Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Фромилид 125мг/5мл 60мл

Үнэ

15900 ₮
Бэлдмэлд мэдрэг бичил биетнүүдээр үүсгэгдсэн амьсгалын дээд зам, амьсгалын доод зам, дунд чихний үрэвсэл, арьс зөөлөн эдийн халдвар-үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Түүнчлэн ДОХ-той өвчтөнийг халдвараас урьдчилан сэргийлэх, ходоод 12 хуруу гэдэсний шархлаатай өвчтөний H. pylori-эмчилгээнд хэрэглэхээс гадна бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн бусад халдварын эмчилгээнд хэрэглэнэШахмалыг бүтнээр нь бага зэргийн шингэнээр даруулж залгиж уунаНасанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхдэд 250мг-р 12 цагийн зайтай хэрэглэх ба Синусит болон Haemophilus influenza-р үүсгэгдсэн хүнд халдварын үед 500мг-р 12 цагийн зайтай хэрэглэнэЭэлж эмчилгээ 8-14 хоног үргэлжилнэH. pylori-эмчилгээнд 250-500мг-р хоногт 2 удаа 7 өдөр бусад эмийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ12-оос доош насны хүүхдэд хөвмөл хэлбэрийг хэрэглэх бөгөөд хоногт 15мг/кг тунгаар 2 хувааж хэрэглэнэХүүхдийн биеийн жин Тун мл (тариур) Тун (мг) 8кг 2,5 (1/2) хоногт 2 удаа 62,5мг 16кг 5мл (1) хоногт 2 удаа 125мг 24кг 7,5мл (1 ½) хоногт 2 удаа 187,5мг 33кг 10мл (2) хоногт 2 удаа 250мг

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Бэлдмэлд мэдрэг бичил биетнүүдээр үүсгэгдсэн амьсгалын дээд зам, амьсгалын доод зам, дунд чихний үрэвсэл, арьс зөөлөн эдийн халдвар-үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Түүнчлэн ДОХ-той өвчтөнийг халдвараас урьдчилан сэргийлэх, ходоод 12 хуруу гэдэсний шархлаатай өвчтөний H. pylori-эмчилгээнд хэрэглэхээс гадна бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн бусад халдварын эмчилгээнд хэрэглэнэ

  • Шахмалыг бүтнээр нь бага зэргийн шингэнээр даруулж залгиж ууна

  • Насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхдэд 250мг-р 12 цагийн зайтай хэрэглэх ба Синусит болон Haemophilus influenza-р үүсгэгдсэн хүнд халдварын үед 500мг-р 12 цагийн зайтай хэрэглэнэ

  • Ээлж эмчилгээ 8-14 хоног үргэлжилнэ

  • H. pylori-эмчилгээнд 250-500мг-р хоногт 2 удаа 7 өдөр бусад эмийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ

  • 12-оос доош насны хүүхдэд хөвмөл хэлбэрийг хэрэглэх бөгөөд хоногт 15мг/кг тунгаар 2 хувааж хэрэглэнэ

  • Хүүхдийн биеийн жин Тун мл (тариур) Тун (мг) 8кг 2,5 (1/2) хоногт 2 удаа 62,5мг 16кг 5мл (1) хоногт 2 удаа 125мг 24кг 7,5мл (1 ½) хоногт 2 удаа 187,5мг 33кг 10мл (2) хоногт 2 удаа 250мг

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Макролидын бүлгийн антибиотик. Бэлдмэл өргөн хүрээний үйлдэлтэй бөгөөд агаартан ба агааргүйтэн грам эерэг сөрөг бактериудад идэвхтэй үйлчилнэ

Найрлага

  • Кларитромицин 125 мг

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Фромилид элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүст болгоомжтой хэрэглэх ба бэлдмэл линкомицинтэй солбицсон дасал үүсгэж болохыг анхаарах хэрэгтэй

  • Хүнд явцтай ужгирсан суулгалт болон гэдэс цочролын хамт шинж илэрвэл эмчилгээг зогсоож эмчид хандана

Ene syropoor munu?

