
Кларитромицин 500мг №10
18,850₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-942.5₮

-6%-1,131₮

-8%-1,508₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
Кларитромицин нь мэдрэг үүсгэгчийн уургийн нийлэгжилтийг дарангуйлж бактерийн эсрэг үйлчилдэг. Кларитромицинийг түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн хөнгөнөөс дунд ба хүнд хэлбэрийн гуурсан хоолойн үрэвсэл, хатгаа зэрэг амьсгалын доод замын халдвар, фарингит, дайвар хөндийн үрэвсэл зэрэг амьсгалын дээд замын халдвар, S. pneumaniae, M.catarrhalis, H. influenza-р үүсэгдсэн дунд чихний хөнгөн болон хүнд хэлбэрийн цочмог үүрэвсэл, фолликулит, целлюлит, түүхий зэрэг арьс, зөөлөн эдийн халдвар, Helicobacter pylori-г устгах, 12 хуруу гэдэсний шархлаа дахихыг бууруулах зорилгоор протоны шахуургыг хориглогч ба бусад антибиотиктой хамт хэрэглэдэг.
Хальсан бүрхүүлт шахмал бүрд 500мг Кларитромицин агуулагдана.
Макролидын бүлгийн антибиотикт хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй. Элэгний үйл ажиллагааны дутмагшлын ямар нэгэн шинж илэрвэл кларитромицин эмчилгээг зогсоох хэрэгтэй. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт эргэх шинж чанартай боловч ихэнхдээ хүнд хэлбэртэй байдаг. Ховор тохиолдолд эгшин зуур элэгний үйл ажиллагаа дутмагшил үхэлд хүргэж байсан тухай мэдээлэгдсэн. Энэ нь дийлэнхдээ ноцтой хэлбэрийн бусад өвчинтэй хавсарсан буюу өөр эмтэй хавсарсан тохиолдолд үүсдэг байна.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-02-18 18:51:30
Сайн байна уу. Бөөрний үрэвсэлд эмч бичих өгсөн юмөө. Бөөрөнд уудаг уу?
Их эмч2025-02-18 19:21:21
Сайн байна уу. Эмчийнхээ заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-03-04 21:03:13
13 настай хүүхдэд талалж өгөхүү
Их эмч2024-03-05 07:13:32
Сайн байна уу. антибиотикыг эмчийн зааврын дагуу ууна.
Хэрэглэгч2023-09-26 11:37:04
18000 n heden shirhegtei yum bolo oo 10 shirheg bdg uu
Их эмч2023-09-26 12:08:23
Сайн байна уу. 10 ширхэгтэй
Хэрэглэгч2023-04-22 09:04:43
хөхүүл үед ууж болох уу
Их эмч2023-04-22 20:48:50
Сайн байна уу. жороор олгодог учраас бичиж өгсөн эмчээсээ лавлаарай
Хэрэглэгч2023-01-03 21:25:10
Том хүн яаж хэрэглэх вэ
Их эмч2023-01-06 15:05:21
Сайн байна уу. Эмчийн жорын дагуу хэрэглэнэ.
Хэрэглэгч2020-11-17 19:20:06
Хоолой идээлсэн үед ууж болох уу
Хэрэглэгч2019-12-11 14:26:18
САЙН БАЙНА УУ? ХООЛОЙН ИДЭЭЛСЭН ҮЕД ХЭР ҮР ДҮНТЭЙ ВЭ
Их эмч2020-02-01 17:06:48
Сайн байна уу. Идээнд зориулсан зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2019-01-10 23:48:40
Шууд залгиж уувал зугээр болов уу
Их эмч2019-01-10 23:48:40
Сайн байна уу Залгиж ууна. Баярлалаа
Хэрэглэгч2019-01-10 23:48:24
Энэ эмийг шууд залгиж уухуу
Их эмч2019-01-10 23:48:24
Сайн байна уу Тийм, шууд залгиж хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2018-09-22 10:58:13
Sn bnuu jiremsen 8sartai ymaa ene emiig shudnii emch zuwlusun ym uragt ymar ngen gaj noloo uzuuleh uu
Их эмч2018-09-22 10:58:13
Эмчийн заалтаар хэрэглэж болно.Баярлалаа.
Хэрэглэгч2018-05-26 15:35:04
Сайн бна уу жирэмсэн хүн ууж болдог юмуу би энэ эмийг 5 хоног уусан юмаа гаж нөлөө юу бна
Их эмч2018-05-26 15:35:04
эхний 3 сар хориотой, 2 ба 3 дахь 3 сард эхэд үзүүлэх нөлөө нь урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай үед зөвлөнө. баярлалаа
Хэрэглэгч2018-04-28 09:06:13
хоолойны арчидасын оинжилгээгээр цифроплаксацин дунд мэдрэг гэж гарсын. тэхээр энэ эмийг уувал нөлөөлөх үү
Их эмч2018-04-28 09:06:13
Сайн байна уу. Шинжилгээгээ эмчид үзүүлэн эмчилгээ бичүүлнэ үү.
Хэрэглэгч2018-04-25 11:23:08
Хөхүүл үед яах вэ гаж нөлөө
Их эмч2018-04-25 11:23:08
сайн байна уу хөхүүл үед эсрэг заалттай, хэрэглэхгүй баярлалаа
Хэрэглэгч2018-04-19 08:53:43
Эмийн жороо буруу хараад давхарлаад ууцан гаж нөлөө гэж байгаа юу?
Их эмч2018-04-19 08:53:43
сайн байнауу? 1 удаадаа л уусан бол гаж нөлөө илрэхгүй ээ баярлалаа.
Хэрэглэгч2018-02-10 23:17:33
Энэ эмийг хеликобактер-т ууж байгаа юмаа.1-ээр 2 удаа ууна гэсэн байсан.1-ийг нь өглөө уудаг юм.Нөгөө 1-ийг нь хэзээ уух шаардлагатай вэ?Өдөр үү?Орой юу?
Их эмч2018-02-10 23:17:33
Сайн байна уу 12цагийн зайтай хоолны дараа уугаарай баярлалаа
