Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Налгезин форте 550мг №10

Үнэ

13500 ₮
Бэлдмэлийг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэТулгуур-хөдөлгөөний аппаратын өвчин (хэрэхийн гаралтай артрит, архаг явцтай хайрст үлдийн гаралтай болон өсвөр насныхны артрит, хөдөлгөөн хязгаарлагдсан спондилоартрит (Бехтеревын өвчин), тулайн гаралтай артрит, хэрэхийн гаралтай зөөлөн эдийн гэмтэл, нуруу ба зах хязгаарын үений остеоартроз (ялангуяа ёзоорын хамт шинж бүхий), тендовагинит, бурсит)Сул ба бага зэргийн илрэл бүхий өвдөлтийн хам шинж (мэдрүүл, яс, булчингийн өвдөлт, ууц ба суудлын мэдрэлийн өвдөлт, гэмтлийн дараах үрэвсэл дагалдсан өвдөлтийн хам шинж (сунах, няцрах)Hагалгааны дараах өвдөлт (гэмтэл, согог засал, эмэгтэйчүүд, эрүү нүүрны мэс засал), толгойн өвдөлт, мигрень, өвдөлтийн шинж бүхий биений юмны өөрчлөлт, умайн дайврын үрэвсэл, шүдний өвдөлтИлэрхий өвдөлтийн шинж бүхий чих хамар хоолойн үрэвсэлт халдварт өвчний (залгиур, гүйлсэн булчирхай, чихний үрэвсэл) хавсарсан эмчилгээндХаниад томуу ба халдварт өвчний үеийн халуурах шинжНалгезин форте бэлдмэлийг шинж тэмдгийн эмчилгээнд (өвдөлт ба үрэвсэл багасгах, халуун бууруулах) хэрэглэх ба тэрээр үндсэн өвчний даамжрах явцад нөлөөлдөггүйЭмчийн зааврыг нарийн баримтлан ууж хэрэглэнэЭмчтэй урьдчилж зөвлөлгүйгээр эмчилгээг зогсоох буюу тунг өөрчилж болохгүйЭмчилгээий үргэлжлэх хугацааг эмч тогтооноЭмчилгээний схем:Өвдөлт намдаах зорилгоор хэрэглэх хоногийн ердийн тун 1-2 шахмал (550-1100мг) байна. Маш хүчтэй өвдөлтийн үед ба хоол боловсруулах замын эмгэггүй өвчтөнд эмч хоногийн тунг 3 шахмал (1650мг) хүртэл ихэсгэж болох бөгөөд харин 2 долоо хоногоос удаан хугацаагаар хэрэглэхгүй. Бэлдмэлийг халуун бууруулах зорилгоор эхлээд 1 шахмалыг (550мг) хэрэглэх ба цаашдаа 6-8 цагийн зайтай хагас шахмалаар (275мг) хэрэглэнэМигрений хөдлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 1 шахмалаар (550мг) хоногт 2 удаа хэрэглэнэХэрэв мигрений хөдлөлийн давтамж, үргэлжлэх хугацаа, эрчим нь 4-6 долоо хоногийн хугацаанд багасахгүй байвал эмчилгээг зогсооноМигрений хөдлөлийн эхний шинж илрэх үед 1.5 шахмал (825мг) хэрэглэх ба шаардлагатай бол 30 минутын дараа дахин 1/2-1 шахмал (275-550мг) хэрэглэнэБиений юм өвдөлттэй ирэх, умайд ерөндөг байрлуулсны дараах агчил, өвдөлт, эмэгтэйчүүдийн бусад өвдөлтийн (умайн дайврын үрэвсэл, төрөлтийн үед өвдөлт намдаах, базлалтын зогсоох зорилгоор) үед эхлээд 1 шахмалыг (550мг) хэрэглэх ба цаашдаа 6-8 цагийн зайтай хагас шахмалаар (275мг) хэрэглэнэТулайн цочмог хөдлөлийн үед эхлээд 1.5 шахмал (825мг), 8 цагийн дараа 1 шахмал (550мг), цаашдаа 8 цагийн зайтай хөдлөлийг арилтал хагас шахмалаар (275мг) хэрэглэнэХэрэхийн гаралтай өвчний (хэрэхийн гаралтай артрит, остеоартрит, хөдөлгөөн хязгаарлагдсан спондилит) үед бэлдмэлийг хэрэглэх эхний ердийн тун 1-2 шахмал (550-1100мг) бөгөөд өглөө оройд 2 удаа хэрэглэнэИлэрхий шөнийн өвдөлттэй буюу өглөөний илэрхий хөшингтэй өвчтөн, өндөр тунтай стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад эмээс напроксений эмчилгээнд шилжиж буй өвчтөн, голлох шинж нь өвдөлт бүхий өвчтөнд хэрэглэх эхний хоногийн тун 1.5-3 шахмал (825-1650мг) байнаХоногийн ердийн тун 1-2 шахмал бөгөөд 2 удаа хэрэглэнэӨглөө ба оройны тун өөр байж болноШинж тэмдгийн (шөнийн өвдөлт, өглөөний хөшинг) аль нь давамгайлж байгаагаас хамаарч эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр түүнийг өөрчилж болноХэрэв таньд бэлдмэлийн үйлдэл хэт сул буюу хэт хүчтэй мэт санагдвал эмчлэгч эмч ба эмийн санчдаа мэдэгдээрэйЖирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхгүй

