Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Экватор 10мг-5мг №30

Үнэ

33000 ₮
  Цусны даралтыг бууруулж барих зорилгоор тусдаа амлодипин болон лизиноприлыг хэрэглэж байгаа өвчтөнд экватор нийлмэл шахмалыг хэрэглэнэ Цусны даралт бууруулах бусад бүлгийн бэлдмэлийг хэрэглээгүй тохиолдолд хоногт нэг шахмалыг ууна. Хоол хүнс үйлчлэгч бодисын шимэгдэлтэнд нөлөөлдөггүй учир хоол унднаас хамаарахгүй хэрэглэж болно Шээс хөөх бэлдмэлийг хэрэглэж байгаа өвчтөн экватор бэлдмэлийг хэрэглэхийн өмнө шээс хөөх эмчилгээг зогсооно. Бөөрний дутагдалтай өвчтөнд бэлдмэлийн эмчилгээний эхний тунг багасгах шаардлагатай, учир нь лизиноприл бөөрөөр гадагшилдагЦаашид эмчилгээний барих тунг тухай өвчтөний бие махбодийн хариу урвалаас хамаарна. Эмчилгэээний явцад бөөрний үйл ажиллагааны үзүүлэлт болон цусанд агуулагдах кали болон натрийг тогтмол хянах шаардлагатайЭлэгний эмгэгтэй өвчтөнд амлодипины задрал удаан явагдаг учир ийм эмгэгтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  •   Цусны даралтыг бууруулж барих зорилгоор тусдаа амлодипин болон лизиноприлыг хэрэглэж байгаа өвчтөнд экватор нийлмэл шахмалыг хэрэглэнэ

  •  Цусны даралт бууруулах бусад бүлгийн бэлдмэлийг хэрэглээгүй тохиолдолд хоногт нэг шахмалыг ууна. Хоол хүнс үйлчлэгч бодисын шимэгдэлтэнд нөлөөлдөггүй учир хоол унднаас хамаарахгүй хэрэглэж болно 

  • Шээс хөөх бэлдмэлийг хэрэглэж байгаа өвчтөн экватор бэлдмэлийг хэрэглэхийн өмнө шээс хөөх эмчилгээг зогсооно. Бөөрний дутагдалтай өвчтөнд бэлдмэлийн эмчилгээний эхний тунг багасгах шаардлагатай, учир нь лизиноприл бөөрөөр гадагшилдаг

  • Цаашид эмчилгээний барих тунг тухай өвчтөний бие махбодийн хариу урвалаас хамаарна. Эмчилгэээний явцад бөөрний үйл ажиллагааны үзүүлэлт болон цусанд агуулагдах кали болон натрийг тогтмол хянах шаардлагатай

  • Элэгний эмгэгтэй өвчтөнд амлодипины задрал удаан явагдаг учир ийм эмгэгтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  •  Экватор нийлмэл бэлдмэл

