Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Тотема 10мл №20

Үнэ

28000 ₮
Төмөр дутагдлын цус багадалтын эмчилгээнд хэрэглэнэ. Мөн хоол хүнснээс авах төмрийн хэмжээ хангалтгүй үед болон төмрийн дутагдалд орох өндөр эрсдэлтэй хүмүүс (жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, өсвөр насныхан, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, өндөр настан) урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ Эмчилгээний зорилгоор:насанд хүрэгсдэд  хоногт 100-200мг төмөр буюу 2-4 ампул,3-аас дээш насны хүүхдэд хоногийн тун 1 кг жинд 3-7 мг төмөр байхаар тооцон 2-4 хуваан хэрэглэнэУрьдчилан сэргийлэх зорилгоор: жирэмсний сүүлийн 6 сарийн турш (жирэмсний 4-р сараас эхлэн) хоногт 1 ампулыг хэрэглэнэ. Бие дэхь төмрийн нөөц сэргэх хүртэл буюу 3-6 сар бэлдмэлийг хэрэглэнэЭмчилгээ эхэлснээс хойш доод тал нь 3 сарын дараа эмчилгээний үр дүнг хянах нь зүйтэй Хэрэглэх арга: Ампулын үзүүрийг аюулгүй хагалахын тулд цаасан хайрцагнаас тасархай шугамын дагуу урж аван, дундуур нь нугална уу.  Ампулын 2 үзүүрийг хагалан, уусмалыг аяганд хийх ба энгийн болон чихэрлэг эсвэл спирт агуулаагүй ундаанд уусгана. Бэлдмэлийг хоол идэхийн өмнө хэрэглэх нь тохиромжтой боловч тухайн хүний урвалаас хамааран хэрэглэх хугацаа болон тунг тохируулна  Ампулыг нээснээс хойш 24 цагийн дотор хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар



  • Төмөр дутагдлын цус багадалтын эмчилгээнд хэрэглэнэ. Мөн хоол хүнснээс авах төмрийн хэмжээ хангалтгүй үед болон төмрийн дутагдалд орох өндөр эрсдэлтэй хүмүүс (жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, өсвөр насныхан, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, өндөр настан) урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ

  •  Эмчилгээний зорилгоор:

  • насанд хүрэгсдэд  хоногт 100-200мг төмөр буюу 2-4 ампул,

  • 3-аас дээш насны хүүхдэд хоногийн тун 1 кг жинд 3-7 мг төмөр байхаар тооцон 2-4 хуваан хэрэглэнэ

  • Урьдчилан сэргийлэх зорилгоор: жирэмсний сүүлийн 6 сарийн турш (жирэмсний 4-р сараас эхлэн) хоногт 1 ампулыг хэрэглэнэ. Бие дэхь төмрийн нөөц сэргэх хүртэл буюу 3-6 сар бэлдмэлийг хэрэглэнэ

  • Эмчилгээ эхэлснээс хойш доод тал нь 3 сарын дараа эмчилгээний үр дүнг хянах нь зүйтэй

  •  Хэрэглэх арга: Ампулын үзүүрийг аюулгүй хагалахын тулд цаасан хайрцагнаас тасархай шугамын дагуу урж аван, дундуур нь нугална уу.  Ампулын 2 үзүүрийг хагалан, уусмалыг аяганд хийх ба энгийн болон чихэрлэг эсвэл спирт агуулаагүй ундаанд уусгана. Бэлдмэлийг хоол идэхийн өмнө хэрэглэх нь тохиромжтой боловч тухайн хүний урвалаас хамааран хэрэглэх хугацаа болон тунг тохируулна

  •   Ампулыг нээснээс хойш 24 цагийн дотор хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Төмөр дутагдлын цус багадалтын эмчилгээнд хэрэглэнэ

Найрлага

  • Үйлчлэгч бодис: Төмрийн глюконатад агуулагдах цэвэр төмөр-50мг, Марганцын глюконатад агуулагдах цэвэр марганц-1,33мг, Зэсийн глюконатад агуулагдах цэвэр зэс- 0,7мг

  • Туслах бодис: Глицерин, шингэн глюкоз, сахароз, усгүйжүүлсэн нимбэгний хүчил, цитрат натри, бензоат натри, полисорбат 80, чихрийн өнгө оруулагч (E150c), «тутти фрутти» үнэр оруулагч, эрдэсгүйжүүлсэн ус агуулагдана         

Бүтээгдэхүүний анхааруулга

  •  Гаж нөлөө: Өтгөний өнгө харлах, хоол боловсруулах замын хямрал. Цээж хорсох, дотор муухайрах,  бөөлжих, өтгөн хатах, туулгах, аюулхай орчим өвдөх, шүдний өнгө харлах

  • Төмрийн дутагдалтай холбоогүй цус багадалт, төмрийн ачааалал (гемохроматоз, гемосидероз), бэлдмэлийн найрлага дахь бодист хэт мэдрэг хүмүүс, 3-аас доош насны хүүхдүүд, төмрийн ачааалал (гемохроматоз, гемосидероз), ходоод, дээрхи гэдэсний шархлааны сэдрэлийн үе хар тугалганы хордлого зэрэгт эсрэг заалттай

