ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Эритромицин 250мг №10

2,800

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-140

Үнэ
2,660
Gold

-6%-168

Үнэ
2,632
Platinium

-8%-224

Үнэ
2,576

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

  • Дотуур ууж хэрэглэнэ. Насанд хүрэгсэд ба 14-с дээш насны хүүхдэд хэрэглэх нэг удаагийн тун 0.25-0.5г байх бөгөөд хоногт 1-2г-р хэрэглэнэ. Бэлдмэлийг 6 цагийн зайтай хэрэглэнэ. Хүнд явцтай халдварын үед хоногийн тунг 4г хүртэл нэмэгдүүлж болно.4 сараас 18 хүртэл насны хүүхдэд халдварын явц, биеийн жин, наснаас хамаарч хоногт 30-50мг/кг тунгаар 2-4 хувааж, 3 сар хүртэл насны хүүхдэд хоногт 20-40мг/кг-р тус тус хэрэглэнэ

  • Илүү хүнд явцтай халдварын үед тунг 2 дахин ихэсгэж болно.Сахуугийн нян хадгалагчийн (бактериноситель) эмчилгээнд 0.25г-р хоногт 2 удаа хэрэглэнэ. Анхдагч тэмбүүгийн ээлж эмчилгээнд хэрэглэгдэх нийт тун 30-40г бөгөөд эмчилгээ 10-15 өдөр үргэлжилнэ.Амёбын гаралтай цусан суулгын эмчилгээнд насанд хүрэгсдэд 0.25г-р хоногт 4 удаа, хүүхдэд хоногт 30-50мг/кг-р 10-14 өдөр хэрэглэнэ. Легионеллезийн үед 0.5-1г-р хоногт 4 удаа 14 өдөр хэрэглэнэ.Заг хүйтний үед 0.5г-р 6 цагийн зайтай 3 өдөр, цаашдаа 0.25г-р 6 цагийн зайтай 7 өдөр тус тус хэрэглэнэ

  • Гэдэсний хагалгааны өмнөх бэлтгэлд халдварт хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1г тунгаар мэс заслаас 19 цаг, 18цаг, 9 цагийн өмнө (нийт 3г) ууж хэрэглэнэ

  • Бэлдмэлд мэдрэг микрофлороор үүсгэгдсэн дараах халдвар: сахуу (ялангуяа бактери хадгалагч), хөхүүлэг ханиад (ялангуяа урьдчилан сэргийлэлт), трахома, бруцеллез, легионерийн өвчин, эритразма, листериоз, улаан эсэргэнэ, амебын гаралтай цусан суулга, заг хүйтэн нярайн салст бүрхүүлийн үрэвсэл, хүүхдийн уушгины үрэвсэл, Chlamydia trachomatis-р үүсгэгдсэн жирэмсэн эмэгтэйн шээс бэлгийн замын халдвар анхдагч тэмбүү (пенициллинд харшилтай өвчтөн), тетрациклин болон бусад эмүүд үр дүнгүй буюу зохихгүй байгаа насанд хүрэгсдийн хүндрэлгүй хламидоз (шулуун гэдэс ба шээс бэлгийн доод замын) чих хамар хоолойн эрхтний халдвар (гүйлсэн булчирхайн үрэвсэл, чихний үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл), цөс дамжуулах замын халдвар (цөсний хүүдийн үрэвсэл) амьсгалын дээд ба доод замын халдвар (цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл), арьс ба зөөлөн эдийн халдвар (арьсны идээт өвчин, ялангуяа өсвөр үеийхний батгашил, халдварлагдсан шарх, цооролт, II-III зэргийн түлэгдэлт, тэжээлгүйдлийн яршил), нүдний салст бүрхүүлийн халдвар зэрэгт тус тус хэрэглэнэ

  • Хэрэх өвчтэй хүмүүс стрептококкын халдварын хүндрэлээс (гүйлсэн булчирхай ба залгиурын үрэвсэл) сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Түүнчлэн эмчилгээ болон оношлогооны ажилбарын үед (гэдэсний хагалгааны өмнөх бэлтгэл, нүүр амны мэс ажилбар, зүрхний гажигтай өвчтөнг дурандах) халдварт хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ

  • Үйлчлэгч бодис: эритромицин 0.1г, 0.25г

  • Туслах бодис:төмсний цардуул, повидон, твин 80, кальцийн стеарат, тальк

  • Бүрхүүл:ацетилфталилцеллюлоза, эмнэлгийн касторын тос, титанийн хоёрч исэл

 

  • Гаж нөлөө: Харшлын урвал:арьсны харшлын урвал (чонон хөрвөс, бусад хэлбэрийн тууралт), эозинофилийн тоо ихсэх, ховор тохиолдолд анафилаксын шок. Дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх, суулгалт, дисбактериоз, ховор тохиолдолд амны хөндийн мөөгөнцөр, нарийн бүдүүн гэдэсний псевдомембраноз үрэвсэл (эмчилгээний үед болон дараа), элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, цөс зогсонгишлын шарлалт, элэгний трансаминазын идэвх ихсэх, нойр булчирхайн үрэвсэл, сонсгол муудах ба чих шуугих (өндөр тунгаар хэрэглэх үед - хоногт 4г-с дээш, эмчилгээг зогсоосны дараа сонсгол дахин сайжирна)

