
Диосперидин 450мг+50мг №30
64,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-3,200₮

-6%-3,840₮

-8%-5,120₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Хэрэглэх арга ба тун:
Ууж хэрэглэнэ.
Хураагуур судас ба тунгалагын судасны үйл ажиллагааны архаг дутмагшилд (хөл хавагнах, өвдөх, хөл хүн оргих, шөнөөр хөлийн булчин татах, тэжээлийн доройтлоос үүдсэн шархлаа, тунгалагын зогсонгишлоос шалтгаалсан хаван гм): хоногт 2 шахмалыг (нэг нэгээр нь өдөрт хоёр удаа) хооллох үедээ ууна. Долоо хоног хэрэглэсний дараа хоногт 2 шахмалыг нэг дор хооллох үедээ ууж болно.
Архаг шамбарам өвчний үед: хоногт 2 шахмалыг (нэг нэгээр нь өдөрт хоёр удаа) хооллох үедээ ууна. Долоо хоног хэрэглэсний дараа хоногт 2 шахмалыг нэг дор хооллох үедээ ууж болно.
Цочмог шамбарамын үед: эхний 4 хоногт 6 шахмалыг, дараагийн 3 хоногт 4 шахмалыг хооллох үедээ ууж хэрэглэнэ. Хоногт хэрэглэх шахмалуудыг 2–3 хувааж уу.
Нэг удаагийн ээлж эмчилгээ ба тунг өвчний онош ба явц, эмчилгээний үр дүнгээс хамааран эмч тогтооно. Эмчилгээг дунджаар 2–3 сарын турш үргэлжлүүлэх хэрэгтэй.
Хэрэглэх заалт:
- Доод мөчдийн хураагуур судасны болон тунгалагын судасны, үйл ажиллагааны болон органик өөрчлөлтөөс үүдсэн архаг дутмагшлын үед (хөл хавагнах, өвдөх, хөл рүү хүнд оргих шинж бүхий);
- Архаг ба цочмог шамбарам өвчний үед тус тус хэрэглэнэ.
Диосмин 450мг
Гесперидин 50 мг
Онцгой анхааруулга:
Шамбарам сэдэрсэн үед, тухайн бэлдмэлийг хэрэглэснээр зориулалтын бусад эмчилгээг бүрэн орлож чадахгүй. Эмчилгээг үргэлжлүүлэх хугацааг «Хэрэглэх арга ба тун» хэсэгт зааснаас илүү гаргаж болохгүй. Заагдсан хугацаанд эмчилгээ хийх үед өвчтөний эмгэг шинжүүд арилахгүй байвал проктологийн (бүдүүн шулуун гэдэсний нарийн мэргэжлийн) эмчид үзүүлж онош ба эмчилгээг дахин нягтлуулах хэрэгтэй.
Хураагуур судасны цусны эргэлт хямарсан тохиолдолд энэ эмээр эмчилгээг хийхийн зэрэгцээ, амьдралын эрүүл хэв маягийг баримтлах, тухайлбал наранд хэт удаан байх, биеийн жингээ бууруулах, явганаар аялах, шаардлагатй үед цусны эргэлтийг сайжруулахад тусалдаг тусгай оймс өмсөх зэрэг нь эмчилгээг улам үр дүнтэй болгоход тусалдаг.
Жолоо барих болон сэтгэц ба биеийн хөдөлгөөний хариу урвалын өндөр хурд, шаардагдсан хөдөлмөрт нөлөө үзүүлэх эсэх:
Нөлөө үзүүлэхгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-01-02 22:15:51
энэ эмийг хаанаас авах вэ
Их эмч2025-01-02 22:24:24
Сайн байна уу. та ажлын цагаар 1800-1883 руу залгаад 2-1 с лавлаарай