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Бэлдмэлийг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ

  • Тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчин (хэрэхийн гаралтай артрит, архаг явцтай хайрст үлдийн гаралтай болон өсвөр насныхны артрит, хөдөлгөөн хязгаарлагдсан спондилоартрит (Бехтеревын өвчин), тулайн гаралтай артрит, хэрэхийн гаралтай зөөлөн эдийн гэмтэл, нуруу ба зах хязгаарын үений остеоартроз (ялангуяа ёзоорын хамт шинж бүхий), тендовагинит, бурсит)

  • Сул ба бага зэргийн илрэл бүхий өвдөлтийн хам шинж (мэдрүүл, яс, булчингийн өвдөлт, ууц ба суудлын мэдрэлийн өвдөлт, гэмтлийн дараах үрэвсэл дагалдсан өвдөлтийн хам шинж (сунах, няцрах)

  • Hагалгааны дараах өвдөлт (гэмтэл, согог засал, эмэгтэйчүүд, эрүү нүүрны мэс засал), толгойн өвдөлт, мигрень, өвдөлтийн шинж бүхий биений юмны өөрчлөлт, умайн дайврын үрэвсэл, шүдний өвдөлт

  • Илэрхий өвдөлтийн шинж бүхий чих хамар хоолойн үрэвсэлт халдварт өвчний (залгиур, гүйлсэн булчирхай, чихний үрэвсэл) хавсарсан эмчилгээнд

  • Ханиад томуу ба халдварт өвчний үеийн халуурах шинж

  • Налгезин форте бэлдмэлийг шинж тэмдгийн эмчилгээнд (өвдөлт ба үрэвсэл багасгах, халуун бууруулах) хэрэглэх ба тэрээр үндсэн өвчний даамжрах явцад нөлөөлдөггүй

  • Эмчийн зааврыг нарийн баримтлан ууж хэрэглэнэ

  • Эмчтэй урьдчилж зөвлөлгүйгээр эмчилгээг зогсоох буюу тунг өөрчилж болохгүй

  • Эмчилгээий үргэлжлэх хугацааг эмч тогтооно

  • Эмчилгээний схем:Өвдөлт намдаах зорилгоор хэрэглэх хоногийн ердийн тун 1-2 шахмал (550-1100мг) байна. Маш хүчтэй өвдөлтийн үед ба хоол боловсруулах замын эмгэггүй өвчтөнд эмч хоногийн тунг 3 шахмал (1650мг) хүртэл ихэсгэж болох бөгөөд харин 2 долоо хоногоос удаан хугацаагаар хэрэглэхгүй. Бэлдмэлийг халуун бууруулах зорилгоор эхлээд 1 шахмалыг (550мг) хэрэглэх ба цаашдаа 6-8 цагийн зайтай хагас шахмалаар (275мг) хэрэглэнэ