Сайн байна уу мөн байна. Баярлалаа

Терафлю хоолойд цацдаг нь байгаа юу, ингалипттай адилхан үйлчилгээтэй юу?

Сайн байна уу цацлагаар байгаа ингалипттэй төстэй үйлдэлтэй. Баярлалаа

Хоолой өвдсөн бронхит маягийн цэртэй ханиаданд ууж байгаа зөв үү.Амоксациллинаар эсээ сольж ууж болох болов уу.аль нь үр дүнтэй вэ.

Сайн байна уу үүнийг ууж болно. Амоксициллинээр солих хэрэггүй. Давхар цэр шингэлж ховхлох эм уугаарай. Баярлалаа

hi hatgaatai bn gd bichij ugsun yumaa her yum bol oo. Nuntag yum bn yaj nairuulj heregledeg yum bol

Сайн байна уу савны гадна талын зураасан тэмдэглэгээг хүртэл буцалсан бүлээн ус хийж найруулна

sn bna uu. ene siroptoi davhar ymar em uuj boloh ve huuhded.mash ih tsetei hanialgaad tseree gargaj chadahgui bna

Сайн байна уу давхар цэр шингэлэх эм өгч болно. Синаб-акс, гербион, мукалтин зэрэг эмийг өгч болно. Баярлалаа

Энэ эмтйг уугаад зүгээр бодохгүй болохоор нь амокцидиниййг өгөөд үзтэл ханиад нь гайгүй болчихлоо. Ямар учир байна

Сайн байна уу хүн бүрт адилхан үйлчлэхгүй тухайн эмэнд мэдрэг бус байж болно .

Хоолой нь улаалтай гээд бичиж өгсийн өгч болохуу Хэдэн цагын зайтай уулгах вэ хэдэн мл өгөхүү 1настай хүүхдэд

Сайн байна уу, Эмчийн зааврын дагуу хүүхдийн биеийн жингээс хамаарч 2,5-5 мл-ээр 12 цагийн зайтай уулгаж болно.

Фромлид сиропыг яаж найруулж өгөх вэ

Сайн байна уу 42 мл буцалсан бүлээн ус хийж найруулаад эмчийн жорын дагуу өгнө

Фромлид сиропыг яаж найруулж өгөх вэ

Сайн байна уу. 60 мл буцалгаж хөргөсөн бүлээн усаар найруулна.

125mg-tai syropig n nairulahd ter savnih n zuras hurtel bulenus higerei gj emin sanvh helsn unenuu.usaar nairuulhd otgon bdog yum bna. Zovuu.

Сайн байна уу,Фромилид 125мг/5мл 60мл эмийг 42мл хүйтэн бүлээн усаар найруулаад жигд холигдтол нь сайн сэгсрэнэ.Баярлалаа

Medehgvi bj bgad dvvrtel ni us hiichle yahu?

Сайн байна уу хэрэглэх боломжгүй тул дахин шинээр авч зөв тунгаар найруулан хэрэглээрэй. Баярлалаа

Ус хийгээд найруулчихсан хойно хэдэн хоногийн дараа хугацаа нь дуусдаг юм бол

Сайн байна уу найруулснаас хойш 7 хоногийн дотор хэрэглэнэ. Баярлалаа

Fromilid emiig 4-r horoolliin emiin sangaas 4 shirhegiig avsan chin 17.000 tug bolson. Tanaid 12.000 tug grj bn. Neg tabletkiiin une uu? Tabletkandaa heden shirheg baidag we?

