Витамин А+Д3 10мл
11,600₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-580₮
-6%-696₮
-8%-928₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Витамин А+Д3 эмийн бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?
Эмийн бэлдмэлийг байнга эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэж байх хэрэгтэй. Ямар нэг асуулт, эргэлзээ байгаа бол эмч болон эм зүйчид хандаарай.
4 долоо хоногоос дээш настай, хөхүүл хүүхдэд хоногт 2 дусал хэрэглэнэ.
Өсвөр насныхан болон насанд хүрсэн хүмүүс хоногт 3 дусал хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хоногт 2 дусал хэрэглэнэ.
Насанд хурэгсэд 3 дуслаар 2 удаа
Хэрэглэх арга
Бэлдмэлийг дотуур ууж хэрэглэнэ.
Бэлдмэлийг нэг халбага уух шингэнд дусааж хэрэглэнэ.
Тун хэтрэх аюултай тул эмийн бэлдмэлийг флаконаас нь шууд хүүхдийн ам руу дусааж болохгүй.
Витамин А+Д3 бэлдмэлийг хадгалах нөхцөл
25 °C-ээс ихгүй хэмд хадгална.
Хөргөгчинд хадгалж, хөлдөөж болохгүй.
Хадгалах хугацаа 2 жил
Онгойлгосон флаконыг 4 сарын дотор хэрэглэнэ.
Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална
Витамин А + Д3, (20 000 МЕ + 10 000 МЕ)/мл,
Дуслаар уух зориулалттай уусал
Retinolum + Cholecalciferolum
1. Витамин А+Д3 бэлдмэл гэж юу болох, түүнийг ямар зорилгоор хэрэглэх вэ?
Витамин А+Д3 бэлдмэл нь дотуур ууж хэрэглэх зориулалт бүхий уусмал бөгөөд витамин А болон витамин Д3-ын усан уусмал, найрлагандаа 20 000 МЕ/млвитамин А и 10 000 МЕ/млвитаминаД3 агуулдаг. 1мл уусмал нь ойролцоогоор 34 дусал болдог гэж үзвэл 1 дусалд ойролцоогоор 588 МЕ витамин А и 294 МЕ витамин Д3 агуулагддаг.
Витамин Д3 гэдэг нь тосонд уусдаг витамин бөгөөд бие махбодод кальци-фосфорын солилцоог зохицуулдаг. Нарийн гэдсээр кальци, фосфат шимэгдэх үйл явц, эрдэс давсны зөөвөрлөлт, ясны эрдэсжилтийн процесст чухал үүрэг гүйцэтгэх ба бөөрөөр кальци, фосфатын ионы ялгарах үйл явцыг мөн зохицуулна.
Витамин Д3 нь сульдаагийн эсрэг идэвхитэй хүчин зүйл болдог. Энэ витамин нь бамбайн дэргэдэг булчирхай, мөн дархлаа тогтолцоо хэвийн ажиллахад маш чухал үүрэгтэй.
Хүүхдийн өсөлт бойжилтын идэвхитэй үед хүнсэнд Д витамины дутагдал, түүний шимэгдэлтийн алдагдал, кальцийн ионы дутагдал, нарны гэрлийн харилцан үйлчлэл байхгүй байх зэргээс хүүхдэд сульдаа өвчин, насанд хүрэгсдэд остеомаляци (яс зөөлрөх), жирэмсэн эмэгтэйчүүдэд таталтын шинж, шинэ төрсөн хүүхдэд шүдний эмалийн (хатуу эд) дутуу хөгжил болдог. Цэвэршилтийн дараах насны, ясны сийрэгжилтээр өвдсөн эмэгтэйчүүдэд дааврын солилцооны өөрчлөлттэй холбоотой витамин Д-ийн хоногийн тунг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Витамин а нь залуу организмын эрчимтэй өсөлт хөгжил, нөхөн төлжилтийн үйл явцад чухал үүрэгтэй ба шинэ эсийн, ялангуяа хучуур эсийн нийлэгжлийн зохицуулгад оролцдог.
