








Цианокобаламин 500мкг-1мл No.10
Үнэ
2200 ₮
Үнэлгээ болон сэтгэгдэл
✩ ✩ ✩ ✩ ✩Тоо ширхэг


Төлбөрийн сонголт




Бараа бүтээгдэхүүний тайлбар
Цианокобаламиныг арьсан дор,булчин дор,судсан дор тариж хэрэглэнэ
Өвчины байдлаас шалтгаалан 1-2 удаа 5-40 өдрийн турш тариж хэрэглэнэ
Бүтээгдэхүүний хэрэглэх заавар
Аддисон -Бирмерийн өвчин,
ходоодны өвчний улмаас үүссэн цус багадалт,
жирэмслэлт, хорхойтох, хөөслөг суулга,
ходоодны тэмбүүтэй холбоотой үүссэн цус багадалт,
архаг энтерколит, хар тугалга, бензол, эмийн бодисуудын хордлого, туяаны өвчин, зэргийг эмчлэхэд хэрэглэнэ.
Түүнээс гадна Боткины өвчин,элэгний үрэвслүүд, элэгний цирроз, полиневрит, радикулит, гурвалсан мэдрэлийн өвдөлт, шижингийн нефрит, каузальги, мигрень, Литллийн өвчин, хайрст үлд, фотодерматоз, нейродермит зэрэг өвчнүүдийн үед хэрэглэнэ.
Найрлага
Цианокобаламин 500мкг-1мл
Бүтээгдэхүүний анхааруулга
Гаж нөлөө:Харшлын урвал, эритроцитоз, зүрх орчим өвдөх, зүрхний цохилт түргэсэх, мэдрэл хөөрөх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.
Цээрлэлт:Тромбоэмболын цочмог өвчнүүд, зүрхний бах, эритреми, эритроцитоз зэрэг өвчин ба шижингийн үед хэрэглэхийг цээрлэнэ. В12, В1, В6 нэг шприцэнд хольж болохгүй.