Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Гельминтокс 125мг №6

Үнэ

10600 ₮
Ууж хэрэглэнэ. Шахмал нь насанд хүрсэн хүн болон 6-аас дээш насны хүүхдэд зориулагдсан, суспензийг 6-аас доош насны 12 кг-аас дээш биеийн жинтэй хүүхдэд хэрэглэнэ. Суспензийг хэрэглэхийн өмнө сайн сэгсэрнэ. Гельминтоксийг хоногийн аль ч үед хэрэглэж болох ба урьдчилан туулгах бэлдмэл уух болон заавал өлөн байх шаардлагагүйЭнтеробиоз болон аскаридын халдварын үед: заасан тунгаар нэг удаа ууна. Ердийн тун - тунг 1 кг жинд нь 12,5 мг байхаар тооцож 1 удаа ууна.Өөрөөр хэлбэл 6-аас доош настай хүүхдэд нэг удаа 10 кг жин тутамд 1 хэмжигч халбага суспенз6-аас дээш настай хүүхдэд нэг удаа 10 кг жин тутамд 1 хэмжигч халбага суспенз эсвэл 125 мг-ийн 1 шахмал;75 кг-аас бага жинтэй насанд хүрсэн хүнд нэг удаа 6 хэмжигч халбага суспенз эсвэл 125 мг-ийн 6 шахмал буюу 250 мг-ийн 3 шахмал;75 кг-аас илүү жинтэй насанд хүрсэн хүнд нэг удаа 8 хэмжигч халбага суспенз эсвэл 125 мг-ийн 8 шахмал буюу 250 мг-ийн 4 шахмал тус тус ууж хэрэглэнэ. Дахин халдвар авахаас                                            урьдчилан сэргийлэхийн тулд 3 долоо хоногийн дараа бэлдмэлийг дахин уух хэрэгтэй.Анкилостомозын халдварын үед: Necator americanus-ын эндемийн бүсад эсвэл Ankylostoma duodenale-ын хүнд хэлбэрийн халдварын үед 2-3 өдрийн турш хоногт нийт 25мг/кг тунгаар (1-2 удаа) хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл: - хүүхдэд өдөр бүр 10 кг жин тутамд 250 мг;  - 75кг-аас бага жинтэй том хүнд өдөрт 1,5 г; - 75 кг-аас их жинтэй насанд хүрэгсдэд өдөрт 2 г тус тус хэрэглэнэ. Ankylostoma duodenale-ын эндемийн биш бүсд (хөнгөн хэлбэр) нэг удаа 12,5 мг/кг тунгаар ууна

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Ууж хэрэглэнэ. Шахмал нь насанд хүрсэн хүн болон 6-аас дээш насны хүүхдэд зориулагдсан, суспензийг 6-аас доош насны 12 кг-аас дээш биеийн жинтэй хүүхдэд хэрэглэнэ. Суспензийг хэрэглэхийн өмнө сайн сэгсэрнэ. Гельминтоксийг хоногийн аль ч үед хэрэглэж болох ба урьдчилан туулгах бэлдмэл уух болон заавал өлөн байх шаардлагагүй

  • Энтеробиоз болон аскаридын халдварын үед: заасан тунгаар нэг удаа ууна. Ердийн тун - тунг 1 кг жинд нь 12,5 мг байхаар тооцож 1 удаа ууна.Өөрөөр хэлбэл 6-аас доош настай хүүхдэд нэг удаа 10 кг жин тутамд 1 хэмжигч халбага суспенз

  • 6-аас дээш настай хүүхдэд нэг удаа 10 кг жин тутамд 1 хэмжигч халбага суспенз эсвэл 125 мг-ийн 1 шахмал;

  • 75 кг-аас бага жинтэй насанд хүрсэн хүнд нэг удаа 6 хэмжигч халбага суспенз эсвэл 125 мг-ийн 6 шахмал буюу 250 мг-ийн 3 шахмал;

  • 75 кг-аас илүү жинтэй насанд хүрсэн хүнд нэг удаа 8 хэмжигч халбага суспенз эсвэл 125 мг-ийн 8 шахмал буюу 250 мг-ийн 4 шахмал тус тус ууж хэрэглэнэ. Дахин халдвар авахаас                                            урьдчилан сэргийлэхийн тулд 3 долоо хоногийн дараа бэлдмэлийг дахин уух хэрэгтэй.

