Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Сандостатин 0.1мг/мл №5

Үнэ

180000 ₮
Өсөлтийн дааврыг багасгах буюу шинж тэмдгийн эмчилгээнд болон, акромегалийн үед мэс заслын болон туяа эмчилгээ хийлгэсний дараа сийвэнгийн IGF 1 ийн түвшинг бууруулах зорилгоор хэрэглэнэ. Сандостатиныг мөн акромегалийн үед мэс засал хийх хүртэлх үед эсвэл туяа эмчилгээ бүрэн үр дүнтэй болтол хэрэглэдэг. Мөн ходоод, нарийн гэдэс, нойр булчирхайн дотоод шүүрлийн хэсгийн хавдрын үед шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ, Карциноид хам шинжийн илрэл бүхий карциноид хавдрууд; VIPomas; Glucagonomas; Гастрином/золингер эллисоны хам шинжийн үед протоны насосыг хориглох эмүүд буюу H2 блокатортай хавсруулан хэрэглэнэ. Инсулиномын үед гипергликемийг багасгах зорилгоор мэс заслаас өмнөх үед буюу барих тунгийн эмчилгээний шатанд хэрэглэнэСандостатин нь хавдрын эсрэг эмчилгээ биш бөгөөд өвчтөний төгс эмчлэхгүй.ДОХ-той өвчтөний ужиг суулгалтын эмчилгээнд хэрэглэнэ.Нойр булчирхайн мэс заслын дараах хүндрэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.Элэгний хатууралтай өвчтөний ходоод, улаан хоолойн өргөсөлтийн улмаас цус алдалтаас сэргийлэх буюу цус алдалтыг зогсоох яаралтай эмчилгээний зорилгоор хэрэглэдэг.Сандостатиныг дурангийн склеротерапи зэрэг өвөрмөц эмчилгээтэй хавсруулан хэрэглэдэгАкромегалийн үед:Эхлээд 0.05 - 0.1мг тунгаар арьсан дор 8-12 цагаар хэрэглэнэ. Тунг GH, IGF 1-ийн түвшин (GH<2.5нг/мл, IGF 1 хэвийн түвшинд) болон эмнэлзүйн шинж тэмдгүүд хийгээд зохимжийг харгалзан зохицуулна. Дийлэнх өвчтөнд хоногийн тохиромжтой тун нь 0.3мг байдаг. Хоногийн дээд тунг 1.5мг-аас хэтрүүлж болохгүй. Сандостатины ердийн тун үр дүн өгөхгүй байгаа өвчтөнүүдэд GH -г 6 сар тутам хянах шаардлагатай. Хэрэв GH ийн түвшин буурахгүй буюу эмнэлзүйн шинж тэмдэг сандостатин эмчилгээ эхэлснээс3 сарын хугацаанд засрахгүй байвал эмчилгээг зогсоох нь зүйтэйХодоод-нарийн гэдэс-нойр булчирхайн дотоод шүүрлийн хавдар:Эхлээд 0.05мг-аар өдөрт 2 удаа арьсан дор тарина. Цаашид эмнэлзүйн хариу урвал, хавдар үүсгэгч дааврын түвшин (карциноид хавдрын үед шээсээр ялгарах 5-гидроксиндол цууны хүчлийн хэмжээтэй уялдуулна) болон зохимжийн харгалзан тунг тохируулна. Тунг 0.1 - 0.2мг-аар өдөрт 3 удаа хэрэглэх хүртэл аажим ихэсгэнэ. Зарим тохиолдолд илүү өндөр тун шаардагдаж болзошгүй. Барих тунг хувь хүний онцлогт тохируулан тогтооно. Карциноид хавдрын үед сандостатин эмчилгээ эхэлснээс хойш нэг долоо хоногийн дотор эмчилгээний зохижтой дээд тунгаараа үр дүн өгөхгүй байвал эмчилгээг үргэжлүүлэх шаардлагагүй.ДОХ-ын хамааралт ужиг суулгалт:0.1мг-аар өдөрт 1 удаа арьсан дор тарьж хэрэглэх нь эхлэх үеийн зохимжит тун болно. Хэрэв суулгалт нь эмчилгээ эхэлснээс хойш 1 долоо хоногийн дараа зогсохгүй байвал хувь хүний онцлогоос хамааран 0.25мг-аар өдөрт 3 удаа хүртэл хэрэглэж болно. Тунг өтгөний гаралтын хэмжээ болон зохимжийг харгалзан зохицуулна. Хэрэв сандостатиныг 0.25мг-аар өдөрт 3 удаа хэрэглэхэд 1 долоо хоногийн дотор засрахгүй бол эмчилгээг зогсооно.Нойр булчирхайн мэс заслын дараах хүндрэл:Мэс засал хийх өдөр хэвлий нээх мэс ажилбараас 1 цагийн өмнөөс эхлэн 0.1мг-аар өдөрт 3 удаа долоо хоногийн турш дараалан арьсан дор тарина.Ходоод-улаан хоолойн венийн судасны өргөсөлтөөс цус алдах үед:Цагт 25мкг тунгаар тооцон 5 өдөр судсанд дуслаар үргэжлүүлэн тарьдаг. Сандостатиныг физиологийн уусмалаар шингэлэн хэрэглэж болно. Элэгний хатууралтын улмаас ходоод-удаан хоолойн венийн судасны өргөсөлтийн улмаас үүссэн цус алдалтын үед сандостатиныг цагт 50мкг хүртэл тунгаар тооцон 5 өдөр тасралтгүй хэрэглэх нь илүү зохимжтой байдаг. Өндөр настанд хэрэглэх нь: Өндөр настанд сандостатины тунг багасган зохицуулах шаардлагагүй Хүүхдэд хэрэглэх нь:Сандостатиныг хүүхдэд хэрэглэсэн туршлага хомс байна.Элэгний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд хэрэглэхЭлэгний хатууралтай өвчтөнд хагас ялгаралтын хугацаа нь уртсах тул барих тунг зохицуулах шаардлагатай.Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд:Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд октреотидыг арьсан дор тарьж хэрэглэхэд бие махбод дахь нийт хэмжээ нь (AUC графикт концентрацийн зураглалын доорхи талбай) өөрчлөгдөхгүй тул сандостатины тунг өөрчлөх шаардлагагүйЖирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ Жирэмсэн эхэд хийгдсэн шаардлагатай хангахуйц сайтар хяналтат судалгааны мэдээлэл байхгүй. Зах зээлд гарснаас дараах үед бүртгэгдсэн цөөн тооны мэдээллээр жирэмсэн үед хэрэглэхэд акромегали тохиолдсон нь бүртгэгдсэн боловч нийт тохиолдлын тал хувьд нь түүнтэй холбоотой эсэх нь тодорхой бус байдаг. Дийлэнх эмэгтэйчүүд жирэмсний эхний гурван сард хоногт 100-300мкг сандостатиныг арьсан дор (сард 20-30мг сандостатин LAR) хэрэглэсэн байсан. Ойролцоогоор нийт тохиолдлын гуравны хоёр хувьд нь тэдгээр нь жирэмсэн үедээ октреотидыг үргэлжлүүлэн хэрэглэсэн байна. Нилээд олон тохиолдолд хүүхэд хэвийн төрсөн боловч зарим тохиолдолд жирэмслэлт эхний гурван сардаа зулбах буюу цөөн тохиолдолд үр хөндөлт хийлгэсэн байна

