Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Натрийн салицилат 10%-10мл №10

Үнэ

7500 ₮
Хэрх өвчний янз бүрийн хэлбэр  Шүүдэст плеврит  Тулай  Артралги  Мэдрүүл өвдөлт, булчингын өвдөлт зэрэгт хэрэглэнэ Өвдөлт намдаах, халуун бууруулах зорилгоор: Насанд хүрэгсдэд 0,5-1г  1 настай хүүхдэд 0,1-0,15г  2 хүртэл настайд 0,2г  3-4 настайд 0,25г  5-6 настайд 0,3г  7-9 настайд 0,4г  10-14 настайд 0,5г-аар өдөрт 2-3 удаа тус тус уулгаж хэрэглэнэ  Мөн насанд хүрэгсдэд 5-10мл-ээр өдөрт 1-2 удаа судсаар аажим тарина

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Хэрх өвчний янз бүрийн хэлбэр

  •   Шүүдэст плеврит

  •   Тулай

  •   Артралги

  •   Мэдрүүл өвдөлт, булчингын өвдөлт зэрэгт хэрэглэнэ

  •  Өвдөлт намдаах, халуун бууруулах зорилгоор: Насанд хүрэгсдэд 0,5-1г

  •   1 настай хүүхдэд 0,1-0,15г

  •   2 хүртэл настайд 0,2г

  •   3-4 настайд 0,25г

  •   5-6 настайд 0,3г

  •   7-9 настайд 0,4г

  •   10-14 настайд 0,5г-аар өдөрт 2-3 удаа тус тус уулгаж хэрэглэнэ

  •   Мөн насанд хүрэгсдэд 5-10мл-ээр өдөрт 1-2 удаа судсаар аажим тарина

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Натрийн салицилат өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Түүний өвдөлт намдаах үйлдэл морфиныг бодвол сул, зөвхөн шүд, толгой, үе, булчингийн өвдөлтийг намдаах бөгөөд бэртэл, хагалгааны дараах хүчтэй өвдөлтөнд харьцангуй муу нөлөөлнө

  • Натрийн салицилат нь нойрсуулах, ханиалга намдаах үйлдэл үзүүлдэгггүй, эофория үүсгэдэггүйгээрээ морфиноос ялгаатай. Төв мэдрэлийн системийн дулаан зохицуулгын төвд натрийн салицилат нөлөөлж /тархи нугасны шингэний простагландины хэмжээг багасган/ дулаан алдалтыг ихэсгэх ихэсгэх тул халуун буурдаг байна

  • Натрийн салицилатын үрэвслийн эсрэг үйлдэл нь түүний өнчин тархи, бөөрний дайврын холтослогийн үйл ажиллагааг идэвхжүүлэх мөн үрэвссэн хэсэгт явагдаж бүй биохимийн процесст нөлөөснөөс шалтгаалж байна гэж үзнэ

Найрлага

  • Натрийн салицилат 10%-10мл

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Гаж нөлөө:Натрийн салицилат хэрэглэж байхад дотор муухайрах, бөөлжих, чих шуугих, сонсгол хараа муудах, биеийн ерөнхий байдал сулрах, хэл ээдрэх, сандарч тэвдэх, харшлын урвал зэрэг гаж нөлөө ажиглагдаж болох бөгөөд хааяа хий юм үзэх, сонсох, татадах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна

  • Цээрлэлт: Цусны бүлэгнэлт багассан хамшинж бүхий өвчтөнүүд, уушги, ходоод, умайн цус алдалт, шархлаа өвчний сэдрэлт, ходооодны үрэвсэл зэрэг хоол боловсруулах эрхтний зарим өвчнүүд, гуурсан хоолойн багтраа, удмын харшил зээргийн үед натрийн салицилат хэрэглэхийг цээрлэнэ

 

 

biend neeh zowiur ilreegui ym cusnii shinjilgee ogood aslo nemeh garsan bna gd ene tariag chini suuldee zowiur ilreed owdgool owdood ehelhiin ene yuniih we

Сайн байна уу асло хэдтэй гарснаас шалтгаалан эмчилгээ хийлгэх эсэхээ шиийдэх хэрэгтэй. Сэдрээгүй намжмал хэлбэртэй байж болдог. Баярлалаа

Энэ тариаг хийлгэснээс болсон уу биеэр юм туураад байх юм

Сайн байна уу, өөр эм тариа хэрэглээгүй бол эмийн харшил өгч байж болзошгүй тул харьяа эмнэлэгтээ хандаарай

Natrii salicylat_g natri chloridoor shingelj bolhuu

Сайн байна уу натрийн салицилатыг шингэлэхгүй. Баярлалаа

Sain bnuu. Jiremsenii 3 doloo honogotoid ene tariag 7 udur hiilgesen. Uragt gaj nuluutei yuu?

Сайн байна уу урагт гаж нөлөө үзүүлнэ. Эмэгтэйчүүдийн эмчид хандх хэрэгтэй. Баярлалаа

натри салицилат цефазолинтой үл зохицож урвал үзүүлж болох уу

Сайн байна уу энэ 2 эмийн харилцан үйлчлэлийн талаар мэдээлэл байхгүй байна. Баярлалаа

Хөхүүл хүн хийлгэж болох уу?

Сайн байна уу,Эмчийн заалтаар хийнэ.Баярлалаа

натрийн салицилат ямар өвчинтэй хүнд хийж болохгүй юэ?

Сайн байна уу цусны бүлэгнэлт багассан хам шинж бүхий өвчтөнүүд уушги, ходоод, умайн цус алдалт шархлаа өвчний сэдрэлт ходоодны үрэвсэл, гуурсан хоолой багтраа, удмын харшил зэргийн үед хэрэглэхийг цээрлэнэ.Баярлалаа

Натрисалицилатын урвал үед авах арга хэмжээ

сайн байна уу 1800-1883 утсаар холбогдоорой.

Энэ тариаг хийгээд толгой эргэдэг болсон

Сайн байна уу. Та заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй. Удаан хугацаанд хэрэглэх үед гаж нөлөө нь судас хатууруулж , нарийсгаж болох талтай.Баярлалаа

Өндөр концeнтрацитай уусмалуудыг шингэлж хэрэглэх ёстой шүү дээ. Яагаад шингэлэхгүй гэж хариулж байгаа юм бэ?

Сайн байна уу Энэ эм нь шууд судсанд аажим тарьж хэрэглэж болох байдлаар үйлдвэрлэгдсэн байдаг. Баярлалаа

ЭНЭ ТАРИАГ ЦУСТАЙ ШИНГЭЛЖ ТАРЬЖ БОЛХУУ

сайн байна уу болохгүй Хэрэглэх арга, тун: Өвдөлт намдаах, халуун бууруулах зорилгоор насанд хүрэгсдэд 0.5-1г-аар, цочимог хэрх өвчний эндокардит, зүрхний булчингийн үрэвслийн үед эхлээд их тунгаар хоногт 6-10г хэрэглэж болно. Биеийн байдлыг сайжирсны дараа хоногт 4г болгоно. Заримдаа ялангуяа хэрхийн эндокардитын үед натрийн салицилатын 10%-ийн уусмалыг 5-10мл-ээр өдөрт 1-2 удаа судсанд аажим тарьж хэрэглэнэ. баярлалаа

Ууж хэрэглэж болох уж

Сайн байна уу Ууж хэрэглэж болохгүй Баярлалаа

Ууж хэрэглэж болох уу?

Баярлалаа

Сайн байна уу нярай хүүхэдтэй хүн хийлгээд хүүхдээ хөхүүлэж болох уу

Сайн байна уу,болно.Баярлалаа.