Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Сандостатин 0.05мг/1мл №5

RX - Жортой

Үнэ

97000 ₮
Акромегалийн үед:Эхлээд 0.05 - 0.1мг тунгаар арьсан дор 8-12 цагаар хэрэглэнэ. Тунг GH, IGF 1-ийн түвшин (GH<2.5нг/мл, IGF 1 хэвийн түвшинд) болон эмнэлзүйн шинж тэмдгүүд хийгээд зохимжийг харгалзан зохицуулна. Дийлэнх өвчтөнд хоногийн тохиромжтой тун нь 0.3мг байдаг. Хоногийн дээд тунг 1.5мг-аас хэтрүүлж болохгүй. Сандостатины ердийн тун үр дүн өгөхгүй байгаа өвчтөнүүдэд GH -ийг 6 сар тутам хянах шаардлагатай. Хэрэв GH ийн түвшин буурахгүй буюу эмнэлзүйн шинж тэмдэг сандостатин эмчилгээ эхэлснээс 3 сарын хугацаанд засрахгүй байвал эмчилгээг зогсоох нь зүйтэйХодоод-нарийн гэдэс-нойр булчирхайн дотоод шүүрлийн хавдар:Эхлээд 0.05мг-аар өдөрт 2 удаа арьсан дор тарина. Цаашид эмнэлзүйн хариу урвал, хавдар үүсгэгч дааврын түвшин (карциноид хавдрын үед шээсээр ялгарах 5-гидроксиндол цууны хүчлийн хэмжээтэй уялдуулна) болон зохимжийн харгалзан тунг тохируулна. Тунг 0.1 - 0.2мг-аар өдөрт 3 удаа хэрэглэх хүртэл аажим ихэсгэнэ. Зарим тохиолдолд илүү өндөр тун шаардагдаж болзошгүй. Барих тунг хувь хүний онцлогт тохируулан тогтооно. Карциноид хавдрын үед сандостатин эмчилгээ эхэлснээс хойш нэг долоо хоногийн дотор эмчилгээний зохижтой дээд тунгаараа үр дүн өгөхгүй байвал эмчилгээг үргэжлүүлэх шаардлагагүйДОХ-ын хамааралт ужиг суулгалт:0.1мг-аар өдөрт 1 удаа арьсан дор тарьж хэрэглэх нь эхлэх үеийн зохимжит тун болно. Хэрэв суулгалт нь эмчилгээ эхэлснээс хойш 1 долоо хоногийн дараа зогсохгүй байвал хувь хүний онцлогоос хамааран 0.25мг-аар өдөрт 3 удаа хүртэл хэрэглэж болно. Тунг өтгөний гаралтын хэмжээ болон зохимжийг харгалзан зохицуулна. Хэрэв сандостатиныг 0.25мг-аар өдөрт 3 удаа хэрэглэхэд 1 долоо хоногийн дотор засрахгүй бол эмчилгээг зогсооноНойр булчирхайн мэс заслын дараах хүндрэл:Мэс засал хийх өдөр хэвлий нээх мэс ажилбараас 1 цагийн өмнөөс эхлэн 0.1мг-аар өдөрт 3 удаа долоо хоногийн турш дараалан арьсан дор тарина.Ходоод-улаан хоолойн венийн судасны өргөсөлтөөс цус алдах үед:Цагт 25мкг тунгаар тооцон 5 өдөр судсанд дуслаар үргэжлүүлэн тарьдаг. Сандостатиныг физиологийн уусмалаар шингэлэн хэрэглэж болно Элэгний хатууралтын улмаас ходоод-удаан хоолойн венийн судасны өргөсөлтийн улмаас үүссэн цус алдалтын үед сандостатиныг цагт 50мкг хүртэл тунгаар тооцон 5 өдөр тасралтгүй хэрэглэх нь илүү зохимжтой байдаг.Өндөр настанд хэрэглэх нь: Өндөр настанд сандостатины тунг багасган зохицуулах шаардлагагүй Хүүхдэд хэрэглэх нь:Сандостатиныг хүүхдэд хэрэглэсэн туршлага хомс байнаЭлэгний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд хэрэглэх Элэгний хатууралтай өвчтөнд хагас ялгаралтын хугацаа нь уртсах тул барих тунг зохицуулах шаардлагатайБөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд: Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд октреотидыг арьсан дор тарьж хэрэглэхэд бие махбод дахь нийт хэмжээ нь (AUC графикт концентрацийн зураглалын доорхи талбай) өөрчлөгдөхгүй тул сандостатины тунг өөрчлөх шаардлагагүй

Үнэлгээ болон сэтгэгдэл

Төлбөрийн сонголт

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭДЭЭЛЭЛ ТҮЛХҮҮР ҮГС АСУУЛТ, ХАРИУЛТ
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
  • Акромегалийн үед:Эхлээд 0.05 - 0.1мг тунгаар арьсан дор 8-12 цагаар хэрэглэнэ. Тунг GH, IGF 1-ийн түвшин (GH<2.5нг/мл, IGF 1 хэвийн түвшинд) болон эмнэлзүйн шинж тэмдгүүд хийгээд зохимжийг харгалзан зохицуулна. Дийлэнх өвчтөнд хоногийн тохиромжтой тун нь 0.3мг байдаг. Хоногийн дээд тунг 1.5мг-аас хэтрүүлж болохгүй. Сандостатины ердийн тун үр дүн өгөхгүй байгаа өвчтөнүүдэд GH -ийг 6 сар тутам хянах шаардлагатай. Хэрэв GH ийн түвшин буурахгүй буюу эмнэлзүйн шинж тэмдэг сандостатин эмчилгээ эхэлснээс 3 сарын хугацаанд засрахгүй байвал эмчилгээг зогсоох нь зүйтэй

  • Ходоод-нарийн гэдэс-нойр булчирхайн дотоод шүүрлийн хавдар:Эхлээд 0.05мг-аар өдөрт 2 удаа арьсан дор тарина. Цаашид эмнэлзүйн хариу урвал, хавдар үүсгэгч дааврын түвшин (карциноид хавдрын үед шээсээр ялгарах 5-гидроксиндол цууны хүчлийн хэмжээтэй уялдуулна) болон зохимжийн харгалзан тунг тохируулна. Тунг 0.1 - 0.2мг-аар өдөрт 3 удаа хэрэглэх хүртэл аажим ихэсгэнэ. Зарим тохиолдолд илүү өндөр тун шаардагдаж болзошгүй. Барих тунг хувь хүний онцлогт тохируулан тогтооно. Карциноид хавдрын үед сандостатин эмчилгээ эхэлснээс хойш нэг долоо хоногийн дотор эмчилгээний зохижтой дээд тунгаараа үр дүн өгөхгүй байвал эмчилгээг үргэжлүүлэх шаардлагагүй

  • ДОХ-ын хамааралт ужиг суулгалт:0.1мг-аар өдөрт 1 удаа арьсан дор тарьж хэрэглэх нь эхлэх үеийн зохимжит тун болно. Хэрэв суулгалт нь эмчилгээ эхэлснээс хойш 1 долоо хоногийн дараа зогсохгүй байвал хувь хүний онцлогоос хамааран 0.25мг-аар өдөрт 3 удаа хүртэл хэрэглэж болно. Тунг өтгөний гаралтын хэмжээ болон зохимжийг харгалзан зохицуулна. Хэрэв сандостатиныг 0.25мг-аар өдөрт 3 удаа хэрэглэхэд 1 долоо хоногийн дотор засрахгүй бол эмчилгээг зогсооно

  • Нойр булчирхайн мэс заслын дараах хүндрэл:Мэс засал хийх өдөр хэвлий нээх мэс ажилбараас 1 цагийн өмнөөс эхлэн 0.1мг-аар өдөрт 3 удаа долоо хоногийн турш дараалан арьсан дор тарина.Ходоод-улаан хоолойн венийн судасны өргөсөлтөөс цус алдах үед:Цагт 25мкг тунгаар тооцон 5 өдөр судсанд дуслаар үргэжлүүлэн тарьдаг. Сандостатиныг физиологийн уусмалаар шингэлэн хэрэглэж болно

  •  Элэгний хатууралтын улмаас ходоод-удаан хоолойн венийн судасны өргөсөлтийн улмаас үүссэн цус алдалтын үед сандостатиныг цагт 50мкг хүртэл тунгаар тооцон 5 өдөр тасралтгүй хэрэглэх нь илүү зохимжтой байдаг.Өндөр настанд хэрэглэх нь: Өндөр настанд сандостатины тунг багасган зохицуулах шаардлагагүй 

  • Хүүхдэд хэрэглэх нь:Сандостатиныг хүүхдэд хэрэглэсэн туршлага хомс байна

  • Элэгний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд хэрэглэх Элэгний хатууралтай өвчтөнд хагас ялгаралтын хугацаа нь уртсах тул барих тунг зохицуулах шаардлагатай

  • Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд: Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд октреотидыг арьсан дор тарьж хэрэглэхэд бие махбод дахь нийт хэмжээ нь (AUC графикт концентрацийн зураглалын доорхи талбай) өөрчлөгдөхгүй тул сандостатины тунг өөрчлөх шаардлагагүй

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
  • Өсөлтийн дааврыг багасгах буюу шинж тэмдгийн эмчилгээнд болон акромегалийн үед мэс заслын болон туяа эмчилгээ хийлгэсний дараа сийвэнгийн IGF 1 ийн түвшинг бууруулах зорилгоор хэрэглэнэ

  • Сандостатиныг мөн акромегалийн үед мэс засал хийх хүртэлх үед эсвэл туяа эмчилгээ бүрэн үр дүнтэй болтол хэрэглэдэг. Мөн ходоод, нарийн гэдэс, нойр булчирхайн дотоод шүүрлийн хэсгийн хавдрын үед шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ

НАЙРЛАГА
  • Түүний үйлчлэгч бодис нь октреотидын ацетат болно

  • 1мл туншилд 0.05 октреотид (чөлөөт пептид хэлбэрээр) агуулагдана

  • 1мг октреотид (чөлөөт пептид хэлбэрээр) агуулсан 5мл-ийн флаконд олон удаагийн тун агуулсан хэлбэрээр савлагдана. Сандостатины тарианы уусмал нь нэг удаагийн тундаа 1ммоль (23мг)-ээс бага натри (чөлөөт натри хэлбэрээр) агуулна. Арьсан дор тарьж хэрэглэх тарилгын уусмал буюу судсанд дуслаар тарьж хэрэглэх уусмал хэлбэрээр тус тус савлагдана. Уг уусмал нь тунгалаг, өнгөгүй шингэн болно

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНХААРУУЛГА
  • Цээрлэлт: Октреотидын болон түүний найрлаган дахь аль нэгэн бодист хэт мэдрэгжсэн тохиолдолд хэрэглэхгүй

  • Ерөнхий анхааруулга:  Өнчин тархины GH ялгаруулдаг хэсгийн хавдар нь томорч ноцтой хүндрэл (харааны талбай өөрчлөгдөх) үүсгэж болохыг бүх өвчтөнд анхааралтай хянаж байх шаардлагатай. Хэрэв хавдар томорсон шинж илэрвэл өөр арга хэмжээг зөвлөнө.Акромегалитай эмэгтэй өвчтөнд GH-ийн түвшинг бууруулах, IGF-ийн түвшинг хэвийн байлгах эмчилгээний явцад төрөх чадварыг нөхөн сэргээх шаардлагатай байдаг. Төрөх насны эмэгтэйд октреотид эмчилгээ хэрэглэж байгаа үед жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэхийг зөвлөх нь зүйтэй. Октреотидээр удаан хугацааны эмчилгээ хийлгэж буй өвчтөний бамбай булчирхайн үйл ажиллагааг хянаж байх шаардлагатай

  • Зүрх судасны хамааралт анхааруулга: Цөөн бус тохиолдолд брадикарди үүсч байсан нь мэдээлэгдсэн. Бетта блокаторууд, кальцийн суваг хориглох эмүүд болон шингэн, электролитийн тэнцвэржилтийг зохицуулах шаардлага гарч болзошгүй

  • Цөсний хүүдийн хамааралтай анхааруулга: Сандостатин эмчилгээний үед цөсний чулуу үүсэх тохиолдол 15-30% байсан. Энэхүү тохиолдол нь нийт хүн амын дунд 5-20% ийн хооронд тохиолддог байна. Иймээс сандостатины эмчилгээ хийлгэж байгаа үед ойролцоогоор 6-12 сарын зайтайгаар цөсний хүүдийг хэт авиан шинжилгээгээр шалгаж байх шаардлагатай. Сандостатин эмчилгээ хийлгэж буй өвчтөнд цөсний чулуу илэрвэл шинж тэмдэггүй болон шинж тэмдэгтэй аль ч тохиолдолд цөсний чулуу хайлуулах буюу мэс засал хийх шаардлагатай

  • Ходоод-нарийн гэдэс-нойр булчирхайн хавдар: Ходоод-нарийн гэдэс-нойр булчирхайн хавдарын эмчилгээний явцад шинж тэмдэг нь ховор тохиолдолд гэнэт арилж эргэн хүндээр дахин илрэх тохиолдол ажиглагддаг

