Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Лориста Н100 100мг/12.5мг №28

Үнэ

25700 ₮
Артерийн даралт ихсэх өвчин (ялангуяа хавсарсан эмчилгээ хийх шаардлагатай өвчтөнд)Хэрэглэх арга ба тун: Өдөрт 1 удаа хоолноос хамааралгүйгээр ууж хэрэглэнэ. Лориста Н100-ийн ердийн эхлэх барих тун нь хоногт 1 шахмал байдаг. Эмчилгээний үр дүн хангалтгүй байгаа тохиолдолд Лориста НД г сольж ууж болноБөөрний үйл ажиллагаа алдагдсан үеийн тугналт: Бөөрний үйл ажиллагаа бага зэрэг алдагдсан өвчтөнд (креатинины клиренс 0.5мл/сек буюу 30мл/минутаас илүү) бэлдмэлийг ердийн тунгаар хэрэглэж болно. Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай буюу гемодиализд буй өвчтөнд уг бэлдмэлийг хэрэглэхгүй. Гиповолеитэй өвчтөнд лозартаны эхлэх тун нь 25мг-аар өдөрт 1удаа хэрэглэх явдал байх ба харин лориста Н шээс хөөх эмийг зогсоон гиповолеми-г зассаны дараа хэрэглэнэ. Бэлдмэлийг хоолтой болон өлөн үедээ хэрэглэж болно. Бэлдмэлийн үйлдлийг завсардуулахгүйн тулд шахмалыг өдөр бүр нэгэн тогтмол цагт хэрэглэнэ. Хэрэв эмээ мартсан бол түүнийг давхарлан ууж болохгүй. Дараагийн удаад бэлдмэлийг ердийн тунгаар тогтоосон хугацаанд л ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацааг хязгаарлахгүй

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Артерийн даралт ихсэх өвчин (ялангуяа хавсарсан эмчилгээ хийх шаардлагатай өвчтөнд)

  • Хэрэглэх арга ба тун: Өдөрт 1 удаа хоолноос хамааралгүйгээр ууж хэрэглэнэ. Лориста Н100-ийн ердийн эхлэх барих тун нь хоногт 1 шахмал байдаг. Эмчилгээний үр дүн хангалтгүй байгаа тохиолдолд Лориста НД г сольж ууж болно

  • Бөөрний үйл ажиллагаа алдагдсан үеийн тугналт: Бөөрний үйл ажиллагаа бага зэрэг алдагдсан өвчтөнд (креатинины клиренс 0.5мл/сек буюу 30мл/минутаас илүү) бэлдмэлийг ердийн тунгаар хэрэглэж болно. Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай буюу гемодиализд буй өвчтөнд уг бэлдмэлийг хэрэглэхгүй. Гиповолеитэй өвчтөнд лозартаны эхлэх тун нь 25мг-аар өдөрт 1удаа хэрэглэх явдал байх ба харин лориста Н шээс хөөх эмийг зогсоон гиповолеми-г зассаны дараа хэрэглэнэ. Бэлдмэлийг хоолтой болон өлөн үедээ хэрэглэж болно. Бэлдмэлийн үйлдлийг завсардуулахгүйн тулд шахмалыг өдөр бүр нэгэн тогтмол цагт хэрэглэнэ. Хэрэв эмээ мартсан бол түүнийг давхарлан ууж болохгүй. Дараагийн удаад бэлдмэлийг ердийн тунгаар тогтоосон хугацаанд л ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацааг хязгаарлахгүй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Фармакодинамик: Үйлдэл нь түүний найрлаганд орсон бодисуудын үйлдлээр нөхцөлдөх нийлмэл бэлдмэл

  • Лозартан: Лозартан нь ангиотензин II рецепторын нэгэн төрөл болох АТ1-ыг хориглогч болно. Ангиотензин II нь янз бүрийн эрхтэнд (судасны гилгэр булчин, бөөрний дээд булчирхай, бөөр болон зүрх г.м.) байрладаг АТ1-рецептортой холбогдож судас нарийсгах, альдостероны ялгаралтыг ихэсгэх зэрэг биологийн олон чухал үйлдлийг үзүүлнэ. Ангиотензин II нь мөн гилгэр булчингийн эсийн пролиферацийг идэвхижүүлдэг. Лозартан нь АТ1-рецепторыг хориглосноор артерийн даралт бууруулах бөгөөд тэр нь эмчилгээний эхний долоо хоног эхлээд яваандаа эрчимжин 3-6 долоо хоногийн дараа тогтворждог

