Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Кларитрон 500мг №14 Шахмал

Үнэ

31500 ₮
Шахмалыг бүхлээр нь бага зэргийн шингэнээр даруулж залгина, зажилж болохгүйНасанд хүрэгсэд ба 12-оос дээш настай буюу 33кг- аас дээш жинтэй хүүхдэд 250мг-р 12 цагийн зайтай хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Шахмалыг бүхлээр нь бага зэргийн шингэнээр даруулж залгина, зажилж болохгүй

  • Насанд хүрэгсэд ба 12-оос дээш настай буюу 33кг- аас дээш жинтэй хүүхдэд 250мг-р 12 цагийн зайтай хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Амьсгалын дээд замын халдвар (гүйлсэн булчирхайн цочмог болон архаг үрэвсэл, дайвар хөндийн цочмог болон дахилтат үрэвсэл, дунд чихний цочмог үрэвсэл) 

  • Амьсгалын доод замын халдвар (гуурсан хоолойн нянгийн гаралтай цочмог үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвслийн хурцдал, больницын бус бактерийн уушгины үрэвсэл болон хэв шинжит бус үүсгэгчээр үүсгэгдсэн уушгины үрэвсэл) 

  • Арьс ба зөөлөн эдийн халдвар Микобактериар үүсгэгдсэн халдварууд (Mycobacterium avium complex, Mycobacterium kansasii, Mycobacterium marinum, Mycobacterium leprae)

  • ДОХ-оор халдварлагдсан 1мм3-д 100-аас илүүгүй лимфоцит CD4(Т- хелпер лимфоцит) бүхий өвчтөнд Mycobacterium avium (MAC) хам халдвар үүсэхээс урьдчилан сэргийлэх 

  • Ходоод болон дээрх гэдэсний шархлаа өвчний үед Helicobacter pylori-ын дарангуйлах зорилгоор (бусад эмийн бэлдмэлтэй хавсарч) тус тус хэрэглэнэ

Найрлага

  • Идэвхтэй бодис: 500мг Кларитромицин

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Цээрлэлт: Кларитромицин болон макролидын бүлгийн бусад антибиотикт мөн түүнчлэн бэлдмэлийн найрлаганд хэт мэдрэг өвчтөнд, бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшил,элэгний үрэвсэл (өгүүлэмжтэй), порфири өвчин, жирэмсний эхний 3 сар, хөхүүл үед тус тус хэрэглэхгүй.Кларитромициныг терфенадин, цисаприд, пимозид, астемизол зэрэг эмтэй хамт хэрэглэхгүй. 6 сар хүртэлх хүүхдэд хэрэглэхгүй (ууж хэрэглэх хөвмөл бэлтгэхэд зориулсан гранул хэлбэрийн бэлдмэл) учир нь насны энэ бүлэгт үр дүнтэй бөгөөд аюулгүй эсэхийг нотолсон туршлага хомс байна

  • 12 хүртэлх настай буюу 33кг-аас бага жинтэй хүүхдэд (хальсан бүрхүүлт шахмал эмийн хэлбэр) Фруктозад төрөлхийн мэдрэг, глюкоз болон глактозын мальабсорбцийн хам шинж буюу сахароз-изомальтаза ферментийн төрөлхийн дутмагшилтай өвчтөнд хэрэглэхгүй( зөвхөн ууж хэрэглэх хөвмөл бэлтгэхэд зориулсан эмийн хэлбэрт)

  • Болгоомжтой хэрэглэх нь: Жирэмсний II болон III дахь гурван сар, бөөрний болон элэгний үйл ажиллагааны дундаас хүнд хэлбэрийн дутмагшилийн үед

  • Автомашин жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Бэлдмэл сэтгэц хөдөлгөөний урвалын хурд болон автомашин жолоодох, машин механизмтай ажиллах чадварт сөргөөр нөлөөлдөггүй

энэ эм энэ сүрхий ханиаданд уудаг гэх юм ууж болох уу.

Зөвхөн эмчийн заалтаар ууна.