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Өсөлтийн дааврыг багасгах буюу шинж тэмдгийн эмчилгээнд болон, акромегалийн үед мэс заслын болон туяа эмчилгээ хийлгэсний дараа сийвэнгийн IGF 1 ийн түвшинг бууруулах зорилгоор хэрэглэнэ. Сандостатиныг мөн акромегалийн үед мэс засал хийх хүртэлх үед эсвэл туяа эмчилгээ бүрэн үр дүнтэй болтол хэрэглэдэг. Мөн ходоод, нарийн гэдэс, нойр булчирхайн дотоод шүүрлийн хэсгийн хавдрын үед шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ, Карциноид хам шинжийн илрэл бүхий карциноид хавдрууд; VIPomas; Glucagonomas; Гастрином/золингер эллисоны хам шинжийн үед протоны насосыг хориглох эмүүд буюу H2 блокатортай хавсруулан хэрэглэнэ. Инсулиномын үед гипергликемийг багасгах зорилгоор мэс заслаас өмнөх үед буюу барих тунгийн эмчилгээний шатанд хэрэглэнэ

  • Сандостатин нь хавдрын эсрэг эмчилгээ биш бөгөөд өвчтөний төгс эмчлэхгүй.ДОХ-той өвчтөний ужиг суулгалтын эмчилгээнд хэрэглэнэ.Нойр булчирхайн мэс заслын дараах хүндрэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.Элэгний хатууралтай өвчтөний ходоод, улаан хоолойн өргөсөлтийн улмаас цус алдалтаас сэргийлэх буюу цус алдалтыг зогсоох яаралтай эмчилгээний зорилгоор хэрэглэдэг.Сандостатиныг дурангийн склеротерапи зэрэг өвөрмөц эмчилгээтэй хавсруулан хэрэглэдэг

  • Акромегалийн үед:Эхлээд 0.05 - 0.1мг тунгаар арьсан дор 8-12 цагаар хэрэглэнэ. Тунг GH, IGF 1-ийн түвшин (GH<2.5нг/мл, IGF 1 хэвийн түвшинд) болон эмнэлзүйн шинж тэмдгүүд хийгээд зохимжийг харгалзан зохицуулна. Дийлэнх өвчтөнд хоногийн тохиромжтой тун нь 0.3мг байдаг. Хоногийн дээд тунг 1.5мг-аас хэтрүүлж болохгүй. Сандостатины ердийн тун үр дүн өгөхгүй байгаа өвчтөнүүдэд GH -г 6 сар тутам хянах шаардлагатай. Хэрэв GH ийн түвшин буурахгүй буюу эмнэлзүйн шинж тэмдэг сандостатин эмчилгээ эхэлснээс3 сарын хугацаанд засрахгүй байвал эмчилгээг зогсоох нь зүйтэй

