А-ФЛЮ 200мг №20 нунтаг (карбоцистейн) - Цэр шингэлэх, ховхлох бэлдмэл - A-flu
20,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-1,000₮
-6%-1,200₮
-8%-1,600₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
2-5 нас хүртэлх хүүхдэд 100 мг тунгаар буюу 1/2 уутыг өдөрт 4 удаа, 5-12 нас хүртэлх хүүхдэд 200 мг тунгаар буюу 1 уутыг өдөрт 3 удаа, 12-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 700 мг тунгаар буюу 3.5 уутыг өдөрт 3 удаа халуун бүлээн усанд найруулан ууж хэрэглэнэ.
Цэр ховхлох, шингэлэх үйлдэлтэй бэлдмэл. Бэлдмэлийг амьсгалын замын эрхтний үрэвсэлт өвчнүүд, уушгины мэс заслын дараахь хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхээс гадна идээт халдварын гаралтай хөхүүл ханиалга, хурц ба архаг бронхит, гуурсан хоолойн багтраа, пневмони (хатгаа), бронхоэктаз, муковацидозын үед болон халдварт харшлын үеийн бронхийн багтраа, бактерийн буюу идээт үрэвслийн үед ууж хэрэглэнэ.
Нэг уут бэлдмэл нь 200 мг карбоцистеин агуулна. Туслах бодис: Аспартам, аэросил, сахароз, гипромеллоз, натрийн карбоксиметилцеллюлоз, натрийн бикарбонат, жүржийн амт үнэр оруулагч тус тус агуулна.
Жирэмсний II ба III гурван сард, хөхүүл, ходоод болон дээд гэдэсний шархлаагаар өвдөж байсан өгүүлэлтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Хоол боловсруулах замын талаас заримдаа дотор муухайрах, бөөлжих, суулгах, аюулхайгаар өвдөх, гэдэс дүүрэх, ходоод гэдэснээс цус алдах шинж тэмдэг илэрнэ. Карбоцистеин болон найрлага дахь бусад бодисуудад хэт мэдрэгшсэн үед, ходоод болон дээд гэдэсний шархлааны сэдрэлийн үед, архаг гломерулонефритын сэдрэлийн үе, давсагны үрэвсэл, 1 хүртэлх сартай хүүхэд болон жирэмсэний эхний 3 сард хэрэглэхийг хориглоно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-01-12 09:43:18
цаг хамаарахгүй уухийн байна тэ
Их эмч2024-01-12 11:21:17
Сайн байна уу. орой уухгүй