Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Фолийн хүчил 400мкг №250

Үнэ

20000 ₮
Насанд хүрэгсэд хоолны дараа өдөрт 1 шахмалаар ууна

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Насанд хүрэгсэд хоолны дараа өдөрт 1 шахмалаар ууна

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Фолийн хүчил нь зарим амин хүчлийн солилцоо, цусны улаан эс хэлбэрших, биед АТФ үүсэх зэрэгт оролцдог бөгөөд зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, жирэмсэн эхчүүд хэрэглэхэд ургийн нуруу нугас, тархины төрөлхийн гажигаас урьдчилан сэргийлэх чухал үүрэгтэй амин дэм юм. Мөн архаг цус багадалтанд хэрэглэнэ



Найрлага

  • Фолийн хүчил 400мкг

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Фолийн хүчлийг өдөрт 1000 мкг-с хэтрүүлж болохгүй

  • Тухайн эмийн бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэж болохгүй

үнэ нь хэд вэ

Сайн байна уу 11500төг болж хямдарсан байна баярлалаа

Би 12 недельтэй фолийн хүчлийг хэдэн сартайгаас эхэлж хэдэн сар хүртэл нь уух ёстой вэ.

Сайн байна уу хяналтын эмчийн зааснаар хэрэглэнэ.

ehnii 3 sar uuh ystoi yu dotorh shirhegiinh ni zurgiig harmaar bn ymar bdag be buurunhii shar munuu

Сайн байна уу бөөрөнхий жижиг шар эм байдаг. Баярлалаа

сайн байна уу, 5-6 долоо хоногтой хүн 400 мл уух уу, 800 мл-р уух уу

Сайн байна уу Фолийн хүчлийн жирэмсэн эмэгтэйн хоногиН хэрэгцээ- 400мкг байдаг, шаардлагатай тохиолдолд эмчийн заалтаар 800мкг хонотг авдаг байгаа. 400мкг-аар уугаарай Баярлалаа

hugatsaa duussan 1 bgaa yum. uuj boloh bolob uu

Сайн байна уу, хугацаа дууссан бол болохгүй

Сайн байна уу. Жирэмслэхээр төлөвлөж байгаа бол дор хаяж сарын өмнө фолийн хүчил уух хэрэгтэй гэж сонссон. 400, 800 мкгр-н алийг өдөрт эдээр ууж хэрэглэвэл тохиромжтой вэ?

Сайн байна уу. Жирэмслэхээс өмнө 400мкг уувал тохиромжтой. Жирэмсэлсний дараа хоногийн тун 800 мкг ууна .

Сайн байна уу. Жирэмслэхээр төлөвлөж байгаа бол дор хаяж сарын өмнө фолийн хүчил уух хэрэгтэй гэж сонссон. 400, 800 мкгр-н алийг өдөрт эдээр ууж хэрэглэвэл тохиромжтой вэ?

Сайн байна уу. Жирэмслэхээс өмнө 400мкг уувал тохиромжтой. Жирэмсэлсний дараа хоногийн тун 800 мкг ууна .

сайн байна уу? фолийн хүчил 800мкг өдөрт 1 удаа ууж байгаа хүн фолийн хүчил 5мг яаж уух вэ?

Сайн байна уу 5мг фолийн хүчил манайхаар зарагдахгүй байгаа. Тусдаа 5мг фолийн хүчил байгаа.Баярлалаа

би одоо 7 сартай фоли хүчил 400 ууж болох уу

Сайн байна уу болно. Хяналтын эмчдээ хандан шаардлагатай тохиолдолд уугаарай Баярлалаа

Sain bnuu? Bi 3 sartai ,1 sar elevit uusan odoo folic hvchil hereglej bolohuu?hereglej bolno gewel heden sar boltol oo hereglej boloh be helej uguj tusalaach uruhiin emch nar n bolno bolohgvi geed olon ynzaar helchiin

Сайн байна уу? Жирэмсэн эх шаардлагатай тохиолдолд 5 сар хүртлээ хэрэглэж болно. Гэхдээ үзээгүй эмч зөвлөгөө өгдөггүй бөгөөд зөвхөн хяналтын эмч зөвлөгөө өгөх эрхтэй Баярлалаа

tsus utgurult bagdalttai uswur uyiin hvvhed uuj bolohuu ??

сайн байна уу ууж болноо. Фолийн хүчил нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, жирэмсэн эхчүүд хэрэглэхэд ургийн нуруу нугас, тархины төрөлхийн гажигаас урьдчилан сэргийлэх чухал үүрэгтэй амин дэм юм. Мөн архаг цус багадалтанд хэрэглэдэг.

elevit Фолийн хүчил 800мл энэ 2-ийг хамт давхарлаж уужу болох уу?