Сайн байна уу. Монос эмийн сангийн салбаруудаар Фромилид 125мг/5мл 60мл - Хөвмөл-1200 төг, Фромилид 250мг №14 - Шахмал-22500 төг, Фромилид 500мг №14 - Шахмал-38000 төг үнэтэй зарагдаж байгаа. Баярлалаа

Энэ эмийг флемоксинтой хамт өгч болох уу? 2 уулаа антибиотик биздээ баярлалаа

Сайн байна уу, хоёулаа антибиотик байгаа.Фромилид нь кларитромицины антибиотик байгаа.Хүүхэд нь ямар оноштой вэ? Онцгой тохиолдолд хүүхдийн оношоос шалтгаалж эмчийн заалтаар хавсарч хэрэглэнэ.Ихэнхи тохиолдолд хавсарч хэрэглэдэггүй байгаа.Баярлалаа

Энэ эмийг флемоксинтой хамт өгч болох уу? 2 уулаа антибиотик биздээ баярлалаа

Сайн байна уу, хоёулаа антибиотик байгаа.Фромилид нь кларитромицины антибиотик байгаа.Хүүхэд нь ямар оноштой вэ? Онцгой тохиолдолд хүүхдийн оношоос шалтгаалж эмчийн заалтаар хавсарч хэрэглэнэ.Ихэнхи тохиолдолд хавсарч хэрэглэдэггүй байгаа.Баярлалаа

Энэ эмийг флемоксинтой хамт өгч болох уу? 2 уулаа антибиотик биздээ баярлалаа

Сайн байна уу, хоёулаа антибиотик байгаа.Фромилид нь кларитромицины антибиотик байгаа.Хүүхэд нь ямар оноштой вэ? Онцгой тохиолдолд хүүхдийн оношоос шалтгаалж эмчийн заалтаар хавсарч хэрэглэнэ.Ихэнхи тохиолдолд хавсарч хэрэглэдэггүй байгаа.Баярлалаа

Сайн уу. 10 сартай хүүхэд хоолой идэЭлээд эмч фромлид бичиж өгсөн юмаа. 5 мл.ээр өдөрт гурван удаа гэж бичиж өгсөн байх юм. Эндээс уншихаар өдөрт 2 удаа гэсэн байх юм. Биеийн жин нь 11 кг антибиотик уухаараа гүйлгээд байдаг хүүхэд юмаа зөвлөгөө өгөөч. Баярлалаа

Сайн байна уу 6,5мл өдөрт 2 удаа кг жингээр ингэж гарна. Баярлалаа

13 хилтэй хүүхдэд яаж өгөхүү

Сайн байна уу, 4 мл-ээр өдөрт 2 удаа ууна

Сайн байна уу. Эмч 8 сартай, 8 кг-тай хоолой нь өвдсөн ханиадтай хүүхдэд 5 мл-р өдөрт 3 өг гэсэн юм. Доз нь арай их байна уу. Энэ эм гаж нөлөөтэй юу. Баярлалаа.

Сайн байна уу, Эмчид үзүүлсэн бол эмчийн зааврын дагуу уулгана.

Сайн байна уу 7 настай хүүхэд яаж хэрэглэх вэ? Үе үе цэртэй ханиалгаж байгаа

Сайн байна уу, кг жингэр тооцож хэрэглэнэ, эмчид хандаарай

сайн байна уу? Окскорил гээд сироп байна. ямар үед өгөх вэ? 6 сартай хүүхэд хөхүүлж ханиалгаж байгаа. цэртэй

Сайн байна уу, 2наснаас дээш хэрэглэнэ, өрхиййн эмчдээ хандаарай

Сайн байна уу. Хоолой нь өвдөөд энэ эмийг ууж байгаа. Бас ханиадтай байгаа юм. Энэ ханиадыг дарах бол уу зөвхөн хоолойнд үйлчилдэг юм бол уу? ханиадтай хүүхдэд давхар ямар эм уулгаж болох вэ

Сайн байна уу? Нянгын гаралтай үрэвслийг дарна. Антибиотик болохоор нянгын гаралтай ханиад болон хоолойн үрэвслийг дарнаа

8 sartai huuhded ymar tungaar uguh ve

Сайн байна уу. Өвчний явцыг харгалзан үзэж кг жинд нь тааруулан эмч тунг тохируулж бичиж өгнө . Эмчид хандаарай.