  • Анкилостомозын халдварын үед: Necator americanus-ын эндемийн бүсад эсвэл Ankylostoma duodenale-ын хүнд хэлбэрийн халдварын үед 2-3 өдрийн турш хоногт нийт 25мг/кг тунгаар (1-2 удаа) хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл: - хүүхдэд өдөр бүр 10 кг жин тутамд 250 мг;  - 75кг-аас бага жинтэй том хүнд өдөрт 1,5 г; - 75 кг-аас их жинтэй насанд хүрэгсдэд өдөрт 2 г тус тус хэрэглэнэ. Ankylostoma duodenale-ын эндемийн биш бүсд (хөнгөн хэлбэр) нэг удаа 12,5 мг/кг тунгаар ууна

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Шимэгч хорхойн эсрэг эм

  • Эм судлалын онцлог: Шимэгч хорхойн эсрэг бэлдмэл нь түүнд мэдрэг шимэгч хорхойн мэдрэл, булчинд хориг үүсгэж, тэдгээр гэмтсэн хорхойнуудыг цочроох болон шилжилтыг сэдрээх нөлөө үзүүлэхгүйгээр биеэс гадагшлуулдаг

  • Гэдэсний хөндий дэхь бие гүйцсэн болон бие гүйцээгүй эр, эм мэдрэг шимэгч хорхойнуудын эсрэг үйлчилнэ. Энтеробиоз (Enterobius vermicularis), аскаридоз (Ascaris Iumbricoides), анкилостомозоор (Ankylostoma duodenale, Necator americanus) үүсгэгдсэн халдваруудад өндөр үр дүнтэй

     


     

     

     

Найрлага

  • 1 шахмалд: 

  • Үйлчлэгч бодис:125 мг пирантелийн шүлтээр тооцон пирантел эмбонат

  • Туслах бодис: Эрдэнэшишийн цардуул, төмсний цардуулын натрийн гликолат, магнийн стеарат, метилгидроксипропилцеллюлоз, полиэтиленгликолын моностеарат 400, пропиленгликоль, титаны давхар исэл, бүрхүүлтэй 1 шахмалд шаардлагатай хөнгөнцагааны ислийн лакан улбар шаргал өнгийн будагч бодис

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Гаж нөлөө: Хоол боловсруулах зам талаас заримдаа дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах, хоолны дуршил буурах (ихэвчлэн шимэгч хорхой устаж байгаатай холбоотойгоор илэрдэг); харшлын урвал - арьс загатнах, чонон хөрвөс, экзантема; богино хугацаанд элэгний трансаминазын идэвхижил бага хэмжээгээр нэмэгддэг; толгой өвдөх, толгой эргэх, ядрах, нойрмоглох эсвэл нойргүйдэл, сонсгол муудах, нүдэнд хий юм  үзэгдэх, ухаан балартах, бадайрах, халуурах зэрэг шинжүүд илэрнэ

  • Анхааруулга: Элэгний өвчтэй бол эмчдээ заавал хэлж анхааруулна. Дахин халдвар авахаас сэргийлэн ариун цэврийн дэглэм чанд баримтална: гараа тогтмол угаах, хумсаа авах, хумс завсарын хирийг цэвэрлэх, хошного орчим маажихгүй байх, дотуур хувцас болон орны даавууг өдөр бүр сольж байх. Гэр бүлийн гишүүдийг хамтад нь эмчилнэ. Халдвартай хүнд ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байж болно

  • Эмчилгээ дууссаны дараа өтгөн ялгадасанд шимэгч хорхойн өндөг байгаа эсэхийг хянах шинжилгээ хийнэ

