Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Гельминтокс 250мг №3

Үнэ

10600 ₮
Анкилостомозын халдварын үед: Necator americanus-ын эндемийн бүсад эсвэл Ankylostoma duodenale-ын хүнд хэлбэрийн халдварын үед 2-3 өдрийн турш хоногт нийт 25мг/кг тунгаар (1-2 удаа) хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл: - хүүхдэд өдөр бүр 10 кг жин тутамд 250 мг;  - 75кг-аас бага жинтэй том хүнд өдөрт 1,5 г; - 75 кг-аас их жинтэй насанд хүрэгсдэд өдөрт 2 г тус тус хэрэглэнэ. Ankylostoma duodenale-ын эндемийн биш бүсд (хөнгөн хэлбэр) нэг удаа 12,5 мг/кг тунгаар уунаЭнтеробиоз болон аскаридын халдварын үед: заасан тунгаар нэг удаа уунаЕрдийн тун - тунг 1 кг жинд нь 12,5 мг байхаар тооцож 1 удаа ууна6-аас дээш настай хүүхдэд нэг удаа 10 кг жин тутамд  125 мг-ийн 1 шахмал 1удаа75 кг-аас бага жинтэй насанд хүрсэн хүнд  125 мг-ийн 6 шахмал буюу 250 мг-ийн 3 шахмалаар 1 удаа75 кг-аас илүү жинтэй насанд хүрсэн хүнд 125 мг-ийн 8 шахмал буюу 250 мг-ийн 4 шахмалаар 1удаа  тус тус ууж хэрэглэнэДахин халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд 3 долоо хоногийн дараа бэлдмэлийг дахин уух хэрэгтэйШахмал нь насанд хүрсэн хүн болон 6-аас дээш насны хүүхдэд зориулагдана. Гельминтоксийг хоногийн аль ч үед хэрэглэж болох ба урьдчилан туулгах бэлдмэл уух болон заавал өлөн байх шаардлагагүй

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Анкилостомозын халдварын үед: Necator americanus-ын эндемийн бүсад эсвэл Ankylostoma duodenale-ын хүнд хэлбэрийн халдварын үед 2-3 өдрийн турш хоногт нийт 25мг/кг тунгаар (1-2 удаа) хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл: - хүүхдэд өдөр бүр 10 кг жин тутамд 250 мг;  - 75кг-аас бага жинтэй том хүнд өдөрт 1,5 г; - 75 кг-аас их жинтэй насанд хүрэгсдэд өдөрт 2 г тус тус хэрэглэнэ. Ankylostoma duodenale-ын эндемийн биш бүсд (хөнгөн хэлбэр) нэг удаа 12,5 мг/кг тунгаар ууна

  • Энтеробиоз болон аскаридын халдварын үед: заасан тунгаар нэг удаа ууна

  • Ердийн тун - тунг 1 кг жинд нь 12,5 мг байхаар тооцож 1 удаа ууна

  • 6-аас дээш настай хүүхдэд нэг удаа 10 кг жин тутамд  125 мг-ийн 1 шахмал 1удаа

  • 75 кг-аас бага жинтэй насанд хүрсэн хүнд  125 мг-ийн 6 шахмал буюу 250 мг-ийн 3 шахмалаар 1 удаа

  • 75 кг-аас илүү жинтэй насанд хүрсэн хүнд 125 мг-ийн 8 шахмал буюу 250 мг-ийн 4 шахмалаар 1удаа  тус тус ууж хэрэглэнэ

  • Дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд 3 долоо хоногийн дараа бэлдмэлийг дахин уух хэрэгтэй

  • Шахмал нь насанд хүрсэн хүн болон 6-аас дээш насны хүүхдэд зориулагдана. Гельминтоксийг хоногийн аль ч үед хэрэглэж болох ба урьдчилан туулгах бэлдмэл уух болон заавал өлөн байх шаардлагагүй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Шимэгч хорхойн эсрэг эм

  • Эм судлалын онцлог: Шимэгч хорхойн эсрэг бэлдмэл нь түүнд мэдрэг шимэгч хорхойн мэдрэл, булчинд хориг үүсгэж, тэдгээр гэмтсэн хорхойнуудыг цочроох болон шилжилтыг сэдрээх нөлөө үзүүлэхгүйгээр биеэс гадагшлуулдаг. Гэдэсний хөндий дэхь бие гүйцсэн болон бие гүйцээгүй эр, эм мэдрэг шимэгч хорхойнуудын эсрэг үйлчилнэ. Энтеробиоз (Enterobius vermicularis), аскаридоз (Ascaris Iumbricoides), анкилостомозоор (Ankylostoma duodenale, Necator americanus) үүсгэгдсэн халдваруудад өндөр үр дүнтэй

 

Найрлага

  • 1шахмалд:

  • Үйлчлэгч бодис: 250 мг пирантелийн шүлтээр тооцон пирантел эмбонат.

