
Муцера 30мг №100
25,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,250₮

-6%-1,500₮

-8%-2,000₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
12-оос дээш болон насанд хүрэгсэд 1 шахмалаар өдөрт 2-3 удаа, 6-12 настай хүүхдэд ½ шахмалаар өдөрт 2-3 удаа
Амброксол нь амьсгалын зам дахь цэрийг шингэлж ховхлосноор амьсгалын замыг чөлөөлдөг. Муцера нь бронхийн шүүрэл хэвийн бус ихэссэн амьсгалын замын цочмог ба архаг өвчнүүд ялангуяа илт хүндэрсэн архаг бронхит, багтраат бронхитын үед хэрэглэнэ.
Амброксол HCI 30 мг
Амброксолд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй. Муцераг хэрэглэх зайлшгүй шаардлагатай биш бол жирэмсний эхний 3 сард хэрэглэхээс зайлсхийнэ. Эмнэлгийн хяналтгүйгээр удаан хугацаагаар эмчилгээнд хэрэглэхгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-01-03 21:32:22
Цээж хоолой өвдөх
Их эмч2025-01-03 21:56:55
Сайн байна уу. https://emonos.mn/product/13384
Хэрэглэгч2024-12-21 14:55:21
Сайн байна уу. 3 сартай хүүхдэд эмч энэ эмийг бичиж өгсөн юм. Эмчийн заавраар уухад зүгээр үү. Эсвэл болохгүй юу
Их эмч2024-12-21 16:15:08
Сайн байна уу. 6 наснаас дээш хэрэглэх заалттай
Хэрэглэгч2024-12-12 10:38:56
Цэр ховхлох энэ эмийг 3 настай хүүхэд бүтнээр нь өгч болох уу
Их эмч2024-12-12 10:43:11
Сайн байна уу. 6-с дээш насанд хэрэглэнэ
Хэрэглэгч2024-12-10 20:28:51
9сартай хүүхдэд MUGERA AMBROXOL HGL 30mg shahmalaar yaaj ogoh wee
Их эмч2024-12-10 20:45:57
Сайн байна уу. эмчлэгч эмч тунг тогтоох тул эмчийн заавраар хэрэглэнэ үү
Хэрэглэгч2024-10-18 12:14:08
5н настай хүүхдэд хэдэн цагт өгвөл зүгээр вэ
Их эмч2024-10-18 12:20:46
Сайн байна уу. 17 цагаас өмнө уулгавал зүгээр.
Хэрэглэгч2024-07-05 08:50:16
Задарснаас хойш хир хугацаанд хэрэглэж болох вэ
Их эмч2024-07-05 08:56:26
Сайн байна уу. 21 хоногийн дотор хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-05-23 11:19:32
9nastai hvvheded yaj uguh ve.bolohuu.bronhit.
Их эмч2024-05-23 12:04:11
Сайн байна уу.Зөвхөн эмчийн заалтаар өгнө
Хэрэглэгч2024-04-09 10:38:55
6sart mamad bugdiig ni duustal ni uulga huu nileen tser bnaa
Их эмч2024-04-09 12:07:00
Сайн байна уу. 6 сартай хүүхдэд эмчийн заалтаар хэрэглэнэ, сайжрахгүй бол давтан үзүүлээрэй
Хэрэглэгч2024-02-16 01:38:27
4 сартай маамаад эмч бичиж өгсөн яг энийг ууж блохгүй бсан бна тмү
Их эмч2024-02-16 01:49:05
Сайн байна уу. болохгүй эмчид үзүүлээрэй
Хэрэглэгч2023-11-26 06:58:12
Хоолойн өвдөлтөнд уух уу?
Их эмч2023-11-26 07:04:17
Сайн байна уу. Цэр шингэлж ховхлох үйлчилгээтэй эм.
Хэрэглэгч2023-05-22 00:36:32
Сироп нь байгаа юу
Их эмч2023-05-22 00:53:37
Сайн байна уу. Дууссан.
Хэрэглэгч2023-05-12 04:18:15
Сайн байна уу? Чих нь өвдсөн гээд антибиотик уух гэж байгаа хүүхдэд шөнө хий ханиалганд нь гербионы мөлхөө ороонгоны хандыг нэмэлтээр өгч болох уу? Антибиотикондоо ханиад нь дарагдах юм болов уу эсвэл?
Их эмч2023-05-12 06:51:34
Сайн байна уу. мөлхөө ороонго нь цэртэй ханиаданд тохиромжтой
Хэрэглэгч2023-05-12 04:17:59
Сайн байна уу? Чих нь өвдсөн гээд антибиотик уух гэж байгаа хүүхдэд шөнө хий ханиалганд нь гербионы мөлхөө ороонгоны хандыг нэмэлтээр өгч болох уу? Антибиотикондоо ханиад нь дарагдах юм болов уу эсвэл?
Их эмч2023-05-12 06:51:45
Сайн байна уу. мөлхөө ороонго нь цэртэй ханиаданд тохиромжтой
Хэрэглэгч2023-04-27 15:20:16
1 настай хүүхдэд таллаж өгч болхуу
Их эмч2023-04-27 20:17:52
Сайн байна уу. шахмал эм өгөхгүй 2-оос доош насны хүүхдэд сиропыг нь өгнө 1,25 мл өдөрт 3 удаа ууна.
Хэрэглэгч2018-12-10 10:44:22
dawhar ацц uuj bolohuu
Их эмч2018-12-10 10:44:22
Давхар хэрэглэх шаардлагагүй.
Хэрэглэгч2018-12-10 10:43:59
Насанд хүрсэн хүн өдөрт хэдэн удаа уух вэ
Их эмч2018-12-10 10:43:59
12с дээш насныхан 1 ширхэгээр 2-3н удаа ууна.
Хэрэглэгч2018-10-16 13:35:25
Муцера шахмал цэр ховхлох эмийг орой хэдэн цагаас хойш өгч болохгүй вэ хариу
Их эмч2018-10-16 13:35:25
Цэр ховхлох эмийг 18н цагаас хойш өгөхгүй.
Хэрэглэгч2018-05-21 16:01:01
Их эмч2018-05-21 16:01:01
Сайн байна уу
Хэрэглэгч2018-03-13 01:22:16
tser howhloh emig 4 sartai huuhded ugch bolguu
Их эмч2018-03-13 01:22:16
Сайн байна уу. Та эмчид хандан эм бичүүлнэ үү. Зөвхөн эмчийн заавраар хэргэлнэ.