  • Ходоод-нарийн гэдэс-нойр булчирхайн дотоод шүүрлийн хавдар:Эхлээд 0.05мг-аар өдөрт 2 удаа арьсан дор тарина. Цаашид эмнэлзүйн хариу урвал, хавдар үүсгэгч дааврын түвшин (карциноид хавдрын үед шээсээр ялгарах 5-гидроксиндол цууны хүчлийн хэмжээтэй уялдуулна) болон зохимжийн харгалзан тунг тохируулна. Тунг 0.1 - 0.2мг-аар өдөрт 3 удаа хэрэглэх хүртэл аажим ихэсгэнэ. Зарим тохиолдолд илүү өндөр тун шаардагдаж болзошгүй. Барих тунг хувь хүний онцлогт тохируулан тогтооно. Карциноид хавдрын үед сандостатин эмчилгээ эхэлснээс хойш нэг долоо хоногийн дотор эмчилгээний зохижтой дээд тунгаараа үр дүн өгөхгүй байвал эмчилгээг үргэжлүүлэх шаардлагагүй.ДОХ-ын хамааралт ужиг суулгалт:0.1мг-аар өдөрт 1 удаа арьсан дор тарьж хэрэглэх нь эхлэх үеийн зохимжит тун болно. Хэрэв суулгалт нь эмчилгээ эхэлснээс хойш 1 долоо хоногийн дараа зогсохгүй байвал хувь хүний онцлогоос хамааран 0.25мг-аар өдөрт 3 удаа хүртэл хэрэглэж болно. Тунг өтгөний гаралтын хэмжээ болон зохимжийг харгалзан зохицуулна. Хэрэв сандостатиныг 0.25мг-аар өдөрт 3 удаа хэрэглэхэд 1 долоо хоногийн дотор засрахгүй бол эмчилгээг зогсооно.Нойр булчирхайн мэс заслын дараах хүндрэл:Мэс засал хийх өдөр хэвлий нээх мэс ажилбараас 1 цагийн өмнөөс эхлэн 0.1мг-аар өдөрт 3 удаа долоо хоногийн турш дараалан арьсан дор тарина.Ходоод-улаан хоолойн венийн судасны өргөсөлтөөс цус алдах үед:Цагт 25мкг тунгаар тооцон 5 өдөр судсанд дуслаар үргэжлүүлэн тарьдаг. Сандостатиныг физиологийн уусмалаар шингэлэн хэрэглэж болно. Элэгний хатууралтын улмаас ходоод-удаан хоолойн венийн судасны өргөсөлтийн улмаас үүссэн цус алдалтын үед сандостатиныг цагт 50мкг хүртэл тунгаар тооцон 5 өдөр тасралтгүй хэрэглэх нь илүү зохимжтой байдаг. Өндөр настанд хэрэглэх нь: Өндөр настанд сандостатины тунг багасган зохицуулах шаардлагагүй Хүүхдэд хэрэглэх нь:Сандостатиныг хүүхдэд хэрэглэсэн туршлага хомс байна.Элэгний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд хэрэглэхЭлэгний хатууралтай өвчтөнд хагас ялгаралтын хугацаа нь уртсах тул барих тунг зохицуулах шаардлагатай.Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд:Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд октреотидыг арьсан дор тарьж хэрэглэхэд бие махбод дахь нийт хэмжээ нь (AUC графикт концентрацийн зураглалын доорхи талбай) өөрчлөгдөхгүй тул сандостатины тунг өөрчлөх шаардлагагүй

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ Жирэмсэн эхэд хийгдсэн шаардлагатай хангахуйц сайтар хяналтат судалгааны мэдээлэл байхгүй. Зах зээлд гарснаас дараах үед бүртгэгдсэн цөөн тооны мэдээллээр жирэмсэн үед хэрэглэхэд акромегали тохиолдсон нь бүртгэгдсэн боловч нийт тохиолдлын тал хувьд нь түүнтэй холбоотой эсэх нь тодорхой бус байдаг. Дийлэнх эмэгтэйчүүд жирэмсний эхний гурван сард хоногт 100-300мкг сандостатиныг арьсан дор (сард 20-30мг сандостатин LAR) хэрэглэсэн байсан. Ойролцоогоор нийт тохиолдлын гуравны хоёр хувьд нь тэдгээр нь жирэмсэн үедээ октреотидыг үргэлжлүүлэн хэрэглэсэн байна. Нилээд олон тохиолдолд хүүхэд хэвийн төрсөн боловч зарим тохиолдолд жирэмслэлт эхний гурван сардаа зулбах буюу цөөн тохиолдолд үр хөндөлт хийлгэсэн байна