  • Туслах бодис: Эрдэнэшишийн цардуул, төмсний цардуулын натрийн гликолат, магнийн стеарат, метилгидроксипропилцеллюлоз, полиэтиленгликолын моностеарат 400, пропиленгликоль, титаны давхар исэл, бүрхүүлтэй 1 шахмалд шаардлагатай хөнгөнцагааны ислийн лакан улбар шаргал өнгийн будагч бодис

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Гаж нөлөө: Хоол боловсруулах зам талаас заримдаа дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах, хоолны дуршил буурах (ихэвчлэн шимэгч хорхой устаж байгаатай холбоотойгоор илэрдэг) харшлын урвал - арьс загатнах, чонон хөрвөс, экзантема богино хугацаанд элэгний трансаминазын идэвхижил бага хэмжээгээр нэмэгддэг толгой өвдөх, толгой эргэх, ядрах, нойрмоглох эсвэл нойргүйдэл, сонсгол муудах, нүдэнд хий юм үзэгдэх, ухаан балартах, бадайрах, халуурах зэрэг шинжүүд илэрнэ

  • Анхааруулга: Элэгний өвчтэй бол эмчдээ заавал хэлж анхааруулна. Дахин халдвар авахаас сэргийлэн ариун цэврийн дэглэм чанд баримтална: гараа тогтмол угаах, хумсаа авах, хумс завсарын хирийг цэвэрлэх, хошного орчим маажихгүй байх, дотуур хувцас болон орны даавууг өдөр бүр сольж байх. Гэр бүлийн гишүүдийг хамтад нь эмчилнэ. Халдвартай хүнд ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байж болно. Эмчилгээ дууссаны дараа өтгөн ялгадасанд шимэгч хорхойн өндөг байгаа эсэхийг хянах шинжилгээ хийнэ

  • Хориглох заалт: Пирантел болон эмийн найрлагад орсон бодист хэт мэдрэг хүмүүс, булчин сулрах (миастения), элэгний дутагдалтай хүнд хэрэглэхийг хориглоно. 6 хүртэлх сартай хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ. Жирэмсний үед зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ. Эмчилгээний явцад та жирэмсэн гэдгээ мэдвэл эмчид хандаж, эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай эсэхээ шийдүүлнэ үү. Эхийн сүүгээр ялгарах тул хөхүүл үед хэрэглэхгүй

баярлалаа их тус боллоо цаашдын ажилд амжилт хүсье

танд ч бас эрүүл энхийг хүсье

250 мг-ийн 3 ширхэг эмийг 3ууланг нь нэг дор уух юм уу

Сайн байна уу.75 кг-аас илүү жинтэй насанд хүрсэн хүнд нэг удаа 125 мг-ийн 8 шахмал буюу 250 мг-ийн 4 шахмал тус тус ууж хэрэглэнэ. Дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд 3 долоо хоногийн дараа бэлдмэлийг дахин уух хэрэгтэй.Нэг дор ууна.

Энэ эмийг тэгээд ганц өдөр л уух юмууу, 30кг жинтэй хүүхэд 3 халбага уугаад болоо гэсэн үгүү дараа нь 14 хоногийн дараа давтан нжг уугаад

Нэг удаа л өгнө. 14хоногийн дараа шинжилгээг давтан өгнө. эерэг гарсан тохиолдолд давтан уулгана.

сайн байна уу энэ эмийг заавал өглөө өлөн дээрээ уух шаардлагатай юу. орой унтахынхаа өмнө ууж болох уу. аль нь үр дүнтэй вэ

Өлөн үед уух нь илүү үр дүнтэй.

Utsaar asuuhaar 1 shirhegiig uuna geh ym alin vnen ym be 90 kg tai hvn neg dor 3 langn uuh ystoi yu

Насанд хүрсэн тэгээд 90кг жинтэй бол 4ш ууна

Gaduur zaraad bdag shimegch ustgadag geed clean start gej vneheer tegj ustgadag ym bolowuu

Манайд байхгүй тул мэдээлэл байхгүй байна.

Utsaar asuuhaar 1 shirhegiig uuna geh ym alin vnen ym be 90 kg tai hvn neg dor 3 langn uuh ystoi yu

Насанд хүрсэн хүн тэр тусмаа 90кг жинтэй бол биеийн жинд тохируулж 4ш ууна.

3 настай хүүхдэд 125 мг аар яаж уулгах вэ

Өдөрт 1ш уулгана

elgend tiim muu ymuu

Байнга удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд элэг гэмтээж болно. Шаардлагатай тохиолдолд элэг хамгаалах эмтэй хавсран хэрэглэж болно.

Хүнд хэлбэрийн халдвар мөн биш гэдгийг яаж мэдэх вэ? Цэцэрлэгт явдаг хүүхэд улиралд 1 удаа ууж байна. Элэг нь хэр гэмтэх бол

Сайн байна уу, Та хүүхэддээ цагаан хорхой илрүүлэх шинжилгээ хийлгэн, халдвар байгаа эсэхийг оношлуулах хэрэгтэй. Шинжилгээгээр цагаан хорхой илэрсэн тохиолдолд эмчийн зааврын дагуу гельминтокс 125мг эмийг уулгана.

sain bnuu jiremsen hunii / 6 sartai/ uuj boloh tsagan horhoinii rm bnuu? tuu;gahereglej bolhu

Сайн байна уу, шимэгч хорхойн эсрэг эмийг жирэмсэн үед хэрэглэхгүй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.