  • Хориглох заалт: Пирантел болон эмийн найрлагад орсон бодист хэт мэдрэг хүмүүс, булчин сулрах (миастения), элэгний дутагдалтай хүнд хэрэглэхийг хориглоно. 6 хүртэлх сартай хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ. Жирэмсний үед зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ. Эмчилгээний явцад та жирэмсэн гэдгээ мэдвэл эмчид хандаж, эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай эсэхээ шийдүүлнэ үү. Эхийн сүүгээр ялгарах тул хөхүүл үед хэрэглэхгүй

2 настай хүүхдэд сиропоор өгдөг юмуу яаж хэрэглэх вэ

Сайн байна уу? 1 ширхэгээр өдөрт 1 удаа уулгана. Сиропоор 5мл өдөрт 1 удаа уулгана. Баярлалаа

14 кг жинтэй

Сайн байна уу? 1 ширхэгээр өдөрт 1 удаа уулгана. Сиропоор 5мл өдөрт 1 удаа уулгана. Баярлалаа

Элэгны вирустай 2 настай хүүхдэд уулгаж болох уу.

Сайн байна уу? Эмчийн заалтаар хэрэглээрэй

20кг жинтэй хүүхэд яаж уух вэ?

Сайн байна уу 250мгаар өдөрт нэг л удаа ууна. Шаардлагатай тохиолдолд дахин 14 хоногийн дараа ууна. Баярлалаа

44кг жинтэй хүүхэд өдөрт хэдийг уухуу

сайн байна уу өдрийн 2р уугаарай

2настай хүүхэд цагаан хорхойн эмийг заавал өлөн үедээ уух уу хоногын аль ч үед хамаагүй юу

Сайн байна уу? хоол идсэн байж болноо. Өглөө ууна. Давхар ариун цэврийн дэглэм барих шаардлагатай

Дотроо 6 ширхэг эм байна лээ эхний 4 ийг 2 2 оор нь дараалсан өдөр үлдсэн 2 ийг 14 хоногийн дараа уулгана гэсэн зөв үү

Сайн байна уу, кг жинд тооцдог тул эмчид хандана уу, Баярлалаа

15 мл-тэй сиропон пирантелыг 5мл-ээр 3 өдөр дараалан уух нь зөв үү давтан хэрэглээг хэд хоногийн дараа уух вэ 5 настай 20 кг жинтэй хүүхэд

сайн байна уу 6-аас доош насны хүүхдэд 10кг жин тутамд 1халбага гэж тооцон 20кг жинд бол 2 халбагыг өгөөд 3 долоо хоногийн дараа дахин өгөөрэй.баярлалаа

sn bnuu.bi 11 sartai huuhed hohuuldeg ymaa.tsagaan horhoitood hedn jil bolj bga.hohuul hun pirantel emiig uuj bolhuu.uwal ymar dozoor uuh we

Сайн байна уу 11 сартай хөхүүл бол ууж болно. Баярлалаа

сайн байна уу гельминтокс яаж уух вэ 3 ширхэгтэй юм байна лэ 3 өдөр дараалалаад уух нь зөв үү 4 настай хүүхэд

Сайн байна уу, кг жинд нь боддог тул 1800-1883 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу, Баярлалаа

Sn bnuu.bi gelmintoks eniig zaawrin daguu 2udaa 3shirhger uusn bolwch ymrch ur dun garsngu.tsagaan horhoi odr shonogy zagatnuulh ym.odoo yu heregleh we.zowlooch

сайн байна уу хэзээ эмээ уусан бэ үүсгэгчээсээ шалтгаалаад эмийн тун өөрчлөгддөг. хамгийн ихдээ гельминтоксыг 3 ширхэгээр 3 өдөр дарааллан уудаг. баярлалаа

Гелментокс өдрийн нэгээр уух уу

сайн байна уу гельминтоксег кг/жинд нь бодон 1удаа уугаад 14 хоногийн дараа дахин дээрхи тунгаар ууна.баярлалаа