  • Найрлагандаа лизиноприл болон амлодипин гэсэн хоёр эмийн бодисоос тогтоно

  • Лизиноприл нь АХФ-ийг хориглогч бүлгийн бэлдмэл бөгөөд цусанд агуулагдах ангиотензин II ба альдостероны хэмжээг багасгахын зэрэгцээ судас өргөсгөгч брадикинины хэмжээг нэгэн зэрэг ихэсгэдэг. Үүний үр дүнд захын судасны эсэргүүцэл болон цусны даралт буурч, зүрхний цохилтын тооны давтамжийг өөрчлөхгүйгээр зүрхний минутын эзэлхүүнийг ихэснэ. Бөөрний цусан хангамжийг ихэсгэнэ. Гипергликемитэй өвчтөний судасны гэмтсэн эндотелийг нөхөн сэргээдэг. Анхны эмчилгээний тунг хэрэглэснээс хойш цусны даралт цагийн дараа буурч 6 цагийн дараа бүрэн үйлдлээ үзүүлж үйлдлийн үргэлжлэх хугацаа тунгаас хамаарч ойролцоогоор 24 цаг. Удаан хугацаагаар хэрэглэхэд эмчилгээний үйлдэл сулрахгүй. Эмийг огцом зогсооход эм зогсоосны дараах хам шинж үзүүлдэггүй. Лизиноприлын анхдагч үйлдэл нь ренин-ангиотензин-альдостероны тогтолцоотой холбоотой учир ренины хэмжээг багаар агуулсан цусны даралт ихсэх эмгэгт илүү тохиромжтой. Лизиноприл нь цусны даралтыг бууруулахын зэрэгцээ бөөрний гломеруляр аппаратын гемодинамик болон гистологийг өөрчилж хэвийн болгосноор альбуминурийг багасгадаг. Чихрийн шижинтэй бүлгийн өвчтөнд цусанд агуулагдах сахарын хэмжээ хэлбэлзээгүй бөгөөд гипогликемийн дахилтын давтамж ажиглагдаагүй болно. Амлодипин нь кальцийн антагонист, дигидропиридины уламжлал. Кальцийн удаан сувгийг хориглосноор зүрхний кардиомиоцит эс болон судасны миоцит эсийн мембранаар кальцийн ион орохыг хориглодог. Үүний үр дүнд артериол судасны тонус багасч захын судасны эсэргүүцэл буурснаар артериол судас өргөсөн, зүрхний өмнөх ачааллыг бууруулснаар Амлодипин нь давхар антиангиналь үйлдэл үзүүлдэг. Миокардын хүчилтөрөгчийн хэрэгцээ болон энерги зарцуулалтыг багасгадаг гэхдээ релектор тахикардийг үүсгэдэггүй онцлогтой. Титэм судсыг өргөсгөснөөр зүрхний булчингийн эрүүл болон ишемийн голомттой хэсгийг хүчилтөрөгчтэй цусаар хангадаг. Амлодипиныг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаар хурдан шимэгдэн бие махбодид жигд тархан шээсээр гадагш удаан ялгардаг, учир үйлдлийг үргэлжлэх хугацаа урт учир хоногт нэг шахмалаар ууж хэрэглэнэ. Амлодипиныг хоногт нэг удаа ууж хэрэглэхэд 24 цагийн турш цусны даралтыг суугаа эсвэл хэвтээ байрлалд бууруулдагийг үнэн магадлалтайгаар тогтоосон байдаг. Амлодипины үйлдэл аажим эхэлдэг учир цочмог гипотонийг үүсгэх эрсдэл бага. Амлодипин нь бодисын солилцоонд сөргөөр нөлөөлдөггүй, цусанд дахь липидын хэмжээнд өөрчилт үзүүлдэггүй. Уг бэлдмэлийг гуурсан хоолойн багтраа, чихрийн шижин болон тулай эмгэгтэй хүнд хэрэглэж болно. Лизиноприл болон Амлодипиныг зэрэг хэрэглэснээр нэг нэгнийхээ илрэх гаж нөлөөг дарангуйлдаг. Амлодипин нь артериолыг өргөсгөн бие махбодид натри болон усыг барьснаар Ренин-Ангиотензин-Альдостероны (РААС) тогтолцоог идэвхжүүлдэг бол Лизиноприл нь энэ тогтолцоог дарангуйлж ус давсны тогтолцоог хэвийн барьж байдаг. эмийн бодис ялгарч дууссаны дараа ангиотензин хувиргагч ферменттэй холбоотой хэсэг нь даралт бууруулах үйлдлээ удаан үзүүлдэг. Бөөрний дутагдлын үед бөөрөөр ялгарах хугацаа нь удаарширдаг учир энэ үед эмийн тунгийн зохицуулалт хийх шаардлагатай

  • Амлодипин нь ХБЗ-аас удаан бүрэн шимэгдэнэ. Хоол хүнс түүний шимэгдэлтэнд нөлөөлөхгүй. Ууж хэрэглэснэс хойш 6-10 цагийн дараа цусан дахь дээд хэмжээндээ хүрнэ. Биохүрэхүй 64-80%, тархалтын эзэлхүүн 20л/кг, цусны уурагтай холбогдох байдал- 95-98%. Эмийн дийлэнх хэсэг нь элгэнд идэвхгүй хэлбэр хүртэл задардаг. Бөөрөөр 10% өөрчлөлтгүй хэлбэрээр, 60 % нь метаболит хэлбэрээр гадагшилна. Элиминаци хоёр үетэй. Хагас ялгаралтын үе буюу төгсгөлийн үе, дундажаар 35-50 цаг үргэлжилнэ. Тогтвортой концентраци буюу stеаdy бэлдмэлийг ууж хэрэглэснээс хойш 7-8 хоног. Амлодипин гемодиализид шүүгддэггүй. Залуу болон хижээл настанд цусанд агуулагдах амлодипины дээд хэмжээ ижил байдаг. Хижээл настанд амлодипины гадагшлах хугацаа арай бага. Хагас ялгаралтын болон цусанд агуулагдах эзэлхүүн ташуу шугамаар эзэлхүүн нь нэмэгддэг. Хижээл болон залуу хүнд амлодипиныг ердийн эмчилгээний тунгаар хэрэглэхэд зохимж сайтай учир хижээл настанд эмийн тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй. Элэгний үйл ажиллагаа алдагдсан өвчтөнд амлодипины хагас ялгаралтын хугацаа уртасдаг. Амлодипины цусанд агуулагдах хэмжээ бөөрний үйл ажиллагаа алдагдсан өвчтөний гэмтэлд нөлөөлөхгүй. Фармакокинетикийн судалгаанаас үзэхэд эмийн найрлаганд орсон хоёр бодисын хооронд эмийн харилцан нөлөөлөл багатайг тогтоосон. Эмийн фармакокинетикийн гол үзүүлэлтийг (эмийн тунг хугацаатай харьцуулсан эзэлхүүний муруй, эмийн тунгийн дээд хэмжээ, эмийн дээд хэмжээнд хүрэх хугацаа, хагас ялгаралтын хугацаа) тус тусанд хэрэглэсэн эмийн бодисын үзүүлэлттэй харьцуулж үзэхэд өөрчлөлтгүй болохыг тогтоосон. Хоол хүнс Экватор эмийн шимэгдэлтэнд нөлөөлөхгүй. Эмийг ууж хэрэглэсний дараа эмийн бодис удаан хугацаагаар бие махбодид байдаг учир хоногт нэг удаа ууж хэрэглэнэ

Найрлага

  • Үйлчлэгч бодис: 1 шахмалд 5 мг амлодипин (6,94 мг амлодипин безилат хэлбэрээр) болон 10мг лизиноприлыг (10,88мг лизиноприл дигидрат хэлбэрээр) тус тус агуулна

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Гаж нөлөө: Ердийн, хөнгөн, түр зуурын болон цөөн тохиолдолд эмийн эмчилгээг зогсоох гаж нөлөөгөөр илэрнэ. Элбэг тохиолдох гаж нөлөөнд: толгой өвдөх (8%), ханиалгах (3%), толгой эргэх (3%).Инфаркт миокард, гипотони болон бөөрний үйл ажиллагаа алдагдсан хяналтын эмчилгээний бүлгийн өвчтөнд эм хэрэглээгүй бүлэгтэй харьцуулахад гаж нөлөө элбэг тохиолддог.Үйлчлэгч бодис дараах гаж нөлөөгөөр илэрнэ: бие сулрах, суулгалт, дотор муухайрах, ортостатик гипотони, арьс загатнах, цээжээр өвдөх, арталги (1-3%) гэсэн гаж нөлөөнүүд орно

  • Бусад гаж нөлөө <1%.Хэт мэдрэг харшлын ангиодем тохиолддог бөгөөд эмнэлзүйд нүүр, захын мөчүүд, уруул, хэл, тагнай болон төвөнхийн хаван 0,1% тохиолдоно. Энэ тохиолдолд эмийн эмчилгээг шууд зогсоож эмнэлзүйн шинж тэмдэг арилтал эмчийн хяналтанд байлгана

  • Хориглох заалт: Бэлдмэлийн найрлаганд орсон бодист хэт мэдрэгшсэн, дигидропиридины уламжлалд хэт мэдрэгшсэн, асуумжинд АХФ-ийг хориглогч бэлдмэлд харшилж ангионевротик хаван үүсгэдэг удамшлын болон идиопатик ангиодемтай өвчтөнд, гемодинамикийн талаас: аортын нарийсалтай ба митраль хавхлагын нарийсалтай болон гипертрофик кардиомиопатитай зүрхний шок, жирэмсэн ба хөхүүл эхэд (жирэмсэн болон хөхүүл эх хэрэглэх заалтаас харна уу), хүүхэд (эмийн үйлдэл болон аюулгүй байдлын судалгаа байхгүй)

  • Тусгай заалт: Экваторыг хэрэглэх явцад, ялангуяа шээс хөөх бэлдмэлийг хэрэглэсэн эсвэл бусад шалтгаанаар шингэнийг ихээр алдсан (их хэмжээгээр хөлрөх, удаан хугацаагаар гүйлгэх болон бөөлжих) өвчтөнд гипонатриеми/эсвэл гиповолемитэй байдагтай холбоотойгоор гипотони ажиглагддаг. Гипотони ажиглагдсан өвчтөнийг хэвтүүлэн шаардлагатай гэж үзвэл шингэн юүлнэ (физиологийн уусмал).Эмийн эмчилгээг хийхийн өмнө өвчтөний гипонатриеми болон гиповолемийг хэвийн болгон дараа нь эмчилгээний эхний тунг хэрэглэсний дараа цусны даралт яаж өөрчлөгдөхийг анхаарна уу? Экватор нь судас өргөсгөдөг бусад бэлдмэлийн нэгэн адил цус гадагшлуулах замын амсрыг нарийсгадаг тулд гол судасны нарийсалттай болон гипертрофийн кардиомиопатитай эмгэгийн үед болгоомжтой хэрэглэнэ

  • Бөөрний үйл ажиллагааны эмгэгийн үед: Бөөрний судасны нарийсалт (ялангуяа хоёр талын болон ганц бөөртэй хүний бөөрний судасны нарийсалт), гипонатриеми эсвэл гиповолеми болон судасны эргэлтийн дутагдлын үед лизиноприлыг хэрэглэх явцад бөөрний үйл ажиллагааг дарангуйлах эсвэл бөөрний дутагдалд хүргэдэг. Эмчилгээг зогсоох үед буцаад хэвийн байдалд ордог.АХФ-ийн хориглогч бэлдмэлийн нэгэн адил лизиноприлыг хэрэглэх явцад нүүр, захын мөч, уруул, түнх болон залгиурын ангионевротик хаванг үүсгэдэг. Энэ тохиолдолд эмийн эмчилгээг шууд зогсоож шинж тэмдэг арилтал эмчийн хяналтанд байлгана.Нүүр, уруул болон үе мөчинд байсан хаван арилдаг боловч хавангийн эрчийг бууруулах зорилгоор харшлын эсрэг бэлдмэлийг хэрэглэнэ.Төвөнхийн ангионеротик хаван нь үхэлд хүргэх аюултай. Хэл, төвөнхийн дээрх болон залгиурын хаван нь амьсгалын зам бөглөх аюултай тул яаралтай эмийн эмчилгээг шаардана: 0,1%-ийн адреналины уусмалаас 0,3-0,5мл-ийг (0,3-0,5мг) арьсан дор эсвэл судсанд аажим тарьж дараа нь 0,1мл (0,1мг) глюкокортикоид, харшлын эсрэг бэдлмэлийг амьдралын чухал эрхтэний үйл ажиллагаанд хяналтын дор тарина. Мэс заслын ажилбар, мэдээгүйжүүлэлт: том хэмжээний мэс ажилбар мөн гипотони үүсгэдэг мэдээгүйжилтийн бэлдмэлээр үүсгэхэд лизиноприл нь хоёрдогчоор ангиотензин II үүсэлтийг багасган ренины ялгаралт ихсэнэ. Энэ үед үүссэн гипотонийн үед физиологийн уусмалыг тарина.Гемодиализын үед өндөр нэвчимтгий чанартай полиакрил-нитрилийн ялтас болох AN 69-ыг хэрэглэснээр АХФ-ийг хориглогч бэлдмэлийг хэрэглэдэг өвчтөнд анафилаксийн шокийг үүсгэдэг. Иймээс энэ хоёрыг хамт хэрэглэхээс зайлсхийх, эсвэл даралт бууруулдаг өөр бэлдмэл болон эсвэл диализийн өөр ялтасыг сонгох шаардлагатай.Үе хөлтөний аллергены эсрэг мэдрэлжилтыг бууруулах зорилгоор хэрэглэдэг бэлдмэлийг АХФ-ийг хориглогчтой хамт хэрэглэхэд анафилаксийн урвал үүсгэдэг. Энэ эрсдэлээс зайлхийхийн тулд түр зуур АХФ-ийг хориглогчийн хэрэглээг зогсоох шаардлагатай.Агранулоцитоз үүсгэхгүй гэсэн нотолгоо байхгүй тулд цусны үзүүлэлтийг тогтмол хянах шаардлагатай

