
Боботик 66.66мг/мл 30мл
19,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-975₮

-6%-1,170₮

-8%-1,560₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Ходоод гэдэсний замд илүүдэл хий хуримтлагдах нөхцөлд (хэвлийн хөндийд дүүрэх мэдрэмж, удаан хугацаагаар хий гарах, мэс заслын дараах хий үүсэлт).
Тусламжийн хувьд өвчтөнд хэвлийн хөндийн эрхтнүүдийн рентген, хэт авиан шинжилгээ, ходоод,дээрх гэдэсний дуран зэрэг оношлогооны тодорхой шинжилгээнд бэлтгэхэд ашигладаг.Боботик бэлдмэлийг хэрхэн хэрэглэх
Бэлдмэлийг дотуур ууж хэрэглэнэ.
1 мл бэлдмэл нь ойролцоогоор 27 дусал агуулдаг.
Ихэвчлэн дараах тунгаар хэрэглэнэ:
• Ходоод гэдэсний замын илүүдэл хийг эмчлэхийн тулд:
28 хоногоос 3 настай хүүхдэд–хоногт 8 дуслаар (20 мг симетикон) 4 удаа.
3-6 настай хүүхдэд - хоногт 14 дуслаар (35 мг симетикон) 4 удаа.
6-с дээш насны хүүхэд, насанд хүрэгсэд –хоногт 16 дуслаар (40 мг симетикон) 4 удаа.
Эмийг ихэвчлэн үндсэн 3 хоололтын дараа, унтахын өмнө ууна.
• Оношлогоо, шинжилгээний бэлдмэлд:
Ходоод гэдэсний замд дүрс оношлогоо, хэт авианы шинжилгээнд.
Шинжилгээний өмнөх өдөр:
28 хоногоос 3 настай хүүхдэд–хоногт 10 дуслаар (25 мг симетикон) 2удаа.
3-6 настай хүүхдэд - хоногт 16дуслаар (40 мг симетикон) 2удаа.
6-с дээш насны хүүхэд, насанд хүрэгсэд –хоногт 20дуслаар (50 мг симетикон) 4 удаа.
• Шинжилгээний өдөр өглөө өлөн үед нэг удаагийн тунгаар ууна.
Нэмэлт мэдээлэл
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө флаконыг хэд хэдэн удаа сайтар сэгсэрнэ.
Бэлдмэлийн хэрэглээг ялангуяа бага насны хүүхдэд тохиромжтой болгохын тулд бага хэмжээний буцалсан, бүлээн ус, хүүхдийн хоол эсвэл бусад хийжүүлээгүй шингэнтэй хольж болно.
Бэлдмэл сахар агуулаагүй тул чихрийн шижинтэй хүнд хэрэглэж болно.
Шинж тэмдэг арилах хүртэл эмчилгээг үргэлжлүүлнэ.
Шаардлагатай бол Боботикийг удаан хугацаанд хэрэглэж болно.
Боботик бэлдмэл нь салстын гадаргуугийн цочролыг бууруулж, гэдэснээс хий гадагшлуулалтыг нэмэгдүүлдэг. Симетикон нь зовиур үүсгэх хийн том бөмбөлөг үүсэлтээс сэргийлнэ. Гэдэс дүүрэх нь: хоол идэж байхдаа агаар залгих, шингэц муутай хоол хүнс хэрэглэх, ходоодны шүүсний хүчиллэгийг саармагжуулах антацид (ялангуяа карбонат агуулсан) уух зэрэг шалтгааны улмаас үүсдэг.
Уусны дараа симетикон нь ходоод гэдэсний замд шимэгдэхгүй ба өтгөнөөр хувираагүй хэлбэрээр гадагшилна.