  • Онцгой анхааруулга! Бэлдмэл хөхний сүүнд нэвтэрдэг учир хөхүүл үед эритромициныг хэрэглэж байгаа тохиолдолд хөхөөр хооллолтоос зайлсхийнэ. Удаан хугацааны эмчилгээний үед элэгний үйл ажиллагааны лабораторийн үзүүлэлтийг хянах шаардлагатай. Эмчилгээг эхэлснээс хойш хэдэн өдрийн дараа цөс зогсонгишлын шарлалтын шинж илэрч болох ба завсарлагагүй 7-14 өдрийн эмчилгээний дараа эрсдэл нэмэгдэнэ. Бөөр ба элэгний дутагдалтай өвчтөнд болон настангуудад сонсгол хордуулах гаж нөлөө илүү тохиолдоно. Haemophilus influenzae-ын зарим тэсвэртэй омог эритромициныг сульфаниламидтай хамт хэрэглэхэд мэдрэг болно. Цусанд элэгний трансаминазын идэвх, шээсэнд катехоламин (дифенилгидразины тусламжтайгаар колориметрийн тодорхойлолт) тодорхойлох шинжилгээнд нөлөөлж болно

  • Цээрлэлт:Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, сонсгол муудах, терфенадин ба астемизолтой хамт хэрэглэх, хөхүүл үе зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Зүрхний хэмнэл алдагдал (өгүүлэмжтэй), QT интервал уртассан, шарлалт (өгүүлэмжтэй), элэг ба бөөрний дутагдал зэргийн үед тус тус болгоомжтой хэрэглэнэ

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-01-30 16:37:41

эритромицинийг шүдний өвчин,буйлны өрөвсөлд ууж болох уу? Үрэвсэл дарах уу?

Их эмч2025-01-30 20:07:53

Сайн байна уу. Эмчид үзүүлэн эмчийн заавраар хэрэглэнэ үү

Хэрэглэгч2024-11-04 20:05:24

Ermycin ene emiig yah uuh we hvvhediin gedes dvvreed bgaa ogj blhuu

Их эмч2024-11-04 20:11:24

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-09-01 17:11:29

хоолны дараа хэдэн минутын дараа уух вэ?

Их эмч2024-09-01 17:50:50

Сайн байна уу.15-20 минутын дараа хэрэглэж болно.

Хэрэглэгч2024-05-18 22:04:55

Сайн байна уу 1сартай жирэмсэн эмэгтэй ууж болох болов уу хоолой Идээтэй өвдсөн юма

Их эмч2024-05-18 22:17:53

Сайн байна уу. та хяналтын эмчээсээ зөвөлгөө авна уу.

Хэрэглэгч2024-05-18 22:03:54

Сайн байна уу 1сартай жирэмсэн эмэгтэй ууж болох болов уу

Их эмч2024-05-18 22:18:01

Сайн байна уу. хариулсан

Хэрэглэгч2024-01-28 14:34:43

3 настай хүүхдэд хоолой идээлсэн ханиаданд ууж болох уу

Их эмч2024-01-28 15:09:02

Сайн байна уу. эмчийн заавраар ууна

Хэрэглэгч2023-07-21 11:58:25

Сайн байна уу? Эритромецин, тинидазол 2 хавсарч ууж байгаа юмаа. 1настай хөхүүл хүүхэдтэй хүүхдэд сөрөг нөлөө бий юу? Дээрээс нь надад гол харлах, дотор муухайрах, толгой өвдөх, гүйлгэх шинж тжмдэг илрээд байнаа. Үргэлжлүүлээд ууж бавал зүгээр болуу?

Их эмч2023-07-21 15:40:47

Сайн байна уу. Гаж нөлөө илэрвэл зогсоогоод эмчдээ хандаарай.

Хэрэглэгч2023-07-18 16:59:18

Ermycin 500g shud awhuulsanuu daraa orowsol darhaar bichig ogson ymaa odriin hedeer uuhuu marttsan bn aa

Их эмч2023-07-18 17:30:36

Сайн байна уу. унг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.

Хэрэглэгч2023-07-18 16:59:18

Ermycin 500g shud awhuulsanuu daraa orowsol darhaar bichig ogson ymaa odriin hedeer uuhuu marttsan bn aa

Их эмч2023-07-18 17:30:55

Сайн байна уу. тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.

Хэрэглэгч2023-07-18 16:58:14

Ermycin 500g shud awhuulsanuu daraa orowsol darhaar bichig ogson ymaa odriin hedeer uuhuu marttsan bn aa

Их эмч2023-07-18 17:31:45

Сайн байна уу. тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.