  • Хижээл настанд эмчилгээний тунгаар экваторыг хэрэглэхэд цусанд агуулагдах эмийн бодисын хэмжээ өндөр хэмжээтэй байдаг тулд болгоомжтой хэрэглэнэ (гэхдээ залуу болон хижээл настанд эмчилгээний үйлдэл нь адилхан байсан).Элэгний эмгэгтэй өвчтөнд амлодипины хагас ялгаралтын хугацаа уртасдаг. Энэ талаар үзүүлэлт байхгүй учир хувь хүнд зохицсон үр дүн эрсдлийг тооцон болгоомжтой хэрэглэнэ.Бусад АХФ-ийг хориглогч бэлдмэлийн нэгэн адил бэлдмэлийг жирэмсэн эх хэрэглэхгүй. АХФ-ийг хориглогч бэлдмэлээс бусад сонголт байхгүй тохиолдолд жирэмслэх гэж төлөвлөж байгаа эмэгтэйд уг бэлдмэлийг цусны даралт бууруулах зорилгоор хэрэглэж болно. Харин жирэмслэсэн тохиолдолд бэлдмэлийн хэрэглээг зогсоож эсвэл даралт бууруулах өөр эмийн бэлдмэлд шилжинэ

  • Жирэмсэн болон хөхүүл үед: Бусад АХФ-ийг хориглогчийн нэгэн адил экваторыг жирэмсэн эхэд хэрэглэхийг цээрлэнэ. Жирэмсэнг тогтоосон даруй экваторын хэрэглээг аль болох түргэн зогсооно. Гэхдээ эхийн эрүүл мэнд ургийн эрүүл мэндээс чухал гэж үзсэн тохиолдолд эмийн эмчилгээг үргэлжлүүлэн хэрэглэнэ.АХФ-ийг хориглогч, ялангуяа лизиноприл нь жирэмсний эхний хоёр ба гуравдахь гурван сард хэрэглэхэд урагт сөрөг нөлөө үзүүлнэ, зарим тохиолдолд үхэлд ч хүргэнэ. Жирэмсний 9-12 долоо хоногоос эхлэн жирэмсэн эхэд гипотони, бөөрний дутагдал болон гиперкалиеми үүсэх нь ургийн эрхтэний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Ураг орчмын шингэний хэмжээ эрс багассанаар ургийн нүүр, гавал яс болон захын мөчдийн хөгжил саатаж улмаар үхэлд хүргэх магадлалтай. Харин жирэмсний эхний гурван сард дээр дурьдсан гаж нөлөө илрэхгүй. Дигидропиридины уламжлалын зарим бэлдмэл нь амьтанд хийгдсэн зарим туршлаганд урагт хортой нөлөө үзүүлдэгийг тогтоосон байдаг бол харх, туулайд хийгдсэн судалгаанаас үзэхэд амлодипин нь урагт тератоген үйлдэл үзүүлдэггүйг тогтоожээ. Кальцийн антагонист Амлодипин нь харханд жирэмсний хугацаа болон төрөлтийн хугацааг уртасгаж байсан. Хөхүүл эх лизиноприл нь хөхний сүүгээр гадагшилдаг учир экваторыг хөхүүл эх хэрэглэхгүй. Харин амлодипин хөхний сүүгээр гадагшилдаг гэсэн үзүүлэлт байхгүй

