Омапоне 362мл 3 камертай
105,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-5,250₮
-6%-6,300₮
-8%-8,400₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Омапоне Пери нь венийн судсаар хийх тэжээл бөгөөд 2-оос дээш насны хүүхэд, насанд хүрэгчдэд хоол боловсруулах замын хооллолт хангалтгүй, боломжгүй, хориглох заалттай үед хэрэглэнэ.
Хоол тэжээлийг хоол боловсруулах замаар авах боложгүй үе нүүр ам, гавлын мэс засал, ходоод гэдэсний мэс засал, панкреатитын хүндрэл, түлэгдэл, анорекси, тураал, Кроны өвчин, бөөр элэгний хурц дутагдал, эрчимт эмчилгээ хийлгэж буй өвчтөн, хүнд мэс ажилбар, хавдрын үеийн хими эмчилгээний үед эмчийн зөвөлгөөний дагуу хэрэглэнэ.
3 хэсэгтэй бөгөөд хэсэг тус бүд шаардлагатай шим тэжээлийн бодисууд агуулна.
Бэлдмэлийг зөвхөн эмчийн хяналтанд хэрэглэнэ. Анафилаксийн урвалын ямар нэг шинж тэмдэг (халуурах, загатнах, туурах эсвэл амьсгал алдагдах) илэрвэл дуслаар хэрэглэхийг даруй зогсооно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-11-14 12:05:43
Сахар нь 3н сарын дундаж нь 7.5тай гарсан. Ходоод бага зэрэг цус алдалтаас болоод хоол сойж байгаа хүнд дуслаар хийж болох уу? Мөн амьсгал алдагдаад аппаратанд орсон хүнд үргэлжлүүлэн залгах нь зөв үү?
Их эмч2024-11-14 12:57:50
Сайн байна уу. Эмчлэгч эмчийнхээ заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-07-19 20:18:33
962 байна уу
Их эмч2024-07-19 21:47:36
Сайн байна уу. 18001883 утсаар залгаарай
Хэрэглэгч2024-07-19 20:17:30
Утас?
Их эмч2024-07-19 21:47:44
Сайн байна уу. хариулсан
Хэрэглэгч2023-11-05 16:13:14
Омапоне 362 байгаа юу
Их эмч2023-11-05 16:21:12
Сайн байна уу. байгаа Омапоне 362мл 3 камертай 97700
Хэрэглэгч2023-08-06 09:27:07
Омапоне 362 байгаа юу, яаралтай хэрэгтэй байна.
Их эмч2023-08-06 10:03:46
Сайн байна уу. хүргэлтэнд дууссан байна
Хэрэглэгч2023-08-06 09:27:06
Омапоне 362 байгаа юу, яаралтай хэрэгтэй байна.
Их эмч2023-08-06 10:03:58
Сайн байна уу. хүргэлтэнд дууссан байна
Хэрэглэгч2023-07-02 13:03:33
ЭЛЭГНИЙ ХАТУУРАЛ ТАЙ ЯДАРСАН ХҮНД ХИЙЖ БОЛОХ УУ
Их эмч2023-07-02 14:01:46
Сайн байна уу. эмчийн хяналтанд хийх тул та зөвхөн эмчээсээ асуугаарай
Хэрэглэгч2023-04-17 20:14:02
Pintslinii harshiltai hvn zuer bolowuu
Их эмч2023-04-17 21:37:09
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-04-17 14:53:32
гэрийн нөхцөлд хаана яаж хадгалах вэ
Их эмч2023-04-17 21:41:15
Сайн байна уу. Болгоомжлол ба зөвлөмж 1) Савлагаа нь гэмтсэн бол бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй. 2) Савлагаа доторх тусгаарласан наалт гэмтсэн бол бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй. 3) Амин хүчил болон глюкозын уусмал нь тунгалаг, өнгөгүй эсвэл үл ялиг шар өнгөтэй, липидын уусмал нь цагаан өнгөтэй, нэгэн төрлийн бол бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. 4) Савлагаа доторх 3 тасалгаан дахь агууламжуудыг хольсны дараа бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. 5) Хэрэв ямар нэг бэлдмэл нэмж хэрэглэх бол нэмэлт хошуу ашиглана. 6) Бэлдмэлийг дээрээс доош чиглэлтэй нугалж тусгаарласан уусмалуудыг хольсны дараа нэгэн төрлийн холимог үүсч, ямар нэг тусгаарласан наалтгүй байгааг шалгасны дараа хэрэглэнэ. 7) Энэ бэлдмэлийг нийцэлтэй нь нотлогдсон өөр эмийн бэлдмэлтэй хольж хэрэглэж болно. 8) Дуслын урсгал хэт хурдан байснаас үүсэх эрсдэлээс сэргийлж хурдыг тасралтгүй хянахад боломжтой бол памп хэрэглэхийг зөвлөж байна. 9) Нэг удаагийн хэрэглээнд зориулагдсан.Найруулсны дараа хэрэглээд илүү гарсан уусмалыг устгана. 11.Хадгалах ба тээвэрлэхэд анхаарах зүйлс 1) Орчны хэм 25°C ихгүй байна. 2) Бүтээгдэхүүнийг найруулсан даруйд хэрэглэнэ. Хэрэв найруулсаны дараа шууд хэрэглэхгүй бол 2-8°C хэмд 24 цагаас ихгүй хугацаанд хадгална.
Хэрэглэгч2023-02-09 20:56:12
жишээнь нэг уут тэжээл хэдэн ккал илчлэг болох бэ
Их эмч2023-02-16 05:00:06
Сайн байна уу. Шар буурцгийн цэвэршүүлсэн тос(EP) Триглицеридын дунд гинж (EP) Чидун жимсний цэвэршүүлсэн тос (EP) Омега 3-аар баялаг загасны тос (EP) Антиоксидант: dl-α-Tокоферол (EP) Электролит агуулсан амин хүчил Глюкозын уусмал
Хэрэглэгч2022-01-09 11:09:26
Сахартай хүн хэрэглэж болох уу
Их эмч2022-01-09 18:54:12
Сайн байна уу. Эмчийн заалтаар сахарын хэмжээг тодорхой түвшинд барьсны дүнд хийж болно.
Хэрэглэгч2020-08-18 15:15:02
омапоне 362мл байгаа юу?хэзээ ирэх вэ?
Их эмч2020-08-18 18:18:11
Сайн байна уу. Хавдарын эмнэлгийн арын салтбарт байгаа. Баярлалаа