ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
JP

Оота исан ходоодны эм- Ohta Isan №16

24,600

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,230

Үнэ
23,370
Gold

-6%-1,476

Үнэ
23,124
Platinium

-8%-1,968

Үнэ
22,632

Тоо ширхэг :

Номин Седар (5.62ш)Байршил харах
Монос Сансар колонк (7ш)Байршил харах
Монос УБ таун (4.97ш)Байршил харах
Монос Өнөр плаза (6ш)Байршил харах
Хоумланд (3.75ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (4.81ш)Байршил харах
Скай ресиденс-3 (5ш)Байршил харах
Хоног (0.94ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Хоолны хооронд буюу хоол идэснээс 2-3 цагийн дараа усанд найруулахгүй, амандаа хийсний дараа араас нь ус ууж, устай хамт залгина. Насанд хүрэгсэд (15 болон түүнээс дээш). Өдөрт 3 удаа 1 пакетаар хэрэглэнэ. 8-14 нас өдөрт 3 удаа ½ пакетаар хэрэглэнэ. 8-с доош нас хэрэглэхгүй.

Оота Исан Ургамалын гаралтай ходоодны эм Японы “Оота исан” нь бусад эмнүүдээс НУНТАГ хэлбэрээрээ ялгаатай бөгөөд хэлний хялгасан судсаар дамжин үйлдэл нь маш түргэн хугацаанд илэрнэ. Уг бүтээгдэхүүн нь 3 төрлийн онцгой үйлдлээр ходоодны үйл ажиллагааг дэмжинэ. Ходоодны үйл ажиллагааг сайжруулна, ходоодны хүчил хэт ялгарсан тохиолдолд саармагжуулна, хоол боловсруулалтыг дэмжих . Дараах шинж тэмдэгүүдэд үр дүн үзүүлнэ:Шарталтын үеийн ходоодны хямрал, цээж хорсох, хэтрүүлж идэх, хоолны шингэц муудах, хоолны дуршил алдагдах, хоолны дуршил нэмэгдэх, аян замын тээрвийн хэрэгсэлд дотор муухайрах, ходоод болон гэдэс хэт цатгалан мэт санагдах, хэт хүчилжих, дотор муухайрах , бөөлжих, гулгих, ходоодны үйл ажиллагаа доройтох зэрэг үр дүн үзүүлнэ

Шанцай, Ногоон гоньд, Башир цэцэг, Дэгд, Үншюү жүржийн хальс, Задь, Пикрасма модны ханд болон натрийн гидрокарбонат, кальцийн карбонат, магнийн карбонат, хөнгөн цагааны нийлэг силикат, биодастаз буюу хоол боловсруулах энзим 

Дараах өвчтөнүүд уг эмийг хэрэглэж болохгүй. Диализ эмчилгээ хийлгэж буй өвчтөн,  хэт урт хугацааны турш хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй /2-3сар/. Дараах өвчтөнгүүд уг эмийг хэрэглэхийн өмнө эмч буюу эм зүйчээс зөвлөгөө авах шаардлагатай, эмчийн хяналтанд байгаа өвчтөн, ямар нэгэн эмэнд харшлын урвалын шинж тэмдэг илэрч байгаа буюу илэрч байсан өвчтөн, дараах эмгэгүүдтэй болох нь оношлогдсон өвчтөн: Бөөрний эмгэгшэлүүд, бамбай булчирхайн алдагдалтай өвчтөн зэргийн үед хэрэглэхийг цээрлэнэ. Дараах тохиолдлуудад эм хэрэглэхээ яаралтай зогсоон эмч буюу эм зйүчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү эмийг хэрэглэсний дараа дараах шинж тэмдгүүд илэрсэн бол: Арьсны тууралт, улайлт, загатнаа болон бөөлжих, дотор муухайрах мөн тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан өвчний шинж тэмдэг арилж ыиеийн байдал сайжрахгүй тохиолдолд эмийг хэрэглэхээ зогсоож, эмч болон эм зүйчээс зөвлөгөө авна уу.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-12-07 14:00:26

Хүүхэд хэрэглэж болохуу

Их эмч2024-12-07 14:11:29

Сайн байна уу. 8-с доош нас хэрэглэхгүй.

Хэрэглэгч2023-04-13 09:39:12

жирэмсэн хэрэглэж болох уу

Их эмч2023-04-14 02:15:57

Сайн байна уу. хэдэн сартай вэ