Боботик- Симетикон
66,66 мг/мл, ууж хэрэглэхэд зориулагдсан метилпарагидроксибензоат, пропилпарагидроксибензоат
Анхаарах зүйлс ба урьдчилан сэргийлэлт
• Хэрэв эмчлүүлэгч симетикон эсвэл бэлдмэлийн найрлага дэх бусад нэгдэлд хэт мэдрэг бол (6-р хэсэгт заасан);
• 0-28 хүртэлх хоногтой шинэ төрсөн нярай харияа дүүргийн нярайн эмчийн ханалтанд байгаа тул эмчтэй зөвлөсөний үндсэн дээр хэрэглэх. Боботик, хоол хүнс, ундаа
Боботик бэлдмэлийг хийжүүлсэн ундаатай хамт хэрэглэхгүй.
• Жирэмсэн, хөхүүл үе
Хэрэв жирэмсэн, хөхүүл, жирэмсэн гэж сэжиглэж байгаа эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй бол эмийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөх хэрэгтэй.
• Боботик нь жолоо барих, автомеханизмтай ажиллах чадварт нөлөөлдөггүй.
Илэрч болох гаж нөлөө
• Бүх эмийн нэгэн адил энэ эм нь гаж нөлөө үүсгэж болох ч хүн бүрт адилгүй.
• Боботик эмийг хэрэглэхтэй холбоотой гаж нөлөө илрээгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-05-02 12:29:47
20honogtoi nyrai 10duslaar odriin 3aar ogch bolhuu
Их эмч2025-05-02 12:45:11
Сайн байна уу. болно оо .
Хэрэглэгч2025-04-27 15:49:41
линекс малыштай хамт өгөж болхуу сар 15
Их эмч2025-04-27 16:09:09
Сайн байна уу. Болно
Хэрэглэгч2025-04-14 08:03:27
Задарснаас хойш хэдий хугацаанд хэрэглэж болох вэ
Их эмч2025-04-14 08:09:08
Сайн байна уу. 14 хоногоос хэтрэхгүй
Хэрэглэгч2025-04-07 18:44:13
20хоногтой нярай хэрэглэж болохуу боботикийг
Их эмч2025-04-07 18:54:17
Сайн байна уу. Болно.
Хэрэглэгч2025-03-25 11:56:38
zaawal emchiin bichiger awah uu??
Их эмч2025-03-25 12:16:55
Сайн байна уу. Жоргүй авч болно
Хэрэглэгч2025-03-14 18:54:21
боннисан цайр ууж байгаа нэмээд боботик уулгаж болох уу? гэдэс нь хямраад унгах болгондоо баастай байгаад байгаа. эмч боннисан зөвлөсөн 2хоног уугаад нэмэр болдоггүйээ 3сартаы
Их эмч2025-03-14 18:59:10
Сайн байна уу. Болноо
Хэрэглэгч2025-03-13 17:37:24
Диадизтай бол ууж болохуу
Их эмч2025-03-13 18:05:40
Сайн байна уу. Болноо
Хэрэглэгч2025-03-12 08:16:44
2 сартай хүүхэд гэдэс нь дүүрээд уйлагнаад байгаамаа. Авч хэрэглэж болох уу
Их эмч2025-03-12 08:26:21
Сайн байна уу. болно
Хэрэглэгч2025-03-04 22:18:20
Энэ эмийг задалсанаас хойш хэдий хугцаанд хэрэглэж дуусхий
Их эмч2025-03-04 22:53:34
Сайн байна уу. 14 хоног
Хэрэглэгч2025-02-26 07:12:57
Баас нь хатаад байгаа нярайд өгч болох уу?
Их эмч2025-02-26 07:18:44
Сайн байна уу. Болно
Хэрэглэгч2025-02-01 15:34:59
Задлаад хэр удаан хадгалж болдог вэ? 2.3 удаа уугаад харанхуйд хадгалсан 1 сар болж байна. Одоо уулгавал болдог уу?