  • Онцгой заалтууд:

  • Цай их хэмжээгээр хэрэглэх нь төмрийн шимэгдэлтийг бууруулна. Шүдний эмаль харлахаас сэргийлэн амны хөндийд уусмалыг удаан хугацаагаар байлгахгүй байх. Чихрийн шижинтэй өвчтөнд хэрэглэхдээ 10 мл бэлдмэлд 3 г сахароз агуулагдаж буйг тооцох шаардлагатай

Sn bn uu bi 4weektei jiremsen teged tonustai gesen vitamin e bas poliin hvchil uuj bgaa eniig bas hamt uuj boloh bolow uu

Сайн байна уу хамт хэрэглэж болно. Баярлалаа

Sn bnuu totema-g oi naiman sartai hvvhded ogoh gesiin. Heden gramm jvvs eswl usand nairuulj ogoh bilee

Сайн байна уу? Ууж чадах хэмжээний усанд нь хийгээд уулгаарай. Баярлалаа

сайн байна уу? насанд хүрсэн хүн яаж хэрэглэх вэ?

Сайн байна уу насанд хүрэгсдэд хоногт 100-200мг төмөр буюу 2-4 ампул хэрэглэнэ. Баярлалаа

usand nairuulj heregledeg ymu? yaj nairuulah ve?

Сайн байна уу усанд жүүсэнд найруулаад хэрэглэж болно. Баярлалаа

Сайн байна уу. Төрөөд удаагүй байгаа цус багадалттай гэсэн. Яаж хэрэглэх вэ

сайн байна уу 100мл усанд найруулаад хоолны дараа өдөрт нэг удаа ууна

Sain baina uu? Tsus bagadalttai 26nastai emegtei honogt hedn ampulig uuh we? Heleed ogooch ho

сайн байна уу өдөрт 2с 4 ампулаар уугаарай

Sain uu? Shinjilgeger tsus bagadalttai gj garsan bsn, ghde emch yag tomor dutliin yumu oor shaltgaantai bagadsanuu helj ogoogui yumaa, eniig uuj boloh uu

сайн байна уу Тотема болноо

Сайн байна уу; 5 сар гарантай жирэмсэн юм аа; тотема ууж болох уу; эмчээс асууж амжаагүй байгаа; бас уух зааврыг дэлгэрэнгүй өгч тусална уу

Сайн байна уу, жирэмсний сүүлийн 6 сарийн турш (жирэмсний 4-р сараас эхлэн) хоногт 1 ампулыг хэрэглэнэ. Бие дэхь төмрийн нөөц сэргэх хүртэл буюу 3-6 сар бэлдмэлийг хэрэглэнэ, Ампулын үзүүрийг аюулгүй хагалахын тулд цаасан хайрцагнаас тасархай шугамын дагуу урж аван, дундуур нь нугална уу. Ампулын 2 үзүүрийг хагалан, уусмалыг аяганд хийх ба энгийн болон чихэрлэг эсвэл спирт агуулаагүй ундаанд уусгана. Бэлдмэлийг хоол идэхийн өмнө хэрэглэх нь тохиромжтой боловч тухайн хүний урвалаас хамааран хэрэглэх хугацаа болон тунг тохируулна. Ампулыг нээснээс хойш 24 цагийн дотор хэрэглэнэ.

Хөхүүл хүн хэрэглэж болох уу

Сайн байна уу, Болно,

Хөхүүл хүн хэрэглэж болох уу

сайн байна уу эмчийн заавраар хэрэглээрэй.баярлалаа

Сайн байна уу ходоод өвдөөд байгаа үед яах вэ үргэлжлүүлж уух уу

Сайн байна уу. Та хяналтын эмчдээ хандаарай. Шахмал төмрийн бэлдмэл ууж болно. Баярлалаа.

Сайн байна уу ходоод өвдөөд байгаа үед яах вэ үргэлжлүүлж уух уу

Сайн байна уу. Та хяналтын эмчдээ хандаарай. Шахмал төмрийн бэлдмэл ууж болно. Баярлалаа.

Сайн байна уу төрсний дараа цус алдаад энийг ууж байсын одоо ахиад уух гэсийн хэд нь нэг курс болдог билээ.

сайн байна уу? 3-г ууж байж 1 курс болдог байгаа. төрсний дараа дор хаяж 3-6сар уух ёстой байдаг байгаа баярлалаа.

Сайн байна уу төрсний дараа цус алдаад энийг ууж байсын одоо ахиад уух гэсийн хэд нь нэг курс болдог билээ.

сайн байна уу? төрсний дараа дор хаяж 3-6 сар төмрийн бэлдмэл хэрэглэх ёстой байдаг шүү. баярлалаа.

Сайн байна уу? Төмрийн бэлдмэл фолийн хүчил 2 г өөрөө дур мэдээд ууж болхуу. 1Сартай жирэмсэн. эмч бичиж өгсөнгүй

сайн байна уу? жирэмсний үед уудаг витаминууд нэмэлтээр төмөр фолийн хүчил агуусан байдаг учир та өөрөө дур мэдэж хэрэглэхгүй байхыг зөвлөе. баярлалаа.