Sain bainuu manai huuhed 1nas 2 sartai jin 12 tgsen orhiin emch 7gr og gesen oor ng emch ni 5r og gehiin ALIN zow be

Сайн байна уу фромилид 12кг жинтэй хүүхдэд 5мл 12 цагаар өгнө. Баярлалаа

Sain bnu 19kg jintei 4nastai huuhded heden ml.eer udur heden udaa uguh we hooloin ulaagaad ideelsen emch bichej ugsun heden ml.eer hed uguh ni bdgguie

Сайн байна уу? 7мл-р өдрийн 8 цагын зайтай өдрийн 3р өгнө. Давхар шингэн юм сайн уулгах шаардлагатай. Баярлалаа

Зураг алгуу

Сайн байна уу. Жортой эмийн зураг хийгдэхгүй байгаа.

Зураг алгуу

Сайн байна уу. Жортой эмийн зураг хийгдэхгүй байгаа.

Зураг алгуу

Сайн байна уу. Жортой эмийн зураг хийгдэхгүй байгаа.

Сайн бнуу. Манай хүүхэд 7сартай ханиад хүрээд 14хоноод эдгэдэггүй. Форомлид өчигдрөөс өгсөн. Гэдэс нь дугараад шингэн алдаад болдгүйээ. Одоо яаах вэ

Сайн байна уу, пробиовижн кидс гээд гэдэсний бактер байгаа өдөрт 1 удаа хэрэглэнэ 5-7 хоног хэрэглээрэй

1 нас 4 сартай 12 кг жинтэй хүүхэд хоолой нь өвдсөн хэдэн мг өгөх вэ

Сайн байна уу? Өдөрт 1 шир 12 цагын зайтай 2 удаа 5 хоног өгөөрэй. баярлалаа

Hi 9 kg tei huuhded фромлид 250 гр тайг хувааж 8 цагийн зайтай өгөх нь зөвүү?

Сайн байна уу таллаад 12 цагийн зайтай ууна. Баярлалаа

Хоолой нь өвдөөд халуураад бгаа 9 кг- тэй хүүхдэд фромлид 250 г нь хувааж 8 цагийн зайтай өгөх нь зөвүү? Шахмал эм

Сайн байна уу 1/2ны 12 цагаар ууна. Баярлалаа

сайн байна уу? энэ жмийг яаж найруулдин бол халуун бүлээн усаар найруулах уу?

Сайн байна уу,фромилид сиропийг 42 мл буцалсан бүлээн усаар найруулаад сайн сэгсэрнэ.Эмчийн бичсэн тунгаар өгнө.Баярлалаа

Анаферон ууж байгаа 3 сартай хүүхдэд.фромилид өгч болох уу.

Сайн байна уу, фромилид антибиотек тул шаардлагатай тохиолдолд эмчийн зааврааар хэрэглэнэ, Баярлалаа

sain baina uu hooloi ni ulailttai ondor haluuraad bainaa, flemoxin ogood daragdahgui hundreed bn enenees ogj bolhuu? omno ni hooloi ni ideeleed ene syropiig uuj zuger bolj bsiiin odoo flemoxind daragdahgui bgad bn aa?

Сайн байна уу? Антибиотикийн зааврыг эмчлэгч эмч өгнөө. Баярлалаа

sain baina uu hooloi ni ulailttai ondor haluuraad bainaa, flemoxin ogood daragdahgui hundreed bn enenees ogj bolhuu? omno ni hooloi ni ideeleed ene syropiig uuj zuger bolj bsiiin odoo flemoxind daragdahgui bgad bn aa?

Сайн байна уу? Антибиотикийн зааврыг эмчлэгч эмч өгнөө.

sain bna u nadad shaxmalara fromilid bna omno ni manai 8 mastai 24 kg jintei oxin mani xoloi ni ovdoj xalurad emchid uzulexed emch odort avax tun ni 1200 mg yum bna ged 250 mltai shaxmalig 12 tsagin zaitai odort 2 uda 5 xonog u gesen jorindagu usan bolovch nololoxgui emnelegt xevtej bsan emnelgin emch oxini chini tun bagadsan uchir xundersen bna gesen odo xu mani bas xoloi ni ovdod ulaigad idelex ged ongor togtson bna xu mani 22 kg jintei ene shaxmalas yamar tungar xeden tsagin zaitai ogox ve er ni emin tung yaj kg jind ni boddog yum be jishen der tailbarlaj ogoch bayarlala

