Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Нольпаза 40мг №1

Үнэ

15600 ₮
Бэлдмэлийг ууж хэрэглэх боломжгүй үед тохиолдолд судсанд тарьж хэрэглэнэ. Хоногт 40мг тунгаар хэрэглэнэБэлдмэлийг хоногт 80мг-аас их тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд хоногийн тунг 2 хувааж хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Бэлдмэлийг ууж хэрэглэх боломжгүй үед тохиолдолд судсанд тарьж хэрэглэнэ. Хоногт 40мг тунгаар хэрэглэнэ

  • Бэлдмэлийг хоногт 80мг-аас их тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд хоногийн тунг 2 хувааж хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Ходоод ба улаан хоолойн сөөргөөт өвчин, ялангуяа улаан хоолойн улайлтат шархлаат сөөргөөт үрэвсэл, ходоод ба улаан хоолойн сөөргөөт өвчний шинж (цээж хорсох, хүчиллэг зүйлээр гулгих, залгих үед өвдөх) бүхий эмгэг. Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэсэнтэй холбоотой үүссэн ходоод ба 12 хуруу гэдэсний улайлтат шархлаат гэмтэл, ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт Helicobacter pylori-ын эмчилгээнд 2 антибиотиктай хавсарч хэрэглэнэ. Золлингер-Эллисоны хам шинж болон ходоодны шүүрэл ихэссэнтэй холбоотой бусад эмгэгүүдийн үед хэрэглэнэ

Найрлага

  •  Үйлчлэгч бодис: Пантопразол 40мг 

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Анхааруулга: Пантопразолын эмчилгээг эхлэхийн өмнө хорт хавдар байгаа эсэхийг үгүйсгэнэ. (Ялангуяа ходоодны шархлааны үед дуран болон шаардлагатай үед эдийн шинжилгээ хийнэ.) Учир нь пантопразолын эмчилгээ нь өвчний шинжийг далдалж зөв онош тавих хугацааг уртасгаж болзошгүй. Хэрэв пантопразолын эмчилгээг эхэлснээс хойш 4 долоо хоногийн хугацаанд эмчилгээний үр нөлөө илрэхгүй байвал давтан шинжилгээ хийх шаардлагатай. Бэлдмэл протоны шахуургыг дарангуйлдаг бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар ходоодны хүчиллэг багассан суурин дээр цианокоболамины (витамин В12) шимэгдэлтийг багасгаж болно. Ялангуяа витамин В12-ын дутагдлын эрсдэл хүчин зүйлтэй өвчтөн болон бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед үүнийг анхаарна. Удаан хугацааны эмчилгээний үед, ялангуяа 1 жилээс удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед өвчтөнийг тогтмол хянах шаардлагатай. Бэлдмэл автомашин жолоодох, машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй