсэн үгүү

Их эмч2023-07-15 12:02:27

Сайн байна уу. тиймээ

Хэрэглэгч2023-05-30 21:17:39

насанд хүрсэн хүн хоолны шингэц сайжруулах зорилгоор хэрэглэж болох уу

Их эмч2023-05-31 03:35:09

Сайн байна уу. хоолны шингэц сайжруулахаар өөр эм хэрэглэнэ

Хэрэглэгч2023-02-11 18:52:09

Энэ бактер сүүн бактер гэдэг нь мөн үү

Их эмч2023-02-16 04:12:38

Сайн байна уу. Эмгэг төрүүлэгч болон нөхцөлт эмгэг төрүүлэгч микробын эсрэг өргөн хүрээгээр үйлчлэх бөгөөд гэдэсний микрофлоруудыг хэвийн болгож хоол боловсруулах замын үйл ажиллагааг хэвийн болгох, бодисын солилцоог сайжруулах, гэдэсний удаан явцтай өвчнүүд үүсэх явцыг саатуулах.

Хэрэглэгч2023-02-11 18:51:57

Энэ бактер сүүн бактер гэдэг нь мөн үү

Их эмч2023-02-16 04:13:06

Сайн байна уу. Эмгэг төрүүлэгч болон нөхцөлт эмгэг төрүүлэгч микробын эсрэг өргөн хүрээгээр үйлчлэх бөгөөд гэдэсний микрофлоруудыг хэвийн болгож хоол боловсруулах замын үйл ажиллагааг хэвийн болгох, бодисын солилцоог сайжруулах, гэдэсний удаан явцтай өвчнүүд үүсэх явцыг саатуулах.

Хэрэглэгч2023-02-11 18:51:56

Энэ бактер сүүн бактер гэдэг нь мөн үү

Их эмч2023-02-16 04:12:49

Сайн байна уу. Эмгэг төрүүлэгч болон нөхцөлт эмгэг төрүүлэгч микробын эсрэг өргөн хүрээгээр үйлчлэх бөгөөд гэдэсний микрофлоруудыг хэвийн болгож хоол боловсруулах замын үйл ажиллагааг хэвийн болгох, бодисын солилцоог сайжруулах, гэдэсний удаан явцтай өвчнүүд үүсэх явцыг саатуулах.

Хэрэглэгч2022-12-24 17:07:20

9хоногтой нярайд яаж өгөх вэ 1шилийг 1удаадаа өдөрт 1ээр өгөх үү

Их эмч2022-12-29 12:20:18

Сайн байна уу. Эмч нь хэдээр өг гэсэн тэр тунгаар нь өгнө

Хэрэглэгч2022-11-27 17:39:58

Энэ бактерийг яаж хэрэглэдэг вэ? шилийг нь дүүртэл ус хийж найруулж өгөх үү? 4 сартай хүүхдэд

Их эмч2022-11-27 22:14:40

Сайн байна уу. Флакон доторх агууламжийг 1 тун бэлдмэлд 5мл (цайны халбага) байхаар тооцож тасалгааны хэмд буцалсан усаар уусгана. Дараах байдлаар уусгана: шилэн аяганд шаардлагатай хэмжээний ус хийнэ (флакон дээр заасан тунгийн хэмжээнд тохируулан), таглаа болон бөглөөг авч флаконыг онгойлгоно, шилэн аяганаас бага хэмжээний усыг флаконд хийнэ. Ууссаны дараа (бэлдмэл 5 минутаас ихгүй хугацаанд нэг төрлийн тунгалаг бус хольц үүсгэн уусна) флаконы агууламжийг уг шилэн аяганд хийж холино. Ийм байдлаар уусгасан 1 цайны халбага нь 1 тун бэлдмэл юм. Ууссан бэлдмэлийг хадгалахгүй. Шаардлагатай хэмжээний тунг (цайны халбага тус бүр) хооллосноос хойш 1-1,5 цагийн дараа эсвэл хооллохоос 20-30 минутын өмнө хэрэглэнэ. Хөхүүл хүүхдэд бэлдмэлийг хооллохын яг өмнө хэрэглэж болно. Гэдэсний өвчний үед: хүүхдэд амьдралын эхний хагас жилд 5 тун бэлдмэлийг хоногт 2 удаа, 2 дахь хагас жил болон түүнээс дээш насны хүүхдэд 5 тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ. Эрсдэл бүлгийн нярайд 2,5 тунгаар хоногт 2 удаа хүртэл төрөх тасагт амьдралын эхний өдрөөс эхэлж хэрэглэж болно.