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Октреотид нь байгалийн самотастатинтай адил үйлдэлтэй октапептидын уламжлалын нийлэг бэлдмэл болно. Харин түүний үйлдэл нь удаан үргэлжилдэг болно. Эмгэгээр ихэссэн өсөлтийн даавар (GEP) болон пептитүүд сретониныг саатуулна (дотоод шүүрлийн системийн GEP –ийн доторх). Амьтанд хийсэн судалгаагаар октреотид нь өсөлтийн даавар, глюкагон болон инсулины ялгаралтыг самотастатинаас илүү хүчтэй саатуулдаг. Ялангуяа өсөлтийн даавар болон глюкагоныг илүү сонгомлоор саатуулдаг болно. Эрүүл хүнд сандостатин нь дараах чиглэлээр саатуулах нөлөө үзүүлдэг. ; Аргининээр өдөөгдсөн өсөлтийн дааврын ялгаралт, дасгал буюу инсулинээр өдөөгдсөн гипогликеми ; Хоолны дараах инсулины ялгаралт, глюкагон, гастрин, дотоод шүүрлийн системийн GEP ийн бусад пептидүүд болон аргининээр үүсгэгдсэн инсулин болон глюкагоны ялгаралт ; Тиротропин рилизинг даавар (TRH) –аар өдөөгдсөн бамбай булчирхай дэмжигч даавар (TSH). Самостатинээс ялгаатай нь октреотид нь өсөлтийн дааврын ялгаралтыг инсулинээс илүүгээр саатуулдаг бөгөөд түүнийг хэрэглэхэд дааврууд эргэх холбооны механизмаар ихэсдэггүй болно (акромегалитай өвчтөний өсөлтийн даавар гэх мэт). Акромегалитай өвчтөнд сандостатин нь өсөлтийн даавар болон IGF 1 ийн сийвэнгийн түвшинг бууруулдаг. Өсөлтийн даавар 50%-иар буурах буюу зарим өвчтөнд илүү ихээр 90% хүртэл буурч болох бөгөөд өсөлтийн дааврын сийвэнгийн түвшин нийт өвчтөний ойролцоогоор тал хувьд нь <5нг/мл болдог. Дийлэнх өвчтөнд сандостатин нь өвчний эмнэлзүйн шинж тэмдгүүд болох толгой өвдөх, арьс зөөлөн эд хавагнах, хөлрөх, үе мөч өвдөх, арестезийн шинжийг сайтар бууруулна. Өнчин тархины том хэмжээний аденомтой өвчтөнд сандостатин эмчилгээ нь хавдрын хэмжээг бууруулна. Дотоод шүүрлийн системийн GEP ийн үйл ажиллагааны хавдартай өвчтөнд сандостатин нь дотоод шүүрлийн нөлөө буюу клиникийн илрэлийг өөрчилдөг. Дээрх хавдарын улмаас эмийн эмчилгээ хийлгэж байсан болон мэс засал хийлгэсэн, элэгний артери бөглүүлсэн, стрептозотоцин болон 5-фторурацил зэрэг төрөл бүрийн химийн эмчилгээ хийлгэж байсан өвчтөнд хавсруулан хэрэглэхэд клиникийн шинж тэмдгийн засрал илүү тод илэрнэ. Сандостатин төрөл бүрийн хавдарт нөлөөлөх нь Карциноид хавдарт Сандостатиныг хэрэглэхэд шинж тэмдгүүд засрах бөгөөд ялангуяа нүүр улайх, чинэрэх, суулгах шинж илүүтэй засардаг. Харин