


Бараа бүтээгдэхүүний тайлбар
Хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ
Тосон түрхцийг бага хэмжээгээр хоногт 2-3 удаа 2 долоо хоног хэрэглэнэ. Нүдний эмч ээлж эмчилгээг уртасгаж болно
Гэмтлийн дараах байдлын үед хоногт 1-2 удаа (хагалгаа буюу гэмтлээс хойш 7 хоногийн дараа) хэрэглэнэ
Бүтээгдэхүүний хэрэглэх заавар
Нүдний судаслаг бүрхүүл, эвэрлэг бүрхүүл, уурган бүрхүүл, холбогч эдэн бүрхүүлийн үрэвсэлт эмгэгийн үед хэрэглэнэ
Мөн нүд болон зовхины харшлын өвчний үед хэрэглэнэ. Нүдний алимны гэмтэл болон мэс заслын дараа (гэмтэл ба мэс заслаас хойш 7 хоногийн дараа) хэрэглэхээс гадна халдварлагдаагүй түлэгдэл (химийн, дулааны буюу туяагаар үүсгэгдсэн)-ийн үед мөн хэрэглэнэ
Найрлага
Гидрокортизоны ацетат 0.5%
Бүтээгдэхүүний анхааруулга
Цээрлэлт: Нүдний идээт, вирусын, сүрьеэгийн, мөгөөнцөртөх өвчнүүдийн үед хэрэглэхгүй. Мөн анхдагч нүдний даралт ихсэх өвчний үед хэрэглэхийг цээрлэнэ
Нүдний эвэрлэгийн хучуур эдийн гажигийн үед хэрэглэхгүй