


Бараа бүтээгдэхүүний тайлбар
Ахимаг настай хүмүүсийн кальци болон амин дэм Д3-ийн дутагдлыг нөхөх Кальци болон аминдэм Д3-ийн дутагдлаас үүссэн ясны сийрэгжилтийн иж бүрдэл эмчилгээнд, мөн урдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ
Эмч өөрөөр зөвлөөгүй бол хоногт 2 ширхэг буюу өглөө, орой тус бүр нэг шахмал хэрэглэнэ. Шахмалыг зажилж эсвэл хүлхэж хэрэглэнэ. Эмчийн заасан хугацааны дагуу эмчилгээг үргэлжлүүлнэ
Бүтээгдэхүүний хэрэглэх заавар
Кальци болон аминдэм Д3-ийн дутагдлаас үүссэн ясны сийрэгжилтийн эсрэг бэлдмэл
Найрлага
Үйлчлэгч бодис: 1 шахмалд 25 мг кальцийн карбонат (500мг энгийн кальцитай тэнцэхүй), холекальциферол (аминдэм Д3) 400МЕ
Туслах бодис: Ксилитол, сорбитол, поливинилпирролидон, магнийн стеарат, нимбэгний үнэр оруулаг
Бүтээгдэхүүний анхааруулга
Анхааруулга: Эмчилгээний явцад сийвэн дэх кератинин, кальци болон шээсэн дэх кальцийн хэмжээ хэмжээг тогтмол хянах шаардлагатай. Шээсэн дэх кальцийн хэмжээ буюу кальциурии хоногт 7,5 ммоль-ээс (300 мг/хоног) хэтэрвэл тунг багасгах, эсвэл хэрэглэхээ зогсооно. Өндөр настнуудын хоногийн кальцийн хэрэгцээ 1500мг, аминдэм Д3 500-1000 МЕ байна
Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хэрэглэх: Жирэмсэн үеийн кальцийн хоногийн тун 1500мг, аминдэм Д3-ийн хоногийн тун 600МЕ илүүгүй байх ёстой. Жирэмсэн үед аминдэм Д3 тунг хэтрүүлэн хэрэглэвэл ургийн биеийн болон оюун санааны хөгжилд өөрчлөлт үүсгэх магадлалтай.Кальци болон аминдэм Д3 нь хөхний сүүгээр ялгарна
Гаж нөлөө: Харшлын урвал болон хоол боловсруулах замын талаас (өтгөн хатах эсвэл суулгах, аюулхай орчмоор өвдөх, дотор муухайрах) гаж нөлөө илрэх магадлалтай. Удаан хугацаагаар эмчлэх явцад ховор тохиолдолд цус болон шээсэн дэх кальцийн хэмжээ ихэсч болзошгүй (гиперкальцеми, гиперкальциури)