сайн байна уу? Фромилид шахмал 250 мг 500 мг. Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхэд хөнгөн ба хүндэвтэр халдвар 250 мг 2 удаа, H. influenzae нянгаар үүсгэгдсэн халдвар 500 мг 2 удаа, Синусит 500 мг 2 удаа, уушигны хатгалгаа 500 мг 2 удаа, хүнд хэлбэрийн халдвар 500 мг 2 удаа, Н. pylori нянгаар үүсгэгдсэн халдвар 250-500 мг 2 удаа,12-оос доош насны хүүхэд 7.5 мг/кг 2 удаа, S. pneumoniae буюу M. pneumoniae үүсгэгдсэн халдварын үед 250 мг 2 удаа хэрэглэхэд хангалттай. Тун нь хавсран хэрэглэж буй бэлдмэлээс хамаарна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа дунджаар 7-14 хоног. Хоногийн дээд тун 2 г. Бөөрний үйл ажиллагаа хэвийн бол элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд тун зохицуулалт хийх шаардлагагүй. Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд (креатинины клиренс 0.5 мл/сек- с бага буюу цусны сийвэнгийн креатинин 290 мкмоль/л- с илүү) тунг хоёр дахин багасгах буюу тун хоорондын зайг хоёр дахин холдуулж хэрэглэнэ.гэхдээ шинжилгээний хариу дээр үндэслэн эмчийн бичсэн жороор эмээ хэрэглээрэй.баярлалаа

Hi say emiin sangaas avsan chn 60ml usand nairuul gsn bsiin tgsn 42ml usand nairuulah yumuu? Bas emch 10 sartai huuhded 4mleer udurt 3 udaa gsn ene tun zgr uu? Odoo ingj nairuulsniigaa yah uu

Сайн байна уу? Та нунтаг эмэн дээрээ 42 мл бүлээн ус хийгээд голын зураас хүрсэн сироп хэлбэрийн эм болно. Түүнээс эмчийн заасан тунгийн дагуу уулгаарай

1нас 5сартай хүүхэд уух зөвүү дархлаа дэмждэг гэсэн

Сайн байна уу. Фромилид 125мг/5мл 60мл нь кларитромицины сироп буюу антибиотик шүү

Фромилид125 ene emnii vilchilgeeg xeleed uguuch emch bichijnugsun yumaa yg ymar vichilgeetei we

сайн байна уу Доторх үндсэн найрлага нь кларитромицин буюу үрэвсэлийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик.

Sain bnu 10 sartai 9,6 kg jintei huuhded heden grmaar ogoh ve bayarlala

Сайн байна уу? Уучлаарай манайх бага насны хүүхдэд үзлэг хийхгүй хүүхдэд антибиотикийн заавар өгдөггүй бөгөөд та заавал эмчид үзүүлэн хүүхэддээ антибиотик уулгаарай. Баярлалаа

Oi 10 sarta окскорил sirop ugure gsn yma jor bijij ugsun bichgiig ni emiin sanch awjihjee . Окскорил siropo udrin hder uuh u 1r uuh u . Udrin 3r uuh u .byrlala

Сайн байна уу, өдөрт 2 удаа ууна, 2,5-5мл-ээр хэрэглэнэ

Энэ эмийг 6 сартай хүүхдэд өгч бгаа.. дахиж өгөхдөө бүлээсгэж өгөх юмуу хүйтнээр нь өгч болохгүйздээ

сайн байна уу өрөөний темпратурт байсан бол шууд өгч болно

6 сартай хүүхдд 3.5р өг гсн болохуу

сайн байна уу эмчийн үзлэгийн дагуу зөвлөсөн тунгаар ууна

Сайн байна уу, фромилид 250 2.5аар 12 цагийн зайтай уух заалттай, 125тайг яаж уух вэ

Сайн байна уу? Уучлаарай манайх үзлэг хийхгүй антибиотикийн зөвлөгөө өгдөггүй. Баярлалаа

16 kg tai huuhded heden mgr aar heden udaa uguh ve?