олон тохиолдолд сийвэнгийн серотониний хэмжээ ихээхэн буурч, 5-гидроксиндол цууны хүчлийн хэмжээ багасч байжээ. VIP-омд Олонх тохиолдолд сандостатиныг хэрэглэхэд хүнд хэлбэрээр суулгах шинж багасан амьдралын чанар сайжирсан. Үүний зэрэгцээ электролитийн тэнцвэржлийн өөрчлөлт сайжирсан (гипокалиеми гэх мэт). Зарим өвчтөнд комьпютерийн томографид хавдрын өсөлт удаашран зогсож байсан буюу тухайлбал элэгний метастаз багасч байсан нь тодорхойлогдсон. Клиникийн засралын зэрэгцээ сийвэнд VIP ийн түвшин хэвийн хэмжээнд хүртлээ буурч байжээ. Глюкагономд Сандостатиныг хэрэглэхэд олонх тохиолдолд өвчтөний нөхцөлийг тодорхойлогч гол шинж болох арьсны үхжилт тууралтын нүүлт багасдаг байна. Сандостатиныг хөнгөн хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд хэрэглэхэд өвчний онцгой сайжрал ажиглагдахгүй бөгөөд инсулины болон ууж хэрэглэх чихрийн шижингийн эсрэг бэлдмэлүүдийн хэрэгцээ төдийлөн багасаагүй байна. Сандостатин нь суулгалт болон жин алдалтыг дээрх өвчтөнүүдэд багасгаж байжээ. Сандостатиныг хэрэглэхэд мөн сийвэнгийн глюкагоны түвшин хурдан буурах бөгөөд харин түүнийг удаан хугацаагаар хэрэглэхэд энэхүү үр дүн нь тогтвортой хадгалагддаггүй бөгөөд зөвхөн шинж тэмдгийн засрал өгдөггүй болно. Гастрином/Золлингер эллисоны хам шинжид Түүнийг протоны шахуурга саатуулагч болон Н2 рецептор хориглогч эмүүдтэй хавсруулан хэрэглэхэд ходоодны шархлааны дахилтыг багасгаж ходоодны хүчлийн гастринээр өдөөгдсөн гиперсекрецийн бууруулж байсан. Энэхүү эмчилгээний үед суулгах шинж тэмдэг давамгайлан илрээгүй. Сандостатин дангаар нь буюу протоны шахуурга саатуулагч болон Н2 рецептор хориглогч эмүүдтэй хавсруулан хэрэглэхэд ходоодны хүчлийн гиперсекрецийг багасгаж, суулгалт зэрэг эмгэг шинж тэмдгүүдийг багасгасан байна. Мөн пептид хэт ялгаралт бүхий хавдруудын үед илэрдэг нүүр улайх, чинэрэх зэрэг бусад шинж тэмдгүүд ч мөн арилсан. Зарим өвчтөнд сийвэнд гастриниы түвшин ихээхэн буурч байсан. Инсулиномд Сандостатиныг хэрэглэхэд цусанд эргэлдэгч дархлалын урвалын инсулины хэмжээ буурч байсан боловч энэ нь богино хугацаатай (2цаг) байжээ. Мэс засал хийж болохуйц хавдартай өвчтөнд сандостатиныг хэрэглэхэд мэс заслын өмнөх үед өвчтөний цусны сахарын хэмжээг хэвийн түвшинд барихад тусалдаг. Мэс засал хийх боломжгүй буюу үсэрхийлэлтэй хавдарт хэрэглэхэд цусны сахарын хэмжээнд эергээр нөлөөлнө