сайн байна уу. 3 настай хүүхэд /125 мг/ эмийг хэдэн өдөр уух хэрэгтэй вэ

Нэг удаа бүтнээр нь ууна

Sain bnuu 1nas 5sartai 12kh jintei huuhded yaj uguh we?

Сайн байна уу 2 хуваасны нэгийг өдөрт нэг л удаа өгнө. Баярлалаа

Сайн байна уу Жирэмслэхээр төлөвлөж бгаа юмаа энэ эмийг ууснаас хойш хэр хугацааны дараа жирэмслэх боломжтой вэ Ууж байх үед жирэмслэх хориотой юу

Сайн байна уу.Жирэмсний үед зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ. Эмчилгээний явцад та жирэмсэн гэдгээ мэдвэл эмчид хандаж, эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай эсэхээ шийдүүлнэ үү.

7 nastai huuhded helmentoksiig yaj ogoh ve. Heden mg taig ni udurt heden udaa hed honog uulgah ve.

сайн байна уу Ууж хэрэглэнэ. Шахмал нь насанд хүрсэн хүн болон 6-аас дээш насны хүүхдэд зориулагдсан, суспензийг 6-аас доош насны 12 кг-аас дээш биеийн жинтэй хүүхдэд хэрэглэнэ. Суспензийг хэрэглэхийн өмнө сайн сэгсэрнэ. Гельминтоксийг хоногийн аль ч үед хэрэглэж болох ба урьдчилан туулгах бэлдмэл уух болон заавал өлөн байх шаардлагагүй. Энтеробиоз болон аскаридын халдварын үед: заасан тунгаар нэг удаа ууна. Ердийн тун - тунг 1 кг жинд нь 12,5 мг байхаар тооцож 1 удаа ууна. Өөрөөр хэлбэл: 6-аас доош настай хүүхдэд нэг удаа 10 кг жин тутамд 1 хэмжигч халбага суспенз; 6-аас дээш настай хүүхдэд нэг удаа 10 кг жин тутамд 1 хэмжигч халбага суспенз эсвэл 125 мг-ийн 1 шахмал; 75 кг-аас бага жинтэй насанд хүрсэн хүнд нэг удаа 6 хэмжигч халбага суспенз эсвэл 125 мг-ийн 6 шахмал буюу 250 мг-ийн 3 шахмал; 75 кг-аас илүү жинтэй насанд хүрсэн хүнд нэг удаа 8 хэмжигч халбага суспенз эсвэл 125 мг-ийн 8 шахмал буюу 250 мг-ийн 4 шахмал тус тус ууж хэрэглэнэ. Дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд 3 долоо хоногийн дараа бэлдмэлийг дахин уух хэрэгтэй.

Сайн байна уу.гэльминтокс 125мгтай эмийг 5настай 13кг жинтэй хүүхдэд хэдийг уулгах бэ.аптикын хүн 2бүтэн талтай өгөөд сарын дараа дахиад 2бүтэн талтай өг гэх юм.ингээд нийт 5ширхэг уух нь зөв үү

Сайн байна уу . 10 кг тутамд 1 ширхэг бодож ууна .Дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд 3 долоо хоногийн дараа бэлдмэлийг дахин уух хэрэгтэй.

1 udaa uugaad her hugatsaanii daraa huuhdiin gedesnees buren garch duusdag yum bol.? huuhded uulgaad 8 tsagiin daraa utguniig ni harahad amid horhoi bas ih l haragdaad bh yum?.........

Сайн байна уу шаардлагатай бол 14 хонгийн дараа давтаж уулгана . ариун цэврийн дэглэм сайн сахих хэрэгтэй

сайн бн уу. Насанд хүрсэн 50 кг жинтэй, эмийн санч нь 5 ширхэгийг уу гэх юм гэтэл эмийн заавар дээрээ 75 кг-аас доош жинтэй бол 3 ширхэг л гэж байна аль нь юм бол?

Сайн байна уу 75 кг-аас бага жинтэй насанд хүрсэн хүнд нэг удаа 6 хэмжигч халбага суспенз эсвэл 125 мг-ийн 6 шахмал буюу 250 мг-ийн 3 шахмал ууна

Сайн байна уу 10хоногтой хөхүүл үед уух цагаан хорхойн эм байдаг болов уу

Сайн байна уу шимэгч хорхойн эмийг хөхүүл эх хэрэглэхгүй. Баярлалаа

Сайн байн уу ? 80кг жинтэй хүн 250мг -ийн 4 ш эмиийг нэг дор уух нь зөв үү?

Сайн байна уу. Тиймээ зөв.

Сайн байна уу, энэ эмийг өглөө нь уучихаад байхад орой нь идэвхжээд бөгс загатнаад байх юм. Эмэнд дийлдэхгүй байна гэсэн үг үү?

