Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Хадалабо Арбутин цайруулах сүүн шингэн

Хямдралтай үнэ

32720 ₮

Үндсэн үнэ

40900 ₮
Нүүрээ угааж цэвэрлэсний дараа гарын алгандаа тохирох хэмжээгээр аван нүүрэндээ зөөлнөөр тарааж түрхэж өгнө. 

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Нүүрээ угааж цэвэрлэсний дараа гарын алгандаа тохирох хэмжээгээр аван нүүрэндээ зөөлнөөр тарааж түрхэж өгнө. 

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Арбутин  болон Нано гиалуроны хүчил агуулсан.

Арьсны меланиний хэмжээг бууруулж, сэвх нөсөө толбоноос хамгаална. Нарны хэт ягаан туяанаас болж хуурайшсан арьсанд чийгшил өгж зөөллөнө.

Арбутин: Энэ нь аньсанд зэрэг жимсэнд агуулагддаг бөгөөд нөсөө толбыг үүсгэдэг меланинийн хэмжээг  бууруулж, цайруулах үйлчилгээтэй элемент юм.

  • Арбутиний найрлагатай.
  • Цайруулах үйлчилгээг үзүүлэх зөөлөн сүүн шингэн
  • PH 5.5
  • Үнэргүй, өнгөгүй, эрдэст тосгүй, спиртийн агууламжгүй

Найрлага

Ус, дипропилын хүчил, триэтилгексаноин, изопропил пальмитат, арбутин,глицерин , глицерил стеарате, карбополь, цитилийн спирт,натрийн ЭДТА- этилендиаминтетрауксусны хүчил, гидроксиэтилцеллюлоза, лимнантес алба медовфоам үрийн тос, магний аскорбил фосфат, метилпарабен, ПЭГ-20 сорбитан изостеарат, пентиленгликол, натрий гиалуроны хүчил, триэтанол амин, ксантанийн бохь

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Шарх, улайсан хавдалт, экзем, тууралт зэрэг арьсанд өөрчлөлт орсон үед хэрэглэхгүй байх.
  • Арьсанд харшил өгж байгаа эсэхийг сайтар анхааран хэрэглэнэ үү. Хэрэглэж байх үед болон хэрэглэж дууссаны дараа нарны туяаны нөлөөнөөс шалтгаалан арьсанд улайлт, хавдалт , загтналт , арьс цайрах болон толбо үүсэх зэрэг асуудал үүссэн тохиолдолд хэрэглэхээ зогсоож мэргэжлийн арьсны эмчид хандана уу.  Үргэлжлүүлэн хэрэглэсэн тохиолдолд арьсанд гэмтэл учруулах магадлалтай.
  • Хэрэглэж байх үед нүдэнд орохоос сэргийлэх , орсон тохиолдолд хүйтэн болон хүйтэн бүлээн усаар тэр даруйд угаах хэрэгтэй. Мөн үүнээс шалтгаалан гаж нөлөө өгсөн тохиолдолд яаралтай мэргэжлийн нүдний эмчид хандана уу.
  • Хэрэглэсэний дараа заавал таглана уу.
  • Хэт өндөр температур, чийгшил өндөртэй болон нарны шууд тусгалахаас хол газар хадгалана уу.
  • Бага насны хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах.
  • Хувцасанд наалдахаас анхаарна уу (материалын чанараас шалтгаалж арилахгүй байх тохиолдол байна.)