Сайн байна уу?Би Экватор эмийг эмчийн зааврын дагуу өдөрт 2удаа уудаг,гэтэл өдөрт 1удаа л уух ёстой гэсэн байна.Ер нь бол байнга ханиаж,хөл гарын шөрмөс татаад байгаа энэ эмнээс болж байгаа юм болов уу?Зөвөлгөө өгнө үү баярлалаа.

Экватор нь ниймэл найрлагатай даралт бууруулах эм. Хоногт 1 удаа 1 шахмалаар хэрэглэдэг. Хэрэв тун хэтэрвэл артерийн даралт унах, зүрх дэлсэх, амьсгаадах, толгой эргэх, айж түгших, ханиах, татах гэх зэрэг шинж тэмдэгүүд гарч болно. Иймээс танд эмийн тунгаа багасгах буюу өдөрт 1 удаа уухыг зөвлөж байна.

5мг, 10мг хоёр нь яг ямар ялгаатай яаж хэрэглэх ёстой вэ? Нэг хайрцагтаа хэдэн ширхэг байдаг вэ?

Сайн байна уу. Энэ эмийн 5мг 10 мг гэдэг нь дотор нь орсон агууламжийн 2 бодисын хэмжээ юи.

  Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байгаа, бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдсэн хэвээр байна, би 180 сая доллараар азотын эмнэлэгт худалдаалж байгаа гэж хэлэхэд баяртай байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл эмнэлэг рүүгээ холбоо барьж болно [fortis.hospital.in@gmail.com] бид таныг визийнхээ боловсруулалтанд зориулж мөнгө төлж өгдөг мэс засал хийгээд мэс засал хийснийхээ дараа танд үлдсэн үлдэгдэл бэлнээр өгнө, Индонезийг бүрдүүлж байна уу, хэрэв та сонирхож байгаа бол эмнэлэгт хандаарай                    fortis.hospital.in@gmail.com

Сайн байна уу. Баөрний архаг өвчтэй юм. Эмч диритон байнга уу гэж бичиж өгсөн юм. жил хиртэй уугаадб ханиалгаад байхаар нь эмчдээ хэлээд Тeнсира гэж эмээр сольж өгсөн юм. Миний даралт ихэсдэггүй юм. Бөөрний эмч даралтны эм цус шингэлэх Клопи дeнк энэ хоёр эмийг насан туршдаа уу гэсэн юм. Байнга уугаад байсан чинь хааяа толгой дайвалзаад байхаар нь сүүлийн 2 сар уухгүй байгаа. Өглөө 7 цагт уудаг болохоор ихэвчлэн өлөн уудаг. Ходоод элэг нойр булчирхайнд нөлөөлдөг боловуу. элэг өөхөлсөн байна гэсэн. Надад зөвлөгөө өгч туслаач

Сайн байна уу Ямар ч эмийг ядаж ус уусны дараа уудаг шүү. Бөөрний архаг өвчтэй бол цаашид гарах хүндрэлээс сэргийлэн даралт буулгах, цус шингэлэх эм уулгана. Элэгний өөхлөлттэй үед өөх задлах зорилгоор аторвастатин гэж эм ууж болно. Уухаасаа өмнө заавал нарийн мэргэжлийн эмчид хандаарай