Хэрэглэгч2023-07-18 16:58:08

Ermycin 500g shud awhuulsanuu daraa orowsol darhaar bichig ogson ymaa odriin hedeer uuhuu marttsan bn aa

Их эмч2023-07-18 17:13:05

Сайн байна уу. Дотуур ууж хэрэглэнэ. Насанд хүрэгсэд ба 14-с дээш насны хүүхдэд хэрэглэх нэг удаагийн тун 0.25-0.5г байх бөгөөд хоногт 1-2г-р хэрэглэнэ. Бэлдмэлийг 6 цагийн зайтай хэрэглэнэ. Хүнд явцтай халдварын үед хоногийн тунг 4г хүртэл нэмэгдүүлж болно.4 сараас 18 хүртэл насны хүүхдэд халдварын явц, биеийн жин, наснаас хамаарч хоногт 30-50мг/кг тунгаар 2-4 хувааж, 3 сар хүртэл насны хүүхдэд хоногт 20-40мг/кг-р тус тус хэрэглэнэ Илүү хүнд явцтай халдварын үед тунг 2 дахин ихэсгэж болно.Сахуугийн нян хадгалагчийн (бактериноситель) эмчилгээнд 0.25г-р хоногт 2 удаа хэрэглэнэ. Анхдагч тэмбүүгийн ээлж эмчилгээнд хэрэглэгдэх нийт тун 30-40г бөгөөд эмчилгээ 10-15 өдөр үргэлжилнэ.Амёбын гаралтай цусан суулгын эмчилгээнд насанд хүрэгсдэд 0.25г-р хоногт 4 удаа, хүүхдэд хоногт 30-50мг/кг-р 10-14 өдөр хэрэглэнэ. Легионеллезийн үед 0.5-1г-р хоногт 4 удаа 14 өдөр хэрэглэнэ.Заг хүйтний үед 0.5г-р 6 цагийн зайтай 3 өдөр, цаашдаа 0.25г-р 6 цагийн зайтай 7 өдөр тус тус хэрэглэнэ Гэдэсний хагалгааны өмнөх бэлтгэлд халдварт хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1г тунгаар мэс заслаас 19 цаг, 18цаг, 9 цагийн өмнө (нийт 3г) ууж хэрэглэнэ

Хэрэглэгч2023-06-16 23:40:22

Сайна байна уу 1настай хүүхэд MRSA гэж оншлогдсон юма хэр үр дүнтэы бол

Их эмч2023-06-19 20:47:15

Сайн байна уу. Зөвхөн эмчийн жорын дагуу хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-04-29 11:16:08

сайнуу хүүхдэд өгч болох уу хоолой нь идээлж ханиалгаад бна

Их эмч2023-04-30 00:14:10

Сайн байна уу. антибиотик тул эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-04-29 11:15:56

сайнуу хүүхдэд өгч болох уу хоолой нь идээлж ханиалгаад бна

Их эмч2023-04-30 00:14:32

Сайн байна уу. антибиотик тул эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-04-29 11:15:50

сайнуу хүүхдэд өгч болох уу хоолой нь идээлж ханиалгаад бна

Их эмч2023-04-30 00:14:41

Сайн байна уу. антибиотик тул эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-04-29 11:13:10

сайнуу хүүхдэд өгч болох уу хоолой нь идээлж ханиалгаад бна

Их эмч2023-04-30 00:14:50

Сайн байна уу. антибиотик тул эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-04-29 11:13:02

сайнуу хүүхдэд өгч болох уу хоолой нь идээлж ханиалгаад бна

Их эмч2023-04-30 00:15:09

Сайн байна уу. антибиотик тул эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-04-04 13:34:38

Сайн байна уу, энэ эмийг хоолой идээлэлтэнд 500мг өдөрт 3 удаа бичиж өгсөн(насанд хүрсэн хүн), уусан чинь байнга дотор муухай оргиж, хоолны дуршилгүй болж, суулгаж байна гаж нөлөө илэрсэн тохиолдолд зогсоох хэрэгтэй юу?

Их эмч2023-04-05 01:38:30

Сайн байна уу. хоолны дараа уугаарай

Хэрэглэгч2023-02-24 03:23:12

Өөр антибиотиктой хавсарч өгч болхуу

Их эмч2023-02-24 04:58:34

Сайн байна уу. Эмчийн заалтаар хавсарч хэрэглэж болно. Баярлалаа

Хэрэглэгч2020-09-21 16:54:08

хөхүүл 9сартай хүүхэдтэй энэ эмийг бичиж өгсөн ууж болохгүй заалттай юмуук

Их эмч2020-09-21 17:21:21

Сайн байна уу. эмчийн заалтаар ууж болноо баярлалаа

Хэрэглэгч2018-03-27 12:44:39

jiremsen 8 sartai emegteichuudiin emch bichij ugsun utree vrevseltei geed antibiotok bolohoor jiremsen hun uuhad zugeer bolov uu????

Их эмч2018-03-27 12:44:39

сайн байна уу? эмчийн заавраар ууж болно оо баярлалаа