Sain bn u,totemag tsus bagadaltand yaj uuh ve,52 nastai emegtei

Сайн байна уу шинжилгээгээр цус багадалт илэрсэн тохиолд ууна. Уухдаа насанд хүрэгчид өдөрт 2 ампулыг жимсний шүүсэнд хийж шүдэндээ хүргэхгүй соруулаар ууна

Тотема уухаар гэдэс гүйлгэж шингэн алдах уу 85 тай хүн уухаартэгээд бх юм баярлалаа

сайн байна уу дээрхи эмийг ууснаар хоол боловсруулах замын хямрал үүснэ.гэхдээ баас харлаж болно ихэнхи тохиолдолд өтгөн хатдаг байгаа. Гаж нөлөө: Өтгөний өнгө харлах, хоол боловсруулах замын хямрал. Цээж хорсох, дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах, туулгах, аюулхай орчим өвдөх, шүдний өнгө харлах .эмчид үзүүлэн зөвөлгөө аваарай.баярлалаа

Сайн байна уу Энэ бэлдмэлийг судасны хананы үрэвсэл буюу васкулеттэй 13 тай хүүхдэд өгч болох боловуу Бөөр нь өвддөг

Сайн байна уу Эмчийн заалтаар хэрэглэж болно. Та эхлээд цусны эмчид хандаж үзлэг, шинжилгээ хийлгэж байж хэрэглээрэй. Баярлалаа

Сайн байна уу. 2 нас 6 сартай хүүхдэд өгч болох уу. Цус багатай гэж шинжилгээгээр гарсан. Эмч төмөртэй витаминаар эмчил гэсэн боловч 8 сарын дараа шинжилгээ өгөхөд үзүүлэлт нь сайжраагүй байсан.

Сайн байна уу.энэ эмийн өг болноо. Эмчээс зөвлөгөө авна уу.

цус багатай юмаа тотемаг уух гэсэн юм 38 эмэгтэй яаж уух вэ

Сайн байна уу,насанд хүрэгсдэд хоногт 100-200мг төмөр буюу 2-4 ампул,Ампулын үзүүрийг аюулгүй хагалахын тулд цаасан хайрцагнаас тасархай шугамын дагуу урж аван, дундуур нь нугална уу. Ампулын 2 үзүүрийг хагалан, уусмалыг аяганд хийх ба энгийн болон чихэрлэг эсвэл спирт агуулаагүй ундаанд уусгана.Ампулыг нээснээс хойш 24 цагийн дотор хэрэглэнэ.Баярлалаа.

Sn bnuu. jiremsnii 7 sartai ymaa.shinjilgeegeer tsus bagadalttai gej garsan. 5sartaigaasa hoish ferrovit 162mgtaig udurt negeer uuj bsn. tgsen emch totema 10mg.taig udurt negeer uugaad ferrovit.oo bas udriin 2or uugaarai gsen. tumuriin udurt awah ystoi hemjee gj bdg biz de. Ingej uuwal ihdehf yu. Ihefwel ayultai yu?

Сайн байна уу Жирэмсэн үед цус багадалттай байвал эмчилгээний зориулалтаар ийм тунгаар ууж болно. Эмч нь шаардлагатай болохоор бичиж өгсөн байх. Баярлалаа

Сайн уу 10 сард хугацаа нь дуусах тотема ууж болох уу

сайн байна уу болохгүй баярлалаа

Сайн байна уу shinjilgee ntr bol uguugui ee bienii ym irheer tolgoi erged nud burelzdeg zuger ued ch gesen tolgoi erged bas ih daardag tsus bagadalt baih geed totema awsan uuj boloh boluu

Сайн байна уу Урьдчилан сэргийлэх тунгаар өдөрт 1 ширхэгээр хэрэглэж болно. Биений юм ирэх үед зовиуртай байвал та эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж тохирох эмчилгээг хийлгээрэй. Баярлалаа

Bienii ym irsen ued uuj bolhuu

Ууж болно. Баярлалаа

Sain bnuu? Hiiswereer torood 10 honoj bga ymaa emch bichij ogson. Yaj uuh ym bol???

Ампулын үзүүрийг аюулгүй хагалахын тулд цаасан хайрцагнаас тасархай шугамын дагуу урж аван, дундуур нь нугална уу. Ампулын 2 үзүүрийг хагалан, уусмалыг аяганд хийх ба энгийн болон чихэрлэг эсвэл спирт агуулаагүй ундаанд уусгана. Бэлдмэлийг хоол идэхийн өмнө хэрэглэх нь тохиромжтой боловч тухайн хүний урвалаас хамааран хэрэглэх хугацаа болон тунг тохируулна. Ампулыг нээснээс хойш 24 цагийн дотор хэрэглэнэ. Баярлалаа

3 сартай жирэмсэн юм аа ханиа дхүрээд бие ѳвдѳѳд бна ямар эм яаж хэрэглнвэл дээр вэ ханиаданд юу уух вэ

Сайн байна уу,инсти,витагрипп ууж болно.Баярлалаа.