Их эмч2025-02-01 16:30:27
Сайн байна уу. Болохгүй ээ
Хэрэглэгч2025-01-28 09:23:55
bonnisan ugluu oroi uguud bobotik udur 1 ydaa 8 dyslaar ugch baigaan emiin uilchleliin hyvid oor uym chin hamt hereglej bolno bizde?
Их эмч2025-01-28 09:32:19
Сайн байна уу. Тиймээ
Хэрэглэгч2024-11-19 20:59:04
Өгөх хэмжээ 1 настай
Их эмч2024-11-19 21:00:29
Сайн байна уу. https://emonos.mn/product/13404
Хэрэглэгч2024-11-14 17:03:48
сайн байна уу ... гэдэсний дүүрэнгэд бонисан боботик 2н аль илүү үр дүнтэй вэ? /нэг сартай/
Их эмч2024-11-14 17:11:07
Сайн байна уу. 2уулаа сайн
Хэрэглэгч2024-09-15 12:18:40
Хүүхдийн гэджс дүүрэд байган юу өгвөл сайн бэ
Их эмч2024-09-15 12:27:16
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэж болно.
Хэрэглэгч2024-09-14 07:06:36
1сар 15хоногтой нярайд линексийн 6дуслаар уудаг боботик 2г хавсарч уулгаж болох уу?
Их эмч2024-09-14 07:09:25
Сайн байна уу. нэгийг нь уулгаарай.
Хэрэглэгч2024-06-21 11:14:54
Sain bna u. 1 sartai huuhded 1 udaa heden duslaar udurt heden udaa uguh ve
Их эмч2024-06-21 11:26:37
Сайн байна уу. 28 хоногоос 3 настай хүүхдэд–хоногт 8 дуслаар (20 мг симетикон) 4 удаа.
Хэрэглэгч2024-04-28 16:43:07
Bobotik 10honogtoi baby uuj bolohuu gedes ni dvvreed guligaad bga
Их эмч2024-04-28 17:11:48
Сайн байна уу. 28хоногоос дээш нярай хэрэглэнэ
Хэрэглэгч2024-03-29 06:40:23
Sn bnu ene emiig Emch hohuulhiin omno og gsn bna tanaih daraa gej zobolson bna ali n be
Их эмч2024-03-29 11:23:58
Сайн байна уу. Хөхүүлэх болгондоо өгнө
Хэрэглэгч2024-02-29 12:50:29
14хоногтой нярайд эмч бичиж өгсөн. энэ заавар дээр 28 хоногоос дээш гэсэн байх юм, яах ёстой вэ
Их эмч2024-02-29 13:09:43
Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэж болно
Хэрэглэгч2024-02-13 23:54:46
1сар хүрсэн нярай тогтмол хэрэглээд байж болохуу дүүрсэн үед л хэрэглэх ёстой юу? өдөрт 4 удаа 8дуслаар хэрэглэж байгаа 14 хоног хэрэглэсэн байх. Дүүрэх нь гайгүй болсоноо дахиад дүүрээд эхэлсэн
Их эмч2024-02-14 00:49:06
Сайн байна уу. Эмчилгээний үргэлжлэх хугацааг хүүхдийн эмч тогтоох хэрэгтэй тул эмчид хандана уу, баярлалаа.
Хэрэглэгч2024-01-12 23:47:54
Антепиткийн харшил өгөөд ууж байгаа боботикийг ууж болохгүй гэсэн юмаа харшлын эмч хүүхэд маань гэдэсний дүүрэнгэ ихтэй тул гэдэс дүүргээд уйлагнаад болдоггүй ээ яах ёстой бол
Их эмч2024-01-13 09:40:08
Сайн байна уу. Нарийн мэргэжлийн хүүхдийн эмчид хандаарай
Хэрэглэгч2024-01-10 17:50:36
задласнаас хойш хэр удаан хугацаанд хадгалаж болох вэ?
Их эмч2024-01-10 18:28:30
Сайн байна уу. 2сар
Хэрэглэгч2023-12-19 13:59:14
15 хоногтой нярайд өгч болох уу? Болвол ямар хэмжээгээр өгөх вэ?