сайн байна уу?энэ эм нь антибиотик болохоор эмчид үзүүлэн эмчийн заавраар өгдөг байгаа.баярлалаа

sn bnuu ma huuhd 4 sart 10 kg jinte emch baruun uushgindaa joohn hatgaatai bn gd fromilid 5ml.eer odort 3 udaa gd bich ogson ymaa ochgdroos ehleed 3 udaa ugsun. odoo hvv maani gedesnii ongorte guilgeed yu ch idehgui uilaad bn. yaah we

Сайн байна уу 10кг жинтэй хүүхдэд 3мл өглөө оройдоо өгнө. Давхар гэдэсний линекс хавсарч хэрэглэх хэрэгтэй. Тун нь өндөр байгаа тул тунг багасгаарай. Баярлалаа

Фунголон бичиж өгсөн юм тэгэд байхгүй гээд микосист гээд эм өгсөн байж болох уу

сайн байна уу болно яг ижилхэн мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй.

фромилид 125тай 60мл бичиж өгсөн юм тэгсэн нунтаг хэлбэрээр байна яаж хэрэглэх вэ 3,7мл-аар өдрийн 3 удаа өгөөрэй гэсэн юм яаж хэрэглэх вэ?

сайн байна уу 42мл буцалсан бүлээн усаар найруулж өгөөрөй.

Яааж найруулдын вэ

сайн байна уу 42мл бүлээн усаар найруулаарай.

Sain bna uu, 2sartai 7,7 kg jintei huuhded Fromilid 125mg emiig 5ml-eer udurt 2 udaa ug gej emch bichij ugsun yum. Tun ni ihdehgui yu?

Сайн байна уу 2.3мл өдөрт 2удаа хэрэглэнэ. Баярлалаа

5мл гэхээр хэмждэг соруулийнхаа хамгийн их нь юм байна тиймүү

Сайн байна уу. Соруул нь 5мл хэмжээтэй байгаа.

Энэ антибиотикийг яг ямар шинж тэмдэг илэрч байгаа үед хэрэглэх вэ. Ханиад хүрээд халуураад байгаа хүүхдэд уулгаж байна болох уу.

Сайн байна уу? ханиад хүндэрсэн өндөр халуурч байгаа ногоон цэртэй байгаа тохиолдолд хэрэглэнэ. Баярлалаа

1 настай хүүхэд хоолой улайлтай халуураад бна.урьд нь аваад хэрэглэж байгаад үлдсэн фромилид (сиропоор )ыг өгч болох уу.тайлол гээд халуун бууруулах эмийг давхар өгч болох уу

Сайн байна уу сиропон эмийг 21-с 30хоног хадгалж хэрэглэж болно. Халуун бууруулах тиалол ууж болно

3sartai mama chih ni uwduud ene emig bichij ugsiin udriin 2oor 2mler tgsii chn shingen chatsag aldaad svvn ter chigeere garaad bhin

сайн байна уу та хүүхдийн эмчид хандана уу фромилид уух үед гүйлгэх гаж нөлөө илэрч болно их гүйлгээд байвал эмчид хандана уу

***************

Sain baina uu 1sar 5honogtoi hvv maani haniagaad bhiin bas hooloin soogood bn haluursan ym bhgvi flemoksin ogch bolohuu sanaa zowood bn

сайн байна уу ?та хүүхдийн эмчийн зөвөлгөө аваарай баярлалаа.

Яаанаа 3 настай хүүхдэд 12 цагаар гэснийг 8 цагаар 5 удаа өгчихсөн байна

Сайн байна уу,1 өдөр өгөхгүй алгасна гэсэн үг.Шингэн юм ус сайн уулгаарай.Мөөгөнцөртөх эсэхийг ажиглана.Баярлалаа

9,5 kg jintei huuhded yaj uguh ve? Kg jindee yaj bodoj ugdug yum be? Sayahan bisiptol uusan, ene antibiotic muunuu?ene 2 oirhon ugch boloh uu?