  • Мигрений хөдлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 1 шахмалаар (550мг) хоногт 2 удаа хэрэглэнэ

  • Хэрэв мигрений хөдлөлийн давтамж, үргэлжлэх хугацаа, эрчим нь 4-6 долоо хоногийн хугацаанд багасахгүй байвал эмчилгээг зогсооно

  • Мигрений хөдлөлийн эхний шинж илрэх үед 1.5 шахмал (825мг) хэрэглэх ба шаардлагатай бол 30 минутын дараа дахин 1/2-1 шахмал (275-550мг) хэрэглэнэ

  • Биений юм өвдөлттэй ирэх, умайд ерөндөг байрлуулсны дараах агчил, өвдөлт, эмэгтэйчүүдийн бусад өвдөлтийн (умайн дайврын үрэвсэл, төрөлтийн үед өвдөлт намдаах, базлалтын зогсоох зорилгоор) үед эхлээд 1 шахмалыг (550мг) хэрэглэх ба цаашдаа 6-8 цагийн зайтай хагас шахмалаар (275мг) хэрэглэнэ

  • Тулайн цочмог хөдлөлийн үед эхлээд 1.5 шахмал (825мг), 8 цагийн дараа 1 шахмал (550мг), цаашдаа 8 цагийн зайтай хөдлөлийг арилтал хагас шахмалаар (275мг) хэрэглэнэ

  • Хэрэхийн гаралтай өвчний (хэрэхийн гаралтай артрит, остеоартрит, хөдөлгөөн хязгаарлагдсан спондилит) үед бэлдмэлийг хэрэглэх эхний ердийн тун 1-2 шахмал (550-1100мг) бөгөөд өглөө оройд 2 удаа хэрэглэнэ

  • Илэрхий шөнийн өвдөлттэй буюу өглөөний илэрхий хөшингтэй өвчтөн, өндөр тунтай стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад эмээс напроксений эмчилгээнд шилжиж буй өвчтөн, голлох шинж нь өвдөлт бүхий өвчтөнд хэрэглэх эхний хоногийн тун 1.5-3 шахмал (825-1650мг) байна

  • Хоногийн ердийн тун 1-2 шахмал бөгөөд 2 удаа хэрэглэнэ

  • Өглөө ба оройны тун өөр байж болно

  • Шинж тэмдгийн (шөнийн өвдөлт, өглөөний хөшинг) аль нь давамгайлж байгаагаас хамаарч эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр түүнийг өөрчилж болно

  • Хэрэв таньд бэлдмэлийн үйлдэл хэт сул буюу хэт хүчтэй мэт санагдвал эмчлэгч эмч ба эмийн санчдаа мэдэгдээрэй

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхгүй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Налгезин форте нь напроксен бөгөөд өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ

  • Үйлдлийн механизм нь ЦОГ 1 ба 2 (циклооксигеназа) ферментийн идэвхийг сонгомол бусаар хориглосонтой холбоотой

  • Налгезин форте бүрхүүлтэй шахмал нь сайн уусдаг бөгөөд хоол боловсруулах замаар түргэн шимэгдэж өвдөлт намдаах үйлдэл нь хурдан илэрнэ

  • Фармакокинетик: Хоол боловсруулах замаар бүрэн түргэн шимэгдэх ба биохүрэхүй нь 95% (хоол хүнсний зүйл нь шимэгдэлтэнд нөлөөлөхгүй)

  • Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 1-2 цагийн дараа цусан дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрэх ба 99%-с их хувиар цусны сийвэнгийн уурагтай холбогдоно

  • Хагас ялгарлын хугацаа нь 12-15 цаг

  • Элгэнд CYP2C9 ферментийн системийн оролцоотойгоор диметилнапроксен үүсгэн метаболизмд орно

  • Клиренс нь 0.13мл/мин/кг. 98% нь бөөрөөр (үүний 10% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр), 0.5-2.5% нь цөстэй тус тус гадагшилдаг

  • Тэнцвэрт концентраци нь 4-5 тун (2-3 өдөр) хэрэглэхэд тодорхойлогдоно

  • Бөөрний дутагдлын үед метаболит нь хуримтлагдаж болно

Найрлага

  • 1 бүрхүүлтэй шахмалд: Шахмалын цөм:

  • Үйлчлэгч бодис: напроксены натри 550мг

  • Туслах бодис: повидон, целлюлоза, бичил талст целлюлоза, тальк, магнийн стеарат, цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Цээрлэлт: Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ

  • Напроксен ба напроксены натри-д хэт мэдрэг хүмүүс ацетилсалицилын хүчил болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад бэлдмэл хэрэглэсний дараа чонон хөрвөс

  • Хамрын салст бүрхүүлийн үрэвсэл

  • Бронхын агчил илэрч байсан өвчтөн (ацетилсалицилын хүчил үл зохих бүрэн ба заримдаг хам шинж &ndash хамар ба дайвар хөндийн үрэвсэл, чонон хөрвөс, хамрын салстын уйланхай, багтраа)

  • Гол судас ба титэм судас холбох мэс засал хийсний дараа

  • Ходоод ба дээрх гэдэсний салст бүрхүүлийн улайлтат шархлаат өөрчлөлт

  • Ходоод гэдэсний идэвхтэй цус алдалт

  • Гэдэсний үрэвсэлт өвчний хурцдал (бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаат үрэвсэл, Кроны өвчин)

  • Тархины судасны цус алдалт, бусад цус алдалт ба цусны бүлэгнэлтийн өөрчлөлт

  • Элэгний илэрхий дутагдал

  • Эрчимтэй явагдаж буй элэгний өвчин

  • Бөөрний илэрхий дутагдал (креатинины клиренс 20мл/мин-с бага), ялангуяа цусан дахь калийн хэмжээ их үе, даамжирч буй бөөрний өвчин

  • Чөмөгний цус төлжилт дарангуйлагдсан үе

  • Жирэмсэн ба хөхүүл үе

  • Налгезин форте-ын 1 шахмалд 550мг напроксен агуулагддаг учир 15-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй

  • Болгоомжол: Зүрхний бах

  • Тархины судасны өвчин

  • Зүрхний зогсонгишилт дутагдал

  • Цусан дахь липидийн хэмжээ ихсэх

  • Чихрийн шижин

  • Захын артерийн судасны өвчин

  • Тамхи татах

  • Креатинины клиренс 60мл/мин-с бага

  • Хоол боловсруулах замын шархлаат гэмтлийн өгүүлэмжтэй

  • Helicobacter pylori-ын халдвар

  • Настангууд

  • Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм удаан хугацаагаар хэрэглэх

  • Согтууруулах ундаа байнга хэрэглэх

  • Хүнд явцтай биеийн өвчин

  • Зарим бэлдмэлтэй хавсарч хэрэглэх (цусны бүлэгнэлтийг саатуулах эм (варфарин)

  • Тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах эм (ацетилсалицилын хүчил, клопидогрел)

  • Ууж хэрэглэдэг глюкокортикоид (преднизолон)

  • Серотонины мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулдаг эм (циталопрам, флуоксетин, пароксетин, сертралин) ) зэргийн үед болгоомжтой хэрэглэнэ