Их эмч2023-12-19 16:33:25
Сайн байна уу. 28 хоногоос
Хэрэглэгч2023-12-11 07:11:33
Эспумизан шиг сүүнд нь дусааж өгөх үү, дангаар нь сүүний араас нь уулгах уу? 1,20 хоногтой
Их эмч2023-12-11 08:38:37
Сайн байна уу. Эмийн заавар дээр дуслаар ууна гэсэн байна.
Хэрэглэгч2023-12-10 22:34:15
Спумизан сүүндээ 10 дуслаар уудаг юм. Эмч бичиж өгсөн. Давхар хэрэглэх нь зөв үү? 8 дусалыг шууд уулгах уу, сүүнд нь найруулдаг уу?
Их эмч2023-12-11 04:01:46
Сайн байна уу. Эспумизан болон Боботик нь аль аль нь симетикон гэдэг эмийн бодис агуулдаг буюу үйлчилгээний хувьд ижил гэсэн үг. Аль нэгийг нь хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-12-10 22:30:20
Спумизан сүүндээ 10 дуслаар уудаг юм. Эмч бичиж өгсөн. Давхар хэрэглэх нь зөв үү? 8 дусалыг шууд уулгах уу, сүүнд нь найруулдаг уу?
Их эмч2023-12-11 04:01:39
Сайн байна уу. Эспумизан болон Боботик нь аль аль нь симетикон гэдэг эмийн бодис агуулдаг буюу үйлчилгээний хувьд ижил гэсэн үг. Аль нэгийг нь хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-11-19 10:56:44
Манай хүүхэд нярайн байхаасаа уусан одоо сар гаран уужа байна гаж нөлөө байгаа юу
Их эмч2023-11-19 13:49:56
Сайн байна уу. Боботик эмийг хэрэглэхтэй холбоотой гаж нөлөө илрээгүй.
Хэрэглэгч2023-11-19 10:55:57
Манай хүүхэд нярайн байхаасаа уусан одоо сар гаран уужа байна гаж нөлөө байгаа юу
Их эмч2023-11-19 13:50:03
Сайн байна уу. Боботик эмийг хэрэглэхтэй холбоотой гаж нөлөө илрээгүй.
Хэрэглэгч2023-11-19 10:55:52
Манай хүүхэд нярайн байхаасаа уусан одоо сар гаран уужа байна гаж нөлөө байгаа юу
Их эмч2023-11-19 13:50:09
Сайн байна уу. Боботик эмийг хэрэглэхтэй холбоотой гаж нөлөө илрээгүй.
Хэрэглэгч2023-09-19 01:05:05
Гэдэс гүйлгэлтэнд нярайд уулгаж болох уу
Их эмч2023-09-19 01:08:33
Сайн байна уу. гэдэсний дүүрэнгийн эм
Хэрэглэгч2023-07-07 19:01:48
Сайн байна уу энэ эмийг 2 сартай нярайн гэдэс гүйлгэлтэнд эмчийн зааваргүй өгч болох уу
Их эмч2023-07-07 21:27:16
Сайн байна уу. эмчийн заавраар нярайд эм өгнө шүү
Хэрэглэгч2023-05-29 17:13:29
Линекс малыштай хамт хэрэглэж болох уу
Их эмч2023-05-29 21:08:59
Сайн байна уу. Болно.
Хэрэглэгч2023-05-14 17:20:23
Боботик уух заалт нь юү юм бол 3сартай юмаа
Их эмч2023-05-15 00:06:30
Сайн байна уу. Хэрэглэх заалт Ходоод гэдэсний замд илүүдэл хий хуримтлагдах нөхцөлд (хэвлийн хөндийд дүүрэх мэдрэмж, удаан хугацаагаар хий гарах, мэс заслын дараах хий үүсэлт). Тусламжийн хувьд өвчтөнд хэвлийн хөндийн эрхтнүүдийн рентген, хэт авиан шинжилгээ, ходоод,дээрх гэдэсний дуран зэрэг оношлогооны тодорхой шинжилгээнд бэлтгэхэд ашигладаг.