сайн байна уу антибиотик-н зөвлөгөө нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн авна уу баярлалаа

sain bna uu? hooloin ideelsen emchiin bichij ugsunuur фромилид /shahmalaar/uugaad 3udur bolj bn zugeer bolohgui bhiin флемоксин-r solij bolohuu? 5nastai

сайн байна уу та давтан үзүүлээрэй шаардлагатай бол залгиурын арчдас өгдөг. ямар нянгаар үүсгэгдсэн ямар антибиотик ууж болох нь энэ шинжилгээгээр гардаг. п баярлалаа

Sn bnu 60mg us hiine gsn bnshde neg ni blhor 42 mg ged bhin yag ali ni zuv be bi 60mg hiisen

сайн байна уу шилний дунд хэсэгт хэмжээс байгаа тэр хүртэл нь халуун бүлээн буцалсан ус эсвэл цэвэршүүлсэн ус хийнэ.хуурай нунтаг бодисыг усанд уустал нь сайтар сэгсрээд анхны хэмжээнээс доош болхоор нь дахин тэр хэмжээс хүртэл нь ус хийнэ.хэрэглэх бүрийнхээ өмнө сайтар сэгсэрч хэрэглэнэ.баярлалаа

14-15 kg hvvhded фромилидын сиропыг 7,5ml -eer ogoh vv

сайн байна уу жороор олгогддог эм учир зөвлөсөн эмчийн зааврын дагуу уугаарай.баярлалаа

Sain baina uu 9 sartai 10kg.tai hvvhded heden ml-r ughv?!

Сайн байна уу. Антибиотикийн тунг Эмч нь бичиж өгсөн байгаа эмчийн заавраар хэргэлнэ үү.

Sain baina uu ene emiig uugaad manai huuhed 6 sartai getel chazaga aldaad bas beyeer ni baahan Ulaan yumnuud tuurchihlaa iim yaj boloo baih uu?

Сайн байна уу,анх удаа ууж байна уу,сиропон эм сахарны агууламжтай байдаг тул харшил өгч биеэр тууралт гарах магадлалтай байдаг.Баярлалаа.

buleen usaar nairuulsan yum dotroo jijig tsagaan shirhegtei bolood bna sain segsersench uusahgui bna ene zugeer uu

сайн байна уу? эмийн хэлбэр нь тийм бөмблөгтэй байдаг байгаа

Haemophilus influenza бактеролгоийн шинжилгээнд гарсан хүүхдэд хэд хоног уулгах бэ 12 цагаар 4,5 мл ууж байгаа

Сайн байна уу Антибиотикыг эмчлэгч эмчийн заавраар хэрэглэнэ. Баярлалаа

Haemophilus influenza бактеролгоийн шинжилгээнд гарсан хүүхдэд хэд хоног уулгах бэ 12 цагаар 4,5 мл ууж байгаа

Баярлалаа

Сайн байна уу. 2нас.4сартай хүүхдэд энэ эмиын шахмал 250мг 12 цагиын зайтай өдөрт 2 өгж болохуу ихдэх болвуу? Эмч бичиж өгсөн юм. Хүүхдийн элгэнд муу нөлөө байхуу?

Сайн байна уу Эмч нь шаардлагатай болохоор өндөр тунгаар бичиж өгсөн байх. Зохих тунгаар хэрэглэвэл муу нөлөө байхгүй. Баярлалаа

Sn bnu ene emiig uuj bga 2nas hurj bga huuhed hooloi n ideelj haluursan emch ene emiig bichij ugsun yma odo tsertei hanialgad nus n goojod haluurhaa bolison 10honog uu gsiin ene emiig davhar fluditec tser hovholdog emiig ugj bolhu

сайн байна уу флюдитек 2-с дээш настай хүүхэд хэрэглэнэ баярлалаа

Sain bnuu?? 1nas3 sartai huuhed hooloin ideelsen bn gd ene emiig bichej ogson yumaa.Davhar haniadnii em gd NACOL PLUS,БРЕЗОЛ uuj bga hamt uuh shaardlagtai yu? Gantshan eniigee uuhuu??Tsertei hanialgad haluuraad bga huuhed

Сайн байна уу,хамт ууж болно оо шинж тэмдгийн эмчилгээ.Фромилид нь хоолойны идээнд нь нөлөөлнө,брезол ханиалга намдааж цэр ховхлох үйлчилгээтэй,накол нь халуун бууруулах.Баярлалаа.

