Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Кальций Д3 форте 500мг/400 ОУН лимон №30

Үнэ

15500 ₮
Том хүн болон 12-с дээш насны хүүхдэд өдөрт 2 шахмалаар юм идэхдээ уух нь зүйтэй.12 хүртэлх насны хүүхдэд  эмчийн зааврын дагуу тунг тогтоож өгнө3 -5 насны хүүхэд өдөрт 1 шахмал6 -11 насны хүүхэд өдөрт 1 -2 шахмалыг зажилж эсвэл бүхлээр нь залгиж болно

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Том хүн болон 12-с дээш насны хүүхдэд өдөрт 2 шахмалаар юм идэхдээ уух нь зүйтэй.12 хүртэлх насны хүүхдэд  эмчийн зааврын дагуу тунг тогтоож өгнө

  • 3 -5 насны хүүхэд өдөрт 1 шахмал

  • 6 -11 насны хүүхэд өдөрт 1 -2 шахмалыг зажилж эсвэл бүхлээр нь залгиж болно

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Ясны сийрэгжилт (цэвэршилтийн, сениль, стероид, идиопатик зэрэг гаралтай) болон түүний хүндрэлийн (ясны хугарал) урьдчилан сэргийлэлт болон хам эмчилгээнд, хоол хүнсээр хангалтгүй хэмжээний кальци болонэсвэл витамин Д3 авдагтай холбоотой үүссэн дутагдлыг нөхөх зорилгоор, биед кальци болон витамин Д-ийн илүүдэл хэрэгцээ гарсан үед , жирэмсэн болон хөхүүл үед,  хүүхэд болон өсвөр насныханд идэвхтэй өсөлтийн үед тус тус хэрэглэнэ

Найрлага

  • Идэвхтэй найрлага: кальци карбонат - 500 мг, холекальциферол (Витамин D3) - 400 ОУН

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Гаж нөлөө: Ходоод гэдэсний замын үйл ажиллагааны алдагдал илэрч болно (өтгөн хатах, суулгах, гэдэс хийгээр дүүрэх, дотор муухай оргих, хэвлийгээр өвдөх). Цөөн тохиолдолд гиперкальциеми болон гиперкальциури илэрнэ (цус болон шээсэнд кальци илүүдэл хэмжээтэй илрэх)

  • Цээрлэлт: бэлдмэлийн аль нэгэн найрлаганд хэт мэдрэг; гиперкальциеми эсвэл гиперкальциури (шээс болон цусанд кальцийн хэмжээ их байх), түүнчлэн удаан хугацаагаар хэвтэрт байснаас; саркоидоз; бөөрний дутагдал

  • Онцгой заалт: Кальций Д3 Никомед нь биед фенилаланин болж хувирдаг аспартам агуулсан. Иймд фенилкетонуритэй өвчтөнд уг бэлдмэлийг хэрэглэж болохгүй.Зүрхний гликозид болон эсвэл шээс хөөх бэлдмэл хэрэглэж буй үед цусны сийвэн дэх кальци болон креатинины хэмжээг хянана.Цусны сийвэн дэх кальци эсвэл креатинины хэмжээ ихэссэн бол тунг бууруулах эсвэл хэсэг хугацаанд эмчилгээг зогсоох хэрэгтэй; Тунгийн хэтрүүлэлт үүсэхээс сэргийлж витамин Д өөр арга замаар биед орж байгааг анхааралдаа авах нь зүйтэй

өсөлтийн витамин мөн үү

Д болон кальци дутагдалын үед,ясны сийрэгжилтийн үед хэрэглэнэ.

7 sartai huuhded ogch boloh uu.Ymar tungaar

Сайн байна уу, 5-аас доош насны хүүхдэд уулгаж болохгүй.

Jiremsen hun udriin hediig uuh ww

Сайн байна уу жирэмсний кальци байдаг. Баярлалаа

2 sartai huuhetei huhuul yamar tungaar uuh ve

Сайн байна уу хөхүүл болон хүүхдэд зортулсан тусдаа кальци байгаа. Баярлалаа

Сайн байна уу.Та асуултаа бичээрэй.

Би 6 сартай жирэмсэн энийг төртлөө ууж болох уу

Сайн байна уу,Жирэмсэн үед хоногийн тун нь 1500 мг кальци, 600 МЕ витамина Д3-с хэтэрч болохгүй.Баярлалаа

Эмч уугаараа гэж бичиж өгсөн юм одоо 8 сартай зүгээр биздээ бас хүлхэж уух юм болов уу зажилж уух юм уу

Сайн байнау уу.Ууж болно.Хүлхэж ууж болно.

Сайн байна уу? Д болон калцийнхаа хэмжээг яаж тодруулж мэдэх вэ шинжилгээнээс яг ямар зүйлийг нь тодруулах шаардлагатай вэ?

Сайн байна уу Мөнгөнгүүр эмнэлэг дээр ясанд нь кальци үздэг. Баярлалаа

Sn bnuu jiremsen 8 sartai ymaa kalitsii d3 nikomed emch udriin 2or uugaarai gsiin tanai 11iin salbaraas avsan chini ca500 d3 400 teig ugsun bn tgher udriin 2or uuhaar d3ni ihedhvv dotor muuhai orgiod bhiin

Сайн байна уу, жирэмсэн үед хоногийн хэрэгцээний тун 600 нэгж хэрэглэдэг байгаа Д3 200тайг нь жирэмсэнд хэрэглэнэ, Баярлалаа

sain bnuu 2 bolon 4 nastai huuhded uulgah ymar кальци + D vit bgaa ve Bayrlalaa

Сайн байна уу, 4 настай хүүхдэд бол AlternaVit Vitamin D 500 IU +Calci 100 mg №30-39000 хэрэглэж болно, 2 настай хүүхдэд бол дан д витаминууд хэрэглэнэ, Баярлалаа

Сайн байна уу. 31тэй эмгтэй байгаамаа. Үс маш их унаж хумс хугараад хааяа нойр хулждаг кальци дутагдахаар тэгдэг гэх юм үүнийг авч уувал болхуу. Болно гэвэл хэдийг хэрэглэвэл болох вэ

Сайн байна уу. таньд 21р зуун брендийн Хэйр скин найлс /hair skin nails/ -г санал болгох байна.

4 настай хүүхдэд үүнийг өдөрт нэгээр өгөөд байхад болохуу

сайн байна уу хүүхдийн кальци тусдаа байдаг та манай 1800-1883 гэсэн утсаар лавлаарай.баярлалаа