Сайн байна уу,Тийм зүйл байхгүй өтгөнтэй хамт гадагшлуулдаг байгаа.Эмчийн зааврын дагуу 3 хоног дараалан хэрэглэх ёстой.Мөн ариун цэврийн дэглэм сайн баримтлах хэрэгтэй.Баярлалаа

Сайн байна уу, Гелментокс цагаан хорхойг л устгадаг, өндгийг нь устгадаггүй гэж үнэн үү. Тийм учраас 3 хоног дараалж уух ёстой байдаг юм уу?

Сайн байна уу тиймээс дахин 14 хоногийн дараа давтан уулгаж байгаа. Баярлалаа

2 nastai 13 kg.tai huuhed, 6 nastai 18 kg.tai huuhded gelimintoks 125. Tai shahmal emiig yamar hemjeegeer heden udaa uguh ve

Сайн байна уу,6-аас доош настай хүүхдэд 10 кг жин хүртэл хүүхдэд өдөрт нэг удаа 125мг шахмалаар,6-аас дээш настай хүүхдэд нэг удаа 10 кг жин тутамд 125 мг шахмалаар өгнө. 2настай хүүхдэд 125 мг р өдөрт нэг удаа ,6 настай хүүхдэд 250 мг буюу 125мг шахмалаар 2 ш ууна өдөрт 1 удаа өгнө.Дахилтаас сэргийлэхээр 14 хоногийн дараа давтан 1 удаа хэрэглэнэ.Баярлалаа

Сайн байна уу. 8 настай хүүхдэд энэ эмийг ямар тунгаар уулгах вэ? Хэд хоног уух вэ?

Сайн байна уу эмчилгээний тунгаар 1ш өдөрт нэг удаа 3 өдөр ууна. Баярлалаа

Вермокс 100мг гэсэн эмийг насанд хүрсэн хүн өдөрт хэдэн ширхэгээр уух юм бэ? Нийтб 6 ширхэг эм бна. Эм зүйч өдрийн 1-ээр гэсэн тэгэхээр 6 хоног уух шаардлагатай юм уу??

Сайн байна уу ямар шимэгч хорхойнд уухаас хамаарч тун нь өөр өөр шинжилгээ өгөөд тунгаа тогтоох хэрэгтэй. Баярлалаа

гельминтокс шахмал эмийг зажилаж уудаг юм уу? зальгидаг юм уу?

Сайн байна уу ? Гельминтокс бол шимэгч хорхой шимэгдүүлэх үйлдэлтэй. Та зальгаж уугаарай

гельминтоксыг 250 мг-р 1 өдөрт нэг дор 3 ширхэгийг уугаад, энэ жороор ахиад 3 хоног уух юмуу. 65 кг жинтэй хүн

Сайн байна уу, гельминтоксыг 250 мг-р 1 өдөрт нэг дор 3 ширхэгийг ууна,/1л удаа гэсэн үг/ Дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд 3 долоо хоногийн дараа бэлдмэлийг дахин уух хэрэгтэй.

Энийг өглөө уугаад сургуульдаа явахад хичээл дээр гүйлгэх үү

Сайн байна уу. Гаж нөлөө нь илрэх байдлаар зарим тохиолдолд суулгаж болно.

Өглөө уух уу орой уух уу

Сайн байна уу. Өглөөний цайны дараа уух нь тохиромжтой.

Өглөө уух уу орой уух уу

Сайн байна уу. Өглөөний цайны дараа уух нь тохиромжтой.

Энийг өглөө уугаад сургуульдаа явахад хичээл дээр гүйлгэх үү

Сайн байна уу. Гаж нөлөө нь илрэх байдлаар зарим тохиолдолд суулгаж болно.

8 сартай хүүхэдтэй хөхүүл ээж ууж болох уу? Яаж уух вэ?

Сайн байна уу та зентел гэж эм уух хэрэгтэй. Уух үедээ хүүхдээ түр хугацаагаар хөхүүлэхгүй байх хэрэгтэй. 1ш өдөрт нэг удаа ууна. Баярлалаа

Сайн байна уу? 14кг жинтэй, 32сартай хүүхдэд 125мг.тайгаас гурван өдөр дараалж 1,1ийг нийт 3 ширхэгийг өгөх үү? 14 хоногийн дараа дахин давтаж өгөх үү?

Сайн байна уу. 250 мг тунтай гельминтокс эмийг 2 хуваасны 1-ээр нэг удаа уулгана.

Sain bnuu . Fluvermal geed nertei tsagaan horhoonii emiig shahmal 100 mg iig Tom hun hediig uuh uu yaj hereglehee medehgui bn

Сайн байна уу,Уучлаарай энэ эм нь моносын эмийн сангаар зарагддаггүй юм байна.Тэгэхээр манай дээр энэ эмийн заавар хараахан байхгүй байна.

Sain bnuu . Fluvermal geed nertei tsagaan horhoonii emiig shahmal 100 mg iig Tom hun hediig uuh uu yaj hereglehee medehgui bn

Сайн байна уу,Уучлаарай энэ эм нь моносын эмийн сангаар зарагддаггүй юм байна.Тэгэхээр манай дээр энэ эмийн заавар хараахан байхгүй байна.