  • Гидрохлоротиазид: Тиазидын бүлгийн шээс хөөх эм болно. Бөөрний алсын сувганцарын түвшинд натри болон хлорын ионы ялгаралтыг ихэсгэдэг. Гидрохлоротиазид эмчилгээний эхэн үед натри болон усны ялгаралт нэмэгдэн судасны шингэний эзлэхүүн багасан артерийн даралт буурч зүрхний шахан гаргах эзлэхүүн багасна. Цусан дахь натри багасан шингэний эзлэхүүн багассаны улмаас ренин-ангиотензин-альдостероны систем идэвхиждэг. Энэхүү хариу урвалын нөлөөгөөр ангиотензин II-ын концентраци ихэсч артерийн даралтын бууралт нь зарим талаар хязгаарлагддаг. Эмчилгээг үргэлжлүүлэхэд гидрохлоротиазидын артерийн даралт бууруулах үйлдэл нь захын судасны ерөнхий эсэргүүцэл буурах дээр суурилагддаг болно. Ренин-ангиотензин-альдостероны систем идэвхижсэний улмаас цусны электролитын тэнцвэр, шээсний хүчил, глюкоз ба лидидэд нөлөөлж артерийн даралт бууруулах үйлдэл нь зарим талаар саармагждаг. Гидрохлоротиазидыг лозартантай хамт хэрэглэхэд артерийн даралт бууруулах үйлдэл нь дэмжигддэг. Түүнээс гадна ангиотензин II рецепторын антагонист нь шээс хөөх эмчилгээний метаболизмын өөрчлөлтийг багасган зүрх болон судасны бүтэцийн өөрчлөлтөнд эерэгээр нөлөөлдөг. Ангиотензин II рецепторын антагонистыг гидрохлоротиазидтай хамт хэрэглэх үндсэн нөхцөлүүд нь аль нэгэн бэлдмэл нь дангаараа үр дүн хангалтгүй байгаа буюу дан эмийг эмчилгээний дээд тунгаар хэрэглэсний улмаас гаж нөлөө ихэссэн зэрэг болно. Энэхүү хослол нь эмчилгээний үр нөлөөг сайжруулж, гаж нөлөөг багасгадаг. Энэхүү хослолын артерийн даралт бууруулах үйлдэл нь ерөнхийдөө 24 цагийн турш хадгалагддаг болно

  • Фармакокинетик:

  • Лозартан: Лозартан нь ходоод гэдэсний замаас сайн шимэгдэнэ. Шимэгдсэний дараа элгээр эхэлж дамжихдаа анхдагч хувирал-д нилээд өртөж идэвхитэй метаболит (ЕХР-3174) ба хэд хэдэн идэвхигүй метаболитуудыг үүсгэдэг. Биохүрэхүй нь ойролцоогоор 33% байдаг. Хоолтой хамт хэрэглэхэд түүний сийвэнгийн концентрацид эмнэл зүйн ач холбогдолтой хэмжээгээр нөлөөлөхгүй. Ууж хэрэглэснээс хойш 1 цагийн дараа лозартан нь сийвэнд хамгийн өндөр концентрацидаа хүрэх ба харин ЕХР-3174-ийн сийвэнгийн хамгийн өндөр концентраци нь 3-4 цагийн дараа үүсдэг. Лозартан ба ЕХР-3174 цусны сийвэнгийн уурагтай 99%-иас дээш, дийлэнх нь альбуминтай холбогдоно. Лозартаны тархалтын эзлэхүүн 34л байдаг. Цус тархины хоригоор бараг нэвтрэхгүй. Лозартан элгэнд хувирч идэвхитэй метаболит ЕХР-3174(14%) ба идэвхигүй метаболитууд, тухайлбал бутилын бүлгийн хэлхээ нь гидроксилжих замаар үүсдэг 2 үндсэн метаболит ба ач холбогдол багатай метаболит N-2-тетразол глюкуронидыг үүсгэдэг. Лозартаны сийвэнгийн клиренс ойролцоогоор 10мл/сек(600мл/мин) байх ба ЕХР-3174-ийн сийвэнгийн клиренс ойролцоогоор 0.83мл/сек(50мл/мин) байдаг. Лозартаны бөөрний клиренс 1.23мл/сек(74мл/мин) байх ба ЕХР-3174-ийн бөөрний клиренс 0.43мл/сек(26мл/мин) байдаг. Лозартаны хагас ялгаралтын хугацаа 2 цаг, ЕХР-3174-ийн хагас ялгаралтын хугацаа 6-9 цаг байдаг. Бэлдмэлийн 58% нь цөстэй хамт, 35% нь бөөрөөр ялгарна

