Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Флуканазол 100мл

Үнэ

6100 ₮
Дуслаар судсанд хийнэТунг эмч тогтооно

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Дуслаар судсанд хийнэ

  • Тунг эмч тогтооно

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Хүнд явцтай системийн кандидозын халдвар, ялангуяа уушигны үрэвсэл, хэвлийн гялтангийн үрэвсэл, шээсний замын халдварын үед хэрэглэнэ

  • Мөн үтрээний кандидоз, ам залгиур ба улаан хоолойн кандидоз, криптококкийн менингит, дерматомикоз ялангуяа хөлийн улны эпидермофити, их биеийн мөөгөнцөр, цавины дерматомикоз,олон өнгөт үлд, онихомикоз, Candida albicans-аар үүсгэгдсэн арьсны халдвар зэрэгт хэрэглэнэ

  • Чөмөг шилжүүлэн суулгахын өмнө болон цитостатик туяа эмчилгээний үед кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор мөн хэрэглэнэ. Нейтропени үүсэж байгаа болон нейтропени үүсэх эрсдэл бүхий дархлалын дутмагшилтай өвчтөнд кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ

Найрлага

  • Флуканазол 100мл

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Гаж нөлөө: Бэлдмэлийг 150мг-р хэрэглэхэд ерөнхийдөө зохимж сайн. Хоол боловсруулах замаас дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих зэрэг гаж нөлөө илэрч болно. Флузолыг хэрэглэх явцад эмнэл зүйн ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүйгээр элэгний ферментүүдийн ихсэлт ажиглагдаж болзошгүй. Маш ховор тохиолдолд элэгний үйл ажиллагааны үзүүлэлт эмгэгээр ихсэх ба энэ үед байнгын хяналт шаардлагатай. Ялангуяа флузолыг рифампицин, фенитион,изониазид, вальпроаны хүчил, сульфонилмочевины уламжлалын эмүүд зэрэг элгэнд хордуулах бусад эм бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх үед цусан дах трансаминазын хэмжээ ихсэнэ. ТМС-ийн хувьд маш ховор тохиолдолд толгой өвдөх, ухаан алдаж унах зэрэг шинж илэрч болзошгүй. Цус төлжүүлэх системийн талаас лейкопени, тромбоцитопени илэрч болно

  • Цээрлэлт: Эмийн найрлага дах флуконазол, бусад нэгдлүүд,туслах бодисдад хэт мэдрэг хүнд хэрэглэхгүй

  • Анхааруулга! Эмчилгээний явцад арьсны тууралт гарах улмаар ихэсвэл эмчилгээг зогсооно. Хэдийгээр бэлдмэл элэг хордуулах нв ховор боловч эмчилгээний явцад элэгний үйл ажиллагааны үзүүлэлтэд өөрчлөлт илэрвэл эмчилгээг зогсооно. Тун хэтэрсэн үед ходоод угаах ба шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Гемодиализын 3 цагийн эмчилгээний туршид цусны плазм дах бэлдмэлийн хэмжээ ойролцоогоор 50% буурна

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Нарийн мэргэжлийн эмч зааварлаагүй тохиолдолд жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхгүй. Бэлдмэл хөхний сүүнд цусны плазмын концентрацитай адил тунгаар нэвтэрдэг тул хөхүүл үед хэрэглэхгүй

дэлгэрэнгүй заавар нь байна уу? өгч туслаач

Сайн байна уу, Мөөгөнцөрийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй, ууж хэрэглэдэг нийлэг бэлдмэл юм.Бэлдмэл ланостеролын мөөгөнцрийн эсийн мембраны липид эргостеролд хувирах процессийг саатуулж улмаар эсийн мембраны нэвчимтгий чанарыг ихэсгэн мөөгөнцрийн эсийн өсөлт үржлийг өөрчилдөг. Флуконазолд дасал болох нь маш ховор тохиолдоно. Насанд хүрэгчдэд системийн кандидозын өвчтөнд эхний өдөр 400мг-аар дараагийн өдрүүдэд 200мг-р хоногт 1 удаа хэрэглэх ба ээлж эмчилгээ 4 долоо хоногоос багагүй хугацаагаар буюу өвчний шинж тэмдэг арилснаас хойш 2 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилнэ.Үтрээний кандидозын үед 150мг -аар хоногт 1 удаа эмчийн заалтаар тус тус ууж хэрэглэнэ.

флузол флуканазол 2 юугаараа ялгаатай вэ

Сайн байна уу,энэ 2 эм адилхан нэг эм байгаа.Флузол бол худалдааны нэршил эмийн бодис нь флуканазол байгаа.

Сайн байна уу? 9 сар гарантай хөхүүл ээж байна. Үтрээний үрэвсэл их байна гээд юнидокс солютаб, метронидакол, флуканазол эдгээр эмүүийг бичиж өгсөн байна. Хөхүүл үед уг нь бүгд цээрлэлттэй эмүүд байна. Одоо яах вэ? Хөхүүлэхээ зогсоох ёстой юу? Баярлалаа.

сайн байна уу?эмчилгээний хугацаанд хөхний сүүний оронд орлуулах нэмэлт тэжээл хэрэглэж,хөхөө та саалтуур ашиглан сааж байгаарай.эмээ ууж дуусаад харин эргэн хөхүүлээрэй.хүүхдэд эхийн сүү шиг амин дэм хамгийн чухал

Сайн байна уу үрэвслийн эм ууж дуусаад энэ эмийг уугаарай гэсийн яг уух үед биений юм ирчихсэн уухад зүгээр үү

Сайн байна уу,ууж болно оо.Баярлалаа

Яаж уух вэ?

сайн байна уу дуслаар судсаар хийнэ.тунг зөвөлсөн эмчээр тогтоолгоно.баярлалаа

4 сартай жирэмсэн ууж болохуу? Эмч бичиж өгсийн

сайн байна уу? эмчийнхээ зааврын дагуу эмчилгээгээ хийнэ ээ баярлалаа

Сайн байна уу. Энэ эмийг ганцхан удаа л уухад үр дүнтэй юу. Эмч нэг л удаа уухад болно гэсэн юм.

Сайн байна уу,болно,хүн хүнд өөр эмчилгээнйи тактиктай эмч нь мэднэ.Баярлалаа.

Сайн байна уу манай хүүхэд 6сартай сая 7хоног антибиотик уугаад мөөгөнцөртсөн эмч 5 хоногийн мөөгөнцөрийн эм бичиж өгсөн надад бас 150мг 1 ширхэгийг зөвлөсөн би хүүхэдээ хөхүүлж болох уу

сайн байна уу? хөхүүлж болно. баярлалаа

Хүүд маань 50мг 5хоног гэсэн ам мөөгөнцөртсөн

сайн байна уу? эмчийн заалтаар өгч болно баярлалаа

Sain bna uu hooloinii mah heseg ni tsagaan idee shig burzaisan bgaa ni moogontsor monvv ogt haluurahgvi bgaa 7sartai hvvhed bgaamaa

Сайн байна уу Та өрхийн эмчдээ хандаж үзлэг хийлгээрэй. Баярлалаа