Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Метоклопрамид 0.5%-2мл No.5

Үнэ

8000 ₮
Уусмалыг булчин, судсанд тарьж хэрэглэнэНасанд хүрэгсдэд 10мг-р хоногт 3-4 удаа тарина. Бэлдмэлийн нэг удаагийн дээд тун 20мг, хоногийнх 60мг2-14 насны хүүхдэд нэг удаа 0,1мг/кг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн дээд тун 0,5мг/кг байна. Хоногийн тунг 1-3 хувааж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтоох бөгөөд ерөнхийдөө 4-6 Долоо хоног байна. Зарим тохиолдолд эмчилгээ 6 сар хүртэл хугацаагаар үргэлжилнэБөөрний дутагдлын үед тунг багасгана

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Уусмалыг булчин, судсанд тарьж хэрэглэнэ

  • Насанд хүрэгсдэд 10мг-р хоногт 3-4 удаа тарина. Бэлдмэлийн нэг удаагийн дээд тун 20мг, хоногийнх 60мг

  • 2-14 насны хүүхдэд нэг удаа 0,1мг/кг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн дээд тун 0,5мг/кг байна. Хоногийн тунг 1-3 хувааж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтоох бөгөөд ерөнхийдөө 4-6 Долоо хоног байна. Зарим тохиолдолд эмчилгээ 6 сар хүртэл хугацаагаар үргэлжилнэ

  • Бөөрний дутагдлын үед тунг багасгана

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Бөөлжих, янз бүрийн гаралтай дотор муухайрах (зарим үед цитостатик хэрэглэснээс үүссэн дотор муухайралтын үед үр нөлөөтэй), ходоод ба гэдэсний булчингийн хүчдэлийн эмгэг (тухайлбал хагалгааны дараах) цөс ялгаруулах замын хөдөлгөөний өөрчлөлт, улаан хоолойн сөөргөөт үрэвсэл, ходоодны нугалуур хэсгийн үйл ажиллагааны нарийсал зэрэгт тус тус хэрэглэнэ

  • Мөн хоол боловсруулах замын рентген тодруулагч бодисын шинжилгээний үед гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэх, мөн 12 хуруу гэдсэнд зонд хийх үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор тус тус хэрэглэнэ

Найрлага

  •  10мг метоклопрамидын гидрохлорид

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Цээрлэлт Хоол боловсруулах замаас цус алдах, нугалуурын нарийсал, гэдэсний механик түгжрэл, ходоод ба гэдэс цоорох, феохромоцитом, экстрапирамид системийн өөрчлөлт, эпилепси, пролактин хамааралт хавдар, жирэмсэн үе, 2 хүртэл насны хүүхэд, метоклопрамид ба түүний бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст тус тус хэрэглэхгүй

  • Анхааруулга: Артерийн даралт ихсэх өвчин, паркинсоны өвчин, элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, өндөр настай өвчтөн, хүүхэд зэрэгт болгоомжтой хэрэглэнэ. Учир нь хөдөлгөөн өөрчлөлтийн хам шинж үүсэж болзошгүй. Церугланыг хөхүүл үед хэрэглэхгүй бөгөөд хэрэв зайлшгүй хэрэглэх шаардлага гарвал хөхөөр хооллолтыг зогсоох эсэхээ шийднэ. Жирэмсэн үе (2 ба 3 дахь гурван сар), 2-14 насны хүүхдэд зөвхөн амьдралын заалтаар хэрэглэнэ

  • Анхаарал болгоомжлол: сэтгэц ба хөдөлгөөний түргэн урвал шаардлагатай ажил эрхэлдэг (тээврийн хэрэгсэл жолоодох) хүмүүс бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийнэ.Эмчилгээний явцад согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй