Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Дифлюкан 150мг №1

Үнэ

25000 ₮
Тунг эмч тогтооно

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Тунг эмч тогтооно

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Хүнд явцтай системийн кандидозын халдвар, ялангуяа уушигны үрэвсэл, хэвлийн гялтангийн үрэвсэл

  • Шээсний замын халдварын 

  •  Үтрээний кандидоз, ам залгиур ба улаан хоолойн кандидоз

  • Криптококкийн менингит, дерматомикоз

  • Хөлийн улны эпидермофити, их биеийн мөөгөнцөр

  • Цавины дерматомикоз,олон өнгөт үлд, онихомикоз, Candida albicans-аар үүсгэгдсэн арьсны халдвар зэрэгт хэрэглэнэ. Чөмөг шилжүүлэн суулгахын өмнө болон цитостатик туяа эмчилгээний үед кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ

Найрлага

  • Флуконазол 150мг

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Гаж нөлөө: Хоол боловсруулах замаас дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих зэрэг гаж нөлөө илэрч болно

  • Цээрлэлт:Эмийн найрлага дах флуконазол, бусад нэгдлүүд,туслах бодисдад хэт мэдрэг хүнд хэрэглэхгүй.

  • Анхааруулга: Эмчилгээний явцад арьсны тууралт гарах улмаар ихэсвэл эмчилгээг зогсооно. Хэдийгээр бэлдмэл элэг хордуулах нв ховор боловч эмчилгээний явцад элэгний үйл ажиллагааны үзүүлэлтэд өөрчлөлт илэрвэл эмчилгээг зогсооно. Тун хэтэрсэн үед ходоод угаах ба шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Гемодиализын 3 цагийн эмчилгээний туршид цусны плазм дах бэлдмэлийн хэмжээ ойролцоогоор 50% буурна.

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Нарийн мэргэжлийн эмч зааварлаагүй тохиолдолд жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхгүй. Бэлдмэл хөхний сүүнд цусны плазмын концентрацитай адил тунгаар нэвтэрдэг тул хөхүүл үед хэрэглэхгүй

8 сартай жирэмсэн 2хоногийн зайтай ууж болох уу

Сайн байна уу жирэмсний мөөгөнцөрт пимафуцин гэж эм байгаа. Баярлалаа

Энэ эмийг 6н сартай жирэмсэн уухад гаж нөлөө байгаа юу уг нь эмч бичиж өгсийн. Зөвөлгөө өгөөж урагт нөлөөтэй юу

Сайн байна уу, Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Нарийн мэргэжлийн эмч зааварлаагүй тохиолдолд жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхгүй. Бэлдмэл хөхний сүүнд цусны плазмын концентрацитай адил тунгаар нэвтэрдэг тул хөхүүл үед хэрэглэхгүй.

ene em busad muuguntriin esreg emnuudees yagaad iim unetei baigaa ve nairlagig harakhad fluconazol baigaad baikhiin.Busad emnees iluu uilchileetei gesen uguu

Сайн байна уу,Эмийг үйлдвэрлэдэг компанийн тогтоосон үнэтэй холбоотой.Баярлалаа

1 ширхэг нь 22600 төгрөг юм уу? Эсвэл таблетаараа байдаг юм уу? Таблетаараа бол хэдэн ширхэгтэй вэ?

Сайн байна уу,1 ширхэг нь 22600 төгрөг.Баярлалаа.

1 ширхэг нь 22600 төгрөг юм уу? Эсвэл таблетаараа байдаг юм уу? Таблетаараа бол хэдэн ширхэгтэй вэ?

Сайн байна уу,1 ширхэг нь 22600 төгрөг.Баярлалаа.

тун ихэдвэл гаж нөлөө, муу зүйл байгаа юу?

Сайн байна уу,ихэнхдээ тун хэтрэх нь ховор байдаг.Тун хэтэрсэн үед ходоод угаах ба шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.Баярлалаа.