Гинкобал 3.5мг/мл-5мл №10
40,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-2,000₮
-6%-2,400₮
-8%-3,200₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Өдөр бүр 5-10 мл тунг булчинд эсвэл венийн судсанд тарина.
Тархины цусан хангамж, цусны эргэлт, сэтгэн бодох үйлийн хямралын шинж илэрсэн үед, нойргүйдэх, толгой эргэх, чих шуугих, толгой өвдөх, хараа өөрчлөгдөх, ой тогтоолт муудах, сэтгэл түгших, сэтгэл гутрах, сонсгол буурах, хэл яриа өөрчлөгдөх зэрэг судас болон бодисын солилцооны шалтгаант хямрал, захын артерийн судасны хямрал буюу судас хатуурал ба чихрийн шижингийн шалтгаант судасны эмгэг, захын артерийн судасны бөглөрөх эмгэг-бөглөрөлтөт эндоваскулит, Рейногийн хам шинж, даавар болон мэдрэл зохицуулалтын хямралаас үүдсэн судасны эмгэгийн шалтгаант тэжээлийн дутагдал зэргийн үед хэрэглэнэ.
1 мл тутамд Гинкго навчны ханд 3.5 мг (Гинкго флавон гликозидын 0.84 мг-тай дүйцэхүйц). Тогтворжуулагч Д-сорбитол 40 мг. Туслах бодис натрийн гидроксид, этанол, тарианы ус
Бэлдмэл хэт мэдрэг хүмүүс, хэт мэдрэмтгий байдал үүсч байсан өгүүлэмжтэй, жирэмсэн эмэгтэйчүүд, жирэмсэн байж болзошгүй эмэгтэйчүүд хэрэглэхгүй. Тарилгын шингэн бүхий туншилыг задлахад шилний хэлтэрхий уусмалд орох нь гаж нөлөөний шалтгаан болох магадлалтай. Иймээс туншилыг болгоомжтой задалж шилний хэлтэрхий орохоос сэргийлнэ үү. Мөн өндөр настан болон хүнд өвчтөнд хэрэглэхдээ болгоомжтой хандана уу. Ходоод гэдэсний бага зэргийн хямрал, цусны эргэлтийн хямрал (цусны даралт буурах, толгой эргэх, толгой өвдөх, зүрх дэлсэх), нойргүйдэл, арьсны харшил зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2020-07-05 12:20:57
Гинклбал тариаг өдөр бүр 5 мл тунг булчинд хийхээр бол хэдэн удаа буюу энгийн курс эмчилгээнд хэдэн удаа тариулбал зохистой вэ
Хэрэглэгч2020-07-05 12:20:53
Гинклбал тариаг өдөр бүр 5 мл тунг булчинд хийхээр бол хэдэн удаа буюу энгийн курс эмчилгээнд хэдэн удаа тариулбал зохистой вэ
Хэрэглэгч2020-05-30 13:48:26
dusalaar hiihed yaj hiih talaar medeelel uguuch
Их эмч2020-05-30 18:20:30
Сайн байна уу. Эмчийн заалтаар хийнэ . Эмчдээ үзүүлээрэй. Баярлалаа
Хэрэглэгч2020-05-30 13:46:45
dusalaar hiij boloh uu?
Их эмч2020-05-30 18:20:36
Сайн байна уу.
Хэрэглэгч2019-11-18 14:15:55
яаж тарих вэ