  • Гидрохлоротиазид: Голчлон дээрх гэдэс болон нарийн гэдэсний эхний хэсэгт шимэгддэг. Биохүрэхүй 70% орчим байх ба хоолтой хамт хэрэглэхэд 10% ихэсдэг. Хэрэглэснээс хойш 1.5-5 цагийн дараа цусны сийвэн дэх концентраци нь хамгийн өндөр түвшиндээ хүрдэг. Тархалтын эзлэхүүн ойролцоогоор 3л/кг байдаг. Цусны сийвэнгийн уурагтай 40% холбогдох бөгөөд зонхилон эритроцит-д хуримтлагддаг. Элгэнд хувирахгүй ба бэлдмэлийн 95% нь бөөрөөр хувиралгүйгээр ялгардаг. Эрүүл хүмүүс болон артерийн даралт ихтэй хүмүүст гидрохлоротиазидын бөөрний клиренс адилхан 5.58мл/сек(335мл/мин) байдаг. Гидрохлоротиазид нь хоёр шатлалт ялгаралттай. Хагас ялгаралтын эхний үе нь 2 цаг, сүүлийнх нь(хэрэглэснээс хойш 10-12 цагийн дараа) 10 цаг орчим байна. Эхэсийн хоригоор нэвтэрч ургийн усанд хуримтлагдана. Хүйн венийн цусны сийвэн дэх гидрохлоротиазидын концентраци нь эхийн цусныхтай бараг адил байдаг. Ургийн усан дахь концентраци нь хүйн венийн цусны сийвэн дэх хэмжээнээс 19 дахин өндөр байдаг. Гидрохлоротиазидын хөхний сүүн дэх хэмжээ маш бага. Эх нь гидрохлоротиазид хэрэглэж буй үед хөхүүл хүүхдийн цусны сийвэнд гидрохлоротиазид илрээгүй байна

Найрлага

  • Хальсан бүрхүүлтэй 1 шахмалд: Идэвхитэй бодис: Лозартан кали 100мг, гидрохлоротиазид 12,5мг

  • Туслах бодис: Желатинжуулсан цардуул, бичилталстат целлюлоз, лактоз моногидрат, магнийн стеарат, гипромеллоз, макроголь 4000, шар хинолин будагч бодис(Е104), титаны диоксид(Е171), тальк агуулна

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Бэлдмэлийн найрлага дахь аль нэгэн бодист болон сульфаниламидад хэт мэдрэгшсэн, мөн ануритэй өвчтөнд хэрэглэхгүй

  • Болгоомжлол ба тусгай анхааруулга: Бэлдмэлийг элэг болон бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөнд хэрэглэхгүй (креатинины клиренс 0.5мл/сек буюу 30мл/минутаас илүү). Зарим өвчтөнд гидрохлоротиазид цусны сийвэн дэх шээсний хүчлийн хэмжээг өндөрсгөх буюу тулай өвчнийг сэдрээж болно. Харин лозартан нь эсрэгээр сийвэн дэх шээсний хүчлийн хэмжээг багасгадаг. Лозартан болон гидрохлоротиазидын хослол эмчилгээ нь гидрохлоротиазидын улмаас үүсч болох гиперурикемийг багасгана. Бэлдмэлийг хүүхэд болон 18 нас хүртэлх өсвөр үеийн хэнд хэрэглэхгүй. Учир нь насны энэ бүлэгт хэрэглэсэн туршлага хомс байгаа болно. Бэлдмэлийн зарим идэвхитэй найрлагатай холбоотой дараах болгоомжлол нь мөн Лориста НД-г хамаарна. Үүнд: Лозартан: Бэлдмэл ренин-ангиотензиний идэвхийг дарангуйлах тул бөөрний ажиллагаа нь энэхүү системээс хамааралтай өвчтөнд(зүрхний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай буюу бөөрний эмгэгтэй өвчтөн г.м.) уг эмчилгээний улмаас бөөрний үйл ажиллагаа дордож болох юм. Ренин-ангиотензиний системд нөлөөт бусад эмийн бэлдмэлүүдийн адилаар лозартан нь бөөрний артерийн нэг талын болон хоёр талын нарийсалтай өвчтөнд сийвэнгийн мочевин болон креатинины концентрацийг өндөрсгөж болзошгүй. Лозартаныг ренин-ангиотензиний системд нөлөөт бусад эмийн бэлдмэлүүдийг болгоомжтой хэрэглэхийг шаардагддаг өвчтөнүүдэд (гипертропик бөглөрөлт кардиомиопати, гол судасны болон митраль хавхлагын нарийсал, зүрхний цус дутагдах өвчин г.м.) мөн анхааралтай хэрэглэх ёстой. Аль нэгэн шалтгаанаар судаслаг хаван үүсч байсан өвчтөнд мөн болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Судаслаг хаван үүссэн үед бэлдмэлийг хэрэглэхээ яаралтай зогсоож эмчид хандах хэрэгтэй

