Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Дуовит No.40

Үнэ

9000 ₮
  Дуовит үрлийг насанд хүрэгсэд болон 10-аас дээш насныхан хэрэглэнэ  Оюуны болон биеийн өндөр ачааллын үед / биеийн тамираар хичээллэгсэд/  Хоолны шингэц муудсан үед / настай хүмүүс, тамхи, архи хэтрүүлэн хэрэглэгсэд / -Зохистой бус, нэг төрлийн хооллолтын үед/  Хоолны дэглэм баримтлагсад / турах ,чихрийн шижин/ -Бие махбодийн амин дэм, эрдэс бодисын хэрэгцээ ихэссэн үед (жирэмсэн болон хөхүүл үед) -Эрдэс бодисын дутагдлын үед / бөөлжих, суулгах, сарын тэмдэг их хэмжээгээр ирэх, хөлрөмтгий үед г.м /  Насанд хүрэгсэд болон 10-аас дээш насныхан өдөрт 1 улаан 1 цэнхэр үрлийг их биш хэмжээний усаар даруулж өглөөний цайны дараа бүхлээр нь залгина

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  •   Дуовит үрлийг насанд хүрэгсэд болон 10-аас дээш насныхан хэрэглэнэ

  •   Оюуны болон биеийн өндөр ачааллын үед / биеийн тамираар хичээллэгсэд/

  •   Хоолны шингэц муудсан үед / настай хүмүүс, тамхи, архи хэтрүүлэн хэрэглэгсэд / -Зохистой бус, нэг төрлийн хооллолтын үед/

  •   Хоолны дэглэм баримтлагсад / турах ,чихрийн шижин/ -Бие махбодийн амин дэм, эрдэс бодисын хэрэгцээ ихэссэн үед (жирэмсэн болон хөхүүл үед) -Эрдэс бодисын дутагдлын үед / бөөлжих, суулгах, сарын тэмдэг их хэмжээгээр ирэх, хөлрөмтгий үед г.м /

  •   Насанд хүрэгсэд болон 10-аас дээш насныхан өдөрт 1 улаан 1 цэнхэр үрлийг их биш хэмжээний усаар даруулж өглөөний цайны дараа бүхлээр нь залгина

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

 

  • Аминдэмүүд – энэ бол биологийн өндөр идэвхитэй бие махбодийн олон тооны биохимийн үйл явцад оролцдог бодисууд юм. В бүлгийн амин дэмүүд ( В1, В2, В6, пантотены хүчил ба никотинамид ) нүүрс ус, уураг ба өөх тосны бодисын солилцоонд оролцдог, эритроцитын болон нейромедиаторуудын нийлэгшилтэд оролцдог. А аминдэм нь нүдний торлог бүрхүүлийн гэрэл мэдрэгч пигментийн бионийлэгшилтэд шаардлагатай, олон хучуур эсийн бүрэн бүтэн байдлыг хангах ба ялгаралтанд хэрэгтэй

  • Д аминдэм нь кальцийн шимэгдэлтийг зохицуулдаг ба шүдний зөв эрдэсжилтийг хангана

  • С амин дэм төмрийн шимэгдэлтийг хурдасгаж бие мах бодийн олон тооны исэлдэн бүрэлдэх урвалд оролцдог

  • Е амин дэм физиологийн антиоксидант ба эсийн мембраныг гэмтлээс хамгаалж тэдний үйл ажиллагааны идэвхийг хадгалдаг

  • Эрдэс бодис ба бичил элементүүд бие махбодид тун чухал. Тэд холбогч эдийн бүтцэд ордог ба ферментүүд ба гармонуудын идэвхижүүлэгч болдог. Кальци ба фосфор ясны эд, шүдний эрдэсжилтэд гол үүрэг гүйцэтгэдэг. Кальцийн ион олон тооны ферментүүдийг идэвхижүүлдэг, мөн зүрхний булчингийн тонусыг зохицуулахад оролцоно, мэдрэлийн импульс дамжуулалтанд оролцон эсийн мембраны нэвчимтгий чанарыг зохицуулдаг

  • Төмөр ба зэс В бүлгийн амин дэмүүдтэй хамт эритроцитийг үүсэхэд зайлшгүй шаардлагатай. Магний, марганец ба молибден нь ферментийн бүрэлдхүүн хэсэг болон бие махбодийн биохимийн процесст оролцоно. Амин дэмүүд ба эрдэс бодисууд бие махбодид нягт холбоотой байдаг ба бие биенийхээ үйлчлэлийг харилцан нөхөлцдөг. Гэвч эмийн комбинацид тэд тогтвортой бус , иймээс тэд 2 хэлбэрийн шахмалаар бэлтгэгдсэн: улаан үрэл - амин дэм агуулдаг, цэнхэр үрэл – эрдэс бодис, бичил элемент агуулдаг. Нэг улаан, нэг цэнхэр үрэл бие мах бодийн амин дэм эрдэс бодисын хоногийн хэрэгцээг бүрэн хангадаг