Хэрэглэгч2022-01-23 19:12:35

Хүүхдэд өгч болох уу

Их эмч2022-01-23 20:05:13

Сайн байна уу. Болноо

Хэрэглэгч2021-11-18 12:47:34

сайн байна уу, эмийн заавартай цаасыг алга болгосон тул хүүхдэд яаж найруулж хэрэглэх зааврыг хэлж өгч тусална уу

Их эмч2021-11-20 14:21:18

Сайн байна уу. Хүүхдийн нас болон жингээс хамаарч өгнө. Өгөхдөө 1 флаконыг 1 тун гэж тооцно. 1 флакон дахь нунтгийг 5 мл буюу 1 цайны халбага бүлээн усаар найруулж хоолноос өмнө өдөрт 1-3 удаа өгнө.

Хэрэглэгч2020-10-30 21:10:36

9сартай хүүхдэд өгч болохуу

Хэрэглэгч2019-10-23 17:40:42

Хэзээ ирэх вэ?

Их эмч2020-02-01 16:47:33

Сайн байна уу. тодорхой мэдээлэл байхгүй байна

Хэрэглэгч2018-10-30 17:19:16

6 сартай хуухдэд яаж егех вэ. гуйлгээд удаж бна.хэдэн гр усанд найруулж егех вэ

Их эмч2018-10-30 17:19:16

Сайн байна уу 6 сартай хүүхдэд эмчийн заалтаар хэрэглэнэ. Өдөрт 1-2 ширхэгээр Найруулахдаа 1 ширхэгийг 30-50мл усанд найруулна. Баярлалаа.

Хэрэглэгч2018-09-17 14:21:30

хөхүүл хүүхдэд хөхүүлэхийн өмнө, дараа ойрхон өгч болхуу

Их эмч2018-09-17 14:21:30

Өдарт 1-2 удаа л өгнө.Баярлалаа .

Хэрэглэгч2018-09-15 04:24:35

нэг өгөхдөө бүтэн шилээр нь өгнө гэсэн үг үү

Их эмч2018-09-15 04:24:35

сайн байна уу? Бүтэнээр нь өгнө өө баярлалаа

Хэрэглэгч2018-08-26 09:23:02

Сайн байна уу? Энэ эмний талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөч. Өдөрт хэдэн удаа яаж өгөх вэ?

Их эмч2018-08-26 09:23:02

сайн байна уу Эмгэг төрүүлэгч болон нөхцөлт эмгэг төрүүлэгч микробын эсрэг өргөн хүрээгээр үйлчлэх бөгөөд гэдэсний микрофлоруудыг хэвийн болгож хоол боловсруулах замын үйл ажиллагааг хэвийн болгох, бодисын солилцоог сайжруулах, гэдэсний удаан явцтай өвчнүүд үүсэх явцыг саатуулах.өдөрт 1-2 удаа өгч болно оо. бүтэн шилээр нь өгнө баярлалаа

Хэрэглэгч2018-07-04 17:19:03

baas n bnga hataad bga huuhded ogch bolhuu 2 nastai

Их эмч2018-07-04 17:19:03

Сайн байна уу Өдөрт 1-2 удаа өгч болно Баярлалаа

Хэрэглэгч2018-04-19 08:54:34

1 сартай хүүхдэд хэдэн грамаар өдөрт хэд өгөх үү.

Их эмч2018-04-19 08:54:34

сайн байна уу? өдөрт 1-2 удаа өгч болно оо. бүтэн шилээр нь өгнө