20 honogtoi nyraid ogj blhuu 4 kgtai hooloi ni owdson

Сайн байна уу,эмчийн заалтаар өгч болно.Баярлалаа.

сайн байна уу? 2настай хүүхэд ямар тунгаар уух вэ? эмний жорыг хураагаад авж яаж уухаа мэддэгггүй

сайн байна уу? хүүхдийн кг жинд нь тооцож өгдөг байгаа. баярлалаа

Sain bna uu oroin uulgaad margaash ogloon biyeern bituu yum tuursan bhiin ene emniih uu???

Сайн байна уу, анх удаа уулгасан бол харшил өгөх магадлалтай.Баярлалаа.

Сайн байна уу Ой 8сартай хүүхэд хоолой өвдөөд давхар ханиадтай байгаа Эмч фромилид 5мл-р өдөрт 2, флюдетик 5мл-р өдөрт 2 гэж бичиж өгсөн Фромилид уугаад 5 хонож байна халуун буурахгүй юм Антибиотик таарахгүй байна гэсэн үгүү Флюдетик уугаад 7 хонож байна цэр нь суларсан гэхдээ эмч эмээ дуустал өг гэсэн Уг нь 2с дээш насны хүүхэд уух ёстой гэдгийг сая мэдлээ Гэтэл ой 8 сартай хүүхад минь 7 хоног уучлаа ямар сөрөг нөлөөтэй байх вэ

Сайн байна уу Шаардлагатай бол эмчийн заалтаар 2-оос доош насны хүүхдэд хэрэглэж болно. Үр дүнгүй байгаа бол та эмчлэгч эмчдээ хандаарай. Баярлалаа

Сайн байна уу. 7 сартай жирэмсэн эх юмаа. Эмчид үзүүлээд амокцилн бичиж өгсөн. 2 хоног уугаад ханиалга огт намдсангүй. Энэ эмийг манай хүү надтай адил төрлийн ханиаданд уугаад эдгэсэн. Жирэмсэн хүн ууж болохуу ямар тунгаар хэрэглэх вэ

Сайн байна уу,жирэмсэн хүнд эмчийн заалтаар л ууна.Баярлалаа.

Сайн бна уу? Халуун бууруулдын болвуу?

Сайн байна уу Шууд халуун бууруулахгүй, нянгын эсрэг үйлчилгээтэй антибиотик байгаа. Баярлалаа

1nas 4sartai hooloi n ulaigaagui tseej n herjigneed bn gd bichij ugsiin ene tser gadagshluuldag em uu? Yag ymr uilchilgeetei em be?

Сайн байна уу Нянгын гаралтай үрэвслийн эсрэг үйлчилгээтэй антибиотик байгаа. Баярлалаа

Сайн байна уу. Найруулаад сар гаран болж байгаа сиропыг ахин өгч болох уу

сайн байна уу?хэрэглэх боломжгүй.баярлалаа

Сайн байна уу? 2 настай хүүхэд хоолой нь идээлээд бас цистит туссан чинь эмч энэ эмийг цистонтой хамт бичиж өгсөн. Одоо уугаад 5 өдөр болж байна одоо зогсоох уу? Мөн фромилид циститийг нь давхар эмчлэх юм уу?

Сайн байна уу Эмч нь хэд хоног хэрэглээрэй гэсэн бэ. Та эмчийнхээ зааврын дагуу хэрэглээрэй. Хамт хэрэглэж болно. Баярлалаа