Найрлага

  • Улаан үрэлд: Retinolum /витамин А/ 5000ME Cholecalciferolum /витамин D3/ 200ME Acidum ascorbicum /витамин С/ 60 мг Nicotinamidum /витамин РР/ 13 мг Tocopherolis acetas /витамин Е/ 10 мг Calcii pantothenas /кальция пантотенат/ 5мг Pyridoxini chloridum /витамин B6/ 2 мг Riboflavinum /витамин B2/ 1.2 мг Thiamini nitras /витамин B1/ 1 мг Acidum folicum /фолиевая кислота/ 0,4 мг Cyanocobalaminum /витамин B12/ 3 мкг2.

  • Хөх үрэлд: Магний /Mg 2+/ 20мг  Кальций /Ca 2+/ 15мг  Фосфор /P 5+/ 12мг Төмөр /Fe 2+/ 10мг Цинк /Zn 2+/ 3мг Зэс /Cu 2+/ 1мг Марганец /Mn2+/ 1мг Молибден /Mo6+/ 0.1мг

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Цээрлэлт: бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэж болохгүй

  • Зөвлөж буй тунгаар хэрэглэхэд харшлын урвал илрээгүй , 10-аас доошгүй насны хүүхэд, бэлдмэлийн найрлаган дахь бодисд хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй байх хэрэгтэй

     


Jiremsen xvn uuj bolxu

Сайн байна уу жирэмсэн хүн ууж болно. Гэхдээ жирэмсэн хүний витамин уух нь илүү зүгээр. Баярлалаа

Улаан цэнхэр хоёрын алийг нь өглөө алийг нь орой уудаг билээ

Сайн байна уу улааныг ургах улаан нарнаар цэнхэрийг орой ууна гээд цээжилчих. Баярлалаа

2oor n niit heden udur uudag we

Сайн байна уу өдөрт нэг ширхгээр л ууна. Нэг шахмалд өдөрт авах эрдэс бодисын хэмжээ хангалттай байгаа. Тун хэтрүүлж хэрэглэхийг хориглоно. Баярлалаа

Өглөө хоёуланг нь уудаг биш юмуу?

Сайн байна уу. Насанд хүрэгсэд болон 10-аас дээш насныхан өдөрт 1 улаан 1 цэнхэр үрлийг их биш хэмжээний усаар даруулж өглөөний цайны дараа бүхлээр нь залгина.

яаж зөвлөгөө өгөөд байгаа юм бэ. эхлээд хоёуланг нь өглөө гэсэн мөртлөө, дараа нь улааныг нь өглөө, цэнхэрийг нь орой гээд байх юм. өөрөө ч сайн мэдэхгүй байгаа юм уу ???????????

Сайн байна уу. Насанд хүрэгсэд болон 10-аас дээш насныхан өдөрт 1 улаан 1 цэнхэр үрлийг их биш хэмжээний усаар даруулж өглөөний цайны дараа бүхлээр нь залгина.

sain bnuu huhuul hvn uuj bolhuu yaj uuh be (pisrozt)

Сайн байна уу? Олон найрлагатай витамин байгаа. Дархлаа сайжруулах зорилгоор хэрэглэж болноо. Баярлалаа

Энэ өсөлтөнд нөлөө үзүүлхүү

Сайн байна уу Бодисын солилцоо эрчимжүүлдэг учираас 10с дээш насны хүүхдэд тодорхой хэмжээнд өсөлтөнд нөлөөлнө.

Нэг ёсондоо өдөрт 2ийг ууна гсн үгүү?

Сайн байна уу Тиймээ насанд хүрэгсэд болон 10-аас дээш насныхан өдөрт 1 улаан 1 цэнхэр үрлийг их биш хэмжээний усаар даруулж өглөөний цайны дараа бүхлээр нь залгина.

Өглөө цайны дараа улаан, орой хоолны дараа цэнхэр үрлийг уух нь зөв үү? Зөвлөгөөгөө тодорхой бичнэ үү?

сайн байна уу болно оо баярлалаа

ene targaluulahgui bizdee yg yadag undsen zoriulalttai yum.

Сайн байна уу,энэ линкээр ороод дэлгэрэнгүй мэдээлэл хараарай https://emonos.mn/category/product/28997/.Баярлалаа.

Sain bnu duovit emegtei hvnii garmoniig tentswerjvvleh v

сайн байна уу? гормоны найрлага байхгүй ээ баярлалаа

Алийг нь өглөө алийг нь орой уух вэ? улааныг нь өглөө уух юмуу

сайн байна уу улаан нь өглөө, цэнхэрийг нь орой ууна баярлалаа

Алийг нь өглөө алийг нь орой уух вэ? улааныг нь өглөө уух юмуу

сайн байна уу улаан нь өглөө, цэнхэрийг нь орой ууна баярлалаа