Найрлага

  • Түүний үйлчлэгч бодис нь октреотидын ацетат болно

  • 1мл туншилд  0.1 октреотид (чөлөөт пептид хэлбэрээр) агуулагдана. 1мг октреотид (чөлөөт пептид хэлбэрээр) агуулсан 5мл-ийн флаконд олон удаагийн тун агуулсан хэлбэрээр савлагдана Сандостатины тарианы уусмал нь нэг удаагийн тундаа 1ммоль (23мг)-ээс бага натри (чөлөөт натри хэлбэрээр) агуулна. Арьсан дор тарьж хэрэглэх тарилгын уусмал буюу судсанд дуслаар тарьж хэрэглэх уусмал хэлбэрээр тус тус савлагдана

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Цээрлэлт: Октреотидын болон түүний найрлаган дахь аль нэгэн бодист хэт мэдрэгжсэн тохиолдолд хэрэглэхгүй

  • Ерөнхий анхааруулга: Өнчин тархины GH ялгаруулдаг хэсгийн хавдар нь томорч ноцтой хүндрэл (харааны талбай өөрчлөгдөх) үүсгэж болохыг бүх өвчтөнд анхааралтай хянаж байх шаардлагатай. Хэрэв хавдар томорсон шинж илэрвэл өөр арга хэмжээг зөвлөнө.Акромегалитай эмэгтэй өвчтөнд GH-ийн түвшинг бууруулах, IGF-ийн түвшинг хэвийн байлгах эмчилгээний явцад төрөх чадварыг нөхөн сэргээх шаардлагатай байдаг. Төрөх насны эмэгтэйд октреотид эмчилгээ хэрэглэж байгаа үед жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэхийг зөвлөх нь зүйтэй. Октреотидээр удаан хугацааны эмчилгээ хийлгэж буй өвчтөний бамбай булчирхайн үйл ажиллагааг хянаж байх шаардлагатай.Зүрх судасны хамааралт анхааруулга Цөөн бус тохиолдолд брадикарди үүсч байсан нь мэдээлэгдсэн. Бетта блокаторууд, кальцийн суваг хориглох эмүүд болон шингэн, электролитийн тэнцвэржилтийг зохицуулах шаардлага гарч болзошгүй.Цөсний хүүдийн хамааралтай анхааруулга Сандостатин эмчилгээний үед цөсний чулуу үүсэх тохиолдол 15-30% байсан. Энэхүү тохиолдол нь нийт хүн амын дунд 5-20% ийн хооронд тохиолддог байна. Иймээс сандостатины эмчилгээ хийлгэж байгаа үед ойролцоогоор 6-12 сарын зайтайгаар цөсний хүүдийг хэт авиан шинжилгээгээр шалгаж байх шаардлагатай. Сандостатин эмчилгээ хийлгэж буй өвчтөнд цөсний чулуу илэрвэл шинж тэмдэггүй болон шинж тэмдэгтэй аль ч тохиолдолд цөсний чулуу хайлуулах буюу мэс засал хийх шаардлагатай

  • Ходоод-нарийн гэдэс-нойр булчирхайн хавдар Ходоод-нарийн гэдэс-нойр булчирхайн хавдарын эмчилгээний явцад шинж тэмдэг нь ховор тохиолдолд гэнэт арилж эргэн хүндээр дахин илрэх тохиолдол ажиглагддаг.Глюкозын метаболизм Сандостатин нь өсөлтийн даавар, глюкагон болон инсулиныг саатуулах үйлдэлтэйн улмаас глюкозын зохицуулалтанд өөрчлөлт үүсч болзошгүй. Хоол идсэний дараах глюкозын толеранс буурч болзошгүй бөгөөд зарим тохиолдолд ялангуяа удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед гипергликеми хадгалагдсаар байж болох юм. Инсулиномтой зарим өвчтөнд октреотидыг хэрэглэхэд өсөлтийн дааврын болон глюкогений бууралт нь инсулинээсээ их байдгийн улмаас гипогликемийн үргэлжлэх хугацааны болон бууралтын хэмжээ нь уртасч болзошгүй. Өөрөөр хэлбэл инсулинд богино хугацаагаар хүч багатай нөлөөлдөг. Ийм өвчтөнд сандостатин эмчилгээний явцад болон тунг өөрчлөх үед өвчтөнийг сайтар хянаж байвал зохино. Тунг бага хэмжээгээр ойр ойрхон бууруулахад глюкозын өөрчлөлт ихээхэн хэлбэлзэж болох юм. Сандостатиныг хэрэглэх үед 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд инсулины хэрэглээ буурч болох юм. Чихрийн шижингүй болон 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд инсулин заримдаа өөрчлөгддөг. Тухайлбал, сандостатин хэрэглэхэд хооллолтоос хамаарах гликеми ихэсч болзошгүй. Иймээс чихрийн шижингийн эсрэг эмчилгээ хийлгэж буй өвчтөнд глюкозын хэмжээг сайтар хянаж байх шаардлагатай.Улаан хоолойн венийн судасны өргөсөлт Инсулин хамааралт чихрийн шижинтэй өвчтөнд инсулины хэрэгцээ нь диабетийн өмнөх үеийнхээсээ өөрчлөгдөх бөгөөд улаан хоолойн өргөссөн венээс цус алдах өртөмж нэмэгдэх тул цусны глюкозын түвшинг сайтар хянаж байх шаардлагатай.Хэсэг газрын урвалууд  Сандостатиныг 15 жил хүртэл хугацаанд хэрэглэсэн өвчтөнд тарьсан хэсэгт хавдар илэрсэн тухай мэдээлэгдээгүй. Тэжээллэгт нөлөөлөх нь Октреотид нь зарим өвчтөнд хоол тэжээлийн өөх тосны шимэгдэлтийг өөрчилж болзошгүй. Октреотид эмчилгээг хийлгэж буй өвчтөнд витамин В12 ийн түвшин буурах болон Шиллингийн сорил өөрчлөгдөж байжээ. Иймээс ялангуяа витамин В12 дутагдажбайсан өгүүлэмжтэй өвчтөнд сандостатин эмчилгээ хийлгэж байгаа үед өвчтөний витамин В12 ийн хэмжээг хянаж байх шаардлагатай.Харилцан нөлөөлөл Сандостатин нь циклоспорин болон циметидины нарийн гэдэсний шимэгдэлтийг бууруулна. Октреотидыг бромкриптинтэй хамт хэрэглэхэд бромкриптины биохүрэхүй ихэсдэг. Сандостатины аналог бэлдмэлүүд элгэнд цитохром П 450 ферментийн нөлөөгөөр хувирдаг бодисуудын метаболизмын клиренсийг бууруулж өсөлтийн дааврыг дарангуйлж болзошгүй. Иймээс октреотидыг CYP3A4 ферментийн нөлөөгөөр хувирдаг хинидин, терфенадин зэрэг эмчилгээний индекс багатай бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхээс болгоомжлох нь зүйтэй

