Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Дентамон 50мл

Үнэ

3000 ₮
Шүдний тулгуур эдийн үрэвсэлБуйлны болон амны салстын үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэШүдийг угааж цэвэрлэсний дараа бэлдмэлийг хөвөнд шингээж үрэвсэл бүхий хэсэгт 5-15 минут тавих, эсвэл 3-5 минутын хугацаагаар шавших, зайлах аргуудаар өдөрт 3-8 удаа хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

                          • Шүдний тулгуур эдийн үрэвсэл

                          • Буйлны болон амны салстын үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэ

                          • Шүдийг угааж цэвэрлэсний дараа бэлдмэлийг хөвөнд шингээж үрэвсэл бүхий хэсэгт 5-15 минут тавих, эсвэл 3-5 минутын хугацаагаар шавших, зайлах аргуудаар өдөрт 3-8 удаа хэрэглэнэ

                            Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

                            • Фармакологийн үйлдэл: 

                            • Бэлдмэл дэх хуурмаг булчирхайт ортуузанд агуулагдах полисахарид нь хэсэг газрын дархлааг сэргээж, зүгшрүүлэх болон бактерийн эсрэг үйлдэл үзүүлнэ

                            • Одой далан түрүү ургамалд зонхилон агуулагдах кумаринт нэгдэл, аргаах бодис нь үрэвсэл намдаах, өвдөлт багасгах, эд эсийн нөхөн төлжилтийг хурдасгах үйлдэл үзүүлнэ

                            • Хонин зээргэнэд агуулагдах биологийн идэвхит бодисууд болох катехин, фенолт нэгдэл, эфедрин, аргаах бодис нь үрэвсэл намдаах, судас нарийсгах үйлдэлтэй

                            Найрлага

                            • Хонин зээргэний өвс, (Ephedra przewalski) 

                            • Хуурмаг булчирхайт ортуузын өвс ( Оxytropis pseudoglandulosa )

                            • Одой далан түрүүний өвснөөс гарган авсан спиртэн хандмал ( Stellera chamaejasme ) агуулна

                            Бүтээгдэхүүний анхааруулга

                            •   Уг бэлдмэлд этилийн спирт агуулагдах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ

                            •    Гаж нөлөө, цээрлэлт: Тогтоогдоогүй

                            Жирэмсэн хүн хэрэглэж болохуу

                            Сайн байна уу,ам зайлахад хэрэглэж болно.Баярлалаа

                            Буйл хавагнасан үед хэрэглэж болох уу

                            Сайн байна уу. Хэрэглэж болно.

                            буйлнаас цус гараад бага хэрэглэж болхуу

                            Сайн байна уу, хэрэглэж болно, Баярлалаа

                            зайлахдаа нэг удаадаа хэдий хэмжээний уусмал амандаа хийх шаардлагатай вэ?

                            Сайн байна уу 3-5мл уусмалаар зайлна. Баярлалаа