Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Пиковит форте №30-7+

Үнэ

11900 ₮
Пиковит Форте үрэл бие мах бодийн амин дэм эрдэс бодисийн хэрэгцээ ихэссэн үед зохистой бус хооллолтын үед хэрэглэнэЭдгээр тохиолдолд сургуулийн насны хүүхэд ядрах, анхаарал төвлөрөлт муудсан үед биеийн хүчний ачаалал ихэссэн үед (түүний дотор спортоор хичээллэх үед), хангалттай бус зохисгүй хооллолтын үед (халдвар эсэргүүцэх чадвар буурах),хоолны дуршил сулрах буурах, антибиотик эмчилгээ хийлгэх үед нэмэлтээр, улирлын чанартай шинэ жимс ногоо дутагдах зэрэгт хэрэглэнэПиковит Форте үрэлийг бүрэн уусч дуустал нь амандаа байлгана 7-оос дээш насны хүүхдэд 1 үрлээр өдөрт нэг удаа хоолны дараа хэрэглэнэХоолны дуршил буурах үед хүүхдэд 2 сарын турш өдөр болгон хэрэглэнэБусад тохиолдолд шаардлагаар хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Пиковит Форте үрэл бие мах бодийн амин дэм эрдэс бодисийн хэрэгцээ ихэссэн үед зохистой бус хооллолтын үед хэрэглэнэ

  • Эдгээр тохиолдолд сургуулийн насны хүүхэд ядрах, анхаарал төвлөрөлт муудсан үед биеийн хүчний ачаалал ихэссэн үед (түүний дотор спортоор хичээллэх үед), хангалттай бус зохисгүй хооллолтын үед (халдвар эсэргүүцэх чадвар буурах),хоолны дуршил сулрах буурах, антибиотик эмчилгээ хийлгэх үед нэмэлтээр, улирлын чанартай шинэ жимс ногоо дутагдах зэрэгт хэрэглэнэ

  • Пиковит Форте үрэлийг бүрэн уусч дуустал нь амандаа байлгана

  •  7-оос дээш насны хүүхдэд 1 үрлээр өдөрт нэг удаа хоолны дараа хэрэглэнэ

  • Хоолны дуршил буурах үед хүүхдэд 2 сарын турш өдөр болгон хэрэглэнэ

  • Бусад тохиолдолд шаардлагаар хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  •  Амин дэм, эрдэс бодисын бүрдмэл

  • Фармакологийн үйлдэл: Пиковит Фортегийн үрэл нь хамгийн чухал 11 амин дэмийг 7 оос дээш насны хүүхдэд тохируулсан хоногийн тунгаар агуулдана

  • Фармакодинамик: В бүлгийн амин дэмүүд (В1, В2, В6, В12, пантотены хүчил ба никотинамид) нүүрс ус, уураг ба өөх тосны бодисын солилцоонд оролцдог. Фолийн хүчил цусны эсийн хэвийн үүсэл, нөхөн төлжилт ба үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байдаг. А амин дэм нүдний торлогын гэрэл мэдрэгч пигментын бионийлэгшилтэд мөн хучуур эдийн хөгжилд шаардлагатай. Д3 амин дэм кальцийн хэрэглээг зохицуулж ясны эд, шүдний зөв эрдэсжилтийг нөхцөлдүүлдэг. С амин дэм төмрийн шимэгдэлтийг хурдасгаж бие мах бодийн олон тооны исэлдэн бүрэлдэх урвалд оролцдог. Е амин дэм физиологийн антиоксидант бөгөөд эсийн мембраныг хамгаалж эсийн үйл ажиллагааг дэмждэг. Пиковит Форте үрэл нь кариес үүсгэдэггүй амтлагч бодис болох малтилол, маннитол ба аспартам агуулдаг, эдгээр нь амны хөндийд маш бага хэмжээгээр удаан бодисын солилцоонд ордог ба ингэснээр шүд хорхойтуулдаггүй

  • Фармакокинетик: Усанд уусдаг амин дэмүүд (В бүлгийн амин дэмүүд ба С амин дэм) бие мах бодийн хоногийн хэрэгцээг хангах тунгаар сайн шимэгддэг. Эдийн ханах түвшингөөс илүү гарсан хэмжээ шээсээр заримдаа өтгөнөөр гадагшилна. Тэд бие махбодид зөвхөн хязгаарлагдмал хэмжээгээр хуримтлагддаг, иймээс эдгээр амин дэмийг байнга хэрэглэх нь эд эсэд шаардлагатай хэмжээг барихад чухал хэрэгцээтэй. Амаар ууж хэрэглэсний дараа тосонд уусдаг амин дэмүүд А ба Д тосны оролцоотойгоор нарийн гэдсэнд сайн шимэгддэг. Е амин дэмийн шимэгдэлт харьцангуй бага (25- 85%). Тосонд уусдаг амин дэмүүдийн илүүдсэн хэмжээ элгэнд хуримтлагддаг ба иймээс энэ нь усанд уусдаг амин дэмүүдийг бодвол илүү хортой

Найрлага

  • Аскорбины хүчил (витамин С)

  • Никотинамид (витамин РР)

  • Токоферол ацетат (витамин Е)

  • Тиамин нитрат (витамин В1) 1,50мг

  •  (витамин В2) 

  • Пиридоксин хлорид (витамин В6)

  •  Цианкобаламин агуулна

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Өөр төрлийн амин дэмийн бэлдмэлийг зэрэг хэрэглэх бол эмчээс зөвлөлгөө авах хэрэгтэй

  • Чихрийн шижинтэй өвчтөнд Пиковит Форте үрэлийг хэрэглэж болно