Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Офлокс 5мл

Үнэ

3600 ₮
Нүдний уусмалыг Staphylococcus spp., Streptococcus pneumoniae., Bacillus spp., Branhamella spp., Pseudomonas aeruginosa, Moraxella spp., Serratia spp., Haemophilus aegypticus (Koch-Weeks) Klebsiella spp., Proteus spp., Acinetobacter spp., Propionbacterium acnes зэрэг бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн зовхины үрэвсэл, зовхины ирмэгийн булчирхайн идээт үрэвсэл (hordeolum), нулимсны хүүдийн үрэвсэл, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, зовхины мөгөөрс ба мейбомиевын булчирхайн үрэвсэл, нүдний эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл, нүдний эвэрлэгийн шархлаа зэрэг халдварын эмчилгээнд хэрэглэнэНийтлэг тун:  1-2 дуслаар эмгэгтэй нүдэнд хоногт 3 удаа дусаана  

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Нүдний уусмалыг Staphylococcus spp., Streptococcus pneumoniae., Bacillus spp., Branhamella spp., Pseudomonas aeruginosa, Moraxella spp., Serratia spp., Haemophilus aegypticus (Koch-Weeks) Klebsiella spp., Proteus spp., Acinetobacter spp., Propionbacterium acnes зэрэг бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн зовхины үрэвсэл, зовхины ирмэгийн булчирхайн идээт үрэвсэл (hordeolum), нулимсны хүүдийн үрэвсэл, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, зовхины мөгөөрс ба мейбомиевын булчирхайн үрэвсэл, нүдний эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл, нүдний эвэрлэгийн шархлаа зэрэг халдварын эмчилгээнд хэрэглэнэ

  • Нийтлэг тун:  1-2 дуслаар эмгэгтэй нүдэнд хоногт 3 удаа дусаана


 

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Бактерийн ДНК-гираза ферментийг хориглосоноор бактерийн эсийн ДНК ба уургийн нийлэгжилт саатаж бактер үхүүлэх үйлдэл үзүүлнэ

  • Давуу тал: Хүчтэй үйлчилгээтэй антибиотик. Хинолины бүлгээс хамгийн сайн. Өргөн хүрээний үйлчилгээтэй .АБ E.Coli-ийн халдварын үед хамгийн өндөр үр дүнтэй

Найрлага

  • 15 мг офлоксацин

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Цээрлэлт: Ципрофлоксацин болон хинолины бүлгийн антибиотикуудад хэт мэдрэг хүн хэрэглэхгүй

  • Жирэмсэн ба хөхүүл эхэд 5-с доош насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй

  • Нүдний практикт хэрэглэх үед илрэх гаж нөлөө: олонтаа тохиолддог гаж нөлөө нь нүд түр зуур хорсох буюу эвгүй болох шинж юм. Түүнчлэн хатгаж өвдөх, улайх, загатнах, нүдний салст ба эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл, нүдний, нүд орчмын, нүүрний хаван, гадны биет мэдрэгдэх, гэрэлд гялбах, хараа бүрэлзэх, нулимс гоожих, нүд хуурайших ба өвдөх зэрэг шинж ажиглагдана. Ховор тохиолдолд толгой эргэх, дотор муухайрах шинж илрэхээс гадна офлоксациныг нүдний хэсэг газрын эмчилгээнд хэрэглэж байгаа үед Стивенс-Джонсоны хам шинж, даамжрах хорт явцтай эпидермийн үхжил ажиглагдсан талаар тэмдэглэгдсэн байдаг. Энэ үед эмчилгээг зогсооно

  •  Антибиотик мэдрэг чанарыг шалгах ба бактери дасахаас сэргийлэх зорилгоор бэлдмэлийг зөвхөн зайлшгүй шаардлагатай хугацаагаар хэрэглэнэ.

  •  Удаан хугацааны эмчилгээний үед бусад халдварын эсрэг эмийн нэгэн адилаар мэдрэг бус бичил биетний өсөлт (мөөгөнцөр) илэрч болох ба эффексин нүдний уусмалыг удаан хугацаагаар хэрэглэхгүй.Хэрэв давтан халдвар илэрвэл эмчилгээг зогсоож өөр эмчилгээ хийнэ

  • Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.  Нарны гэрэл болон халахаас хамгаалах ба бэлдмэлийгхөлдөөж болохгүй