Хэрэглэгч2023-03-17 05:18:26
Сайн байна уу? 9 хоногтой нярай ужж болохуу
Их эмч2023-03-17 05:34:13
Сайн байна уу. болохгүй Боботик бэлдмэлийг хэрэглэх боломжгүй: хэрэв эмчлүүлэгч симетикон эсвэл бэлдмэлийн найрлага дэх бусад нэгдэлд хэт мэдрэг бол (6-р хэсэгт заасан); 28 хүртэлх хоногтой шинэ төрсөн нярай.
Хэрэглэгч2022-07-07 19:01:54
24 хоногтой өрхийн эмч бичиж өгсөн. 28 хоногоос хэрэглэх ёстой гэсэн байна. өгч болох болов уу. 28 хоногоос өмнө өгөхөд ямар эрсдэлтэй вэ?
Их эмч2022-07-07 19:08:17
Сайн байна уу. Болноо. Хөхөө хөхүүлсний дараа өгнө. Дүүрэнги их байгаа үед хөхөлт бүрийн дараа өгнө 6 дуслаар
Хэрэглэгч2022-04-06 13:25:41
1сар 10 хоногтой нярайд яаж өгөх вэ
Их эмч2022-04-06 17:04:27
Сайн байна уу. 6 дуслаар хөхөө хөхүүлсний дараа өдөрт 1 удаа шинж тэмдэг намдтал
Хэрэглэгч2022-01-15 13:22:01
1 сар 15 хоногтой нялх хүүхдэд тун хэтэрвэл яах вэ?
Их эмч2022-01-15 17:34:48
Сайн байна уу. Хий үүсэлтийг бууруулдаг бэлдмэл тул харьцангуй хоргүй. Гүйлгэх юмуу өтгөн хатахь хэвлийгээр өвдөх шинж илэрч болно.
Хэрэглэгч2020-12-12 09:51:02
Sain bnuu minii xvv odoo sar xvrch bgaamaa gedes ni dvvreed baas ni gardaggviee enenees ugch bolox bolwuu ?
Хэрэглэгч2020-12-12 09:33:17
25 xonogtoi uuj bolox bolwuuu
Их эмч2020-12-12 11:34:27
Сайн байна уу. 1 сараас дээш хүүхдэд хэрэглэнэ
Хэрэглэгч2020-10-27 16:56:12
Sn bnu hden honog ogwol zvgeer we odo 2sar hvreh gj bgaa
Их эмч2020-10-28 07:27:50
Сайн байна уу. 7-14хоног хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2020-06-07 10:40:44
sn bn uu? hden hnog oiroltsoogoor hergeldg wee ? 7 hnogoos iluu hregleed hreggui geh ym unen bolwuu? 2sartai nyrai yumaa
Их эмч2020-06-07 21:22:57
Хэрэглэгч2020-06-07 10:40:39
sn bn uu? hden hnog oiroltsoogoor hergeldg wee ? 7 hnogoos iluu hregleed hreggui geh ym unen bolwuu? 2sartai nyrai yumaa
Их эмч2020-06-07 21:22:49
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэх хоногийг тогтооно
Хэрэглэгч2020-02-22 12:01:25
заавал эмчээр бичүүлж авах уу
Их эмч2020-02-22 13:25:18
Сайн байна уу. Үгүй шууд захиалаад авч болно. Баярлалаа
Хэрэглэгч2020-01-06 23:36:03
Ene heden sartaigaas hereglej boloh ve
Их эмч2020-02-02 21:20:05
Сайн байна уу. нярай хүүхдээс хэрэглэж болно
Хэрэглэгч2019-12-14 19:22:05
линекс малыш-тай хамт хэрэглэж болох болов уу?
