Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Левемир 100ЕД/3мл №5

Үнэ

205000 ₮
Арьсан дор тарьж хэрэглэнэБэлдмэлийн тун болон хэрэглэх давтамж нь тодорхой тохиолдол болгонд хүн бүрт өвөрмөц байна

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Арьсан дор тарьж хэрэглэнэ

  • Бэлдмэлийн тун болон хэрэглэх давтамж нь тодорхой тохиолдол болгонд хүн бүрт өвөрмөц байна

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Цусан дахь сахар бууруулах үйлдэлтэй, хүний инсулиний аналог, удаан үйлчилгээтэй бэлдмэл

Найрлага

    • Инсулин детемир 100ЕД

    Бүтээгдэхүүний анхааруулга

    • Цээрлэлт: Инсулин детемир эсвэл найрлагын аль нэг бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.2-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй

    • Онцгой сануулга ба тусгай болгоомжлол:  Тунг багадуулах, эмчилгээг зогсоосны улмаас, ялангуя 1-р төрлийн чихрийн шижингийн үед, сийвэнгийн глюкоз ихдэж гипергликеми, кетоацидозид хүргэж болзошгүй. Гипергликемийн анхны шинж тэмдэгүүд нь алгуур (цаг, өдрийн туршид) бүрэлдэнэ. Эдгээр нь цангах, олон шээх, дотор муухайрах, бөөлжих, нойрмогших, арьс хуурайших, ам хатах, хоолны дуршил буурч, амнаас ацетон үнэртэх зэрэг шинжээр илэрнэ. 1-р төрлийн чихрийн шижинтэй өвчтөнд гипергликемийг эмчлэхгүй бол амь насанд аюултай кетоацидозид хүргэж болох юм.Инсулиныг хэрэгцээнээс хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд гипогликеми үүснэ. Хооллолт дутмаг байх, биеийн хүчний гэнэтийн ачааллаас болж гипогликеми үүсэж болно. Сийвэнгийн глюкозын хэмжээгээ сайн барьж байгаа тохиолдолд, жишээлбэл инсулины эрчимт эмчилгээний үед, гипогликемийн хэвийн шинж тэмдэгүүд нь өөрчлөгдөж болох учир өвчтөнд үүнийг сануулах хэрэгтэй. Удаан хугацаагаар чихрийн шижингээр өвчилсөн хүний гипогликемийн шинж тэмдэгүүд нь мөн өөрчлөгдөж болно. Бусад өвчнөөр хавсран өвчлөх, ялангуя халдвар, халууралт бүхий өвчнүүдээс болж өвчтөний инсулины хэрэгцээ ихэсдэг. Өвчтөнийг өөр төрлийн, өөр үйлдвэрлэгчийн инсулинд шилжүүлэх явцыг эмчийн хатуу хяналтын дор явуулах хэрэгтэй. Тунгийн зөрөө, үйлдвэрлэгчийн ялгаа (үйлдвэрлэгч), төрөл, гарал үүсэл (амьтны, хүний, хүний инсулины аналог), үйлдвэрлэлийн технологиос шалтгаалж (рекомбинант технологи, амьтнаас гаргаж авах) эмчилгээний тунг өөрчлөх шаардлага тулгарна. Энгийн инсулин хэрэглэж байсан өвчтөнүүд Левемирт шилжих болвол тунгийн хэмжээг шинээр тохируулах хэрэгтэй болж болно. Бусад инсулинуудын адил Левемир тарих газар загатнах, өвдөх, хавдах, улайх, үрэвсэх гэх мэт гаж нөлөө үүсч магадгүй. Тарих газрыг байнга өөрчилснөөр эдгээр зовиуруудаас зайлсхийж болно. Гаж нөлөөнүүд нь ихэнх тохиолдолд хэдэн хоног, долоо хоногийн дотор эдгэрнэ. Маш ховор тохиолдолд эдгээр гаж нөлөөнөөс болж Левемирын хэрэглээг зогсоох хэрэг гарч болзошгүй. Левемирийг судсаар хийж болохгүй учир нь хурц гипогликемид оруулж болзошгүй. Булчинд тарих нь арьсан доор тарьснаас илүү хурдан, ихээр шимэгддэг. Левемирийг өөр төрлийн инсулинтэй холих нь тэдгээрийн чанарыг өөрчлөгдөхөд хүргэнэ. Инсулин аспарт зэрэг хурдан үйлчилдэг инсулины аналогтой холих тохиолдолд үйлчилгээний хугацаа нь сунжирч дээд тундаа хүрэх хугацаа нь удааширна. Левемирийг дуслын шахуурганд хэрэглэж болохгүй

    • Бусад эмтэй харилцан үйлчлэх:Инсулины хэрэгцээг бууруулдаг эмүүд: Ууж хэрэглэдэг чихрийн шижингийн эмүүд, моноаминоксигеназ хориглогчид, сонгомол бус бетта хориглогчид, ангиотензин конвертаз энзим хориглогчид, салицилатууд, спирт

    • Инсулины хэрэгцээг нэмэгдүүлдэг эмүүд: Тиазид, глюкокортикойд, бамбай булчирхайн дааврууд, беттасимпатомиметик, өсөлтийн даавар, даназол