сайн байна уу? та элевитээ дангаар нь хэрэглэх нь зүйтэй, үүний найрлаганд фолийн хүчил хангалттай тунгаар орсон байдаг шүү. баярлалаа.

Жирэмслэхээр төлөвлөж байгаа бол нөхөртэйгөө цуг ууж болох уу?

Сайн байна уу. Цуг ууж болно оо. 400 мкг тунгаар өдөрт 1 удаа тогтмол уугаарай. Баярлалаа.

жирэмсэн хїн 5мл фолийн хїчил ууж болох уу 5/800 ялгаа юу бэ

Сайн байна уу. Шингэн хэлбэртэй фолийн хүчил юмуу. 5мл уусмалдаа хэдэн мг фолийн хүчил агуулна гэсэн байна вэ

Сайн байна уу, Жирэмслэхээр төлөвлөж байгаа юмаа. Фолийн хүчил 400тайг ууж байгаа. Давхар төмрийн бэлдмэл ууж болох уу?

сайн байна уу болно баярлалаа

Сайн байна уу, Жирэмслэхээр төлөвлөж байгаа юмаа. Фолийн хүчил 400тайг ууж байгаа. Давхар төмрийн бэлдмэл ууж болох уу?

сайн байна уу болно баярлалаа

Сайн бйна уу.Та бүхнийг надад туслана гэдэгт найдаж байна. Би 49 настай. Зүрх өвдөөд байх болсон. Зүрхний бичлэг, эхо, дофлер, ачаалалтай ээг бүгдийг хийлгэлээ. Зүрхний эмч нар манай талаас шалтгаалах зүйл алга гэсэн. Гэвч зүрхээр өвдөөд байгаа . Юунаас болж байгаагаа шинжлүүлсэн бамбай аль эсвэл цэвэршилтийн шат гэж байна.Бамбай жаахан дутмагшилтай гарсан. Би их ядардаг, олон хүнтэй газар, хүний чанга дуу сонсох, өөрөө хүнтэй ярих зэрэгт зүрх халуун оргиод дотор муухай оргиод байдаг. Дотор ойр ойрхон муухай оргиод хоол идэх сонирхолгүй, яагаад ч юм Фолийн хүчил ууж үзмээр санагдаад байгаа. Фоли дутагдаж байгаагаа яаж мэдэх вэ, юуны эмчид хандвал тун хэмжээг тодорхойлж өгөх бол.

Сайн байна уу,хувийн лабораториудаар фолийн хүчлийн шинжилгээ өгөөд үзээрэй.Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээрэй.Баярлалаа.

Магни в6 танайд одоо хэлээр зарж бгаа вэ. 50ш.тэй нь

сайн байна уу Магни В6 No.50 Бүрхүүлтэй шахмал - Sanofi-Aventis Private 29 000 , Магнимон №50 Шахмал - Монос Фарм ХХК 16 000 төгрөгний үнэтэй байна.баярлалаа

sainuu poliiin hvchiliiig yj uudag we hvlhheh vv eswel bvhleeer zalgaad usaar daruulhuu

Сайн байна уу Хоолны дараа бага зэрэг усаар даруулаад залгиж ууна Баярлалаа

Sain uu Foliin hvchiliig jiremslehees umnu hereglej boloh uu?

сайн байна уу жирэмслэхээр төлөвлөж байгаа үеэс ууж болно баярлалаа

Sn bnu. Foliin hvchliin gaj noloo gj baihuu?? Ehiin eleg ntrt noloo bnuu ???

Сайн байна уу,гаж нөлөө байхгүй байгаа.Баярлалаа.

Сайн уу Би одоо 5сар гарантай юмаа фолийн хүчил ёрөсө уцгаагүй одоо ууч болох уу

Сайн байна уу. Ууна шүү. Заавал уух шаардлагатай. Фолийн хүчил ургийн олон төрлийн гажиг үүсэхээс сэргийлдэг. Иймээс одооноос 800 мкг тунгаар уугаарай. Баярлалаа.

Сайн бна уу? Жирэмслэхээр төлөвлөж бгаа юмаа танай эмийн сангаас фолийн хүчил авсан 400мкг бхгүй адил гээд 800мкг-тай өгсөөн. Тиймээс өдөрт таллаж уух ёстой юу?

Сайн байна уу. Болно оо. Баярлалаа.