  • Глюкозын метаболизм Сандостатин нь өсөлтийн даавар, глюкагон болон инсулиныг саатуулах үйлдэлтэйн улмаас глюкозын зохицуулалтанд өөрчлөлт үүсч болзошгүй. Хоол идсэний дараах глюкозын толеранс буурч болзошгүй бөгөөд зарим тохиолдолд ялангуяа удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед гипергликеми хадгалагдсаар байж болох юм. Инсулиномтой зарим өвчтөнд октреотидыг хэрэглэхэд өсөлтийн дааврын болон глюкогений бууралт нь инсулинээсээ их байдгийн улмаас гипогликемийн үргэлжлэх хугацааны болон бууралтын хэмжээ нь уртасч болзошгүй. Өөрөөр хэлбэл инсулинд богино хугацаагаар хүч багатай нөлөөлдөг. Ийм өвчтөнд сандостатин эмчилгээний явцад болон тунг өөрчлөх үед өвчтөнийг сайтар хянаж байвал зохино. Тунг бага хэмжээгээр ойр ойрхон бууруулахад глюкозын өөрчлөлт ихээхэн хэлбэлзэж болох юм. Сандостатиныг хэрэглэх үед 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд инсулины хэрэглээ буурч болох юм. Чихрийн шижингүй болон 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд инсулин заримдгаар өөрчлөгддөг. Тухайлбал, сандостатин хэрэглэхэд хооллолтоос хамаарах гликеми ихэсч болзошгүй. Иймээс чихрийн шижингийн эсрэг эмчилгээ хийлгэж буй өвчтөнд глюкозын хэмжээг сайтар хянаж байх шаардлагатай.Улаан хоолойн венийн судасны өргөсөлт  Инсулин хамааралт чихрийн шижинтэй өвчтөнд инсулины хэрэгцээ нь диабетийн өмнөх үеийнхээсээ өөрчлөгдөх бөгөөд улаан хоолойн өргөссөн венээс цус алдах өртөмж нэмэгдэх тул цусны глюкозын түвшинг сайтар хянаж байх шаардлагатай

  • Хэсэг газрын урвалууд: Сандостатиныг 15 жил хүртэл хугацаанд хэрэглэсэн өвчтөнд тарьсан хэсэгт хавдар илэрсэн тухай мэдээлэгдээгүй. Тэжээллэгт нөлөөлөх нь Октреотид нь зарим өвчтөнд хоол тэжээлийн өөх тосны шимэгдэлтийг өөрчилж болзошгүй. Октреотид эмчилгээг хийлгэж буй өвчтөнд витамин В12 ийн түвшин буурах болон Шиллингийн сорил өөрчлөгдөж байжээ. Иймээс ялангуяа витамин В12 дутагдаж байсан өгүүлэмжтэй өвчтөнд сандостатин эмчилгээ хийлгэж байгаа үед өвчтөний витамин В12 ийн хэмжээг хянаж байх шаардлагатай. Харилцан нөлөөлөл  Сандостатин нь циклоспорин болон циметидины нарийн гэдэсний шимэгдэлтийг бууруулна. Октреотидыг бромкриптинтэй хамт хэрэглэхэд бромкриптины биохүрэхүй ихэсдэг. Сандостатины аналог бэлдмэлүүд элгэнд цитохром П 450 ферментийн нөлөөгөөр хувирдаг бодисуудын метаболизмын клиренсийг бууруулж өсөлтийн дааврыг дарангуйлж болзошгүй. Иймээс октреотидыг CYP3A4 ферментийн нөлөөгөөр хувирдаг хинидин, терфенадин зэрэг эмчилгээний индекс багатай бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхээс болгоомжлох нь зүйтэй

  • Жолоо барих болон машин техниктэй ажиллах чадварт нөлөөлөх: Сандостатиныг жолоо барих болон машин техниктэй ажиллах чадварт нөлөөлөх тухай мэдээлэгдээгүй байна.Октреотид эмчилгээний үед олонтоо тохиолдох гаж нөлөө нь ходоод гэдэсний хямрал, мэдрэлийн системийн хямрал, элэг цөсний эмгэгшил, метаболизм болон тэжээл шингээлтийн эмгэгшлүүд болно. Октреотидын клиник судалгааны үед суулгах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, гэдэс дүүрэх, толгой өвдөх, цөс чулуушрах, цусанд сахар ихсэх гаж нөлөө олонтоо тохиолджээ

СҮҮЛД ҮЗСЭН БҮТЭЭГДЭХҮҮН