Гэр бүлээрээ хэрэглэнэ гээд эмч 11 сартай хүүхдэд 125мг аар 1ш .р өдөрт нэг удаа 6 хоног уух, 3настай хүүадэд 250мг аар өдөрт нэгээр 3 өдөр, надад болохоор албендозол 400мг нэг удаа уухыг бичиж өгсөн. Зүгээр үү зөвлөөч. Баярлалаа

Сайн байна уу гэр бүлийн нэг гишүүнд шимэгч хорхой илэрсэ бол бүгд уух хэрэгтэй. Тун нь зүгээр байна. 11сартай хүүхдэд 125мг-р 3 өдөр өгнө.Баярлалаа

Sain ba uu? Gelimintoks emiig 10 kg tutamd negeer 3 udur daraalan uuh yumuu? Daraa ni 14-21 honogiin daraa davtan heden udur uuh be? Bayarlalaa

Сайн байна уу,10кг тутамд нэг шахмалыг уугаад 21 хоногийн дараа тэр тунгаараа дахин нэгийг давтан халдвараас саргийлэхээр ууна.Баярлалаа

Sain ba uu? 10 kg tutamd negiig 3 udur daraalan uugaad 14-21 honogt dahin uuh uu?

Сайн байна уу,10кг тутамд нэг шахмалыг уугаад 21 хоногийн дараа тэр тунгаараа дахин нэгийг давтан халдвараас саргийлэхээр ууна.Баярлалаа

3nastai hvvhded printel gd uusmaliig yaj uulgah we

Сайн байна уу? Уучлаарай принтел гэж уусмал байхгүй та нэрийг нь дахин лавлана уу?

Сайн байна уу? 3 настай хүүхдэд 250тай тунг бичиж өгсөн байхын, уулгаж болох уу

Сайн байна уу. Эмчийнхээ бичиж өгсөн зааврын дагуу угаарай.

сайн байна уу. Солонгосын Аллком гээд 4 ширхэгтэй шимэгч хорхойн эмийг яаж хэрэглэх заавар өгөөч

Сайн байна уу,энэ эмний олон улсын нэршил нь юу вэ? Энэ нэрээрээ моносоор зарагдахгүй байгаа тул энэ эмний заавар байхгүй байна.Та эмний олон улсын нэршлийг нь хэлбэл зөвлөгөө өгөх боломжтой.Баярлалаа

Хүмүүсийн асуултуудыг уншаад ч ерөөсөө ойлглхгүй юм. Өнөөдөр моносын аптекаас баахан асууж байгаад авсан. Том хүн өдөрт 1ш ууна гэсэн. 3ш уухгүй юмуу гэхэд үгүй гэсэн. Тэгээд 1ш уусан шдээ. Энд болохоор 3ш нэг дор ууна гэсэн байхын. Эсьэл 3өдөр турш өдрийн 1ш уух юмуу

Сайн байна уу, кг шингээсээ хамаарна, 3 өдөр дарааллан уудаг байгаа

сайн байна уу 50 кг жинтэй гээд 125 мг аар 5 ширхэгийг нэг дор уучихсан. Хэрэглсний дараагаар шимэгч хорхой илрүүлэх шинжилгээ өгвөл эерэг гарах ууу хэр үр дүнтэй вэ заавал дахин ууж байж шинжилгээний хариу зөв гарах уу

Сайн байна уу. 7-14 хоногийн дараа давтауж хэргэлсний дараа шинжилгээгээ өгөөрэй.

Sain bnau. Nasand hursen hun udurt 3shirhegeer 3honog uuhn zowuu?! Tgd bas 3doloo honogiin daraa uuhda 3shirheger uuhu 1shirhegeer ymuu

Сайн байна уу та кг жиндээ тооцож хэдэн ширхгээр уухаа шийднэ. Тэр тунгаараа уугаад мөн 7 хоногийн дараа иэр тунгаараа л ууна. Баярлалаа

Сайн байна уу? Энэ эмийг 1өдөр 3ланг нь зэрэг уух юмуу эсвэл 3н өдөр дарааллаж 1,1гээр уух юмуу? comment-уудыг уншаад бүр ойлгохоо байлаа

Сайн байна уу,хэдэн кг жинтэй хүн бэ?75 кг-аас бага жинтэй насанд хүрсэн хүнд нэг удаа 6 хэмжигч халбага суспенз эсвэл 125 мг-ийн 6 шахмал буюу 250 мг-ийн 3 шахмалаар нэг дор өглөө өлөн дээрээ ууна.75 кг-аас илүү жинтэй насанд хүрсэн хүнд нэг удаа 8 хэмжигч халбага суспенз эсвэл 125 мг-ийн 8 шахмал буюу 250 мг-ийн 4 шахмалаар тус тус ууна.Тэгээд дахин 21 хоногийн дараа давтан тунг дээрхи тунгаар хэрэглэнэ.

Hariult ugch bga emch nar hurtel zuruutei hariulsan bhiima.tom hun 250iar 1sh udurt 1 uda.huuhed 125taig 1 uda.teged 7 honoog ahin uugad 21 honog deeree dawtan gesen.deer zaawar deeree 21 honog gesen bhad door ni 14 honog dawtana gehii.eswel neg emch ni 3 udur daraalan uuna gehii.nuguuh 7 honogiin daraa ghii.ugee niiluuldee.

Сайн байна уу. Бактер өндөр гарсан байна . Энэ тохиолдолд эмчийн заавраар антибиотик эмчилгээ авах ёстой.

sn.bnuu all com 4sh ene emiig heregleh argiig helj uguuch. Olon.ulsiin nershil ni flubendazole

сайн байна уу?Ердийн тун - тунг 1 кг жинд нь 12,5 мг байхаар тооцож 1 удаа ууна. Өөрөөр хэлбэл: 6-аас доош настай хүүхдэд нэг удаа 10 кг жин тутамд 1 хэмжигч халбага суспенз. 6-аас дээш настай хүүхдэд нэг удаа 10 кг жин тутамд 1 хэмжигч халбага суспенз эсвэл 125 мг-ийн 1 шахмал 75 кг-аас бага жинтэй насанд хүрсэн хүнд нэг удаа 6 хэмжигч халбага суспенз эсвэл 125 мг-ийн 6 шахмал буюу 250 мг-ийн 3 шахмал 75 кг-аас илүү жинтэй насанд хүрсэн хүнд нэг удаа 8 хэмжигч халбага суспенз эсвэл 125 мг-ийн 8 шахмал буюу 250 мг-ийн 4 шахмал тус тус ууж хэрэглэнэ. Дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд 3 долоо хоногийн дараа бэлдмэлийг дахин уух хэрэгтэй.баярлалаа

Сайн байна уу жирэмсн хүн юу уух вэ манай 2 хүүхэд бас уусан цаг

Сайн байна уу, хяналтын эмчдээ хандаарай манайхаас зөвлөгөө өгөх боломжгүй байгаа, Баярлалаа

Сайн байна уу, 3 настай хүүхэд гелментокс 3 өдөр 250 мг-р уусан, ахин 7 хоногийн дараа томорсон цагаан хорхой гарахад нь Хүүхдийн түргээ н лүү залгаад ууж болохыг асуухад үргэлжлүүлж өг гэсэн. 2 өдр өгөөд бна энэ хор нөлөөтэй юу

Сайн байна уу кг жинд нь тунг тооцож бодож өгнө. Давхар ариун цэвэр маш сайн сахих хэрэгтэй. Баярлалаа

Ойлгосонгүй Золжаргал эмчээ, би зүгээр л хортой юу гэж асууж бгаа юмаа. Ямар ч гэсэн та хэдийн зөвлөгөөг харахад тунг би хэтрүүлсэн бололтой. Хэр хортой вэ гэдгийг хариулаад өгөөч, 3 настай 13 кг

сайн байна уу Гаж нөлөө: Хоол боловсруулах зам талаас заримдаа дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах, хоолны дуршил буурах (ихэвчлэн шимэгч хорхой устаж байгаатай холбоотойгоор илэрдэг); харшлын урвал - арьс загатнах, чонон хөрвөс, экзантема; богино хугацаанд элэгний трансаминазын идэвхижил бага хэмжээгээр нэмэгддэг; толгой өвдөх, толгой эргэх, ядрах, нойрмоглох эсвэл нойргүйдэл, сонсгол муудах, нүдэнд хий юм үзэгдэх, ухаан балартах, бадайрах, халуурах зэрэг шинжүүд илэрнэ. Анхааруулга: Элэгний өвчтэй бол эмчдээ заавал хэлж анхааруулна. Дахин халдвар авахаас сэргийлэн ариун цэврийн дэглэм чанд баримтална: гараа тогтмол угаах, хумсаа авах, хумс завсарын хирийг цэвэрлэх, хошного орчим маажихгүй байх, дотуур хувцас болон орны даавууг өдөр бүр сольж байх. Гэр бүлийн гишүүдийг хамтад нь эмчилнэ. Халдвартай хүнд ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байж болно. Эмчилгээ дууссаны дараа өтгөн ялгадасанд шимэгч хорхойн өндөг байгаа эсэхийг хянах шинжилгээ хийнэ.

Sain bn uu? Gelmintoks-n uuh davtamj her bdg ve? Sar garangiin umnu (barag 2 sariin umnu) ene emiig uugaad teed doloo homogiin daraa ni dahij davtaj uugaad orhison yum.. getel dahiad tsagaan horhoitchih shig bolhiin, odoo dahij uuj bolhuu? Baby maani odoo 1 oi 3 sartai (umnu 1 oi 1 sartaida uusan)

сайн байна уу?бага насны хүүхдэд уулгаж байгаа бол заавал эмчийн заавар,зөвөлгөөний дагуу уулгаарай.дур мэдэж хэрхэвч эм уулгаж болохгүй,Дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд 3 долоо хоногийн дараа бэлдмэлийг дахин уух хэрэгтэй.баярлалаа

Sain bn uu? Gelmintoks-n uuh davtamj her bdg ve? Sar garangiin umnu (barag 2 sariin umnu) ene emiig uugaad teed doloo homogiin daraa ni dahij davtaj uugaad orhison yum.. getel dahiad tsagaan horhoitchih shig bolhiin, odoo dahij uuj bolhuu? Baby maani odoo 1 oi 3 sartai (umnu 1 oi 1 sartaida uusan)

сайн байна уу?бага насны хүүхдэд уулгаж байгаа бол заавал эмчийн заавар,зөвөлгөөний дагуу уулгаарай.дур мэдэж хэрхэвч эм уулгаж болохгүй,Дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд 3 долоо хоногийн дараа бэлдмэлийг дахин уух хэрэгтэй.баярлалаа

75 кг аас дээш жинтэй хүн нэг удаа 250 мг-ийн 3 ширхэг эмийг (Гельминтоныг) нэг дор уугаад л болоо гэж ойлголоо. Харин дахихгүй гэж үзвэл 3 хоногийн дараа дахин энэ тунгаар нэг удаа уух уу?

Сайн байна уу? тунг 14 хоногын дараа дахин давтана. Баярлалаа

13tai 50 kg jintei huuhed yaj uuh ve ene em ur noloo her ih sain be

Сайн байна уу? 625мг-р өглөө өгөөд дахин 14 хоногын дараа тунг давтана баярлалаа

гелминтоксыг цагаан хорхойтоод 4жил болж байгаа хүн 3өдөр дараалан уугаад ахиад 21хоногийн дараа давтан ууж болох уу

Сайн байна уу, эмнэлэгт хандана шинжилгээ хийлгэнэ эмчээс зөвлөгөө авна уу, Баярлалаа

анкилостомозын халдвар гэдэг нь аскаридозын олон жил болсон хүнд хэлбэр мөн үү

Сайн байна уу, дотрын нарийн мэргэжлийн эмчид хандана уу, Баярлалаа

гельминтоксыг яаж уух вэ 3 ширхэгтэй юм байна лээ 3 өдөр дараалана уух зөв үү 4 настай хүүхэд

Сайн байна уу, кг жинд нь боддог тул 1800-1883 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу, Баярлалаа

Em haana zarj bnaa

Сайн байна уу. ALL COM гээд энэ эмийг хэрэглэх заавар мэддэгүй. хэлээд өгөөч

Сайн байна уу, моносоор зарагддаггүй тул нарийн зааварыг өгөх боломжгүй байна

би 85 кг тай 250 мг нь нэг ш гээр нь 3 өдөр уучлаа буруу ойлгоод одоо яахуу

сайн байна уу эмийн нэрээ бичээрэй.

гельминтокс 250 мг

48 kg jintei 16 tai huuhded yaj uulgah ve tsagaan horhoitood neleen heden sar bolson eldev em uugaad zagtnah zoviur ni l bagassa er edgerj uguhgui uma yaj heregleh ve

Сайн байна уу?ямар нэртэй эм асууж байна вэ.Ер нь кг жинд нь болон насанд нь бодож өгдөг байгаа,мөн цагаан хорхойн шинжилгээ өгсөн үү

48 kg jintei 16 tai huuhded yaj uulgah ve tsagaan horhoitood neleen heden sar bolson eldev em uugaad zagtnah zoviur ni l bagassa er edgerj uguhgui uma yaj heregleh ve

Сайн байна уу?ямар нэртэй эм асууж байна вэ.Ер нь кг жинд нь болон насанд нь бодож өгдөг байгаа,мөн цагаан хорхойн шинжилгээ өгсөн үү

Сайн байна уу 65 кг жинтэй хүн уугаад зүгээр болохгүй юм. Зентел зөндөө олон удаа ууж байсан бас пирантел гээд суспензийг (Oxford гэсэн бичигтэй эм) танайхаас авч уугаад бас зүгээр болохгүй юм. Өглөө, орой аль алинд нь дараалсан 3-4 хоног ууж үзсэн. Махан хоол идээгүй үед өглөө өдөр орой алинд нь ч байнга бөгс загатнаад маш хэцүү байх юм яавал дээр вэ эмч ээ? Ариун цэвэрээ сайн сахиж байгаа.

сайн байна уу нарийн мэргэжлийн эмчид хандан шинжилгээ өгөөд үзээрэй ямар шимэгчээс хамаараад нэг удаа уух тун давтан уух тун нь өөр өөр.

Шинжилгээ хаана яаж өгч хаана үзүүлж эмчлүүлэх вэ мэргэжлийн эмч гэхээр юуны эмчид үзүүлэх вэ дотрын эмчид үзүүлэх үү?

Сайн байна уу юуны шинжилгээ вэ

Шинжилгээ хаана яаж өгч хаана үзүүлж эмчлүүлэх вэ мэргэжлийн эмч гэхээр юуны эмчид үзүүлэх вэ дотрын эмчид үзүүлэх үү?

юуны шинжилгээ вэ

Шимэгч хорхойн Шинжилгээ хаана яаж өгч хаана үзүүлж эмчлүүлэх вэ мэргэжлийн эмч гэхээр юуны эмчид үзүүлэх вэ дотрын эмчид үзүүлэх үү?