    • Бетта хориглогчид гипогликемийн шинж тэмдгийг нууж, гипогликемигээс гарах хугацааг удаашруулдаг

    • Октреотид/ланреотид инсулины хэрэгцээг нэмэгдүүлж ч болно, бууруулж ч болно

    • Согтууруулах ундаа гипогликемийг уртасгаж, шинж тэмдгийг нь хүндрүүлнэ

    • Жолоо барих болон машин техниктэй ажиллах чадварт нөлөөлөх: Гипогликемийн үед өвчтөний анхаарал төвлөрүүлэх болон үйлдэл хийх чадвар суларч болзошгүй. Иймээс энэхүү өртөмж үүсч болохыг анхаарах нь зүйтэй (жолоо барьж байгаа болон машин техниктэй ажиллаж байгаа өвчтөнүүдэд). Өвчтөнүүдэд жолоо барих явцад гипогликемигээс хэрхэн зайлсхийх тухай болгоомжлуулан зөвлөж байх шаардлагатай. Ялангуяа тэдэнд гипогликемийн дохиолол шинжийг чухалчлан анхааруулна

    • Гаж нөлөө: Олонтоо тохиолддог гаж нөлөө нь гипогликеми болно. Энэ нь хэрэглэж буй тун инсулиний хэрэгцээнээсээ ихэссэнтэй холбоотойгоор үүснэ. Клиник судалгаанаас үзвэл Левемир эмчилгээтэй өвчтөний 6% орчимд нь буюу нийт тохиолдлын гуравны нэгд эмчилгээ шаардагддаг. Хүнд хэлбэрийн гипогликемийн үед ухаан алдах, татах, түр зуур эсвэл бүрмөсөн тархины үйл ажиллагаа алдагдаж болох бөгөөд үхэлд ч хүргэж болзошгүй

    • Тарьсан газар үүсэх урвал илүү олонтоо тохиолддог. Тэдгээрийн тоонд улайх, үрэвсэх, шархлах, хавдар болон загатнах шинжүүд орно. Тарьсан газар илрэх урвалын дийлэнх нь багахан хэмжээтэй бөгөөд түр зуурын илрэлтэй, өөрөөр хэлбэл эмчилгээг зогсооход хэдэн өдрөөс хэдэн долоо хоногийн дотор аяндаа арилдаг. Ерөнхийдөө эмчлэгдсэн нийт өвчтөнүүдийн 12 орчим хувьд гаж нөлөө илэрдэг байна

    • Дархлалын системийн эмгэгшил: Харшлын урвалууд, харшлын илүү ноцтой урвалууд, чонон хөрвөс, тууралт, улайлт гэх мэт. Эдгээр шинж тэмдгүүд нь ерөнхий хэт мэдрэгшлийн шинжүүд болно. Ерөнхий хэт мэдрэгшлийн бусад шинжүүд, тухайлбал, загатнах, хаванших, ходоод цанхайх, судаслаг хаван үүсэх, амьсгал бачуурах, зүрх дэлсэх, артерийн даралт буурах шинжүүд илэрч болно. Ерөнхий хэт мэдрэгшлийн шинжүүд заримдаа амь насанд аюултай хэлбэрээр илэрч болно, тухайлбал, анафилаксийн урвал гэх мэт

    • Нүдний эмгэгшлүүд:  Рефракцийн эмгэгшил. Инсулин эмчилгээний эхэн үед рефракцийн өөрчлөлт илэрч болно. Энэ нь түр зуурын хугацаанд илэрдэг.  Диабетийн ретинопати Удаан хугацааны эмчилгээний явцад хяналтыг сайтар тавьж чадвал диабетийн ретинопати даамжрах өртөмжийг бууруулах боломжтой. Инсулин эмчилгээг эрчимжүүлэх явцад диабетийн ретинопати түр зуур дорддог

    • Захын невропати: Инсулин тохируулах эмчилгээний явцад мэдрэлийн цочмог өвдөлтөт илэрч болдог, энэ нь аяндаа эргэн засардаг. Маш ховор тохиолдоно

    • Тун хэтрэлт: Инсулины тунг гэнэт хэтрүүлэх тохиолдол ховор бөгөөд тун хэтрэлтийн шинж давтан хэрэглэх үед яваандаа гипогликемийн хэлбэрээр илрэх бөгөөд дараах тохиолдолд тун хэтрэлтийн арга хэмжээ авах шаардлагатай байдаг. Хөнгөн хэлбэрийн гипогликемийн үед глюкоз буюу сахарын бүтээгдэхүүн уулгаж эмчлэх боломжтой. Иймээс диабеттэй өвчтөнийг биедээ сахар агуулсан бүтээгдэхүүн авч явахыг зөвлөх нь зүйтэй. Хүнд хэлбэрийн гипогликемийн үед өвчтөн ухаан алдах учир глюкагон (0,5-1мг)-ийг булчинд буюу арьсан дор тарина эсвэл судсаар глюкоз тарина. Глюкагонд 5-10 минутанд хариу урвал өгөхгүй бол глюкозыг судсаар тарих нь зүйтэй. Өвчтөнийг ухаан орсны дараа нүүрс усны зүйлийг дахилтаас сэргийлэн уулгаж хэрэглэх нь зүйтэй