  • Хоол боловсруулах замын зүгээс илрэх гаж нөлөөний эрсдлийг багасгах зорилгоор эмчилгээний хамгийн бага тунгаар богино хугацаагаар хэрэглэнэ

  • 16-аас доош насны хүүхдэд зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ

  • Онцгой анхааруулга: Эм хэрэглэх зааварт зөвлөсөн тунг хэтрүүлж болохгүй

  • Хоол боловсруулах замын зүгээс илрэх гаж нөлөөний эрсдлийг багасгах зорилгоор эмчилгээний хамгийн бага тунгаар аль болох богино хугацаагаар хэрэглэнэ

  • Хэрэв өвдөлт болон халууралт нь арилахгүй буюу хүчтэй илэрч байвал эмчдээ хандана

  • Бронхын багтраа, цусны бүлэгнэлтийн өөрчлөлт, түүнчлэн бусад өвдөлт намдаах эмэнд хэт мэдрэг өвчтөнд напроксеныг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авна

  • Элэгний өвчин ба бөөрний дутагдлын үед болгоомжтой хэрэглэнэ

  • Бөөрний дутагдалтай өвчтөнд креатинины клиренсийг хянах шаардлагатай

  • Хэрэв креатинины клиренс 20мл/мин-с бага байвал напроксеныг хэрэглэхгүй

  • Архаг явцтай архины гаралтай болон бусад хэлбэрийн элэгний хатуурлын үед чөлөөт напроксены концентраци ихэсдэг учир энэ тохиолдолд бага тунгаар хэрэглэнэ

  • Налгезин форте бэлдмэлийг бусад үрэвслийн эсрэг ба өвдөлт намдаах эмтэй (эмчийн зөвлөснөөс бусад) хамт хэрэглэхгүй

  • Настангуудад бага тунгаар хэрэглэнэ

  • Мэс ажилбар хийлгэхээс өмнө 48 цагийн турш напроксен хэрэглэхээс зайлсхийнэ

  • 17-кортикостероидыг тодорхойлох шаардлагатай үед шинжилгээнээс 48 цагийн өмнө напроксены эмчилгээг зогсооно

  • Түүнчлэн напроксен мөн шээсэнд 5-гидроксииндолцууны хүчил тодорхойлох шинжилгээнд нөлөөлж болно

  • Напроксен нь простагландины нийлэгжилтийг саатуулдаг бусад бэлдмэлийн нэгэн адилаар нөхөн үржих үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй тул түүнийг жирэмслэх гэж буй эмэгтэйд хэрэглэхгүй

  • 1 шахмал Налгезин форте (550мг) нь ойролцоогоор 50мг натри агуулдаг учир давс хязгаарлаж буй үед үүнийг анхаарах шаардлагатай

  • Автомашин барих ба бусад машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Напроксен өвчтөний урвалын хурдыг удаашруулна

  • Иймээс автомашин жолоодох, анхаарал төвлөрүүлэлт шаардлагатай ажил эрхэлдэг хүмүүс анхаарах хэрэгтэй

None

жирэмсэн хүн ууж болху

Сайн байна уу,жирэмсэн хүнд хориотой.Баярлалаа.

snuu shud ih uvduhud uuval uvchin n namdah bolov uu

сайн байна уу болноо баярлалаа

бөөрнй чулуутай хүн ууж болох уу

сайн байна уу эмчийн зааврын дагуу уугаарай.баярлалаа

Хүүхэд ууж болох уу

Сайн байна уу 12-оос доош насны хүүхдэд зөвхөн шаардлагатай үед эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа

Сн бнуу хэр хугацааны дараа үйлчилгээ үзүүлдэг вэ? 2 цагын өмнө 275г нь уусан шүд өвдөөд болохгүй болхоор нь сая 275г нь уусан :>

Сайн байна уу Дундажаар 20-30 дараа үйлчилгээ үзүүлнэ. Өвдөлт намдахгүй байгаа бол та шууд шүдний эмчид хандаарай. Баярлалаа