Родопсин хэмээх харанхуйд юм харах чадварыг хангаж байдаг нөсөөт нэгдлийн нийлэгжилтэнд чухал үүрэгтэй оролцоно. Уураг, өөх тос, нүүрсусны солилцоонд оролцож хэд хэдэн дотоод шүүрлийн булчирхайн (бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, бэлгийн булчирхай) үйл ажиллагаанд оролцдог. Биемахбодын дархлаа тогтолцоонд нөлөө үзүүлдэг. Витамин А-ийн удаан хугацааны дутагдлын үед нүдний салст бүрхүүл болон эвэрлэг хуурайших (ксерофтальм), тахиан сохор, хүнд хэлбэрийн үед нүдний эргэшгүй өөрчлөлт, хараагүй болох аюултай, түүнээс гадна арьс болон салстад өөрчлөлт илэрдэг.
Витамин А ба Д3 нь харилцан бие биенийхээ биологийн үйлчлэлд нөлөөлдөг. Ийм замаар эсийн нөхөн төлжих болон ялгаран хөгжих үйл явцад оролцдог учраас арьсны өвчний үед эмчилгээнд ашигладаг.
Хэрэглэх заалт
- Витамин А ба Д3-ын дутагдал
- Арьс болон салстын туслах өвчнүүд (псориаз, ихтиоз, хавдрын өвчний суурин дээрх дерматозууд).
2. Витамин А+Д3 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө юуг анхаарах?
Витамин А+Д3 эмийн бэлдмэлийг хэзээ хэрэглэх шаардлагагүй вэ:
· Хэрэв өвчтөнд витамин А эсвэл витамин Д, эсвэл уг эмийн бэлдмэлийн найрлага дахь аль нэг нэгдэлд хэт мэдрэгшилтэй байгаа тохиолдолд (6-р хэсэгт заагдсан),
· Өвчтөнд гипервитаминоз А байгаа бол
· Өвчтөнд гипервитаминоз Д3 байгаа бол
· Өвчтөн бөөрний дутагдалтай бол
· Өвчтөний цусанд кальцийн түвшин өндөр бол (гиперкальциеми)
· Өвчтөнд мальабсорбцийн хам шинж илэрч байгаа бол
· Өвчтөн витамин А болон Д3 агуулсан бусад төрлийн бэлдмэл хэрэглэж байгаа бол
· 4 долоо хоногоос доош хоногтой нярай хүүхдэд
Анхаарах зүйлс ба авах арга хэмжээ
Витамин А+Д3 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө дараах тохиолдолд эмчлэгч эмч болон эм зүйчтэй зөвлөх хэрэгтэй:
· Өвчтөн хөдөлгөөнгүй байдалд байгаа, тиазидын бэлдмэлүүд болон бусад шээс хөөх бэлдмэлүүд ууж буй, бөөрний чулуу өвчтэй, зүрхний өвчтэй, зүрхний гликозид хэрэглэдэг.
· Өвчтөн ретиноидууд болон жирэмснээс хамгаалах бэлдмэл уудаг бол
· Өвчтөн жирэмсэн, эсвэл хөхүүл хүүхэдтэй бол
· Хөхүүл хүүхдэд төрөх цагаас нь өмнөдзулайны хэмжээ жижиг болох нь тогтоогдсон бол
Эмийн бэлдмэлийг хэрэглэж байх үед цус, шээсний кальци, фосфорын хэмжээг үе үе хянаж байх хэрэгтэй.
Жирэмсэн ба хөхүүл үе
Хэрэв өвчтөн жирэмсэн, эсвэл хөхөөр хооллодог, эсвэл жирэмсэн байж магадгүй, эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй бол эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчдээ хандан зөвлөгөө авах хэрэгтэй.
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд энэ витамины дутагдал оношлогдсон, хоол хүнсээр витаминаа нөхөж чадахгүй байгаа үед витамин А-ийн дутагдлыг зайлшгүй нөхөх шаардлагатай эсэхийг эмч шийдвэрлэнэ. Эхлээд зайлшгүй бие махбодод А витамины солилцоог сайтар үнэлэх хэрэгтэй.
Жирэмсэн үед
А витаминыг их хэмжээгээр уух нь ургийг гэмтээх аюултай.
Жирэмсний үед А витаминыг хоногт 4000МЕ тунгаас илүү авч болохгүй.
Хөхүүл үед
А витамин нь эхийн хөхний сүүгээр ялгардаг учраас хүүхдэд А витамины илүүдэл, тун хэтрэх шалтгаан болж болно. А витамины тунг хэтрүүлэх нь хүүхдэд аюултай.
Хөхүүл эмэгтэйчүүд А витаминыг хоногт 4000МЕ тунгаас илүү авч болохгүй.
Савлагаан дахь агуулагдахуун болон бусад мэдээлэл
- Эмийн бэлдмэлийн үйлчлэгч бодис нь А витамин (ретинол пальмитат) болон Д витамин (холекальциферол).
- Нэг мл уусмалд (ойролцоогоор 34 дусал) 20 000МЕ ретинол пальмитат болон 10 000 МЕ холекальциферол агуулагдана.
- Нэг дусал бүрт 588 МЕ витамин А и 294 МЕ витамин Д3агуулагдана.
Илэрч болох гаж нөлөө
Бусад бүх эмийн бэлдмэлийн нэгэн адил, Витамин А+Д3 эмийн бэлдмэлийг хэрэглэхэд гаж нөлөө илэрч болох боловч өвчтөн болгонд илрэх албагүй.
Ховор тохиолдолд (10 000 өвчтөнд 1-ээс доош тохиолдох) витаминд мэдрэг чанар ихтэй байх, удаан хугацаагаар өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд гипервитаминоз Д3 болон гипервитаминоз А гэж нэрлэгдэх витамины хордлого үүсэх аюултай.
Гипервитаминоз Д3-ын үед илрэх шинж тэмдэг:
· Хоолны дуршил муудах, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас хоол боловсролт алдагдах (дотор муухайрах, бөөлжих), өтгөн хатах, ам хатах,
· Толгой өвдөх
· Булчин, үеэр өвдөх
· Шээсний гарц нэмэгдэх
· Биеийн жин буурах,
· Цус болон/эсвэл шээсэнд кальцийн хэмжээ нэмэгдэх, бөөрний чулуу өвчин үүсэх, эдийн кальциноз
Эдгээр шинж тэмдгүүд нь витаминыг зогсооход ихэвчлэн арилдаг.
А витаминыг үргэлжлүүлэн хэрэглэхэд.
Мөн дараах шинж тэмдэг илэрч болно:
· Толгой эргэх, толгой өвдөх, цочромхой болох
· Ам гэмтэх, үс унах, арьс хуурайших
· Арьсан доор өөхөн эслэг хавагнах,
· Яс, үе мөч өвдөх
Гаж нөлөөний талаар мэдээлэх нь
Ямар нэг тааламжгүй урвал гүнзгийрэх, эсвэл энэхүү зааварт дурьдагдаагүй гаж нөлөө илрэхэд эмч юмуу эм зүйчид заавал хандах хэрэгтэй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2020-11-28 21:36:46
Сайн бн уу? Д витамин тогтмол хэдэн цагт уувал сайн бэ? Хариулаад өгөөрэй баярлалаа
Хэрэглэгч2020-11-28 21:36:46
Сайн бн уу? Д витамин тогтмол хэдэн цагт уувал сайн бэ? Хариулаад өгөөрэй баярлалаа
Хэрэглэгч2020-11-28 21:36:31
Сайн бн уу? Д витамин тогтмол хэдэн цагт уувал сайн бэ? Хариулаад өгөөрэй баярлалаа
Хэрэглэгч2020-06-26 14:18:43
3 сартай хүүхдэд уулгаж болох юм уу зөвхөн д тэйг нь авхуулах гээд явуултал энийг аваад иржээ
Их эмч2020-06-29 10:11:22
Сайн байна уу. эмчийн заалтаар ууж болно
Хэрэглэгч2020-05-03 11:18:05
Том хүн урьдчилан сэргийлжх байдлаар хэдэн дуслаар уух вэ
Их эмч2020-05-07 10:17:00
Сайн байна уу. өдөрт 1-2 дуслаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2020-05-03 11:17:55
Том хүн урьдчилан сэргийлжх байдлаар хэдэн дуслаар уух вэ
Их эмч2020-05-04 14:46:05
Сайн байна уу. насанд хүрэгсэд 3дуслаар өдөрт 2удаа хэрэглэнэ.