  • Жолоо барих болон машин техниктэй ажиллах чадварт нөлөөлөх Сандостатиныг жолоо барих болон машин техниктэй ажиллах чадварт нөлөөлөх тухай мэдээлэгдээгүй байна.Октреотид эмчилгээний үед олонтоо тохиолдох гаж нөлөө нь ходоод гэдэсний хямрал, мэдрэлийн системийн хямрал, элэг цөсний эмгэгшил, метаболизм болон тэжээл шингээлтийн эмгэгшлүүд болно. Октреотидын клиник судалгааны үед суулгах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, гэдэс дүүрэх, толгой өвдөх, цөс чулуушрах, цусанд сахар ихсэх гаж нөлөө олонтоо тохиолджээ. Нилээд элбэг тохиолддог бусад гаж нөлөөнүүд гэвэл толгой эргэх, хэсэг газар өвдөх, цөс өтгөрөх, бамбай булчирхайн үйл ажиллагаа өөрчлөгдөх (бамбайн булчирхайн дэмжих даавар багасах TSH, ерөнхий T4 болон чөлөөт T4 буурах гэх мэт), глюкозын толеранс буурах, бөөлжих, астени болон цусанд сахар буурах зэрэг болно. Ховор тохиолдолд ходоод гэдэсний зам цочимогоор түгжрэх, гэдэс хэт дүүрэх, аюулхай орчим ноцтойгоор өвдөх зэрэг гаж нөлөө илэрдэг. Мөн тарьсан хэсэгт бадайрах, өвдөх, халуу оргих, улайх, хавдах шинж илэрч болох бөгөөд зарим нь 15 минутаас илүү хугацаагаар үргэлжилж байжээ. Хэсэгт газар үүсэх өөрчлөлтийг бэлдмэлийг шингэлэн хэрэглэхийн өмнө тасалгааны температурт хүртэл нь түр зуур тавих замаар багасгаж болно. Өтгөнтэй гадагшлах өөх тосны хэмжээ ихэсдэг