  • Гидрохлоротиазид: Артерийн даралт бууруулах бусад бэлдмэлүүдийн нэгэн адилаар шээс хөөх эмийн эмчилгээ хийглгэж буй зарим өвчтөнд даралт буурах болон бусад эмнэл зүйн шинж тэмдэг илэрч болох юм. Хүндрэлгүй хэлбэрийн артерийн даралт ихтэй өвчтөнд даралт буурах нь ховор, харин гиповолемитэй буюу электролитийн тэнцвэр алдагдсан өвчтөнд л даралт буурах нь олонтаа тохиолдоно. Гидрохлоротиазид чихрийн шижингийн эсрэг эмүүд, түүний дотор инсулины үйлдлийг сулруулж болно. Тиймээс чихрийн шижинтэй өвчтөнд гидрохлоротиазидыг сайтар хяналтын дор чихрийн шижингийн эсрэг эмийн тунг зохицуулан хэрэглэж болох юм. Гидрохлоротиазид эмчилгээний улмаас кальцийн ялгаралт багасан заримдаа гиперкальциеми үүсдэг. Кальцийн түвшин ноцтойгоор ихсэх нь нууц гиперпаратиреозын шинж байж болдог. Энэ тоихолдолд бамбай орчмын булчирханй үйл ажиллагааг шинжилсний үндсэн дээр гидрохлоротиазидыг солих ёстой. Харшлын өвчинтэй буюу багтраатай өвчтөнд мөн харшилгүй өвчтөнд ч гидрохлоротиазид эмчилгээний улмаас хэт мэдрэгшлийн урвал үүсч болох юм. Мөн системийн улаан чоно яр өвчин хурцдаж байсан мэдээлэл бий

  • Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх: Лориста НД-г жирэмсэн үед хэрэглэдэггүй (ялангяа жирэмсний 2-р болон 3-р 3 сард). Ренин-ангиотензиний идэвхийг дарангуйлдаг эмүүд нь жирэмсний 2-р болон 3-р 3 сард ургийг үхэх хүртэл аюулд хүргэж болзошгүй. Харин тэрээр эрхтэн хөгжийн эрт үед харьцангуй аюул багатай (жирэмсний эхний 3 сард). Гидрохлоротиазид эхэсийн хоригийг нэвтэрч ургийн усанд хуримтлагддаг. Ердийн явцтай жирэмсний үед шээс хөөх эмийг хэрэглэхгүй, учир нь эх болон урагт сөрөг нөлөө үзүүлэх өртөмжтэй (ургийн шарлалт, тромбоцитопени болон шээс хөөх эмийн эмчилгээний үед үүсдэг бусад гаж нөлөө үүсэх г.м.). Гидрохлоротиазид хүний хөхний сүүгээр ялгарах бөгөөд харин лозартан хөхний сүүгээр ялгарах эсэх нь тогтоогдоогүй. Иймээс хөхүүл хүүхдэд сөрөг нөлөө үүсгэж болзошгүйн үүднээс түүнийг хэрэглэх бол хүүхдээ хөхүүлэхээ зогсоох буюу эхэд уг эм зайлшгүй хэрэгцээтэй эсэхийг харгалзан эм хэрэглэхээ болих нь зүйтэй

  • Жолоо барих болон ослын аюултай машин техниктэй ажиллах чадварт нөлөөлөх: Практикаас үзвэл Лориста НД-г эмчилгээнд хэрэглэж буй бүх өвчтөн анхаарал төвлөрүүлэлт шаардагдах үйлдэл гүйцэтгэж болно (автомашин жолоодох, осолтой техниктэй ажиллах г.м.). Зарим өвчтөнд эмчилгээний эхэн үед даралт буурах, толгой эргэх г.м  дам замаар сэтгэцийн байдалд нөлөөлж болох юм. Аюулгүй байдлын үүднээс анхаарал шаардагдах үйлдэл гүйцэтгэхийн өмнө өвчтөн өөрийн байдлыг үнэлж байх хэрэгтэй