сайн байна уу харьяа дүүргийн эмнэлэгт эсвэл хувийн лабораторт өгч болно халдвартын эмчид хандаарай.

Сайн байна уу 4 настай 15,5 кг жинтэй хүүхдэд яаж уулгах вэ 125мг гэсэн бна хайрцган дээрээ өдөрт 1ш-г уух юм уу

сайн байна уу ямар эм асууж байна вэ

Сайн бну танай дээр бга шимэгч хорхой устгагч эмүүдэс аль нь илүү үр дүн сайтай вэ

сайн байна уу.гельминтокс,вермокс гэх зэрэг олон төрлийн эм байгаа_хэрэв таньд дахин уусан ч эм нөлөөлхгүй байвал та шимэгчийн шинжилгээ өгөөд үзээрэй.ер нь бол уухаасаа өмнө өгөх ёстой байдаг.Хариун дээр тулгуурлан бас тунг тогтоодог байгаа.баярлалаа

Tohirson tunguudaaraa 1 udur uugaad

None

Хөхүүл 4сартай ээж гельминтокс ууж болох уу?

сайн байна уу. хөхүүл үед хэрэглэхгүй.

Сайн бна ууу би 20 настай цагаан хорхой нь хэсэг хугацааны давтамжтай илрэээд бхын мааа 67 кг яаж уух вэ зөвлөөөч орой болрюхооор их дарамттай байна ? зөвөлгөө өгсөнд баярлалаа

Сайн байна уу гельминтокс 250 мг эмийг 3шахмалыг 1 удаа уугаарай, 21 хоногын дараа ахин давтан энэ тунгаар нэг удаа ууж болно баярлалаа.

Сайн бна ууу би 20 настай цагаан хорхой нь хэсэг хугацааны давтамжтай илрэээд бхын мааа 67 кг яаж уух вэ зөвлөөөч орой болрюхооор их дарамттай байна ? зөвөлгөө өгсөнд баярлалаа

Сайн байна уу гельминтокс 250 мг эмийг 3шахмалыг 1 удаа уугаарай, 21 хоногын дараа ахин давтан энэ тунгаар нэг удаа ууж болно баярлалаа.

Сайн байна уу. Энэ эмийг уугаад бүрэн устдаг юмуу. Өмнө нь 2сард цагаан хорхойдож бсан юмаа гэтэл сая дахиад цагаан хорхойдчихлоо. Өмнө нь бас энэ эмийг ууж бсан юмаа. 2ш уугаад 14 хоногийн дараа дахиаж 2ш ууж бсан. 4 настай хүүхэд. Яагаад дахиад цагаан хорхойдчихдог юм болоо.

Сайн байна уу? Хүүхэд нь цэцэрлэгт явдаг уу? Дахин халдвар авсан байх магадлалтай .Эмээ солиод үзээрэй.Вермокс,гельминтокс гэж эмүүд байгаа.Баярлалаа.

Цэцэрлэгт явдаг ер нь хамгийн сайн эм нь ямар эм бэ. Туулга ууж болдог юмуу. Мөн сармис бөхөсрүү нь хийчдэг гээд бсан тэр үнэн үү.

Сайн байна уу ? Вермокс,гельминтокс гээд эмүүд байгаа.Туулга болон сармис хэрэглэж болохгүй .Баярлалаа .

Sain bnuu manai xvvxed 11sartai tsagan xorxoitoi gd гeльминтокс ged emig 125мг uusan neg udaa ugd vr dvngui bgma daxij uuj bolih uu

Сайн байна уу 14 хоногын дараа дахин нэг тун ууна. Арилахгүй бол та өрхийн эмчдээ хандаарай. Баярлалаа

Sn bnu ymar emchid ene shinjilgeeg ogoh uu?

None

Ymar neg shimegchtei bolson esehiig ymar emchid n uzuulj shinjelgee ogoh bol?

Сайн байна уу,дүүргийн эмнэлэгт очиж шимэгчийн шинжилгээ өгнө.Баярлалаа.

sain bnu. oi 6 sartai huuhded nuntaglaj bgad usaar daruulj ogch bolohuu.

Сайн байна уу,болно.Баярлалаа.

ene em ni dotroo 6 shirhegtei yum bnle. tgd ehleed 3honog olon bhda uugaad 3 honog zawsarlaad dahiad 3 honog uu gsn. niileed 9honog ni neg kurs bolno gj bsan. ene unen uu. oi 6sartai huuhded.

Сайн байна уу,3 өдөр уугаад 7-14хоногийн дараа дахин шинж тэмдэг илэрвэл 1 ширхэгийг ууна.Баярлалаа.

Солонгосын цагаан хорхой эм байна уу? ямар үнэтэй.Олон хэрэгтэй байна 91815402

Сайн байна уу Аллком гээд 4ширхэгтэй шахмал эм байгаа. Үнэ 6200. Та 1800-1883 лавлах утсанд холбогдож захиалгаа өгөөрэй. Баярлалаа